| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2018/0601/З |
| Дугаар | 221/МА2024/0266 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0266
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Нэхэмжлэгч: Ч.М
Хариуцагч: НЗД, БГДЗД
Гуравдагч этгээд: З.Ч, Г.Н, “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “БГДЗД-ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 Дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр тушаалын З.Чад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0.5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг БГДЗДд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Г.Э, гуравдагч этгээд З.Чын өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2018/0601/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М нь БГДЗД, НЗДд тус тус холбогдуулан “БГДЗД-ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 Дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр тушаалын З.Чад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0.5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг БГДЗДд даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.6.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.164, 37 дугаар зүйлийн 37.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “Нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрт “... баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газар болон “Б” ХХК-ийн үйлдсэн 2014 оны огноотой кадастрын зурагт тусгагдсан газрууд нь нэг газарт байршилтай, энэ нь БГДЗД-ын тамгын газарт олгосон газруудтай давхцалгүй, харин Ч.Мын барьсан гэх хашаа байрлаж байсан буюу маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэхээр олгосон газруудтай хэсэгчлэн давхцалтай болох нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтийн 1-д “Баянгол дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Д.Гийн гүйцэтгэсэн Ч.Мын газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг БГДЗД-ын 2013 оны А/562 дугаар захирамжаар БГДЗД-ын Тамгын газарт олгосон нэгж талбарын 1681910102, 1681910101 дугаар бүхий газруудтай давхцуулахад уг нэгж талбаруудтай давхцалгүй байна”, 2-т “Иргэн Ч.Мын барьсан гэх хашаа нь нураагдсан байдалтай байх бөгөөд нурсан байх хэсгээс үзэхэд уг баталгаат хэмжээг тогтоосон акттай давхцахаар байна гэж үзэж байна. Харин уг газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь нэгж талбарын 18633306944801 дугаар бүхий 7000 м.кв талбайтай газартай 3584 орчим м.кв талбайгаар, нэгж талбарын 1681900069 дугаар бүхий 988 м.кв, нэгж талбарын 1681910108 дугаар бүхий 618 м.кв талбайтай газартай 1166 орчим м.кв талбайгаар тус тус давхцаж байна” гэснээр, 2023 оны А/116 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шинжээчийн 2023/32 тоот дүгнэлтэд “...”Борис тэс” ХХК-ийн үйлдсэн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тус тус кадастрын зургууд нь нэг байршилд байх бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг нь уг газрын урд хэсэгт байрлаж байна. Баянгол дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Д.Гийн гүйцэтгэсэн Ч.Мын газрын баталгаат хэмжээг тогтоосон актын программ хангамжийн тусламжтайгаар газар зүйн холболт хийсэн үр дүнтэй “Б” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус тус кадастрын зургийн солбицлын утгатай давхцуулан хүргүүлэв” гэсэн болон хавсралтаар ирүүлсэн зургаар, гэрч Д.Гийн “...Баталгаат хэмжээ тогтоосон актад зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн, ...миний “Б” ХХК руу явуулсан зураг байна, ... газар нь ийм хэмжээтэй, энд байх ёстой гэсэн зураг юм, ...”, Ч.Ягийн ... эхний 2 зургийг газар дээр нь тавьж өгсөн, дараа нь хашаан дээр нь кадастрын зураг хийж өгсөн,...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдов. Дээрхээс үзвэл Ч.Мд 2008 оны 303 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газрын байршил (1,2,3,4 тоогоор тэмдэглэгдсэн) нь БГДЗД-ын тамгын газрын түлшний агуулахын зориулалтаар эзэмшиж буй газрын замын урд талд буюу маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газарт байрлаж байсан гэж үзэхээр байна...” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Бодит байдал дээр иргэн Ч.Мын эзэмшиж байсан газар болон одоо иргэн З.Чын эзэмшиж байгаа газар нь байршил, эргэлтийн цэгүүд нь өөр, ямар нэгэн давхцалгүй юм. Нэхэмжлэгч Ч.