Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: С.Ш

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Шд холбогдох 201703000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Ногоон дов хорооллын 02-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сийн Ш /РД: .../

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                   

            Яллагдагч С.Ш нь 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Соёлын төвийн гадна хохирогч Б.Оыг “та нар давааны хүмүүсийг үздэггүй гэсэн” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн нүдэн тус газарт гараараа цохиж, зүүн нүдийг хараагүй болгон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Шийн мэдүүлсэн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд 201703000018 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Б.Оын мэдүүлсэн: ... Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ байж байтал манай ажил дээр 23 цаг өнгөрч байхад Ж, Б, Ш 3 нилээн халамцуу орж ирсэн бөгөөд орж ирээд миний өрөөнд 2 литрийн хэмжээтэй “Боргио” нэртэй пиво 1 ширхгийг оруулж ирээд задлаад ууцгаасан. Би нэг л удаа уусан. Тэгээд тэр пивийг ууж дуусаад Ж Бг барьж аваад зодоод цохиод байсан. Миний цайны халуун саваар Бг цохиод хагалаад хаясан. Тэгээд Ш бид хоёр Б, Ж хоёрыг болиулах гэтэл Ж миний баруун шанаа руу цохьсон, миний баруун шанаа халцарсан, ноцолдож байхад нь салгах гэтэл намайг өшиглөөд манай өрөөний шат руу унагаасан. Тэгээд салгаад овоо гайгүй болоод байж байтал Ж, Ш бид хоёрыг тамхинд яваад ир гэхээр нь Ш бид хоёр гараад У гуайн дэлгүүр ороод тамхи авах гэтэл дэлгүүр онгойгоогүй, тэгээд байж байтал Ш намайг давааны муу шээс их том болжээ гээд миний зүүн нүд рүү 3 удаа цохиод, хамар руу мөн нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гараад би тонгойгоод сууж байтал миний дээлнээс чирээд байхаар нь би босоод цуг ажил руугаа очоод өрөөндөө ороод Жд танай найз Ш намайг зодчихлоо гэтэл Ж Шийг яаж байгаа пизда вэ гэсэн. Тэгээд би цусаа арилгаад гал руугаа нүүрс хийж байтал Ш, Ж, Б гурав гараад явчихсан. Ийм л асуудал болсон. Миний хамарнаас цус гараад, миний өмсөж явсан дээлийн энгэр тэр чигээрээ цус болсон. Тэр гурвыг орж ирэхээс өмнө манай хүргэн ах Шарваагийн охин Хоролмаа 20 цаг өнгөрч байхад надад хоол авчирч өгсөн, намайг архи уугаагүй эрүүл байсныг мэднэ, би хоолоо идчихээд ээж Аийнх нь ажил дээр хүргэж өгөхөд ээж нь ажил дээрээ байсан, манай эгч А шатахуун түгээх станцад түгээгч хийдэг юм. Намайг эрүүл байсныг манай эгч ч гэсэн мэдэж байгаа. Ж, Ш, Б гурав орж ирэхдээ их чимээ шуугиантай орж ирсэн. Тэгэхээр нь би айгаад ах нартаа архи уусан гээд хэлчихсэн юм. Тэрнээс бол би архи уугаагүй, эрүүл байсан. Ж МСҮ-ийн төвд сурч байхдаа л намайг дарамталдаг байсан. Тэр өдөр 15 цагийн үед манай ажил дээр нүүрс буусан. Нүүрс буухад Ц, хүүхдийн цэцэрлэгийн галч Ц, манай ажлын Г бид нар нүүрс буулгасан. Тэгээд байж байтал хар Ц, У багш хоёр орж ирээд тэр хоёр орж ирэхдээ 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж ирээд ууцгаасан. Би тэр архинаас нэг амсаад л өгсөн. Өөр архи дарс уусан юм байхгүй. Манай ажил дотор Ж Бг зодоод байхаар нь салгах гэтэл Ж миний баруун шанаа руу цохиж халцалсан, шат руу өшиглөж унагасан. Тамхинд явж байхдаа Ш давааны муу шээс их том болжээ гээд зүүн нүд рүү 3 удаа, хамар руу нэг удаа цохьсон. Ж намайг өшиглөж шат руу унагахад ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Ш миний зүүн нүд рүү 3 удаа цохьсон, мөн хамар руу нэг удаа цохьсон. Тэр гараараа цохьсон бөгөөд өөр ямар нэгэн юмаар цохьсон зүйл байхгүй. И.Ж бид хоёр Архангай аймгийн МСҮ-ийн төвд нэг ангид хамт сурч байсан нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Шийг бол танихгүй. Жгийн урдаас Б пизда гээд хэлчихсэн, тэгээд л тэр хоёр хоорондоо маргаж зодолдсон. Би Штэй явж байхдаа юу ч яриагүй, гэтэл Ш давааны муу шээс их том болжээ гээд миний зүүн нүд рүү 3 удаа цохьсон, хамар руу нэг удаа цохьсон. Миний нүдний гэмтлийг Ш цохиж учруулсан. Миний нүдний хараа зүгээр байсан. Урьд өмнө нь эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би харааны шил зүүдэггүй байсан. Би 2001 оноос эхэлж Чулуут суманд амьдрах болсон. 2001 онд Чулуут сумын 10 жилийн сургуулийн 1-р ангид орж байсан. Тэрнээс өмнө би Баянхонгор аймагт амьдарч байсан. Намайг зүгээр байхад зодож, миний зүүн нүдийг сохолсон Шд маш их гомдолтой байна. Би 20 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ 

Хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн: ...Тухайн үед миний баруун шанаа халцарсан, зүүн нүд хөхөрч хавдсан байсан, бас хамарнаас цус гарсан. Миний биед учирсан гэмтлийг Ш, Ж нар учруулсан. Ш намайг хамт тамхинд яваад У гэдэг хүний дэлгүүрийн үүдэнд буюу Чулуут сумын Соёлын төвөөс 50-60 метр зайд байхад давааны муу гөлөг ямар том болсон юм бэ гээд миний зүүн нүд рүү гараараа 3 удаа, хамар руу гараараа нэг удаа цохьсон. Бас намайг дээлнээс татаж чирсэн. Миний зүүн нүд хөхөрч хавдаж, нүдний ухархайгаар өвдөж, хараа муудсан. Одоо болтол нүд ухархайгаараа өвддөг. Миний зүүн нүд их муу харж байгаа. Ж Стай зодоон хийгээд миний цайны халуун савыг хагалсан. Тэгэхээр нь би салгах гэтэл миний баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод түлхтэл би уурын зуухны жижиг шат руу унасан. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед миний баруун шанаа халцарсан. Шат руу унахад миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Би шат руу хүчтэй унаагүй. Ж, Сыг гараараа алгадаад байсан. Миний халуун саваар Сын бие рүү цохиж хагалсан. Миний биед учирсан гэмтлийг Ш учруулсан. Ж миний баруун шанааг халцалснаас өөр гэмтэл учруулаагүй. Надад Жгээс нэхэмлэх зүйл байхгүй. Би өмнө нь Жгээс 500.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Шээс Архангай аймаг, Улаанбаатар хот явсан зардал, эмчилгээний мөнгө, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би яг хэдэн төгрөг, нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Би тухайн үед нүүрс буулгасны дараа Г, У, Ц нартай хамт ууж байсан архинаас 2 удаа л уусан байх. Өөр архи  уусан зүйл байхгүй. Тухайн үед надаас архи уух аяга байна гэж асуугаад хамт суулгаад 2 татсан. Би согтоогүй. Би У, Г, Ц нарыг ах нараа гэж хүндэлдэг юм. Би Ж, Ш, С нарыг орж ирэхээр нь айсандаа ах нартайгаа архи уусан гээд хэлчихсэн юм. Тэр нар их чимээ гаргаж ширүүн орж ирсэн. Би ганцаараа байсан болохоор айсан юм. Би Жгээс 500.000 төгрөг авсан. Шээс хохирол аваагүй байгаа. Надад Жтэй холбоотой гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

