Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0283

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: З....

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10,901,560 төгрөгийн хохирлыг гаргуулах, Ж.Б намайг өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр ажилд томилох хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа З..-ын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Намайг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга, ажлын албаны захирлаар ажиллаж байхад З..-ын 2017 оны 2..дүгээр тогтоолоор БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилж ажиллуулсан.

          Намайг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад З-ын 2017 оны  3дугаар тогтоолоор Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөн тогтоолыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр тус шүүхийн 2018 оны128/ШШ/2018/4..дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Монгол Улсын З  2017 оны  3дугаар тогтоолыг хүчингүй болгож, 3 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,604,382 төгрөгийг олгож, нийтийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох  дэвтэрт бичилт  хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

          Ж.Б намайг Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн З-ын 3.. дугаар тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосны дараа Б -ын2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/1.. дугаар тушаалаар намайг Б... захирлын ажилд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.С-ийн оронд түр ажиллуулж байгаа болно.

          Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсөн З-ын тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосны дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Б....-ийнзахирлаар томилох хүртэл буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл миний бие ажилгүй байж хохирсон.

          З хууль бус тогтоолоор ажлаас чөлөөлснийг шүүх тогтоосны дараа З-схууль ёсны арга хэмжээ авахгүй, ажлын байраар хангаагүй 10 сар болсон нь хууль бус эс үйлдэхүй юм.

          Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0412 дугаар шийдвэр гарснаас хойш З... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Б намайг ажлаар хангаагүй эс үйлдэхүйн улмаас миний бие ажилгүй байсан хугацааны буюу 10 сарын дундаж цалин хөлс /тухайн үеийн төрийн албаны цалингийн шатлалын дагуу/ Төрийн нарийн бичгийн даргын 1 сарын цалин, хөлс болох 1,090,15 төгрөг, 10 сарын цалин хөлс 10,901,560/ төгрөгөөр хохирсон” гэжээ.

          Нэхэмжлэл Ж.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ж.Б миний бие Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Б-ын дэд дарга, ажлын албаны захирлын ажилд томилогдсон. Төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэлээр цалинждаг байсан. Гэтэл З..-ын 2017 оны 2..дүгээр тогтоолоор Б-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. З  2017 оны  3дугаар тогтоолоор Б-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/1.. дугаар тушаалаар намайг Б... захирлынажилд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.С-ийн оронд түр ажиллуулж байгаа болно. Б... захирлыналбан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг бөгөөд өмнө нь хашиж байсан албан тушаалуудын байдлаас Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан эрх зүйн байдал дордсон. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Ж.Б намайг өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр ажилд томилох хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа З ..-ын  эс үйлдэхүй хууль бус бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т даалгаж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхний нэхэмжлэлийн шаардлага болох 10.901.560 /арван сая есөн зуун нэг мянга таван зуун жаран/ төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлагын тухайд:

           Эхлээд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу З-т хандсан. З-сбиднийг Б....-д ханд гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. Ийнхүү 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлын мөнгийг Б....-ийнцалингийн санд тусгасан. Түүнийг нь хүлээн аваад, нийгмийн даатгалаа төлөөд, үлдэгдэл 8 сая гаруй төгрөгийг нэхэмжлэгч Ж.Бгийн хувийн дансанд хийснийг хүлээн авсан.

          Гэтэл 2020 онд Б хөндлөнгийн аудитын шалгалт орсон. Аудитын дүгнэлт дээр уг ажиллагааг зөрчил хэмээн үзэж, зөрчлийн даалгавар гэх албан бичиг өгсөн. Уг зөрчлийн даалгаварт “...Б....-ийнзахирал Ж.Б нь ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр, Б....-ийнажилчдын цалингийн сангаас өөртөө 10.901.560 /арван сая есөн зуун нэг мянга таван зуун жаран/ төгрөгийг авсан байгаа нь санхүүгийн болон хувийн ашиг сонирхлын сэдэлтэй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн дүгнэж байна. Иймд төрийг хохироосон гэж үзэж, уг зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авч тэр талаараа хариу мэдэгдэнэ үү” гэх албан шаардлага өгсөн.