Мын эзэмшиж байсан газрын газар эзэмших эрх сунгагдаагүй, улмаар хуулийн дагуу хүчингүй болж, түүний эзэмшиж байсан уг газар дээр нь БГД-ийн тохижилт, үйлчилгээний “Ш” ОНӨААТҮГ болон Боловсруулсан түлшний агуулахын зориулалтаар газар нь шинэ эзэмшигчид олгогдож, улмаар уг газар дээр нь БГД-ийн барилга, байгууламж баригдсан юм. Энэ талаар хариуцагч нараас хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хангалттай тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/2010 тоот тус шүүхэд ирүүлсэн "Нотлох баримт хүргүүлэх тухай" албан тоотод ... БГДЗД-ын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар иргэн Ч.Мд эзэмшүүлсэн гэх 0.5 га газрын талаарх мэдээллийг Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2018 оны зурган мэдээллээс хайлт хийхэд Ч.М нь ямар нэгэн газар өмчилсөн, эзэмшсэн, ашигласан талаарх мэдээлэл огт бүртгэгдээгүй байна, 2015 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18633306944801 дугаар бүхий 6999.85 м.кв талбайтай газар нь 3.Ч /РД:ЖЭ80052172/ иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн ба өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна..." гэж. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2076 тоот тус шүүхэд ирүүлсэн "Нотлох баримт хүргүүлэх тухай" албан тоотод"... “Б” ХХК-ийн зурагласан иргэн Ч.Мын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /албан бичгийн хавсралтаар ирүүлсэн/ дахь солбицлын утгаар газрын байршил тодорхойлон зураглаж, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад байршлын хувьд давхцалгүй байна..." гэж дурдсан байдаг бөгөөд “Б” ХХК-ийн үйлдсэн гэх Ч.Мын гэх газрын байршил нь уг маргаан бүхий газар буюу З.Ч-ын газрын байршилтай огт давхцалгүй болох нь нотлогдож байгаа юм. Хэрэгт Ч.Мын эзэмшиж байсан газрын кадастрын зураг гэх “Б” ХХК-ийн үйлдсэн 2010 оны, 2013 оны, 2014 оны нийт 3 зураг байдаг бөгөөд Ч.Маас 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр БГД-ийн Газрын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж өгөхдөө хавсаргаж өгсөн баримт болох өөрийнх нь эзэмшиж байсан 0.5 га газрын зураг буюу “Б” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дэх зураг/ "Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг", мөн 2019 онд шинжээчийн дүгнэлт гарснаас хойш “Б” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн үед Ч.Мын газар дээр хийсэн байршлын зураг, улаан шугам тавьсан 2013 оны 03 дугаар сарын 28-ны огноотой 12 дахь зураг/ зургийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Б” ХХК-ийн үйлдсэн энэ 2 зураг бол нэгж талбарын дугаар, эргэлтийн цэгүүд нь хоорондоо зөрдөггүй, тухайн үед иргэн Ч.Мын газар дээр “Б” ХХК-иас хийж өгсөн газрын байршлын албан ёсны зураг юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу энэ 2 зургаар дүүргийн газрын мэдээллийн сантай давхцуулахад Ч.Мын эзэмшиж байсан газар нь одоогийн З.Ч-ын эзэмшиж байгаа газрын хойд талд буюу БГД-ийн Түлшний агуулах баригдсан газрын байршилтай давхацдаг бөгөөд З.Ч-ын эзэмшиж буй газартай давхцалгүй болох нь тодорхой байдаг. Харин “Б” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноотой Ч.Мын "энэ манай газар, үүн дээр кадастрын зураг хийлгэнэ гэж зааж өгсөн гэх" газар дээр хийсэн байршлын зураг, улаан шугам тавьсан зургаар Ч.Мын эзэмшиж байсан гэх газар нь З.Ч-ын газартай давхцалтай байдаг бөгөөд энэ нь З.Ч-ын эзэмшиж байгаа газар юм. “Б” ХХК-ийн захирал Ш.Ядмаа нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ "Иргэн Ч.М нь газрын маргаан гарсан гээд өөрийн хашаа барьсан газрыг зааж өгч түүн дээрээ зураг хийлгүүлсэн" гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд “Б” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн уг зургийн хувьд нэхэмжлэгч Ч.М нь хашаагаа буруу газар барьсан буюу одоогийн З.Ч-ын эзэмшиж буй газар дээр барьж, уг хашаа барьсан газар дээр “Б” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн улаан шугам тавьсан зураг хийгдсэн байгаа юм. Иймд Ч.Мын эзэмшиж байсан газрын эзэмших эрх хуулийн дагуу дуусгавар болж, уг газрыг нь БГД өөрийн хэрэгцээндээ авч, Түлшний агуулах барьсан бөгөөд одоо иргэн 3Чинбатын эзэмшиж байгаа газар нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй газар бөгөөд Ч.Мын эзэмшиж байсан газрын урд талд байршилтай, байршил, эргэлтийн цэгүүд нь өөр, ямар нэгэн давхцалгүй гэдэг нь маш тодорхой нотлогдсон болно.