 

Хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим намайг ажил дээрээ байж байх үед Ж, Ш, С 3 архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд нэг шил архийг тэр гурав хувааж уугаад Ж, Ш бид хоёрыг тамхи аваад ир гэхээр нь бид хоёр У ахын дэлгүүр рүү очсон, дэлгүүр дээр очих үед У ахын дэлгүүр цоожтой байсан тэгэхээр нь байж байх үед Ш надад хандаж давааны муу шээс ямар том болчихсон юм бэ гэж хэлээд миний зүүн талын нүд рүү гараараа 3 удаа цохьсон, хамар руу нэг удаа цохьсон, би ямар нэгэн үйлдэл хийгээгүй, тэгээд бид хоёр Соёлын төвийн уурын зуух руу орсон. Тэр үед тэнд Ж, С хоёр хамт юм яриад сууж байсан. Тэгээд хэсэг байж байх үед Ж надад хандаж чи Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байх үедээ гоё дуулдаг байсан, чи надад 2 дуу дуулаад өгчих гэхээр нь би 2 дуу Жд дуулж өгсөн. Тэр үед Ж архи уусан, согтуу байсан, би эрүүл байсан бөгөөд Ш, С нар бас архи уусан согтуу байсан. Би 2 дуу дуулж өгчихөөд байж байх үед Ж намайг чи ус аваад ир гэхээр нь би Жд ус аваачиж өгөх үед Ж миний нүүр рүү миний авчирсан усыг цацсан, тэгээд дахиад ус аваад ир гэж хэлэхээр нь би дахиад ус аваад ирэхэхд дахиад миний нүүр рүү цацсан, тэгээд бас дахиад ус аваад ир гэж хэлэхээр нь усыг аваачиж өгсөн чинь мөн адил миний нүүр рүү дахиад тэр усыг цацсан бөгөөд ус цацаж байх үедээ ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд 4 дэх удаагаа ус аваад ир гэж хэлээд 4 дэх удаагаа миний авч ирсэн усыг өөрөө уусан. Үүний дараа хэсэг хугацааны дараа би өрөөнөөс гарч гаднаас нүүрс оруулж ирэхэд Ж Сын толгой руу миний халуун саваар цохиж миний цайны халуун савыг хагалчихсан, тэр үед нь би галд нүүрсээ хийчхээд эргээд харахад Ж, Сын дээр нь гарчихсан гараараа нүүрэн тус газар нь цохиж харагдсан. Тэгэхээр нь би, чи Ж болиочээ гээд салгах гээд очтол Ж чи дуугай байж бай гээд миний баруун шанаа руу нэг удаа гараараа алгадсан, тэгээд миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би шатнаас доош ар нуруу хэсгээрээ унасан. Би тэр үед нэг их хүчтэй унаагүй, зөөлөн унасан. Тэгээд хэсэг байж байгаад тэр гурав гараад явсан. Тэр гурав буцаж орж ирээгүй, би ажил дээрээ гараатай байсан тул тэндээ унтаж амарсан. Би Шийн хамтаар тамхи авах гээд дэлгүүр рүү гарах үед Ш давааны шээс том болчихжээ гэж хэлээд миний зүүн нүд рүү 3 удаа цохиж, хамар руу гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний зүүн нүд өвдөж, юм сайн харахгүй байсан. Миний зүүн нүд хараагүй болсон буюу миний биед учирсан гэмтлийг Ш гараараа миний зүүн нүд рүү 3 удаа цохиж учруулсан юм. Жд цохиж зодуулсны дараа миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед Ж намайг баруун гараараа нэг удаа алгадсан, тэгээд хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөсөн, тэр үед би шат руу ар нуруу хэсгээр зөөлөн унасан. Би тухайн үед Жтэй хэрүүл маргаан хийгээгүй байсан. Ж Сын дээр нь гарчихсан цохиж байхаар нь би салгах гээд Ж чи болиоч ээ гээд очтол Ж намайг чи дуугүй байж бай гээд гараараа миний баруун шанаа руу алгадсан, хөлөөрөө миний цээж рүү нэг удаа өшиглөж намайг шат руу унагаасан юм. ...Шийн буруутай үйлдэл буюу миний зүүн нүд рүү 3 удаа гараараа цохисоны улмаас болж миний зүүн нүд хараагүй болсон тул би Шд гомдолтой байна. Би Шээс 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Урьд өмнө эмчилгээний замын зардал гэж Ш надад 500.000 төгрөг өгч байсан, өөр мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 247-249 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Сын мэдүүлсэн: ...Ж ах Эрдэнэт хотоос Архангай аймгийн Чулуут суманд 2016 оны 10 сарын 10-ны үед ирсэн. Энэ үедээ машиныхаа моторыг эвдэрчихээд сольсон юм. 2016 оны 10 сарын 31-ний өдөр машинаа янзалж дуусаад машинаа шалгах гэж байгаа гээд Ш ах бид хоёрыг нэг ширхэг пиво аваад өг гээд 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво авахуулсан. Энэ пивоо Ш ах, Ж ах хоёр талд нь ортол уусан. Тэгтэл Ж ах О гээд манай ангижав болох хамт МСҮТ-д сурч байсан гэж хэлж байсан. Тэгээд сумын Соёлын төвийн гадаа очоод өөрөө Соёлын төвийн уурын зуух руу ороод эргэж гарч ирээд бид хоёрыг дуудсан. Ш ах бид хоёрыг Соёлын төвийн уурын зуух руу ороход О ах нь ах нартай юм уусан гээд согтуу байсан. Тэгээд уурын зуухан дотор үлдэгдэл пивоо О, Ж ах нар хувааж уусан бөгөөд пивоо ууж дуусаад Ш ах, О ах хоёрыг тамхи аваад ир гээд явуулсан. Ж ах бид хоёр юм яриад сууж байтал над руу юм яриад хэрүүл өдөөд байсан. Би юу гээд байгааг нь ойлгоогүй, тэгээд би гарах гэтэл намайг модон сандлаар цохиод орон дээр унагаасан. Би толгойгоо хамгаалаад хэвтэхэд миний нуруу хэсэг рүү цохиод байсан. Энэ үед удалгүй гаднаас Ш ах орж ирээд салгасан. Тэгээд боль гээд байж байтал Ж ах над руу дахиж дайраад цайны халуун саваар намайг цохьсон, гаднаас О ах орж ирээд боль хө юу болж байна гээд Ж ахыг бариад автал Ж ах эргэж хараад өшиглөөд өрөөн дотор байх шат руу унагаасан. О ах нүүрээрээ газар унаад баруун шанаа нь халцарсан байгаа харагдсан. О ахыг босоод ирэхэд Ж нүүр рүү нь цохиод байсан. Ж ах аймар агсан юм байна лээ. Ш ах урдуур нь ороод дийлээгүй. Тэгээд Ж ах О ахыг дуу дуул гээд дуулуулсан. Бас ус авчирч өг гээд авчруулаад нүүр рүү цацаад байсан. Энэ явдал 21 цагийн үед болсон байх. Тэгээд сүүлдээ О ах, Ж ах нар эвлэрээд Ш ах бид хоёр Ж ахыг аваад харьсан. Ийм л асуудал болсон. Бид нарыг Соёлын төвийн уурын зуух руу ороход О ах нартайгаа архи уусан гээд нилээд согтуу байсан. Хэнтэй, хаана ууснаа хэлээгүй. Би үүнийг мэдэхгүй байна, согтуурхаад агсам тавиад тэгсэн байх. Ж ах миний толгой нүүр хэсэг рүү сандлаар цохьсон. Бас цайны халуун саваар миний толгой руу цохьсон. Халуун сав нь хагарсан. Гэхдээ надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Би шүүх эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Бид нарыг орох үед О ах ганцаараа байсан. Биед нь ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Ж О ахыг зүүн шанаа руу гараараа 2-3 удаа алгадаж аваад, гараа атгаад нэг удаа цохьсон байх. Бас өшиглөж шат руу унагаасан. Бас урдаас нь ус цацаад байсан. О ах, Ш ах нар тамхимд яваад орж ирэхдээ О ахын дээлний энгэр нь цус болсон, хамраас нь цус гараад арчсан байсан. О ахын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Ш дараа нь Давааны хүмүүсийг Чулуутынхан үздэггүй гээд хоолойг нь боосон гэсэн. Тэгэхээр нь амьсгаа нь давхцаад цохьсон гэж байсан. Хаашаа нь, хэдэн удаа цохьсоноо хэлээгүй. Ш, О нар тамхи авахаар гарахад О ахын биед ямар нэгэн ил харагдах шарх сорив харагдаагүй. Би хойно урд нь оруулж андуурч ярьсан байх, тамхинд явж ирснийхээ дараа О ах шат руу унасан бөгөөд Ж ах өшиглөөд унагаасан юм. О ахын шанаа халцарсан, нүд нь хөхөрсөн байсан. Энэ нүд рүү нь дахиад Ж ах алгадаад цохиод байсан. Ж, Ш нар их согтоогүй, гайгүй байсан. О ах өмнө нь шил зүүдэг байсан талаар би сайн мэдэхгүй, хамт ажилладаг Монхор, Б ах нар өмнө нь зүүн нүдзээ аньж явдаг байсан, өмнө нь хараа муу байсан байж магадгүй гэж ярьсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Сын дахин мэдүүлсэн: ...Тухайн үед О ахын зүүн нүднийх нь доод талд бага зэрэг хавдсан байсан. Зүүн нүд нь хөхөрсөн байгаа харагдсан. Хамраас нь цус гарсан байсан байх. Би одоо сайн санахгүй байна. Би Ш ах болон О ах хоёрын хооронд юу болсныг хараагүй. Соёлын төвийн уурын зуухан дотор Ж ах миний нуруу руу цохиж зодож байх үед Ш ах Ж ахыг боль гэсэн. Тэгсэн тэнд байсан цайны халуун саваар миний толгой руу цохьсон. Энэ үед О ах гаднаас орж ирээд Ж ахыг боль гээд бариад автал шат руу өшиглөөд унагаасан. Тэгээд босч ирээд нүүр рүү нь цохиод алгадаад байсан. Ж намайг гарах гэсэн чинь цохиж аваад, сандлаар цохиод бас халуун саваар цохьсон. Миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Гэрч М.Цгийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үдийн үед Ахуй үйлчилгээнд биллиард тоглох гээд ороход У биллиард тоглож байсан, тэгээд жаахан байж байгаад би гараад явж байтал У араас гарч ирээд чи хаа хүрэх нь вэ гэхээр нь би харилаа гэтэл тэгвэл хамт явъя гээд миний машинд суугаад хойшоо эргээд сумын төвийн төв замаар ороод явж байтал У Мын дэлгүүрийн үүдэнд зогсоодох гэхээр нь би зогстол өнөөдөр бөх барилдаж байгаа, бөх үзэнгээ ганц юм ууя гэхээр нь за гээд доошоо явж байтал замд Соёлын төвийн галч Г таараад манайх руу 1 савтай ус аваачаад өгөөч гэхээр нь за гээд би хажуу талын Бгийн дэлгүүр рүү орчихоод гараад иртэл миний машинд Соёлын төвийн галч залуу /О/, У, Г 3 сууж байсан, тэгээд нөгөө авсан архиа У задлахаар нь өнөөдөр чи гарч байгаа юм уу гээд Гас асуутал үгүй би гараагүй, энэ гарч байгаа гээд нөгөө залуу руу заасан. Тэгэхээр нь гарч байгаа юм бол хамаагүй архи дарс ууж болохгүй гээд нөгөө залууг буулгаад У, Г, бид гурав Г-ын гэр рүү явсан. Г-ын эхнэр юм угааж байсан. Тэгээд бид гурав тэнд бөх үзээд, У бид хоёр гэр гэр рүүгээ явсан. Гтай уулзахад Г болон О нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, архи уугаагүй байсан бөгөөд дөнгөж нүүрс буулгаад дуусч байгаа бололтой байсан. Оыг зүс харж байсан болохоос биш яг тулаад уулзаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Гэрч Л.Цын мэдүүлсэн: ...Би тэр өдөр гэрээрээ байж байгаад дээд хороолол руу айлд очоод буцаад ирж явтал Соёлын төвд нүүрс бууж байсан. Соёлын төвд Г, О хоёр нүүрс буулгаж байхаар нь би очиж хэдэн хүрз нүүрс буулгаж өгөөд байж байтал хүүхдийн цэцэрлэгийн галч Ц ирж нүүрснээс буулгалцсан, тэгээд нэг их удаагүй, би гэр рүүгээ явсан бөгөөд түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Би тэр өдрийн орой 23 цаг өнгөрч байхад бие засах гээд гарахад Соёлын төвийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь хашаанаасаа гараад харахад Соёлын төвийн хашаанд нь суудлын жижиг машин ороод зогссон байхаар нь би галч Г-ын машин юм байх гээд ойртоод хартал биш байхаар буцаад гэр рүүгээ орсон бөгөөд бага шиг залуучууд шуугиад байсан. Манай гэр Соёлын төвтэй ойрхон байдаг юм. Нүүрс буулгаж байхад архи, тамхи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Намайг явснаас хойш яасныг би мэдэхгүй. О яг аль нүдээ билээ сайн санахгүй байна, хааяа нэг нүдээ аньсан явж байгаа харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

Гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний шөнө манай дүү О ажил дээрээ гарч байсан, 31-ний орой би бас ажилтай Шатахуун түгээх станц дээрээ гарч байсан бөгөөд орой 20 цаг өнгөрч байхад манай 7 дугаар ангийн охин Х От оройных нь хоолыг аваачиж өгөөд О манай охин Х-г манай ажил дээр хүргэж өгчихөөд, өөрөө ажил руугаа явсан, би охинтойгоо хамт гэр рүүгээ харьсан. Тэгээд 11 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед намайг гэртээ байж байтал манай дүү О над руу утсаар яриад намайг шөнө ажил дээрээ байж байхад 3 залуу орж ирээд намайг зодчихлоо гэхээр нь тэгээд яаж байна, бие чинь зүгээр юм уу гэтэл миний өрөөсөн нүд харж болохгүй, хавдаад хөхөрчихсөн байна гэхээр нь ямар хүмүүс байсан юм бэ, хүмүүсээ таних юм уу гэтэл танина Ц эгчийн баньди, С гуайн баньди, Ж гээд надтай хамт аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байсан залуу 3 байсан гэж ярихаар нь яах гэж наана чинь орсон юм бэ гэтэл мэдэхгүй 1 пиво авч орж ирсэн гэж надад ярьсан. Тэгэхээр нь би ажил дээрээ очоод байж байя чи буугаад ажил дээр хүрээд ир гэтэл О ажлаасаа буугаад манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд хартал Оын зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан бөгөөд харж болохгүй аниад хавдсан байсан. Тэгээд зовхийг нь сөхөөд харахад нүд нь аймар улаан болсон байсан баруун шанаа нь нилээн том газар халцарсан, толгойны ар хэсэг нь овойж хавдсан байсан, дээл нь урагдсан зүйл байхгүй, энгэр нь тэр чигээрээ цус болсон байсан, цайных нь халуун сав хагарсан байсан. Ж гэдэг залуу хамт явсан Бг цохиод хагалсан гэж ярьсан, тэгэхээр нь би Оыг эмнэлэг рүү цуг дагуулж яваад үзүүлсэн. Эмчид үзүүлээд эмч нь ямар ч байсан эмчилгээ хийлгэ гээд эм тариа бичиж өгсөн, тэгэхээр нь нөгөө зодсон хүмүүс рүү нь утсаар ярьж дуудуулаад ирж уулзахаар нь эм тариаг нь авахуулаад 5 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд О толгой эргээд нүдний ухархай руу хатгаж өвдөөд байна гэхээр нь аймаг руу орж нүдний эмчид үзүүлтэл яаралтай хот руу явж үзүүл гэхээр нь манай дүү Нарантунгалаг хот руу дагуулж яваад Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл манайд эмчлэхгүй эмийн болон мэс заслын ямар нэгэн эмчилгээ байхгүй “Болор мэлмий” эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь тэр эмнэлэгт очоод үзүүлтэл хагалгаа хийх боломжгүй эмийн эмчилгээ байхгүй, 10 хувийн хараатай үлдэх магадлалтай бүр цаашилбал зүүн нүд нь хараагүй болж магадгүй гэж манай 2 дүүд хэлсэн гэсэн, тэгээд эргэж ирээд бид нар ярьж байгаад хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. ...Манай дүү О архи уудаггүй, үг дуу цөөтэй, томоотой хүүхэд бөгөөд гэрээс гарахгүй, тийм болохоор нь хүмүүс жаахан дээрэлхэх гээд байх шиг байдаг юм. Оын нүд өмнө нь зүгээр байсан, нүд өвдлөө гэж эмнэлэгт хэвтэж байгаагүй. Бүр жаахан байхдаа бөөр нь өвдөж эмнэлэгт хэвтэж байсан. О хүнтэй хэрэлдэж маргалдсан талаар юм яриагүй, С гуайн баньди Ш дагуулж гараад давааны муу гөлөг яасан том болоо вэ гээд зүүн нүд рүүү нь 3 удаа цохьсон бөгөөд хамраас нь цус гарахаар нь доошоо тонгойтол дээлнээс нь татаж босгоод дагуулаад ажил руу орсон гэсэн. Ш, Б нартай хэрэлдэж байгаагүй гэсэн. Жтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт сурч байсан бөгөөд стевент буухаар надаас дандаа мөнгө авдаг байсан, зоддог байсан гэж ярьсан. Зодуулсныхаа маргааш эмнэлэгт үзүүлээд явж байхад нь намайг бие засах гээд явсан хойгуур Ж нь цагдаад хэлсэн байвал дэмий шүү, хэлбэл чамайг ажилгүй болгоно шүү гэж занасан гэсэн. Оын ажил дээр Ж, Б хоёр маргалдсан гэсэн, тэгээд Оын цайны халуун саваар Ж Бг цохиод халуун савыг хагалсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