          Бодит байдал дээр нэхэмжлэгч нь хохирлын мөнгийг гаргуулан авсан мэт байгаа боловч бидний зүгээс уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, шийдвэр гаргуулж, түүнийг нь Аудитын газарт албан ёсоор хүргүүлэх шаардлагатай байна гэж үзээд хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй маргаад байна.

          Б.Я-с Ж.Бг Б....-ийнзахирлаар 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр С-ын тушаалаар томилсон байдаг. Ийнхүү томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.С-ийн оронд түр томилох тухай тушаал  гаргасан. Хоёрдугаарт, өмнө ажиллаж байсан Б -ынТөрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн З..-ын тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, миний бие ажилгүй 10 сар байсан.  

          Нэхэмжлэгч нь өмнө төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч байсан. Мөн Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхаасаа өмнө ч төрийн жинхэнэ албан хаагч байсан. 2002 оноос л төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагчаар ажилладаг байсан. Ж.Бг Б....-ийнзахирлаар түр томилсон, өмнө эрхэлж байсан Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн зэрэг нь Төрийн албаны тухай хуульд заасныг зөрчиж гарсан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэрүүд болсон юм. Эдгээр шийдвэрүүдийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

          Нэхэмжлэгч нь үндсэн ажлын байраар болон Төрийн албаны тухай хуульд зааснаар өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажлын байраар хангагдах ёстой. Хариуцагч З нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилж байсан.

          З-т Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр, байнгын, үндсэн ажлын байраар хангасан шийдвэр гаргахыг даалгуулахаар нэхэмжлэгч талаас маргаж байна.

Дээр дурдсанчлан, нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч байж байгаад төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин томилогдсоноор албан тушаалын ангилал буурсан. Үүнийгээ дагаад цалин, хөлс нь буурсан. Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын цалин, хөлс тухайн үед байснаас нэмэгдсэн. Төрийн үйлчилгээний албан тушаалтны 12 дугаар зэрэглэлд хамаараад 922.058 /есөн зуун хорин хоёр мянга тавин найм/ төгрөгийн цалин одоогоор авч байна. Өмнө эрхэлж байсан Б,С,ШУ,Я-ынТөрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа 1.090.156 /нэг сая ерэн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийн цалинг авдаг байсан. Нэг сарын цалин хөлсний зөрүүг авч үзэхэд л 168.098 /нэг зуун жаран найман мянга ерэн найман/ төгрөгөөр буурсан байна.

          Б....-ийнзахирлаар Ж.Бг ийнхүү томилсон нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын зэрэг, дэв, ангилал бууруулахгүйгээр томилуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах байсныг зөрчсөн гэж үзээд байгаа. Өмнөх шүүх хуралдаанууд болон шүүхэд бичгээр гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзээд шийдвэр гарах, эсхүл хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэр гарвал Үндэсний Аудитын газарт манайхаас хүсэлтээ хүргүүлж, зөрчлөө арилгуулаад хохирлын мөнгийг дахин гаргуулахгүйгээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Дахин хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага биш юм.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэж манай талаас харж байгаа. Зөрчил арилгах тухай албан бичигт Ж.Бг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мөнгө гаргуулж аваагүй гэх зөрчил гаргасан гэж үзээд байгаа учраас л бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Процессын явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгчид хохирлын мөнгийг олгосон.

          Гэтэл 2018 онд З..-ын тогтоол хүчингүй болсны дараа, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, өөр ажилд Ж.Бг томилохыг даалгасан боловч төрийн үйлчилгээний алба болох Б... захирлын албан тушаалд зэрэглэл бууруулж томилсон. Цалин дагаад буурсан. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дурдсан.