Мөн 2023 оны шинжээчийн 2023/32 тоот дүгнэлтээр “...”Б” ХХК-ийн үйлдсэн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тус тус кадастрын зургууд нь нэг байршилд байх бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг нь уг газрын урд хэсэгт байрлаж байна...” гэж гарсан байдаг. Энэ нь анхнаасаа нэхэмжлэгч Ч.Мын эзэмшиж байсан газар нь “...”Б” ХХК-ийн үйлдсэн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тус тус кадастрын зургуудаар гуравдагч этгээд З.Чын эзэмшиж буй газрын хойд талд буюу БГД-ийн түлшний агуулах баригдсан байгаа газар дээр байршилтай буюу З.Чын газартай давхцалгүй болох нь маш тодорхой нотлогдож байгаа болно. Харин анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй бөгөөд уг дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн Газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь огноо байхгүй, солбицлын утга байхгүй тул программ хангамжийн тусламжтайгаар газар зүйн холболт хийж байршлыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломжгүй байна, дээрх актыг шинжээчийн зүгээс хэзээ үйлдсэнийг тогтоох боломжгүй, иймд тухайн үед үйлдэж гарын үсэг зурсан газар зохион байгуулагч Д.Гээс гэрчийн мэдүүлэг авсан. Тэр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Энэ акт баталгаажсан акт уу, баталгаажаагүй акт юм уу” гэсэн асуултад “Баталгаажаагүй” гэж хариулсан, мөн “Энэ акт дээр огноо байдаггүй. Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр үйлдэгдсэн акт вэ” гэсэн асуултад “Би санахгүй байна” гэж хариулсан, мөн “Тэгэхээр одоо таны үйлдсэн энэ актыг хүчин төгөлдөр гэж үзэх үү, хүчин төгөлдөр бус гэж үзэх үү” гэсэн асуултад “хүчин төгөлдөр бус, “Б” ХХК-иас баталгаажуулсны дараа албаны дарга, архитектур нараар гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд гэрчийн мэдүүлгийг үндэс болгож авч үзвэл шинжээч дүгнэлт гаргахдаа ашигласан уг нотлох баримт нь үнэлэх боломжгүй, хүчин төгөлдөр бус баримт юм. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө хүчин төгөлдөр бус баримтыг ашиглаж шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болох нь харагдаж байгаа юм. Иймд уг шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй, хэргийн бусад нотлох баримттай зөрчилдөж, бодитой, үндэслэлтэй болж чадаагүй болох нь харагдаж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас илт зөрүүтэй байгаа болно. Мөн анхан шатны шүүх “Б” ХХК-иас 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг болон 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/06 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн огноотой кадастрын зурагт тусгагдсан газар нь хэдийгээр замынхаа хойно буюу БГДЗД-ын тамгын газрын түлшний агуулах байрлаж буй газарт байрлаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдож байгаагаас үзвэл, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн “...нэхэмжлэгчийн газар нь замынхаа хойно байрлаж байсан, одоогийн маргаж байгаа газар нь 2008 оны 303 дугаар захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн байсан газар юм” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-д "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших...", 35.1.5-д "газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах" гэж олгогдсон эрхийг мөн үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтээс харахад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар дээр “Б” ХХК-иас 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг болон 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/06 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн огноотой кадастрын зурагт тусгагдсан газар нь замынхаа хойно буюу БГДЗД-ын тамгын газрын түлшний агуулах байрлаж буй газарт байрлаж байсан, гуравдагч этгээдүүдийн газартай ямар нэгэн давхцалгүй гэдгийг мэдсэн болохыг харуулж байна. Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийн миний газар гэж одоо маргаж байгаа газар нь нэхэмжлэгчийн газар биш, өөрийнх нь эзэмшиж байсан газар нь БГД-ийн түлшний агуулах баригдсан байгаа газар, З.