 

Гэрч М.Цын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Хүүхдийн цэцэрлэгт ээлжтэй гараанд гарч байсан. Тэгээд өдөр 13 цагийн үед шиг санаж байна, Д гэдэг жолооч манай цэцэрлэгт нүүрс буулгана гэж байснаа Соёлын төвийн галч Г, О, Ц нар нүүрс буулгаж байхаар нь нүүрснээс нь жаахан буулгалцаж байгаад өөрийнхөө ажил руу явсан. ...О хааяа зүүн нүдээ аньж хараад байх шиг санаж байна. Тухайн шөнө Соёлын төвийн ойр орчимд хүмүүс шуугилдаж байсныг би мэдээгүй, нүүрс буулгаснаас хойш 17 цагийн үед байх, би ажлаасаа гараад хадмынд очиж хоол идэх гээд цэцэрлэгээс хойшоо явж байтал О урдаас гарч ирээд 2 гараараа даллаад нилээн согтуу байсан, тэгэхээр нь би урдаас нь даллачихаад яваад өгсөн. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирээд цонхоор сүхээ өгчих түлээ хагалах гэсэн юм гэхээр нь би хаалгаа онгойлгож сүхээ авч өгсөн. Цонхоор харахад зүүн нүд нь улайгаад хавдсан байсан хүнд зодуулаад гэж байсан. Тэгээд маргааш нь намайг ажлаас буухаас арай өмнө сүх оруулж ирж өгөхөд нь харахад нүд нь жаахан хөхөрсөн харагдсан. Надад Ш-д цохиулаад гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би тэр үед эхнэрийн хамт хөдөө байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө манай хадам эгч А манай эхнэр рүү утсаар яриад Оыг ажил дээрээ байхад 3 хүн орж ирээд зодчихсон байна гэсэн, манай эхнэр тэгээд тэр зодсон хүмүүсийг нь таних юм уу гэж асуусан, гэтэл цаанаас нь танина гэж байх шиг байсан. Би яасан, юу болсон юм гэтэл Оыг ажил дээрээ байхад нь 3 залуу орж ирээд зодчихсон байна гэнэ гэж хэлсэн, доод хороололд байдаг С гуайн баньди Ш, Б, Ж гэдэг хүмүүс орж ирээд дээрэлхээд ажил дээр нь пиво уугаад тэгээд зодсон гэнэ гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хөдөөнөөс ирээд аймагт үзүүлээд ирсэн яаралтай хот яв гэж байна гэхээр нь эхнэр бид хоёр Оыг аваад хот яваад Нэгдсэн 3 дугаар эмнэлэг дээр үзүүлтэл наад хүний чинь нүдэнд ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй. Зүүн нүдний бүрхүүлийн ар тал ханзарч язарсан, шар толбо, цус харвалт өгсөн байна, ямар ч байсан “Болор мэлмий” эмнэлэг дээр очоод үзүүл гэхээр нь тэнд очоод үзүүлтэл мөн л адилхан онош хэлсэн, тэгээд сар бүр нүдний эмчийн хяналтанд байлга гэж хэлсэн. Тэгээд хотоос эргэж ирээд нэг мөсөн хараагүй болсон юм чинь цагдаад гомдол гаргахаас өөр яахав гээд цагдаад өргөдөл өгсөн. О нь 2016 оны 07 дугаар сард Соёлын төвд галч манаачийн ажилд орсон бөгөөд гэрээс гардаггүй, үг дуу цөөтэй, томоотой хүн байгаа юм. Архи дарс уудаггүй, найз нөхдийг нь би сайн мэдэхгүй байна. Үг дуу цөөтэй, томоотой болохоор нь хүмүүс бас дээрэлхээд байдаг юм шиг байна лээ. Эхнэр бид хоёр хөдөө байсан болохоор тэр талаар мэдэх юм алга, сүүлд нь сонсож байхад зодсон 3 хүн нь гаднаас пиво авч орж ирээд ажил дээр нь уусан гэж ярьцгааж байсан. О нүдээ үзүүлж байгаагүй. Харааны шил ч зүүдэггүй юм. Нүд рүүгээ цохиулснаас хойш зүүн нүдээ аньж явдаг болсон байна лээ, нүдний уг руу нь хатгаж өвдөөд байх юм гэж ярьж байсан. Нүдний шил зүүдэг үгүйг нь энэ сумынхан тэр чигээрээ мэднэ. Өмнө нь бөөр нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан, хотод хүртэл хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