          Мөн энэ албанд Ж.Бг түр томилсон. Иймд Төрийн албаны тухай хуульд заасан эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Хариуцагчийн өгсөн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар үг, үсэг байхгүй. Харин нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг төлсөн талаарх баримтаа өгсөн байгаа учраас манай талаас хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байгаа. Үүнийг баталгаажуулаад шүүх шийдвэрээ гаргахад татгалзах зүйлгүй байна” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, О.Х нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Ж.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

          Нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалинг  шүүхийн шийдвэрийн дагуу БЯ-с СЯ-д хүсэлт гарган 2020 оны батлагдсан төсвийн санхүүжилтийн 12 дугаар сарын хуваарьт 10.901.700 /арван сая есөн зуун нэг мянга долоон зуун/ төгрөгийг Б-д  хуваарилан батлуулсан байдаг.

          2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ж.Бгийн Хаан банкны /5.........../ дансанд 8.683.204,05 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2,616,408.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх нотлох баримтыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Я-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/413 дугаар албан бичгээр нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн.

          С-ын /хуучин нэрээр/ 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/1.. дугаар тушаалаар  Ж.Б нь Б... захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болно.

           Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, О.Х нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:Ж.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн цалин, хөлс гаргуулах тухай шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

          Нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалинг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд бүрэн барагдуулсан, биелүүлсэн тул хүлээн зөвшөөрч байна.

          Учир нь Б.Я-д хүсэлт гарган 2020 оны батлагдсан төсвийн санхүүжилтийн 12 дугаар сарын хуваарьт 10.901.700 /арван сая есөн зуун нэг мянга долоон зуун/ төгрөгийг Б-д  хуваарилан батлуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ж.Бгийн Хаан банкны /57............./ дансанд 8.683.204,05 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2,616,408.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх нотлох баримтыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд БЯ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/413 дугаар албан бичгээр нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн болно” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ма шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болох 10.901.560 /арван сая есөн зуун нэг мянга таван зуун жаран/ төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлагын талаар хариу тайлбараа хэлье.

          Нэхэмжлэгч Ж.Б нь тухайн үед ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхий сайдад 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Өргөдөл гаргах тухай” албан бичгээ хүргүүлсэн байдаг. Уг албан бичигтээ “...З..-ын байр суурь, бодлого, шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. З..-ын хуралдааны 5. дугаар тэмдэглэлээр Ж.Б намайг өөр ажлын байраар хангах, арга хэмжээ авахыг БС-д даалгаснаас хойш 10 сарын хугацаа өнгөрчхөөд байхад дээрх тогтоол, шийдвэр хэрэгжихгүй байсан. 2019 оноос Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж байгаа бөгөөд уг хуулиар төрийн албан хаагчид тодорхой шалгуур, шаардлага тавигдаж байна. Миний төрийн албанд, тэр дундаа боловсролын салбарт ажилласан туршлага, мэдлэг, чадварыг харгалзан үзэж, ажлын байраар хангах тухай асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг танаас хүсье” гэжээ.

          З..-ын 5. дугаар тэмдэглэлд БС асан Ё.Б Ж.Б-г ажлын байраар хангахыг даалгасан. Ингээд сайд асан Ё.Б******* тушаал гаргаж, Б... захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Бг томилсон байдаг. Нэхэмжлэгчийн З..-ын гаргасан хүсэлтийг ийнхүү тушаал гаргаж шийдвэрлэсэн. Эндээс үзвэл, Зболон Б.Я нь хуулиар хүлээсэн үүрэг болоод шүүхийн шийдвэр, З..-ын хуралдааны 5. дугаар тэмдэглэлд тусгасан үүргийг хангалттай, бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна.  

          Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 10 сарын хугацааны цалин, хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу Б.Я-аас СЯ-д хүсэлт гарган, 2020 оны батлагдсан санхүүжилтийн 12 дугаар сарын хуваарьт 10.901.560 /арван сая есөн зуун нэг мянга таван зуун жаран/ төгрөгийг Бхуваарилан батлуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх мөнгийг батлуулснаар Б...-ийн цалингийн санд орсон.