Чын газартай давхцалгүй гэдгийг гэдгийг мэдсэн, энэ талаар шүүгч биечлэн очиж газар дээр үзлэг хийж тодруулсан, Үүнийгээ шүүх хүлээн зөвшөөрсөн, дүгнэлтдээ дурдсан хэрнэ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 1.1-д "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, 35.1.5- д "газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах" гэж олгогдсон эрхийг мөн үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй байна. Хэрэв шүүх хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгагдсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь өмнө эзэмшиж байсан одоо БГД-ийн түлшний агуулах баригдсан байгаа газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр маргах ёстой, үүнд ямар нэгэн эрхийн зөрчилгүй. давхцалгүй гуравдагч этгээдүүдийг газар ямар ч хамааралгүй юм.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс "Ч.Мын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон" хэмээн маргах боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 6.5-д "газар эзэмшүүлэх хугацаа" тусгахаар заасан, Баянгол дүүргийн Газрын алба болон Ч. М нарын хооронд 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 5.5-д "Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа хүчинтэй гэж үзнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байсан байхад хариуцагч нь иргэн Ч.Маас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээж авсан, хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгааг мэдэгдсэн атлаа уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан..." гэх дүгнэлт үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1- д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" бол газар эзэмших эрх дуусгавар болно" гэж заасан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон нь илэрхий үйл баримт, мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Анх БГДЗД-ын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар БГД-ийн 20-р хороо, ТЭЦ-4 станцын урд 5000 м2 газрыг ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Мд олгосон байдаг, уг захирамжаас харахад нэхэмжлэгчийн тус газрыг эзэмших 5 жилийн хугацаа нь 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу 2013 оны 06 дугаар 28-ны дотор БГД-ийн газрын албанд газар эзэмших гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ гаргах үүрэгтэй байсан. Гэтэл бодит байдал дээр Ч.М нь дээрх газрыг эзэмших "газар эзэмших эрхийн хугацаа" нь хуулиар дуусгавар болсноос хойш 11 сарын дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр БГД-ийн Өмч, Газрын харилцааны албанд "газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд заасан дээрх 30 хоногийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу Баргаагүй тул хуульд заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрх нь дуусгавар болсон болно.
Мөн энэ талаар БГД-ийн газрын албаны дарга Г.Мын шүүхэд 2019.3.7-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт (Хавтас 23-21 хуудас): "Тийм. Газар эзэмших эрх нь Дуусгавар болсон байсан. 2008 оны 303 дугаар захирамж дээр сар, өдөр байгаа. Захирамж гарахдаа тухайн иргэнд газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Гэрээ болон Газрын тухай хуульд газар эзэмшигчийн үүргийг заасан байгаа. Газар эзэмшигч газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргах ёстой. 1 жил гарна дараа Хүсэлт гаргасан байна. Тухайн хугацаанд гаргаагүй бол дуусгавар болно гэж заасан байгаа. Гэрээ нь газар эзэмших эрхийн Баримтална. Иргэн Ч.Мын газар эзэмших хугацаа 2013 оны 7 гэрчилгээгээ дагаж гарч байгаа зүйл. Хуулиа 28-ны өдөр дуусгавар болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан зүйл байхгүй." гэж маш тодорхой мэдүүлсэн байдаг. дугаар сарын "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" нь тухайн этгээдэд газар эзэмших эрх олгогдож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, олгогдсоны дараа түүнийг дагаж байгуулагддаг гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй, иймд түүний газар эзэмших эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон бөгөөд Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ нь дуусгавар болж байгаа тул "Иргэн, Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" нь мөн дагаад дуусгавар болж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэж, Баянгол дүүргийн Газрын алба болон Ч. М нарын хооронд 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 5.5-д "Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа хүчинтэй гэж үзнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байсан гэж гэрээг үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, газрын тухай хуульд заасантай нийцэхгүй байна.