Гэрч Ү.Сийн мэдүүлсэн: ...Би гэртээ 2016 оны 10 дугаар сарын 31-ний шөнө унтаж байтал манай хүү Ш гэртээ орж ирээд унтаад өгсөн. Гэтэл маргааш өглөө нь манай дүү Ц манайд орж ирээд наадуул чинь урд шөнө зодоон цохион хийсэн юм шиг байна нэг хүн утсаар яриад эмнэлэг дээр хүрээд ир гэж байна гэхээр нь би ч очоогүй, Ш, Б, Ж 3 очсон. Б болохоор манай дүү Цгийн хүүхэд, Ж нь манай дүү Эрдэнэ-Очирын охинтой үерхээд суух гэж байгаа хүн гэсэн. Тэгээд тэр 3 эмнэлэг яваад нэг их удаагүй ирсэн тэгэхээр нь би хүүгээсээ яасан юу болсон гээд асуутал Ш, Ж, Б, бид гурав Соёлын төвийн галчийн өрөөнд орсон тэгээд байж байтал Ж нь манай хүү Ш тэр зодуулсан гээд байгаа О, тэр хүн хоёрыг гараад тамхи аваад ир гэхэд нь манай хүү Шийн хоолойг нь боогоод бариад авсан гэсэн. Тэгээд шахагдахаар нь мөр рүү нь нударсан гэж ярьсан, өөр надад юм яриагүй. Эмнэлгээс ирэхдээ эм тариаг нь авч өгчихөөд ирлээ гээд ирсэн. Тэгээд нөгөө Оын эгчтэй нь уулзсан чинь эгч нь аймаг явж үзүүлж харуулна 500.000 төгрөг өг гэхээр нь манайх 500.000 төгрөг өгсөн, нөгөө хоёр нь өгөөгүй. О Штэй яагаад хэрэлдэж маргалдсан талаар надад яриагүй, хэрэлдэж маргалдсан юм байхгүй юм шиг байна лээ, манай хүү надад нэг их юм яриагүй, яагаад манай хүүгийн хоолойг боосныг би мэдэхгүй. Манай хүү Ш Чулуут суманд 11-р анги төгссөн. Ааш зангийн хувьд номхон дөлгөөн, хэр баргийн дуугарахгүй, томоотой хүн байгаа юм. Архи дарс, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. Сургууль төгсөөд 3 жил болж байна. Гадуур дотуур тэнээд байдаг ч хүн биш, ер нь гэртээ л бид хоёртой байдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

 

Гэрч С.Мын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Хүрэм багийн Говилуур гэх газар руу явах ажил гараад өөрийнхөө машинтай явчихаад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж ирэхдээ гар утсаа асаатал миний утасны миний туслах үйлчилгээнд Оаас зөндөө дуудлага ирсэн байсан, тэгээд би яасан гээд Оаас асуутал нүүрс буулгаж байна гэхээр нь би гэрээрээ хурдан орчихоод Соёлын төв дээр иртэл О галаа асаах гээд байж байсан, яасан бэ гэтэл нүүрс буулгаад сая дууслаа гээд байж байхаар нь би буулгаад дууссан юм чинь гээд гэр рүүгээ харьсан. Тэгээд шөнө унтаж байтал О над руу залгаад би хүнд зодуулчихлаа гэхээр нь надад хэлээд яах вэ дээ, цагдаад хэлсэн юм уу гэтэл үгүй гэсэн. Тэгэхээр нь зодсон хүмүүс чинь наана чинь байгаа юм уу гэтэл байхгүй гараад явчихсан гэхээр нь тэгвэл яах вэ гээд чиний гар хөл чинь зүгээр үү гэтэл зүгээр гэхээр нь за за тэгвэл би маргааш очъё гээд унтаад өгсөн. Би угаасаа маргааш нь гарах байсан юм. Өглөө ажлаа авах гээд унтаад өгсөн. Би угаасаа маргааш нь гарах байсан юм. Өглөө ажлаа авах гээд очтол Оын зүүн нүд нь гадна тал нь хөхрөөд нүднийх нь цагаан хэсэг нь тэр чигээрээ улаан болсон байсан. Баруун талын шанаа нь халцарсан байсан, өөр янз бүрийн гэмтэл байгаагүй. Тэгээд би хэн, хэн байсан юм бэ гэтэл Ш байсан гэж байсан. Шөнө над руу ярихад тэгээд хэн, хэн байсан юм Ш гэсэн үү, С гэсэн үү нэр хэлээд байсан, би сайн сонсоогүй. Тэр өдөр би Ш, Ж нартай тааралдаагүй. Жг танихгүй болохоор мэдэхгүй. Ш гээд бага шиг залуу явж л байдаг бөгөөд нэг их ойр дотно биш болохоор мэдэхгүй байна. 2017 оны 01 дүгээр 02-ны өдөр хуралтай гэж байна гэхээр нь би ажил дээр ирээд уурын зуухны гадна зогсож байтал Хүүхдийн цэцэрлэгийн галч Ц намайг харчихаад над руу хүрч ирээд бид 2 уулзаж байгаад би Оын утас руу залгаад хаана байгаа юм бэ гэтэл заалнаас гарч ирж байна гээд О булан тойроод зүүн нүдээ аниад гараад ирэхээр чи чинь хаашаа юм бэ сохор юм шиг дандаа нүдээ аньж явах юм гэтэл тэгээд яадаг юм, угаасаа сохор юм чинь гэж урдаас хэлээд тэрийг нь Ц үг болгож ярьж байгаа байх. Ц Оыг цохьсон Шийн ах нь байгаа юм, би саяхан нэг бүжиг болоход бүжгэн дээр Штэй уулзаад чи яахаараа ажлын байранд орж ирж хүн зоддог хүн бэ гэтэл тэр О чинь намайг өөрөө боогоод байхаар нь би цохьсон гэж надад хэлсэн. О өөрөө ярьж байгаа нь Ш, МСҮТ-д хамт сурч байсан, манай ангийн баньди тэгээд Б 3 согтуу орж ирээд Ш нь намайг зодсон талаар ярьсан, өөр надад ярих зүйл байхгүй. Хэн нь чамайг зодсон юм бэ гэтэл Ш намайг зодсон гэсэн, тэгэхээр нь аль Ш, доод хороололд байдаг уу гэтэл тийм гэхээр нь чи тэгээд тийм жаахан бандид зодуулж байгаа юм уу гэтэл юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

 