          Аудитын шаардлага нь Төсвийн хуулийг зөрчиж цалин тогтоосон байна гэсэн байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу бус, хууль бусаар өөртөө цалин гаргуулж авсан мэтээр  харагдаж байна гэх үндэслэлээр Аудитын газраас зөрчлийн дүгнэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан мөнгийг төсвийн хуваарьт шилжүүлсэн. Энэ үндэслэлээр Сангийн яаманд хандан шийдвэрлүүлсэн. Тухайн байгууллага нь Төсвийн хуулийн дагуу тушаалаа гаргаж цалинг олгох ёстой байтал түүнийг зөрчсөн учраас Аудитын газраас зөрчил гаргасан байна хэмээн үзээд дүгнэлт гаргасан байсан.

          Аудитын шийдвэр үүнтэй холбоогүй. Шийдвэр гаргаж, мөнгө олгохдоо Төсвийн тухай хуулийг баримтлаагүй нь зөрчилд тооцогдсон байна гэж ойлгосон. Холбогдох нотлох баримтуудыг сайтар дүгнэж шийдвэр гаргуулахыг хүсэж байна” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр тайлбараа дэмжин оролцож байна.

          Б  нь төсвийн байгууллага. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагчтай байдаг. Тэгэхээр төсөв зарцуулахад төсвийн шууд захирагч нь ямар зориулалтаар гаргаж байгаа талаар шийдвэр гаргах ёстой байдаг. Хариуцагч З..-ын зүгээс энэхүү шийдвэр гаргах эрхийг төсвийн шууд захирагчид олгосон. Төсвийн шууд захирагч нь үүнийг цалин биш , шүүхийн шийдвэрийн дагуу олгогдож байгаа хохирол барагдуулах үйл ажиллагаа гэдэг үндэслэлээр шийдвэр гаргах ёстой байсан боловч тийм шийдвэр гаргаагүй учраас Аудитын газраас үүнийг зөрчил гэж үзсэн.

          Хохирол барагдах үед сангаас авсан мөнгөө буцааж төлөөд энэ талаараа мэдэгдээд шийдвэр, тушаалаа гаргуулж зөрчлөө арилгах боломжтой байсан. Б....-ийнтөсөвт хуваарилагдан ирсэн мөнгийг хуулийн дагуу захиран зарцуулах эрх нь төсвийн шууд захирагч буюу тухайн институтийн захиралд хадгалагддаг.

          Аудитын албан шаардлага 2021 оны 02 дугаар сард гарсан. Манай талаас нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн   шаардлагад  дурдсан  хохирлын  мөнгийг  шүүхийн

шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сард гаргуулж олгосон.

          Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хохирол гэх 10.901.560 /арван сая есөн зуун нэг мянга таван зуун жар/ төгрөгийг Ж.Бд төлсөн байдаг. Төлөх талаар үүрэг болгосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Ж.Б нь анх З-т холбогдуулан  “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний / нэг сарын цалин болох 1,090,156 * 10 сар/ 10,901,560 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, “Ж.Б намайг өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр ажилд томилох хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа З..-ын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т даалгуулах” гэж тодорхойлон маргажээ.   