Мөн шүүхийн шийдвэрт "... хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс "Нэхэмжлэгч нь газрын давхцалын асуудлыг 2016 оны мэдсэн байсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн" гэх агуулгаар маргасан ба Нийслэлийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/2244 тоот албан бичгээр "... гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү" гэж мэдэгдсэнийг нэхэмжлэгч нь хүлээн аваад мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан, дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх үйл баримт нотлогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "Газар эзэмших гэрчилгээ сунгуулах тухай" хүсэлт гаргасныг БГД-ийн газрын алба хянаж үзээд хугацаа сунгах боломжгүй тухай хариу өгөх мэдэгдлээр, НЗД-д 2016 оны 06 дугаар сарын 08-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дээрх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогчид тус тус гаргасныг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/4543 тоот албан бичгээр "...таны хүсэлтийг судлан үзэхэд БГД-ийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байршилтай газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгож, газар эзэмшихтэй холбоотой гомдлоо Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү..." гэсэн хариуг өгсөн байдаг. Энэ хариу бичиг нь 1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудсанд нотлох баримтаар авагдсан болно. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас түүнд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/4543 тоот уг хариу албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаа ёстой байсан. Гэтэл шүүхэд хандах 30 хоногийн хугацааг хэтрүүлж бүтэн 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-т "дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч хуулийн хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн", 109 дүгээр зүйлийн 109 2-д "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтаас илт зөрүүтэй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргааны үйл баримтыг үнэн зөв, бодитой үнэлж, дүгнэж чадаагүй болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 тоот Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье”,
3.2. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-д: "БГДЗД-ын 2008 оны 303 дугаар захирамжаар Ч.Мд эзэмшүүлсэн газарт Баянгол дүүргийн Газрын алба /хуучин нэрээр/-ны зохион байгуулагчаас “Баталгаат хэмжээ тогтоосон акт"-ыг гэрээ байгуулахдаа ... үйлдэж өгсөн байна" гэж заасан нь ойлгомжгүй байна. Баталгаат хэмжээ тогтоосон актын үйлдсэн огноо тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үүнийг тогтоож чадаагүй, актыг үйлдсэн Д.Г өөрийнхөө гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч үйлдсэн цаг хугацаагаа мэддэггүй, тэгээд ч уг акт хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус бичиг баримт болох талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимэддорж нь 2019 - 03 19-ний өдөр баримт үйлдэж гэрээ болон баталгаат хэмжээ тогтоосон актыг шүүхэд хүлээлгэн өгсөн байдаг/ Хх.2-ын 147-149 дэх тал/. Ингэхдээ гэрээний ар талын нүүрэнд уг актыг хувилах машины тусламжтайгаар буулгаж, 1, 2, 3, 4 гэсэн цифрээр тэмдэглэсэн хэсгийг шар өнгөөр тодотгосон ба энэ баримт бичигт өмгөөлөгч Г.Ж нь их ач холбогдол өгч, уг актыг эх хувиараа байгаа мэтээр тайлбарлан, газрын байршлыг тогтоох цорын ганц эх үүсвэр, нотлох баримт, гэрээг анх байгуулахдаа гэрээний салшгүй хэсэг байсан мэтээр шүүхэд итгүүлэх оролдлогыг удаа дараа гаргаж байсан нь үнэхээр хачирхалтай. Шүүх үүнийг үндэслэн ийнхүү дүгнэсэн баймааргүй ба бодит байдал дээр уг акт газар эзэмшүүлэх гэрээнээс тусдаа үйлдэгдсэн болох нь БГД-ийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2018-10-22-ны өдрийн 12/1338 дугаар, 2020-02-19- ний өдрийн 12/490 дүгээр албан тоотуудад хавсаргасан материалуудаас тодорхой харагддаг./хх.1.139 дэх тал, хх.3.487 дахь тал/.
МУ-ын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/121-p тушаалаар байгуулагдсан шинжээчдийн бүрэлдэхүүний гаргасан 2019-10-09-ний өдрийн А/121 дүгээр дүгнэлтийн 4-д: “Дээрх актыг шинжээчийн зүгээс хэзээ үйлдсэнийг тогтоох боломжгүй ба тухайн үед үйлдэж гарын үсэг зурсан газар зохион байгуулагч Д.Гээс тодруулах нь зүйтэй юм. Уг баталгаат хэмжээг тогтоосон актыг 1995 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар "Кадастрын зураглал, газрын бүртгэл" төслийн 1:1000 масштабтай зураглалын ажил хийгдэж, координатжуулж /AutoCad программ хангамж/ бүртгэлжүүлж эхлэх хүртэл буюу 2003 он хүртэл уг актыг нийслэл, дүүргийн газар зохион байгуулагч нар үйлддэг байжээ" гэж дүгнэсэн нь газар зохион байгуулалтын ажлын хэрэглээнд ашиглагдахаа болиод удсан дээрх актыг мөрдөгдөх ёстой заавар журмыг зөрчин Д.Г нь зөвхөн Ч.Мд зориулан яагаад үйлдэв гэдэг нь ойлгомжгүй. Ийнхүү хууль бусаар үйлдэгдсэн баримт бичиг болох дээрх актыг шүүх бичмэл нотлох баримтынх хувьд зохих ёсоор үнэлсэнгүй. Хэрвээ уг актыг тухайн үед хэрэглэж байсан юм бол БГД-ийн Засаг даргын 2008 оны 303 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон бусад 41 иргэн, ААН-үүдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа яагаад үйлдээгүй юм бэ? гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулах ЗХШХШТ хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасан өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.