Гэрч Б.Н-ийн мэдүүлсэн: ...Би тэр үед хөдөө байсан гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө манай эгч А над руу утсаар яриад Оыг ажил дээрээ байхад нь 3 хүн орж ирээд зодчихсон байна гэхээр нь тэгээд тэр зодсон хүмүүсийг нь таних юм уу гэтэл таних юм байна, доод хороололд байдаг Б, Ш, Ж гэдэг 3 залуу орж ирээд зодсон гэнэ гэж надад ярьсан. Тэгээд манай эгч нөгөө хүмүүстэй нь уулзаад та нар ажил дээрээ байгаа хүнийг зодсон байна, цагдаад хэлнэ гэтэл нөгөө хүүхдүүд нь болон эцэг эхчүүд нь битгий хэл, энэ хавиараа тохиръё гэхээр нь манай эгч за яах вэ аймаг явж үзүүлж харуулна зардал мөнгийг нь гаргаж өгөөрэй гэтэл 500.000 төгрөг өгсөн гэсэн. Тэгээд аймагт очоод үзүүлтэл хурдан Улаанбаатар хот явж үзүүл гэхээр нь би дүүгээ аваад хот руу яваад Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл нүдний бүрхүүлийн ар тал ханзарч, язарсан, нүдэнд шар толбо үүсч цус харвалт өгсөн байна, манай эмнэлэг дээр ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй, ямар ч байсан “Болор мэлмий” эмнэлэгт үзүүл гэхээр нь очоод үзүүлтэл нүдний бүрхүүлийн ар тал ханзарч, язарсан, нүдэнд шар толбо үүсч цус харвалт өгсөн байна, манай эмнэлэг дээр ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй гээд сар бүр нүдний эмчийн хяналтад байх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд хотоос ирээд бид нар хоорондоо ярьж байгаад угаасаа хараагүй болж байгаа юм байна гээд цагдаад гомдол гаргаж шалгуулсан. О угаасаа байгаа байдал нь үг дуу цөөтэй, томоотой, хүний урдаас юм яриад байдаггүй, гэрээс ч нэг их гараад байдаггүй, уг нь ээжтэй хоёулаа байдаг, одоо ээж хөдөө, О сумын төвд ажилд орсон болохоор манайд байдаг юм. Түүнд нэг их дотно найзалж нөхөрлөөд байдаг хүн байхгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг хүн байгаа юм. 2016 оны 07 дугаар сараас сумын Соёлын төвд галч манаачийн ажилд орсон. Миний дүү тэгж архи дарс уугаад байдаг хүн биш. О нүдээ бол үзүүлж байгаагүй. Сургуульд байхдаа бөөр нь өвдөөд сумын эмнэлэг болон Улаанбаатар хотын эх нялхсын эмнэлэгт хэвтэж байсан. Цэрэгт яваад ирснээсээ хойш харин бөөр нь өвдөх нь гайгүй болсон нэг их өвдөөд гэж ярихаа больсон байсан. Би тэр үед байгаагүй болохоор архи уусан үгүйг нь мэдэхгүй байна, гэрээс гардаггүй, архи уудаггүй л хүн байгаа юм, тэгж орж ирээд 3 залуу ажлынх нь өрөөнд “Боргио” нэртэй 2 литрийн пиво уусан гэж ярьж байсан бөгөөд дуугүй томоотой болохоор нь хүмүүс бас дээрэлхээд байдаг юм шиг байна лээ. О сая хүнд зодуулаад нүд рүүгээ цохиулснаас хойш зүүн нүдээ аньж явдаг болсон байна лээ, зүүн нүднийх нь ухархай руу нь хатгаж өвдөөд байдаг болсон гэж өөрөө ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/

 

Гэрч Б.Г-ын мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлжгүй, амарч байсан, тэр өдөр мөн үү гэдгийг би санахгүй байна, Соёлын төвд нүүрс ирээд О бид хоёр нүүрс буулгаж байхад Ц, хүүхдийн цэцэрлэгийн галч Ц хоёр ирээд танайд нүүрс бууж байгаа юм уу зүгээр байхаар ганц хүрзийг буулгая гээд бид 4 хамжаад нүүрсээ буулгаж дуусаад Ц, Ц хоёр яваад өгсөн. Би ажил руугаа орчихоод гараад, банкны зүг алхаж байтал банкны тэндээс машинтай Зуун модонд байдаг том Ц, У хоёр гарч ирээд суучих гэхээр нь машинд нь суутал ганц юм уух гэсэн юм аяга байна уу гэхээр нь манай ажил дээр очъё гээд цуг очоод би буух гэтэл ажлаас О гараад ирэхээр нь миний дүү наана чинь аяга байвал аваад ир гэтэл аяга аваад ирэхээр нь сууж байгаад нөгөө архийг нь уусан. О ганц удаа л уусан байх би Оыг чи ажилтай юм чинь буу, буу ажил дээрээ оч гээд буулгасан, тэгээд том Ц, У бид гурав тэндээс явсан. Тэгээд би дахиж ирээгүй. Тэгээд орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, би айлд байж байтал О над руу залгаад манай ажил дээр хүмүүс ирчихсэн байна, та хүрээд ирээч гэхээр нь би жаахан ажилтай байна, жаахан байж байгаад очъё гэсэн, тэгээд нилээн байж байтал дахиж залгаад намайг 3 залуу зодчихлоо, та хүрээд ирээч гэхээр цаг нилээн орой болсон байсан тэгвэл чи цагдаад хэлээч гэтэл хэлж болохгүй байна гэсэн, тэгэхээр би жаахан байж байгаад би өөрөө залгаад яасан, юу болов, гайгүй юу гэтэл нүд жаахан хавдсан өөр зүгээр гэхээр нь чи яасан архи уусан юм уу гэтэл дуугараагүй тэгээд би очих юм уу гэтэл гайгүй байх гээд нөгөө хүмүүс яваад өглөө гэсэн цагдаад хэлсэн юм уу гэтэл хэлээгүй гэж байсан. Хааяа нэг уудаг байх нэг их дотно биш болохоор мэдэхгүй байна. Дуу цөөтэй, хүмүүстэй нэг их юм яриад байдаггүй, найзалж нөхөрлөдөггүй болохоор нэг их сайн мэдэхгүй байна. Би Оыг ажилтай юм чинь буу ажил дээрээ оч гээд буулгасан тэрнээс хойш дахиж уулзаагүй. О аль нүдээ билээ хааяа гилжийгээд, нэг нүдээ аньсан харагддаг. Ямар хүмүүс орж ирсэн хэнтэй хэрэлдсэн, хэнд цохиулсан талаараа надад яриагүй, надаас ээлж авахаар ирэхдээ нүдний шил зүүсэн ирэхээр нь нүд зүгээр үү гэтэл зүгээр гээд өнгөрсөн. Сүүлд сонсоход хүүхдийн цэцэрлэгийн галч Цэрэнлханаагийн дүү нь цохьсон гэнэ гэж сонсогдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/

 

Гэрч Ш.Х-ийн мэдүүлсэн: ...О ах манай ээжийн хамгийн бага дүү нь байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цаг 45 минутанд хичээлээ тараад гэртээ ирээд хоол хийгээд 19 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад Соёлын төвд ээлжинд гарч байсан ээжийн дүү О ахад хоол аваачиж өгөөд тэндээс О ах намайг ээжийн ажил дээр хүргэж өгөөд өөрөө ажил руугаа буцаад явсан. Тэгээд ээж бид хоёр гэр рүүгээ харьсан. Намайг очиход О ах ганцаараа байсан. Миний аваачиж өгсөн хоолноос жаахан идчихээд намайг ээжийн ажил дээр хүргэж өгсөн. О ах архи уугаагүй эрүүл байсан. Намайг ажил дээр нь очиход О ах хүнтэй зодоон хийсэн, нүд нь хөхөрсөн зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/

