Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 114/ШЦТ/2022

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Энх-амар,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Онход овогт Баднаанямбуугийн Б*******д холбогдох эрүүгийн 2231000780079 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн******* сум, 2 дугаар баг, 1 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Онход овгийн******* Б*******, /РД:*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Монгол алт” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 3.294.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: “...Би буруу зүйл хийснээ ойлгож, гэм буруугаа хүлээж байна. Дахин хойшид ийм асуудал гаргахгүй...” гэжээ.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* мэдүүлэхдээ:...Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: ...Иргэний нэхэмжлэгч *******гийн “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө цагийг нь сайн санахгүй байна, Б.Б******* ирээд “хөгшиндөө трактороо өгөөч “Монгол алт руу самарын хүмүүст хүнс өгөөд ирье” гэхээр нь би “за” гээд өгсөн. Миний трактор хуучны трактор байгаа юм. Би өвөл болохоор түлээндээ, намар хадлан дээр хэрэглэдэг юм. Одоо 2.000.000 төгрөгний үнэтэй байх трактороо л авмаар байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* мэдүүлэхдээ:...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэдэд урьдчилан сэргийлэх ажил хийж, хяналт шалгалт зохион байгуулахаар Баянцагаан нэртэй газар үүрэг гүйцэтгэж байсан юм. Хяналт, шалгалтын явцад 21 цагийн орчимд иргэн Б.Б******* нь улаан өнгийн трактортой 12 метрийн урттай, 1 ширхэг нарс мод бэлтгээд чирээд ирсэн. Тэрийг нь бид нар хураагаад 4 метрээр нь тайраад 3 ширхэг болгоод цагдаагийн журмын хашаанд оруулаад тавьсан байгаа юм. Б.Б*******д ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг байгаагүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* мэдүүлэхдээ: “...Би сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн техникч нарын хамтаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэдэд урьдчилан сэргийлэх ажил хийж, хяналт шалгалт зохион байгуулахаар Баянцагаан нэртэй газар үүрэг гүйцэтгэж байсан юм. 21 цаг нилээн өнгөрч байхад иргэн Б.Б******* нь сум руу улаан өнгийн трактортой 12 метрийн урттай 1 ширхэг нарс мод бэлтгээд чирээд ирсэн тэрийг нь бид нар түр саатуулаад 4 метрээр нь тайраад 3 ширхэг болгоод цагдаагийн журмын хашаанд буулгасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 дугаар тал/,

Шинжээч Г.Тайванбаатарын 3 дугаартай: “...Иргэн Б.Б*******ы бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзэхэд 4 метрийн урттай 3 ширхэг нарсан мод нь 1.098.000 төгрөг болж байна. Иргэн Б.Б*******ы бэлтгэсэн 3 ширхэг нарс модны Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар гаргахад нийт 2.6 метр куб мод нь 1.098.000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 40-43 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-822/3308 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

1

80 трактор улаан

      ш

1

2.500.000

2.500.000

Үйлдвэрлэгдсэн он, МУ-д орж ирсэн он тодорхойгүй, хуучин

2

Бинзен хөрөө

      ш

1

70.000

70.000

Хуучин

Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 3 дугаар сарын дундаж байдлаар 2,570,000 /хоёр сая таван зуун далан мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 49-50 дугаар тал/,

         Шүүгдэгч Б.Б*******ы яллагдагчаар өгсөн: “...Би аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хар өнгийн бензин хөрөө, улаан өнгийн 80 трактор ашиглаж модоо авч ирсэн. Тухайн трактор нь манай найз *******гийн трактор байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-67 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 7-8, 16-19 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-14 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 21-23 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-45, 51-53 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн******* сумын Засаг даргын захирамж, /хх-ийн 75 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:  

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 70 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 72 дугаар тал/,

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 73 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Б*******ы дансны хуулга, /хх-ийн 81-103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Монгол алт” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 1.098.087 төгрөгийн шууд хохирол, 2.196.000 төгрөгийн хор уршиг, бүгд 3.294.000 төгрөгийн  хохирол, хор уршиг учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .   

Шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.098.000 төгрөгийн шууд  хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ойн санд учруулсан шууд хохирол болох 1.098.000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 3.294.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байна.

Шүүгдэгч Б.Б******* нь шууд учирсан хохирол 1.098.000 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Харин гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар болох гэмт хэргийн хор уршиг 2.196.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Монгол алт” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 1.098.087 төгрөгийн шууд хохирол,  2.196.000 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ *******гийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн тракторыг ашигласан болох нь иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй гэж үзэж, уг тээврийн хэрэгслийг үнэлж тогтоосон “Ашид билгүүн” ХХК-н үнэ 2.500.000 төгрөгийг үндэслэн Б.Б*******аас тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар түүний үнэ 2.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар, хор уршиг болох 2.196.000 төгрөгийг төлөхөд зарцуулж, илүү гарсан 304.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Монгол алт” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид  3.294.000 төгрөгийн  хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас ...Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн *******гийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн тракторыг битүүжлэлээс чөлөөлж, түүний үнэ 2.500.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигийг нөхөн төлөхөд зарцуулах талаар санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд гаргасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  өмгөөлөгчгүйгээр  явуулж  болохгүй  хуулийн заалтанд хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн  саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Б.Баярсайрханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байх тул   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгож ял оногдуулах нь зөв  гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,                                                                                                                                                                                                                    шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдэхдээ *******гийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн тракторыг ашигласан болох нь иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй гэж үзээд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн  тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид олгож, эд мөрийн баримтаар хар өнгийн цахилгаан хөрөө, 4 метрийн урттай 3 ширхэг нойтон модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт дагалдан ирсэн бичиг бариимтгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаад шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Онход овогт Баднаанямбуугийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баднаанямбуугийн Б*******д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Б.Б*******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар  Б.Б*******аас тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн хохирол, хор уршиг болох 2.196.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд  төлөхөд зарцуулж, үлдэх 304.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Энэ хэргийн улмаас *******гийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн  трактор буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан хөрөө, 4 метр урттай 3 ширхэг нойтон модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар гүйцэтгэх хуудас бичиж Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах  Урангоод даалгасугай.

8.Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Б******* цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо,шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьсугай.

 

 

       ШҮҮГЧ                            Ч.МӨНГӨНЦЭЦЭГ