Баталгаат хэмжээ тогтоосон актад иргэд, ААН-үүдэд эзэмшүүлсэн газрыг тодорхой тоогоор тэмдэглэсэн байх ба уг актад 14 гэсэн тоогоор тэмдэглэсэн газрын байршил нь “Б” ХХК-ийн 2010 оны 4-р сарын 03-нд үйлдсэн Ч.Мын эзэмшлийн газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурагтай давхцахаар байгаа нь тодорхой байна. Мөн түүнчлэн БГД-ийн Засаг даргын 2008 оны 303 дугаар захирамжийн хавсралтаас үзэхэд Ч.Мын нэр жагсаалтын 14-рт бичигдсэн байна. Үүнээс үзэхэд 303 дугаар захирамжийн хавсралтад бичигдсэн дугаараар актад тухайн газар эзэмшигчийн газрыг тэмдэглэсэн байх боломжтой ба шүүх энэ нөхцөл байдлыг тодруулсангүй.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д: "... хариуцагч БГДЗД нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын давхцал үүсэх эсэхийг шалгах талаарх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, нэхэмжлэгч Ч.Мын эзэмшилд олгогдсон байсан газарт БГДЗД-ын 204 оны 03-р сарын 28-ны өдрийн А/240 тоот захирамжаар А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Ц, М.Б, Т.Г нарт газар эзэмшүүлсэн, улмаар бусдад шилжүүлснийг баталгаажуулсан байх тул иргэдийн төлөөлөгчийн "Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал нь хууль ёсны эзэмшиж авсан газар байна гэж харлаа..." гэх дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ" гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинээр эзэмшүүлэхээр олгож байгаа газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай эсэхийг шалгаж тодруулах хууль ёсны цорын ганц мэдээллийн эх үүсвэр нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг юм. Тэгвэл Ч.Мын нэр дээр үйлдэгдэж, мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг өнөөдрийн байдлаар байхгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл Ч.Мд хууль ёсоор эзэмшиж байгаа эдлэн газар байхгүй болно. Нэгэнт байхгүй газар дээр давхцал үүсэх тухай ойлголт байхгүй нь ойлгомжтой.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, боломжгүй. Ч.М нь өөрийнхөө аливаа үйлдлийн төлөө хариуцлага хүлээх чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээд юм. Ч.М өөрөө буруу газар хашаа барьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь цагаан цаасан дээр хараар тодоос тод бичигдсэн байхаас гадна нураагдсан хашааныхаа газар дээр “Б” ХХК-ийн захирал Ч.Ягаар кадастрын зураг 2014 оны 05-р сарын 03-ны өдөр нөхөн үйлдүүлсэн нь өөрийн хууль бус ажиллагааг зөвтгөх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. Үүнээс улбаалаад “Баталгаат хэмжээг тогтоосон акт"-ыг буруу газар хашаа барьсныхаа дараа Д.Гээр хийлгүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Уг газарт хашаа барьж бодитоор эзэмшиж байсан нь агаар сансрын зургаар тогтоогдсон гэдэг үнэнд үл нийцэх дүгнэлтийг шүүх хийсэн байна.