 

Шинжээч эмч Б.О-ын мэдүүлсэн: ...Би тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г-ын ирүүлсэн тогтоолын дагуу иргэн Оын өөрийн биед үзлэг хийж, мөн Чулуут сумын эрүүл мэндийн төвийн амбулаторын эмчийн үзлэг, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн үзлэг, “Болор мэлмий” эмнэлгийн нүдний эмчийн үзлэг зэргийг амбулаторын картнаас харж дүгнэлт гаргасан. Оын биед гэмтлийн улмаас нүдний хараа буурах хүснэлтийн 34.1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмтэл учирсан байсан. Оын биед гэмтлийн дараах зүүн нүдний төвийн хараа бууралт /001/, шар толбо хамарсан шилэнцэрийн цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал, урагдал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дагз, баруун чамархай орчим зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмлтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт зааснаар “шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийн бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэсэн журмыг баримталж хамгийн хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоосон. Мөн тогтоолын асуулт дээр гэмтэл тус бүр гэж асуугаагүй байсан. Оын биед учирсан зүүн нүдний төвийн хараа бууралт /001/, шар толбо хамарсан шилэнцэрийн цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал, урагдал зэрэг гэмтэл нь гэмтлийн улмаас нүдний хараа буурах хүснэгтийн 34.1 дэх хэсэгт зааснаар хүнд зэрэгт зүүн нүдний хараа буурах хүснэгтийн 34.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Дагз баруун чамархай орчим зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/

 

С.Шийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Сын гэрт С бид хоёр байхад Ж орж ирээд хамт машины юм чагнаж үзье гээд өөрийнхөө Аксент маркийн машинд суулгаад Д ахын дэлгүүрийн гадаа очоод С бид хоёрыг пиво аваад өг гэсэн. Тэгээд бид хоёр Жд 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво авч өгсөн. Энэ пивио аваад Ж бид хоёр машиндаа талд нь ортол уугаад сумын Соёлын төвийн гадаа очсон. Тэгээд Ж Соёлын төвийн галчийн өрөө рүү ороод эргэж гарч ирээд бид хоёрыг ороод ир гэсэн. Тэгээд С бид хоёр ороход О ах нартайгаа архи уусан гээд согтуу байсан. Ж, О бид гурав үлдсэн пивоо хувааж уугаад дуусаад байж байтал Ж тамхи аваад ир гээд О бид хоёр хамт гарсан. О бид 2 У ахын дэлгүүр дээр очиход дэлгүүр нь хаалттай байсан. Тэгэхэд О намайг Чулуутынхан Давааныхныг үздэггүй гээд намайг нэг гараараа багалзуурдсан. Намайг тавихгүй болохоор нь дээлнээс нь бариад дугтраад тавиулсан. Тэгээд би түрүүлээд Соёлын төвийн галчийн өрөөнд орсон бөгөөд өрөөнд ороход Сыг Ж орон дээр нь хэвтүүлчихсэн модон сандлаар зодож байсан. Би дундуур нь орж салгасан. Тэгтэл цайны халуун сав бариад дахиж цохиход халуун сав нь хагарсан. Би дахиад салгасан. Энэ үед гаднаас О орж ирээд боль гээд Жг барьж авсан. Ж Оыг өшиглөтөл О нүүрээрээ шургаад шат руу унасан. Оыг Ж босгож ирээд алгадаад ус хийгээд ир гэсэн. Тэгээд ус хутгаад ирэхэд Ж усыг нь нүүр рүү нь цацаад савыг нь урдаас нь шидсэн. Дахиад ус авчрахад дахиад шидсэн. Тэгээд дуу дуул чи сумандаа ирээд том болжээ гээд нүүр рүү нь гараараа цохиод байсан. Ж 5 дуу дуулж өгсөн. Тэгээд С бид хоёр явъя гээд Жг авч гарсан. Жг Сынд аваачиж өгөөд би харьсан. Ж Сынд байсан юм. С бид хоёр хамаатан. Жг сайн танихгүй, Сынд ирсэн байсан. Оыг бол танихгүй. Намайг дэлгүүр яваад ирэхэд Ж Сыг зодож байсан. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Оыг гаднаас орж ирээд боль гэхээр нь Отай хэрүүл зодоон хийж зодсон. Оыг Ж нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод, алгадаад  байсан. Бас Оыг шат руу өшиглөж унагаасан. Би Оыг цохиж зодоогүй, намайг босгоод байхаар нь тавиулах гэж цээж рүү нь нэг удаа цохьсон. О эхэлж над руу Чулуунтынхан Давааныхныг үздэггүй гээд дайраад байсан. Чулуун сумын Эгийн даваа орчим Баянхонгор аймгийн гаралтай хүмүүс байдаг юм. Тэгээд Чулуут сумынхан Баянхонгор аймгийнханд дургүй гэсэн утгатай байхаа. Би Оын нүүр рүү нь гараараа цохиогүй. Би өмнө нь тайлбар өгөхдөө тулгамдаад цохьсон гээд хэлчихсэн юм. Ж Сыг модон сандлаар нуруу руу нь 2-3 удаа цохьсон. Бас цайны халуун саваар толгой руунь цохьсон. Тухайн үед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 хуу/

 

            С.Шийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Оыг цохиж зодоогүй учраас уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би давааны муу шээс том болжээ гэж хэлээгүй. Харин О Чулуутынхан Давааныхдыг үздэггүй гэж хэлсэн. Оыг Ж цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Оын биед гэмтлийн дараах зүүн нүдний төвийн хараа бууралт /0.01/, шар толбо хамарсан шилэнцэрийн цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал, урагдал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дагз, баруун чамархай орчим зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын долоо, харааны эрхтэн тогтолцоо. Гэмтлийн улмаас нүдний хараа буурах хүснэгтийн 34-1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувь алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 79 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Архангай аймгийн ШША-ны шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 19 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Оын биед зүүн нүдний угт шар толбыг хамарсан судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрт цус харвалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи алимны цус хуралт, дагз, баруун чамархай орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Б.Оын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 34.1-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 35 хувь тогтмол алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 90-91 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.ШШҮХ-ийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 296 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Оын биед зүүн нүдний шар толбыг хамарсан цус харвалт, судаслаг бүрхүүлийн урагдалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимын цус хуралт, дагз, баруун чамархай орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шанааны зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. 6.7 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс Б.Оын зүүн нүд хараагүй болсон нь нүдэн тус газар цохих үед үүсгэгдсэн байх илүү магадлалтай. Шанаа руу цохих, алгадах, нүднээс бусад газар өшиглөж унагаах зэрэг үйлдлээс болж үүсэх боломжгүй. 4. Дээрх гэмтлүүдээс зүүн нүд хараагүй болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувь тогтонги алдагдуулна. 5. Б.Оын зүүн нүд хараагүй болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 71-72 хуу/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 72-73, 74-75 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 145-146 хуу/

Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 147 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 150-151 хуу/

