Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  2019/ШЦТ/107

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Н.Г

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Нгийн Гт холбогдох 1812004500304 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Их тээл гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Н-гийн Г /РД............/

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Сангийн толгойн гүүрний урд талд иргэн Ж.А-ийг зодож бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812004500304 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.А-ийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Булган сумын нутаг Сангийн толгойн гүүрний ертөнцийн зүгээр урд талд манай найз болох Өгийн найзыг гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа И гэх ахындаа очоод байж байсан чинь бид нарын араас Г гэх залуу мотоцикльтой ирсэн. Тэгээд И ахынхаас Г-тай хамт гараад Г араас дагаад явчих гэхээр нь би машинтайгаа Ө, Ө-гийн найзын хамт 1 км орчим яваад Г гэх залуу зогсохоор нь би дагаад зогссон чинь Г миний машинд орж ирээд суусан. Тэгээд Ө-гийн найз тал шилтэй “Соёрхол” нэртэй архи гаргаж ирэхээр нь бид нар хувааж уусан. Тэгээд сууж байсан чинь Г надаас танай эхнэр чинь аль нутгийнх вэ гэж асуухаар нь манай эхнэр Завхан аймгийнх гэж хэлсэн чинь Г хэлэхдээ тэгвэл би танай эхнэрийг чинь таних юм байна гэж хэлэхээр нь чи манай эхнэрийг танихгүй байх, хараагүй байх гээд хоорондоо маргалдсан чинь Г чи үхсэндээ Завханы хүүхнүүдийг өмөөрөөд байгаа юм гэхээр нь миний уур хүрээд зүгээр байгаарай пизда минь гэсэн чинь Г машинаас буугаад намайг машинаас буугаад ир зодолдъё гэхээр нь тийм юм байхгүй, хоёулаа хоёрын хооронд юман дээр маргаад яах билээ гэсэн чинь Г миний нүүр рүү гараараа цохихоор нь би машинаас буугаад Г-ыг унагаасан чинь Ө-гийн найз бид хоёрыг салгахаар нь би машиндаа очоод сууж байсан чинь Г машин руу орж ирээд буугаад ир гээд миний гарнаас татахаар нь одоо болъё, хоорондоо маргалдаад яах вэ гэсэн чинь миний гарнаас татаж байгаад миний баруун хавирга руу өшиглөөд цаашаа явчихаар нь машинаа асаагаад явах гэсэн чинь Г ирээд миний цамцны захнаас зуураад тавихгүй болохоор нь машинаа хөдөлгөөд явсан чинь миний хажууд сууж байсан Ө-гийн найз шууд машин унтраагаад түлхүүр авчихсан. Тэгсэн чинь араас Г ирээд намайг машинаас буулгаад шууд зодсон. Тэгээд дараа нь Г “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирээд намайг уу гэхээр нь уухгүй гэсэн чинь юундаа маяглаад байгаа юм гээд дахиад 3 удаа цохисон. Тэгээд би машин асахгүй болохоор нь И ахынх руу 2 настай хүүгээ дагуулаад алхаж байсан чинь Г араас ирээд хаачих гээд байгаа юм гээд намайг хавирч унагаагаад нуруун дээр баахан дэвссэн. Тэгээд би Гаас гуйгаад одоо болиоч дээ, манай 2 настай хүүхэд хамт явж байна шүү дээ, уйлаад байна гэсэн чинь Г яваад өгсөн. Тэгээд би ахынх руугаа алхаж байсан чинь Н гэх И ахын айлын хүн нь намайг хараад урдаас ирсэн. Би Г-ыг сайн танихгүй, өмнө нь нэг удаа таарч байсан. Г гэх залуу намайг зодсон. Өөр хүн намайг цохиогүй. Завханы хүүхнүүдийг өмөөрлөө гээд түүнээс болж маргалдсан байх. Г нэг их согтоогүй, гайгүй байх шиг байсан. Миний баруун талын 4 хавирга хугарсан. Зүүн нүд бас гэмтсэн, зөөлөн эдийн гэмтэл авсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М-гийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Ж.