БГД-ийн Засаг дарга С.Одонтуяагаас 2020 оны 05-р сарын 19-ний өдөр 09/1127 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Т” ХХК-ийн эзэмшил газрын түүхчилсэн лавлагаанд хавсаргасан 3 зураг /Хх. 4-р хавтас. 4-7 дахь тал/, “Б” ХХК-ийн 2020 оны 02-р сарын 07-ны өдрийн 20/06 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Мын эзэмшил газрыг хуваарилсан зургуудад /Хх. 3-р хавтас 152-153-р тал/ уг маргаан бүхий газар нь “Т” ХХК-ийн эзэмшилд байсан нь маш тодорхой тусгагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 9-д: "..., хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн "нэхэмжлэгчийн газар нь замынхаа хойно байрлаж байсан, одоогийн маргаж байгаа газар нь 2008 оны 303 дугаар захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн байсан газар юм" гэх тайлбарыг үгүйсгэхээргүй гэж дүгнэжээ.
Газар эзэмшигч нь МУ-ын Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.5-д зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд өөрийнх нь эзэмшил газрын кадастрын зургийг цаг тухайд нь мэдээллийн санд оруулаагүй захиргааны байгууллагын ажилтны хариуцлагагүй байдлын улмаас эзэмшил газраа бодитойгоор эзэмшиж чадахгүйд хүрсэн нь хөдөлбөргүй үнэн боловч энэ нөхцөл байдлаас үүдэн газрын шударга эзэмшигч гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хохироох ямар нэгэн үйлдэл хийх эрхгүй юм. Хэргийн гуравдагч этгээд, “БТСОК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь төрийн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас давхар хохирох ёсгүй гэдэг зарчмын байр суурин дээр шүүхийн байгууллага хатуу зогсоно гэдэгт итгэлтэй байна. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийсний үндсэн дээр гомдол гаргагч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ЗХШХШТ хуулийн 34-р зүйлийн 34.1: "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2: "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Маас НЗД, БГДЗД нарт холбогдуулан “БГДЗД-ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 Дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр тушаалын З.Чад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0.5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг БГДЗДд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтаас үзэхэд иргэн Ч.Маас 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу мөн өдрийн БГДЗД-ын 303 дугаар захирамжаар түүнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд 0.5 га талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
3.1. Уг захирамжийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Мтай 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, эзэмших газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдсэн байна.
3.2. Харин БГДЗД-ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Б, Т.Г, М.Ц нарт тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 1,000 м.кв газрыг хүнсний ногоо тариалах зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжаар дээрх нэр бүхий 7 иргэний эзэмшиж байсан газрыг З.Чад шилжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар З.Чад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн баруун талд 7,000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, газар эзэмшүүлэх эрх олгосныг баталгаажуулсан байна.
3.3. Мөн БГДЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/562 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн баруун урд талд 10,000 м.кв талбай бүхий газрыг БГДЗД-ын Тамгын газарт түлш хадгалах агуулахын зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжаар 998 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар иргэн Г.Нт, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжаар 618 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар “Б” ХХК-д тус тус эзэмшүүлжээ.
3.4. Нэхэмжлэгч Ч.Маас хариуцагч БГДЗД, НЗД нар дээрх газруудыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэхдээ миний эзэмшил газартай давхцуулан олгосон гэх үндэслэлээр энэхүү маргаан үүсжээ.
4. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/121 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр “...Ч.Мын газрын баталгаат хэмжээ тогтоосон актыг БГДЗД-ын тамгын газарт олгосон газруудтай давхцалгүй...”, “...харин нэгж талбарын 18633306944801 /З.Ч/-ын 7000 м.кв газартай 3584 м.кв талбайгаар, нэгж талбарын 1681900069 /Г.Н/, 1681910108 /”Б” ХХК/ газартай 1166 м.кв талбайгаар тус тус давхцалтай” гэж, мөн 2023 оны А/116 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шинжээчийн дүгнэлт түүний хавсралт зургууд болон гэрч Д.Г, Ч.Я нарын шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд нарт олгосон газрууд нь нэхэмжлэгч Ч.Мд эзэмшүүлсэн баталгаат хэмжээ тогтоосон актад заасан байршилд буй газартай хэсэгчилсэн байдлаар давхцалтай болох нь тогтоогдсон байх тул гуравдагч этгээдүүдийн “... нэхэмжлэгчийн эзэмшилд байсан газар замынхаа хойно буюу түлшний агуулах байрлаж байсан газар, З.Чын газартай давхцалгүй” гэх гомдол үндэслэлгүй.
4.1. Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.Маас маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан боловч хариуцагчаас уг хүсэлтийг шийдвэрлээгүй, Баянгол дүүргийн Газрын албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/126 дугаар мэдэгдлээр “...хүсэлтийг газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна” гэж хариу өгсөн болох нь тогтоогдсон.