Б.Я-наас З..-ын ХЭГ-ын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ХЭГ/2578 дугаар албан бичгийн дагуу Ж.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 10,901,700 /арван сая есөн зуун нэг мянга долоон зуун/ төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б....-ийнтөсөвт тусган, улмаар Б-с 2020 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр нэхэмжлэгчийн хувийн харилцах дансанд болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд нийт 11,299,612,05 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгчийн  “...ажилгүй байсан 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10,901,560 төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэг авагдсан банкны төлбөрийн хүсэлт, цалингийн тооцооны /гарт олгох/ хүснэгт, Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1239 дүгээр албан бичиг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Ж.Б нь  “...З..-ын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Б... захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг,  ...өмнө нь хашиж байсан албан тушаалуудаас ...эрх зүйн байдал дордсон. ...  З-с Ж.Бг Б... захирлын ажилд / хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.С-ийн оронд / түр томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д  “төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэснийг зөрчсөн...” гэж, хариуцагч нь “...С-ын /хуучин нэрээр/ 2019 оны Б/1.. дугаар тушаалаар Ж.Бг нь Б... захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  ... З.... нь ... хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн...” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  З..-ын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2..дүгээр тогтоолоор [1] Ж.Бг  С.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон,  Монгол Улсын З  2017 оны  3дугаар тогтоолоор[2] түүнийг  Б.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн, улмаар Ж.Б нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  З-т холбогдуулан “З..-ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ж.Бг БЯ-ныТөрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг Ж.Бд олгохыг З-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0412 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж,Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын З  2017 оны  3дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бгийн  БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,604,382 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Бд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн,  энэхүү шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын  С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/1.. дугаар тушаалаар[3] Ж.Бг Б... захирлын албан тушаалд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Г.С/ хүүхэд асрах чөлөө дуусаж/  ажилдаа орох хүртэл хугацаагаар томилсон, нэхэмжлэгч нь одоогоор энэхүү албан тушаалыг эрхэлж байгаа үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч Ж.Б нь өөрийг нь Б... захирлын албан тушаалд томилсон  Монгол Улсын С-ын 2019 оны Б/1.. дугаар тушаалтай маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь  “өмнө нь хашиж байсан албан тушаалуудаас ...эрх зүйн байдал дордсон гэсэн агуулгаар буюу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/  44 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг хуульчлан тогтоосон, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “ Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тохиолдолд эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар зохицуулсан байна.

Энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч Ж.Бг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцож буюу өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага болон тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр шилжүүлж буюу сэлгэн ажиллуулаагүй, харин нэхэмжлэгчийг З..-ын оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдааны 5. дугаар тэмдэглэлээр өгсөн  үүргийн дагуу /өөр ажлын байраар хангах арга хэмжээ авах/  Б... захирлын албан тушаалд томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул энэхүү маргаанд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхгүй.

Үүний зэрэгцээ З..-ын тогтоол болон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0412 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Бг  урд эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр  ажил, албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар  “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлэх” бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Бг Б... захирлын албан тушаалд томилсон болох нь нэгэнт тогтоогдож байх тул  хариуцагч захиргааны байгууллагыг  “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэж,  хариуцагчид захиргааны акт гаргахыг даалгах хууль зүйн боломжгүй.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс  үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  бол  шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах”-аар заасан тул энэ маргааны тохиолдолд  “хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байх”, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” байх хуулийн дээрх 2 урьдчилсан нөхцөл хангагдаагүй,  тодруулбал хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг  зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т  даалгах хууль зүйн боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар Б... захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарагдаж байх хэдий ч   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0412 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Бгийн  Б.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, тэрээр энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, түүнчлэн өөрийг нь Б... захирлын албан тушаалд томилсон захиргааны байгууллагын шийдвэртэй  маргаагүй байх тул  нэхэмжлэгчийн “... өмнө хашиж  байсан албан тушаалын байдлаас ...эрх зүйн байдал дордсон...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. . 

 Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь “эс үйлдэхүй “ гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 211/А0160058, САГ-2021/43/СТА-ТШ3 дугаар албан шаардлагатай холбогдуулан маргаагүй байх тул шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-гийн З-т холбогдуулан гаргасан  “Ж.Б намайг өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр ажилд томилох хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа З..-ын үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргахыг З-т даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Знь “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10,901,560 төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

[1]  1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

 

[3] Хэргийн 13-14 дүгээр хуудсанд