Шинээр гаргаж өгсөн төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас

Малын “А” дансны тодорхойлолт 2 хуудас зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Соёлын төвийн гадна хохирогч Б.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн нүдэн тус газарт цохиж, зүүн нүдийг хараагүй болгон хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч С.Ш нь 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Соёлын төвийн гадна хохирогч Б.Оыг “та нар давааны хүмүүсийг үздэггүй гэсэн” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн нүдэн тус газарт гараараа цохиж, зүүн нүдийг хараагүй болгон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Ш намайг давааны муу шээс их том болжээ гээд миний зүүн нүд рүү 3 удаа цохиод, хамар руу мөн нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гараад би тонгойгоод сууж байтал миний дээлнээс чирээд байхаар нь би босоод цуг ажил руугаа очоод өрөөндөө ороод Жд танай найз Ш намайг зодчихлоо гэтэл Ж Шийг яаж байгаа пизда вэ гэсэн. Би Штэй явж байхдаа юу ч яриагүй, гэтэл Ш давааны муу шээс их том болжээ гээд миний зүүн нүд рүү 3 удаа цохьсон, хамар руу нэг удаа цохьсон. Миний нүдний гэмтлийг Ш цохиж учруулсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, би Шийн хамтаар тамхи авах гээд дэлгүүр рүү гарах үед Ш давааны шээс том болчихжээ гэж хэлэхдээ миний зүүн нүд рүү 3 удаа цохиж, хамар руу гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 247-249/, О ах, Шагдарсүрэн ах нар тамхимд яваад орж ирэхдээ О ахын дээлний энгэр нь цус болсон, хамраас нь цус гараад арчсан байсан. О ахын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Ш дараа нь давааны хүмүүсийг Чулуутынхан үздэггүй гээд хоолойг нь боосон гэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Сын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/, 11 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед намайг гэртээ байж байтал манай дүү О над руу утсаар яриад намайг шөнө ажил дээрээ байж байхад 3 залуу орж ирээд намайг зодчихлоо гэхээр нь тэгээд яаж байна, бие чинь зүгээр юм уу гэтэл миний өрөөсөн нүд харж болохгүй, хавдаад хөхөрчихсөн байна гэхээр нь ямар хүмүүс байсан юм бэ, хүмүүсээ таних юм уу гэтэл танина Ц эгчийн баньди, С гуайн баньди, Ж гээд надтай хамт аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байсан залуу 3 байсан гэж ярихаар нь яах гэж наана чинь орсон юм бэ гэтэл мэдэхгүй 1 пиво авч орж ирсэн гэж надад ярьсан. Тэгэхээр нь би ажил дээрээ очоод байж байя, чи буугаад ажил дээр хүрээд ир гэтэл О ажлаасаа буугаад манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд хартал Оын зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан бөгөөд харж болохгүй аниад хавдсан байсан. Тэгээд зовхийг нь сөхөөд харахад нүд нь аймар улаан болсон байсан, баруун шанаа нь нилээн том газар халцарсан, толгойны ар хэсэг нь овойж хавдсан байсан, дээл нь урагдсан зүйл байхгүй, энгэр нь тэр чигээрээ цус болсон байсан, цайных нь халуун сав хагарсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/, тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирээд цонхоор сүхээ өгчих түлээ хагалах гэсэн юм гэхээр нь би хаалгаа онгойлгож сүхээ авч өгсөн бөгөөд цонхоор харахад зүүн нүд нь улайгаад хавдсан байсан хүнд зодуулаад гэж байсан. Тэгээд маргааш нь намайг ажлаас буухаас арай өмнө сүх оруулж ирж өгөхөд нь харахад нүд нь жаахан хөхөрсөн харагдсан. Надад Шд цохиулаад гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө манай хадам эгч А манай эхнэр рүү утсаар яриад Оыг ажил дээрээ байхад 3 хүн орж ирээд зодчихсон байна гэсэн, манай эхнэр тэгээд тэр зодсон хүмүүсийг нь таних юм уу гэж асуусан чинь цаанаас нь танина гэж байх шиг байсан. Би яасан, юу болсон юм гэтэл Оыг ажил дээрээ байхад нь 3 залуу орж ирээд зодчихсон байна гэнэ гэж хэлсэн, Доод хороололд байдаг С гуайн баньди Ш, Б, Ж гэдэг хүмүүс орж ирээд дээрэлхээд ажил дээр нь пиво уугаад тэгээд зодсон гэнэ гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хөдөөнөөс ирээд аймагт үзүүлээд ирсэн яаралтай хот яв гэж байна гэхээр нь эхнэр бид хоёр Оыг аваад хот яваад Нэгдсэн 3 дугаар эмнэлэг дээр үзүүлтэл наад хүний чинь нүдэнд ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй, зүүн нүдний бүрхүүлийн ар тал ханзарч язарсан, шар толбо, цус харвалт өгсөн байна, ямар ч байсан “Болор мэлмий” эмнэлэг дээр очоод үзүүл гэхээр нь тэнд очоод үзүүлтэл мөн л адилхан онош хэлсэн, тэгээд сар бүр нүдний эмчийн хяналтанд байлга гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, өглөө ажлаа авах гээд очтол Оын зүүн нүдний гадна тал нь хөхрөөд нүднийх нь цагаан хэсэг нь тэр чигээрээ улаан болсон байсан. Баруун талын шанаа нь халцарсан байсан, өөр янз бүрийн гэмтэл байгаагүй гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/, би тэр үед хөдөө байсан гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө манай эгч А над руу утсаар яриад Оыг ажил дээрээ байхад нь 3 хүн орж ирээд зодчихсон байна гэхээр нь тэгээд тэр зодсон хүмүүсийг нь таних юм уу гэтэл таних юм байна, Доод хороололд байдаг Б, Ш, Ж гэдэг 3 залуу орж ирээд зодсон гэнэ гэж надад ярьсан. Тэгээд бид нар хот руу яваад Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл нүдний бүрхүүлийн ар тал ханзарч, язарсан, нүдэнд шар толбо үүсч цус харвалт өгсөн байна, манай эмнэлэг дээр ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй, ямар ч байсан “Болор мэлмий” эмнэлэгт үзүүл гэхээр нь очоод үзүүлтэл нүдний бүрхүүлийн ар тал ханзарч, язарсан, нүдэнд шар толбо үүсч цус харвалт өгсөн байна, манай эмнэлэг дээр ямар нэг эмийн болон мэс заслын эмчилгээ байхгүй гээд сар бүр нүдний эмчийн хяналтад байх шаардлагатай гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-66/,  О надаас ээлж авахаар ирэхдээ нүдний шил зүүсэн ирэхээр нь нүд зүгээр үү гэтэл зүгээр гээд өнгөрсөн. Сүүлд сонсоход Хүүхдийн цэцэрлэгийн галч Ц-ийн дүү нь цохьсон гэнэ гэж сонсогдсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/, би тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г-ын ирүүлсэн тогтоолын дагуу иргэн Оын өөрийн биед үзлэг хийж, мөн Чулуут сумын эрүүл мэндийн төвийн амбулаторын эмчийн үзлэг, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн үзлэг, “Болор мэлмий” эмнэлгийн нүдний эмчийн үзлэг зэргийг амбулаторын картнаас харж дүгнэлт гаргасан. Оын биед гэмтлийн улмаас нүдний хараа буурах хүснэлтийн 34.1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмтэл учирсан байсан. Оын биед гэмтлийн дараах зүүн нүдний төвийн хараа бууралт /001/, шар толбо хамарсан шилэнцэрийн цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал, урагдал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дагз, баруун чамархай орчим зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэж мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Б.О-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 119-120/, Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/, шүүгдэгч С.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч С.Шийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Шүүгдэгч С.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сийн Шийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