4.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч БГДЗД, НЗД нар гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын давхцал үүссэн эсэхийг шалгалгүйгээр бусдын газартай давхцуулан олгосон, нэхэмжлэгч Ч.Мын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
5. Гуравдагч этгээд З.Чын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... БГДЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/461 дугаартай албан бичгээр тус асуудлыг шийдвэрлэсэн аж. Тухайн албан бичгийн төгсгөл хэсэгт “Иймд таны эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сэргээх, хугацааг сунгах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн байна. Үүгээр нэхэмжлэгчийн хүсэлт шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй ... захиргааны хэргийн шүүх дүүргийн Засаг даргад холбогдуулан хугацаа сунгахыг даалгах шийдвэр гаргаснаараа захиргааны байгууллагын шийдвэр гаргах орон зайд халдаж байгаа буюу маргаан бүхий газарт инженерийн шугам сүлжээ байвал дүүргийн Засаг дарга гэрчилгээний хугацааг сунгах бүрэн эрхгүй юм ... нэхэмжлэгч нь уг газрыг хууль бусаар олж авсан буюу засаг даргын захирамжид зааснаар хогтой газрыг цэвэрлэж, нөхөн сэргээсэн зүйл байхгүй, энэ талаар нотлох баримтгүй, хог цэвэрлэх төдийд газар эзэмших эрх үүсэх учиргүй ...” гэжээ.
5.1. Хэрэгт авагдсан БГДЗД-ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхтэй холбогдуулан хариу хүргүүлэх тухай” 01/461 дүгээр албан бичигт “... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасан. Иргэн Ч.М та газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд ирүүлж байгаагүй тул дээрх захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон байна. Иймд таны эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сэргээх, хугацааг сунгах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн байх боловч хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бүртгэл хяналтын картад Ч.Маас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан болох нь бүртгэгдсэн байна.
5.2. Өөрөөр хэлбэл, хариуцагч БГДЗД нь нэхэмжлэгч Ч.Мын газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авсан боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байна.
5.3. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д газар эзэмшүүлэх гэрээнд эзэмшүүлэх хугацааг тодорхойлсон бөгөөд Баянгол дүүргийн газрын алба болон Ч.М нарын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.5-д “газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй ... бол гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байхад хүсэлтээ гаргасан, уг хүсэлтийг захиргааны байгууллага хүлээж авсан байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.
5.4. Түүнчлэн БГДЗД-ын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжид “... хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон, барилгын болон ахуйн хур хогтой газрыг цэвэрлэж, хур хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, нөхөн сэргээн, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хүсэлтээ ирүүлсэн, цэвэрлэсэн нэр бүхий 42 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хавсралтаар баталж газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосугай” гэснээс үзвэл нэхэмжлэгч Ч.М нь маргаан бүхий газрын хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, аж ахуйн зориулалтаар ашиглах хүсэлтээ гаргасан, үүний дагуу түүнд газар эзэмших эрх олгогдсон байна.
5.5. Газрыг цэвэрлэсэн талаар нотлох баримт байхгүй хэдий ч хариуцагч захиргааны байгууллагаас энэ талаар маргаагүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
6. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан “... анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэсэн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6.1. Мөн гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас түүнд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/4543 тоот хариу албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл шүүхэд хандах 30 хоногийн хугацааг хэтрүүлж бүтэн 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ...” гэжээ.
6.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5115 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Мыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
6.3. Уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 675 дугаар тогтоолоор “... хариуцагч НЗДас дээр дурдсан 3/4543 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гардуулсан эсэх, тийм бол хэзээ, хэрхэн гардуулсан, нэхэмжлэгч нь уг албан бичгийг бодит байдалд гардан авч танилцсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоогүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна” гэж зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
7.1. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч БГДЗДд даалгаж шийдвэрлэсэн буруу болжээ.
7.2. Тодруулбал, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан.
7.3. Өөрөөр хэлбэл, шүүх захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрхэд халдаж, газар эзэмших хүсэлт хууль, журамд нийцсэн эсэхийг үл хамааран газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг шууд даалгаж шийдвэрлэж болохгүй.
7.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0082 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг” гэснийг “нэхэмжлэгч Ч.Мын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээд З.Ч, “Б” ХХК нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