А, Н, А-ийн хүүхэд нарын хамт Архангай аймгийн төвөөс Булган сумын Дунд тээл гэх газар руу Н-г хүргэж өгөхөөр явах замдаа А-ийн ахынд замаараа ороод байж байсан чинь араас Г гэх залуу ирээд бид нарыг миний араас дагаад яв гэхээр нь дагаад явж байсан чинь Г зогсохоор нь А дагаад зогссон. Тэгээд Г машинд орж ирээд 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирэхээр нь бид нар хуваагаад уусан. Тэгээд байж байтал А, Г хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёр машинаас гараад зодолдоод байхаар нь салгаад эргээд машинд суугаад А машинаа асаагаад хөдөлсөн чинь Г А-ийн цамцны захнаас зуураад дагаад гүйгээд байхаар нь Н машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр хоёр дахиад маргалдаад зодолдож байгаад А машиндаа орж ирээд машинаа асаагаад явах гэсэн чинь машин нь асахгүй байсан чинь А чи буугаад аккумълятор хараадахаа, хөндийрөөд байдаг юм гэхээр нь буугаад харсан чинь аккумъляторын утаснуудыг нь Г салгасан байхаар нь эргүүлээд холбох гэж байсан чинь А хүүхдээ тэврээд ахын руугаа очих гээд алхаад явсан. Тэгээд намайг аккумлъяторын утаснуудыг холбож байх хооронд Г мотоциклио асаагаад араас нь явсан. Тэгээд түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Г, А нар юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. А-ийг Г зодож гэмтэл учруулсан. Тухайн үед А, Н, Г, Аийн хүүхэд, бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Н-ын мэдүүлсэн: ...Би өмнөх өдөр нь хотоос ирээд М-гийнд хоноод маргааш өглөө нь М надтай хөдөө явъя гээд унаа хайсан чинь А М-гийнд ирээд би бас хөдөө явах гэж байгаа юм, хүүхдээ шар сүүнд оруулна гээд бид гурав М-гийнд 3 шил архи хувааж уучихаад хөдөө явах гээд байж байсан чинь Г ирэхээр нь хөдөө явлаа гэж хэлчихээд явсан чинь Г араас мотоцикльтойгоо дагаад явсан. Тэгээд замдаа зогсоод Сангийн толгойн гүүрний хойд талд 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи хувааж ууж дуусгачихаад А-ийн ах И гэх айлд очоод 1 шанага монгол архи хувааж уучихаад И-гийнхээс гараад Баянбулагийн талд 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи хуваагаад уусан. Тэгээд би нилээн согтсон. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа. Намайг сэрсэн чинь Гыг А машиныхаа цонхоор нударгыг нь цонхондоо хавчуулчихсан чирээд явж байхаар нь чи хүн аллаа шүү дээ гээд машиныг нь унтраагаад, түлхүүрийг нь авсан. Би согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Тухайн үед А, М, Г, бид дөрөв хамт байсан. А-ийг Г зодож биед нь гэмтэл учруулсан. А, Г хоёр юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Г-ын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Эрдэнэбулган суманд ирсэн байсан. Н гэх манай найз намайг дуудаад Тамир хороололд очсон чинь М-гийн хашааны үүдэнд А-ийн машинд А, М, Н нар архи уугаад байж байсан. Тэгээд ууж байсан архиа дуусгаад Булган сумын Баянбулаг баг руу явсан бөгөөд замаараа дэлгүүрээс хоёр шил архи аваад А-ийн ахынд очоод монгол архи хийж өгөхөөр нь уучихаад гараад А-ийн найзынд очих замдаа зогсоод 2 шил архи уусан. Би Ааас танай эхнэр аймгийнх л байх ёстой доо, би хүн андуураад байгаа юм болов уу гэсэн чинь чи яасан овоо хүн таньдаг, пизда вэ гээд маргалдаад барьж авсан чинь Н, М хоёр бид хоёрыг салгасан. Тэгээд А машиндаа суугаад машинаа асаахаар нь кабин дээр нь гараа тавьсан байсан чинь дээлний нударга кабиндаа хавчуулаад машинаа хөдөлгөөд 200 метр намайг чирсэн. Тэгээд машиных нь шил хагараад би үлдсэн. Тэгээд цаашаа давхиад явахаар нь миний уур хүрээд мотоциклио асаагаад араас нь очих гэж байсан чинь урдаас буцаад ирж байхаар нь чи яахаараа хүн чирч явдаг пизда вэ гээд зодсон. Тэгээд хамт явж байсан Н, М нар салгасан чинь А ахынх руугаа явна гээд алхахаар нь араас нь очоод хоёулаа чиний цусыг угаачихмаар байна, би гол руу усанд яваад ирье гээд гол руу явчихаад ирсэн чинь ах нь ирээд явсан байсан. Өмнө нь А-тай хэрэлдэж, маргалдаж байгаагүй. А-тай анх очиж уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүнээс хойш А, Н, М нартай хамт архи уусан. Би А-ийг гараараа баруун шанаа хэсэг рүү нь цохисон, зүүн хавирга руу нь өшиглөсөн. А бид нарыг ноцолдож байхад Н, М нар хамт байсан. Би түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 399 тоот шинжээчийн дүгнэлт:

            Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.А-ийн биед, биеийн гадаргууд их хэмжээний зулгаралт, баруун талын 4-5-р хавирганы хугарал, нүдний алимны доргилт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр, цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр  гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувиар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Сангийн толгойн гүүрний урд талд иргэн Ж.Аийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Сангийн толгойн гүүрний урд талд иргэн Ж.А-ийг зодож бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.А-ийн мэдүүлсэн “Г надаас танай эхнэр чинь аль нутгийнх вэ гэж асуухаар нь манай эхнэр Завхан аймгийнх гэж хэлсэн чинь Г хэлэхдээ тэгвэл би танай эхнэрийг чинь таних юм байна гэж хэлэхээр нь чи манай эхнэрийг танихгүй байх, хараагүй байх гээд хоорондоо маргалдсан чинь Г чи үхсэндээ Завханы хүүхнүүдийг өмөөрөөд байгаа юм гэхээр нь миний уур хүрээд зүгээр байгаарай пизда минь гэсэн чинь Г машинаас буугаад намайг машинаас буугаад ир зодолдъё гэхээр нь тийм юм байхгүй, хоёулаа хоёрын хооронд юман дээр маргаад яах билээ гэсэн чинь Г миний нүүр рүү гараараа цохихоор нь би машинаас буугаад Г-ыг унагаасан чинь Ө-гийн найз бид хоёрыг салгахаар нь би машиндаа очоод сууж байсан чинь Г машин руу орж ирээд буугаад ир гээд миний гарнаас татахаар нь одоо болъё, хоорондоо маргалдаад яах вэ гэсэн чинь миний гарнаас татаж байгаад миний баруун хавирга руу өшиглөөд цаашаа явчихаар нь машинаа асаагаад явах гэсэн чинь Г ирээд миний цамцны захнаас зуураад тавихгүй болохоор нь машинаа хөдөлгөөд явсан чинь миний хажууд сууж байсан Ө-гийн найз шууд машин унтраагаад түлхүүр авчихсан. Тэгсэн чинь араас Г ирээд намайг машинаас буулгаад шууд зодсон. Би машин асахгүй болохоор нь И ахынх руу 2 настай хүүгээ дагуулаад алхаж байсан чинь Г араас ирээд хаачих гээд байгаа юм гээд намайг хавирч унагаагаад нуруун дээр баахан дэвссэн. Г гэх залуу намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М-гийн мэдүүлсэн “тэгээд байж байтал А, Г хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёр машинаас гараад зодолдоод байхаар нь салгаад эргээд машинд суугаад А машинаа асаагаад хөдөлсөн чинь Г А-ийн цамцны захнаас зуураад дагаад гүйгээд байхаар нь Н машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр хоёр дахиад маргалдаад зодолдож байгаад А машиндаа орж ирээд машинаа асаагаад явах гэсэн чинь машин нь асахгүй байсан чинь А чи буугаад аккумълятор хараадахаа, хөндийрөөд байдаг юм гэхээр нь буугаад харсан чинь аккумъляторын утаснуудыг нь Г салгасан байхаар нь эргүүлээд холбох гэж байсан чинь А хүүхдээ тэврээд ахын руугаа очих гээд алхаад явсан. А-ийг Г зодож гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нын мэдүүлсэн “А-ийг Г зодож биед нь гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, мөрдөн байцаалтын шатанд Н.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “А-аас танай эхнэр аймгийнх л байх ёстой доо, би хүн андуураад байгаа юм болов уу гэсэн чинь чи яасан овоо хүн таньдаг, пизда вэ гээд маргалдаад барьж авсан чинь Н, М хоёр бид хоёрыг салгасан. Цаашаа давхиад явахаар нь миний уур хүрээд мотоциклио асаагаад араас нь очих гэж байсан чинь урдаас буцаад ирж байхаар нь чи яахаараа хүн чирч явдаг пизда вэ гээд зодсон. Аийг гараараа баруун шанаа хэсэг рүү нь цохисон, зүүн хавирга руу нь өшиглөсөн. Би түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан “гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/, хохирогч Ж.А-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 399 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч У овогт Н-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Г-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Н-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