Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/973

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          23                                      2022/ШЦТ/973

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,  

улсын яллагч Н.Ганчимэг

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04086 1482 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар 2 cap 29 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, ...нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, ялын хугацаа дуусаж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 38-570 тоот өөрийн гэртээ хохирогч Б.Эрдэнэбилэгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гаргасан мэдүүлэг тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- хохирогч Б.Эрдэнэбилэгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зүс таних хүнд зодуулсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

- хохирогч Б.Эрдэнэбилэгийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 жилийн найз болох Д-ын гэрт өөрийнхөө цүнхийг авах гэж очсон. ...Д 0.5 литрийн архи аваад Д-ын  гэрт орж архиа ууж дууссан чинь Д миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтнийг үнсэж байснаа шулуун гэдэс рүү чинь хийе, гоё байдаг ш дээ гэж хэлсэн. Би тухайн үед нь явлаа гээд өмдөө татаад явах гэхэд Д чи хаашаа явж хэнтэйгээ секс хийх гээд байгаан гээд амьхандаа хардаж байгаа бололтой, намайг явуулахгүй гээд миний зүүн нүд рүү нэг удаа баруун гараараа маш хүчтэй цохисон. ..миний зүүн нүдний доод талд хөхөрч хавдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11027 дугаартай

1. Б.Эрдэнэбилэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

-яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Эрдэнэбилэгийн нүүр орчимд гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 38-570 тоот өөрийн гэртээ хохирогч Б.Эрдэнэбилэгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 38-570 тоот өөрийн гэртээ хохирогч Б.Эрдэнэбилэгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтмаар хохирогч Б.Эрдэнэбилэгийн биед 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн шүүх эмнэлгийн үзлэгээр зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байх ба дээрх гэмтэл нь *******-ын  цохих үйлдлийн улмаас үйлдлийн улмаас учирсан, хоорондоо шалтгаант холбоотой *******-ын санаатай, гэм буруутай үйлдлээс үүссэн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ F25.2 Шизоаффектив эмгэгийн сэтгэл гутрах хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байх боловч тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан, одоо хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх- сэтгэц эмгэг судлалын 351 дугаар дүгнэлт, 0248 дугаартай өвчний түүх, хэвтэн эмчлүүлсэн баримт мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д  3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

3. Ялтан *******-д  хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА