| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0891/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/889 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/889
2022 06 15 2022/ШЦТ/889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Т-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03627 1801 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, А.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.Т нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дүүргийг 9 дүгээр хороо Шархадны 56-789 тоотод байхдаа иргэн А.Цэрэнбалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь варианы шилээр цохиж, зулай хуйх, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/,
- Хохирогч А.Цэрэнбалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 56-789 тоот гэртээ байхад өмнө нь таньдаг байсан Т гэдэг залуу 1 шил 0.75л архи авч орж ирсэн, тэр архийг нь Т, хуурай дүү Отгонхүү бид 3 хувааж уусан, дахиад дэлгүүрээс 1 шил 0.75л Хараа нэртэй архи авч хувааж уусан, нэг мэдэхэд Т бид хоёр маргалдчихсан байсан, тэгтэл Т варианы шилээр миний толгой хэсэгт 1 удаа цохитол миний толгой хагарч цус гарсан, тэр үед Тулгаа манай гэрээс гарч явсан, би Т 4 жилийн өмнөөс таньдаг болсон, манай урд айлын Болдбаатарын найз байгаа юм, Тулгаа зугтаагаад явсан хаана байгааг мэдэхгүй байна, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10125 дугаартай шинжээч эмч Э.Баасанжавын гаргасан
1. 2.А.Цэрэнбалын биед зулайн хуйх, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 46/,
- Гэрч Г.Отгонхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Цэрэнбал ах Тулгаа хоёр хоорондоо юм ярьж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн, тэгээд Т, Цэрэнбал ахын толгой руу варианы шилээр цохиод гэрээс гараад явсан, тэгэхээр нь би гэрлүүгээ очоод ээжийн утсаар эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Т нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 56-789 тоотод байхдаа иргэн А.Цэрэнбалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь варианы шилээр цохиж, зулай хуйх, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дүүргийг 9 дүгээр хороо Шархадны 56-789 тоотод байхдаа иргэн А.Цэрэнбалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь варианы шилээр цохиж, зулай хуйх, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаар талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/,
- Хохирогч А.Цэрэнбалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 56-789 тоот гэртээ байхад өмнө нь таньдаг байсан Тулгаа гэдэг залуу 1 шил 0.75л архи авч орж ирсэн, тэр архийг нь Т, хуурай дүү Отгонхүү бид 3 хувааж уусан, дахиад дэлгүүрээс 1 шил 0.75л Хараа нэртэй архи авч хувааж уусан, нэг мэдэхэд Тулгаа бид хоёр маргалдчихсан байсан, тэгтэл Тулгаа варианы шилээр миний толгой хэсэгт 1 удаа цохитол миний толгой хагарч цус гарсан, тэр үед Тулгаа манай гэрээс гарч явсан, би Тулгааг 4 жилийн өмнөөс таньдаг болсон, манай урд айлын Болдбаатарын найз байгаа юм, Тулгаа зугтаагаад явсан хаана байгааг мэдэхгүй байна, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10125 дугаартай шинжээч эмч Э.Баасанжавын гаргасан
1. 2.А.Цэрэнбалын биед зулайн хуйх, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 46/,
- Гэрч Г.Отгонхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Цэрэнбал ах Тулгаа хоёр хоорондоо юм ярьж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн, тэгээд Тулгаа, Цэрэнбал ахын толгой руу варианы шилээр цохиод гэрээс гараад явсан, тэгэхээр нь би гэрлүүгээ очоод ээжийн утсаар эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Шүүгдэгчийн А.Т “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт” /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Тулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч А.Цэрэнбал нь эмчилгээний зардалд нийт 8000 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч А.Тулга 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 100.000 төгрөг төлсөн байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Т-д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, А.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА