Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Б.Ичинхорол

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг

                        Шүүгдэгч Б.Батнасан, Г.Анар нарыг оролцуулан,

 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Батсайханы Батнасан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сувдаг бартан овогт Ганзоригийн Анар нарт холбогдох эрүүгийн 201611000226 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Шарайд овогт Батсайханы Батнасан, Дорнод аймгийн Баяндун суманд 1996 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, буриад, Монгол Улсын иргэн /ЖА96081410/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

            Шүүгдэгч Сувдаг бартан овогт Ганзоригийн Анар, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, Монгол Улсын иргэн /ЖН96101317/,  бүрэн  дунд  боловсролтой,  мэргэжилгүй,  энэ  хэрэгт  татагдахын  өмнө

2016.10.28   ¹113

Хөтлөх хэрэгт 5-128 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн “Угтамын адаг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Б.Батнасан нь 2016 оны 03 сарын 31-нээс 2016 оны 04 сарын 01-нд шилжих шөнө Г.Анартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Ч.Батцэрэнгийн гэрээс "Кенко" маркийн 32 инчийн телевизор, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс тус бүр 1 ширхэг, гар утас, үнэртэй ус, дарс, пивор сав 2 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйл хулгайлж 857000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 27/28-нд шилжих шөнө Г.Анартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт байрлах "Хишиг" хүнсний дэлгүүрээс "Болор" нэртэй архи 0.75 гр 3 шил, "Улаанбаатар" нэртэй архи 0.75 гр 5 шил, "Улаанбаатар" нэртэй архи 0.5 гр 1 шил, "Чойбалсан" нэртэй архи 0.75 гр 1 шил, "Нийслэл" нэртэй 2.5 л пиво 6 ширхэг, хиам 4 кг, "Гоё" нэртэй том ундаа 1 ширхэг, "Чавганы цай" 1 ширхэг, килка 2 ширхэг, шопрот 4 ширхэг, "Улаан шонхор" тамхи 5 хайрцаг,  "Ганна" школад 10 ширхэг, дирол бохь 10 ширхэг, камерийн бичлэг хийх станц, кимчитэй гоймон 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.Ганхуягт 1324500 төгрөгийн шууд хохирол, хаалганы хоёр ширхэг цоож эвдэж 14000 төгрөгийн шууд бус хохирол, бусдад нийт 2181500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Мөн шүүгдэгч Б.Батнасан нь 2016 оны 06 сарын 09-ний өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс 2016 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн;

 

Шүүгдэгч Г.Анар нь 2016 оны 03 сарын 31-нээс 2016 оны 04 сарын 01-нд шилжих шөнө Б.Батнасантай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суугч хохирогч Ч.Батцэрэнгийн гэрээс "Кенко" маркийн 32 инчийн телевизор, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс тус бүр 1 ширхэг, гар утас, үнэртэй ус, дарс, пивор сав 2 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйл хулгайлж 857000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 27/28-нд шилжих шөнө Б.Батнасантай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт байрлах "Хишиг" хүнсний дэлгүүрээс "Болор" нэртэй архи 0.75 гр 3 шил, "Улаанбаатар" нэртэй архи 0.75 гр 5 шил, "Улаанбаатар" нэртэй архи 0.5 гр 1 шил, "Чойбалсан" нэртэй архи 0.75 гр 1 шил, "Нийслэл" нэртэй 2.5 л пиво 6 ширхэг, хиам 4 кг, "Гоё" нэртэй том ундаа 1 ширхэг, "Чавганы цай" 1 ширхэг, килка 2 ширхэг, шопрот 4 ширхэг, "Улаан шонхор" тамхи 5 хайрцаг,  "Ганна" школад 10 ширхэг, дирол бохь 10 ширхэг, камерийн бичлэг хийх станц,

кимчитэй гоймон 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.Ганхуягт 1324500 төгрөгийн шууд, хаалганы хоёр ширхэг цоож эвдэж 14000 төгрөгийн шууд бус хохирол, бусдад нийт 2181500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт : Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.Батнасан мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 03 сарын сүүлээр байх, сар өдрөө сайн санахгүй байна. Би Анарын гэрт очиход гэртээ ганцаараа байсан. Анар надад хэлэхдээ “би аавтай хэрэлдээд гэрээсээ зугтаагаад ахын гэр эзгүй болохоор нь ирээд байж байна, найз нь өлсөөд байна” гэж хэлсэн. Ингээд Анар бид хоёр Батцэрэн ахын хашаа руу очиж байшингийнх нь урд талын цонхны салхивчийг Анар түлхээд онгойлгосон. Бид хоёр байшин руу ороод LCD телевизор, савтай 1 кг орчим цагаан будаа, 8 литрийн хувингаар ус, 500 гр орчим элсэн чихэр, эрэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс нэг нэгийг, гар утас, шилтэй дарс, үнэртэй ус зэрэг зүйлийг аваад зүүн талын цонхоор нь гарсан...

...Үүнээс хойш 04 сарын сүүлээр би Анартай тааралдаад бид “Хишиг” дэлгүүрийн үүдээр явж байтал нэг ах утсаар “Ганхуяг эндээ байхгүй, аймаг руу эмчилгээнд явсан гэнэ ээ” гэж яриад явж байхыг сонсоод Ганхуяг ах дэлгүүртээ байхгүй байгаа юм байна гэдгийг нь мэдсэн. Ингээд Анар бид хоёр орой болтол явж байгаад 23 цагийн үед Ганхуяг ахын дэлгүүрийн арынх нь хаалганы цоожийг эвдэж дотогш ороод...зэрэг зүйлийг аваад гарсан...

...Би Анарыг цэрэгт байгаа болохоор нэг хэсэг хэрэг шийдэгдэхгүй байх гэж бодоод Улаанбаатар хотод ирсэн юм. Улаанбаатар хотод ирээд “PC” тоглоомын газраар хонож өнжөөд явдаг байсан...” гэжээ. /хх 78-79/

 

Шүүгдэгч Г.Анар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 31-ний орой найз Батнасантай гудамжинд таарсан...Тэгээд тэр шөнө бид хоёр Батцэрэн ахын гэр рүү нь очоод LCD телевизор, эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бүс тус бүр нэгийг, гар утас, шилтэй дарс, үнэртэй ус, орны даавуу зэрэг зүйл хулгайлсан нь үнэн.

Дараа нь 2016 оны 4 сарын 27-ны шөнө Ганхуяг ахын дэлгүүрээс сая яллах дүгнэлтэд уншиж дурдсан эд зүйлийг хулгайлж авсан нь үнэн юм. Хохирогч нарт учруулсан хохирлоо Батнасан бид хоёр тэнцүү хуваан төлж хохиролгүй болгосон. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ч. Батцэрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “ ...Б.Батнасан нь манай эхнэрийн төрсөн дүүгийнх нь хүүхэд юм...Би голдуухан хөдөө байдаг. 2016 оны 4 сарын 01-ний өдөр манай аав Чимэд над руу утсаар “танай гэрт хулгай орсон юм шиг байна, зүүн талын цонх нь онгорхой байна. Танай гэр рүү орсонгүй гаднаас нь буцлаа. Та нар хурдан ирээд гэр орныхоо эд зүйлийг бүртгэ” гэж хэлсэн...Ирэхэд манай байшингийн зүүн цонх нь онгорхой...гэрийн бүх эд зүйлийг эмх замбараагүй болгож тарааж орхисон байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд, эрэгтэй, эмэгтэй хүний дээлэн дээр зүүдэг мөнгөн тоногтой бүс 2 ширхэг, 32 инчийн “Коnко” маркийн нимгэн хар телевизор, 1 шил дарс, хар өнгийн “Жи мобайл” гэсэн бичиг бүхий гар утас, ногоон өнгийн таглаатай цагаан хуванцар сав 2 ширхэг, 10м орны даавуу, үнэртэй ус зэрэг эд зүйл алдагдсан байсан...Миний хувьд эрэгтэй эмэгтэй мөнгөн бүсээ хүлээн авлаа. Одоо телевизрээ төлүүлчихвэл бусад зүйлийг нэхэхгүй, гомдолгүй...” гэжээ. /хх 33-35/

 

Хохирогч Ж.Ганхуяг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “ ...Би Баяндун сумын төвд “Хишиг” дэлгүүр ажиллуулдаг...Би 2016 оны 04 сарын 27-ний өглөө аймгийн төв рүү явсан...28-ны орой буцаад гэртээ ирэхэд манай дэлгүүрийн баруун талын 2 хаалганы цоожийг эвдэлсэн байсан. Би дэлгүүр орж эд зүйлээ бүртгэхэд "Болор" архи 0.75 гр 3 шил, "Улаанбаатар" архи 0.75 гр 5 шил, "Улаанбаатар" архи 0.5 гр 1 шил, "Чойбалсан" архи 0.75 гр 1 шил, "Нийслэл" 2.5 л пиво 6 ширхэг, хиам 4 кг, "Гоё" том ундаа 1 ширхэг, "Чавганы цай" 1 ширхэг, килка 2 ширхэг, шопрот 4 ширхэг, "Улаан шонхор" тамхи 5 хайрцаг,  "Ганна" школад 10 ширхэг, дирол бохь 10 ширхэг, камерийн бичлэг хийх станц, кимчитэй гоймон 5 ширхэг зэрэг зүйлс алга болсон байсан.../хх 39-40/, ...Би камерын хүлээн авах станцаа хүлээн авсан. Тэгээд бэлнээр 675000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэжээ. /хх 41/

 

            Гэрч Ж.Чимэд /хх 43-44/, Э.Цэцэгмаа /хх 55-56/, Ц.Батсайхан /хх 47-49/, Ж.Долцогмаа /хх 50/, Б.Мөнххэрлэн /хх 51-52/, Н.Ганзориг /хх 53-54/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,  Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1-2/, Б.Батнасангаас 2 ширхэг мөнгөн бүс, Х.264 DVR маркийн камерын суурин станц, “Конка” маркийн телевизор хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-25/, Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 26, 29/, Хураагдсан эд зүйлийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 27-28/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 31/, Эд зүйлийн үнэлгээ /хх 19, 37, 42/, Хохирол төлсөн баримт /106-107/, Б.Батнасанд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /57-58/, Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол /хх 61/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол /хх 4-5/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай тогтоол /хх 7/, Зарлан дуудах хуудас /хх 104-105/, Хэрэгтэй танилцуулсан тэмдэглэл /хх 110/, Б.Батнасангийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 16-18, 20-22/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 89, 100-101, 103/, Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарууд /хх 93, 98/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94, 102/, Хохирогч нарыг шүүхэд дуудсан тухай баримт /хх задгай/ зэрэг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Батнасан, Г.Анар нар нь бүлэглэж 2016 оны 03 сарын 31-нээс 2016 оны 04 сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Ч.Батцэрэнгийн гэрт нэвтэрч "Кonko" маркийн 32 инчийн телевизор, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс тус бүр 1 ширхэг, гар утас, үнэртэй ус, дарс, пивор сав 2 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйл хулгайлж 857000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр бүлэглэж 2016 оны 04 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт байрлах "Хишиг" хүнсний дэлгүүрт нэвтэрч 0.75 граммын "Болор" архи 3 шил, 0.75 граммын "Улаанбаатар" архи 5 шил, 0.5 граммын "Улаанбаатар" архи 1 шил, 0.75 граммын "Чойбалсан" архи 1 шил, 2.5 литрийн "Нийслэл" пиво 6 ширхэг, хиам 4 кг, "Гоё" нэртэй том ундаа 1 ширхэг, "Чавганы цай" 1 ширхэг, килка консеров 2 ширхэг, шопрот консеров 4 ширхэг, "Улаан шонхор" тамхи 5 хайрцаг,  "Ганна" школад 10 ширхэг, дирол бохь 10 ширхэг, кимчитэй гоймон 5 ширхэг камерийн бичлэг хийх станц зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.Ганхуягт 1324500 төгрөгийн шууд, хаалганы хоёр ширхэг цоож эвдэж 14000 төгрөгийн шууд бус хохирол, бусдад нийт 2181500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Ч.Батцэрэн, Ж.Ганхуяг нарын эд зүйл алдагдсан талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлгүүд, тэдгээрийг давхар нотолсон гэмт хэрэг болон түүнтэй холбоотой ач холбогдол бүхий мэдээллийг агуулсан гэрч Ж.Чимэд, Э.Цэцэгмаа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Б.Батнасангаас 2 ширхэг мөнгөн бүс, Х.264 DVR маркийн камерын суурин станц, “Конка” маркийн телевизор хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хураагдсан эд зүйлийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Эд зүйлийн үнэлгээ, Хохирол төлсөн баримт зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Батнасанг “2016 оны 06 сарын 09-ний өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс 216 оны 08 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэж үзэж Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Учир нь, Мөрдөн байцаалтын шатанд Б.Батнасанг 2016 оны 06 сарын 09-ний өдрөөс хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, түүнд мөн өдрөөс “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэсэн /хх 57/ хэдий ч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэл, үйл баримт, цаг хугацааг тогтоож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, “2016 оны 06 сарын 14-ний өдрөөс 216 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэх боловч энэ нь түүнийг батлан даагч эцэг Ц.Батсайхан /хх 448-49/, эх Ж.Долцогмаа /хх 50/ нарын “...хүү Батнасан нь 2016 оны 06 сарын 13-наас 14-ний орчимд Баяндун сумаас аймаг руу яваад түүнээс хойш ямар ч сураггүй алга болчихлоо...” гэх, шүүгдэгч Б.Батнасан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хамт хэрэг үйлдсэн Анар Улаанбаатар хотод цэргийн алба хааж байсан, түүнийг иртэл хэрэг шийдэгдэхгүй гэж мөрдөн байцаагч ярьж байхаар нь энэ хугацаанд хот ороод ирье гэж бодоод явсан...Миний буруу...” гэх мэдүүлэг, 7 хоног түдгэлзүүлсэн тогтоол /хх 4-5, 7/, Зарлан дуудах хуудас /хх 104-105/-аас өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гэм бурууг бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Б.Батнасанг оргон зайлсхийсэн гэх атал түүнийг эрэн сурвалжлаагүй, нотлох асуудлаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй төдийгүй,  2015 оны 08 сарын 20-ны өдөр “хойшлуулшгүйгээр баривчилсан”  тогтоол /хх 61/ нь түүнийг юуны учир, хаанаас хэрхэн баривчилсан болох эх сурвалжийг заагаагүй, тогтоолын он /хугацаа/ мөрдөн байцаалтаас оргосон гэх хугацаатай тохирохгүй, тогтоолыг баривчлагдсан этгээдэд танилцуулаагүй зэрэг хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн нотлох баримтаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгдэгч Б.Батнасанд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Батнасан, Г.Анар нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрт хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94,102/, Хохирол төлсөн баримт /хх 41, 102-104, задгай/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батнасан нь 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Г.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хэн аль нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Кonka” маркийн 32 инчийн  зурагтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Б.Батнасангийн эзэмшлээс “Асer” маркийн суурин компьютер битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн, шүүгдэгч Г.Анарын эзэмшлээс 100000 /нэг зуун мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгох, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Батнасангийн ЖЕ96081410, Г.Анарын ЖН96101317 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарайд овогт Батсайханы Батнасанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Шарайд овогт Батсайханы Батнасан, Сувдаг бартан овогт Ганзоригийн Анар нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Батнасанг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих, шүүгдэгч Ганзоригийн Анарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Батнасан, Г.Анар нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Батнасангийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 6.  Ялтан Г.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, ялтан нарын хэн аль нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Кonka” маркийн 32 инчийн  зурагтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Б.Батнасан, Г.Анар нарт оногдуулсан тус бүрийн 2 жил хорих ялыг тэнсэж тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б.Батнасан, Г.Анар нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн  байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Батнасангийн эзэмшлээс “Асer” маркийн суурин компьютер битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн, ялтан Г.Анарын эзэмшлээс 100000 /нэг зуун мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Баримт бичгээр ирүүлсэн ялтан Б.Батнасангийн ЖЕ96081410, Г.Анарын ЖН96101317 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн  байцаан   шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн  299.3-т зааснаар  энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Батнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэрэглэж, ялтан Г.Анарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан нар, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ү.ОДГЭРЭЛ