Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч С.Ариунаа  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* д холбогдох эрүүгийн221000000087 дугаартай хэргийг022 оны 03 дугаар сарын2-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл, ээжийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг7-57 тоотод оршин суух, урьд нь Дорнод аймаг дахь сумын шүүхийн008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн020 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,020 оны 07 дугаар сарын2-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: *******/.

 

Шүүгдэгч ******* нь022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн сумын дугаар баг *******- тоотод хамтран амьдрагч нүүр хэсэгт гараараа цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, уруулын дээд хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн022 оны 02 дугаар сарын 15-ны орой Дорнод аймгийн сумын дугаар баг Ивээл хорооллын *******-02 тоотоос Рэдми Ноте-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хэрэг болсон өдрийн өмнөх өдөр ахындаа хоноод өглөө гэртээ очиход гэрийн хаалга эвдэрсэн, гэрт дүүрэн архи, пивоны шил байсан. нь өөрөө гэртээ байхгүй, гэрийн хаалга нугасаараа салаад онгорхой байхад нь би баруун айл руугаа ортол тэнд унтаж байхад нь миний уур хүрээд цохисон. Тэгээд тэндээсээ ээжийнх рүүгээ очоод орой2 цагийн орчимд СМУ-н тэнд найзуудтайгаа уулзах гээд очиход байгаагүй. Удалгүй гэдэг залуутай танилцаад баар руу орж пиво уугаад 00 цагт баар хаахаар нь гэр рүү нь хамт очиж том пиво уусан. Тухайн үед би утасгүй байсан болохоор утсаар нь хүнтэй ярьж байгаад халааслаад гарсан байсан...гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 09 цагийн орчимд ... сумын дугаар баг кароаке барааны гадаа өөрийгөө гэх залуу ирээд сайна уу юу хийж яваа юм хөгшөөн гэхэд нь би харьж явна гэхэд 10.000 төгрөг байна.Хоёулаа ийшээ ороод ханиндаа сууя гэхэд нь “ кароаке” ороод шил сэрүүн нэртэй пиво хувааж уугаад шөнийн3 цагийн орчим баарнаас цуг гарсан. Бид хоёр   дүгээр байрны таксины зогсоол ороод хүнсний дэлгүүрээс.5 литрийн боргио аваад Ивээл хороололын *******-02 тоотод манай хамаатныд очиход манай ахын 03-аас *******-насны 3 хүүхэд унтаж байсан. Бид хоёр авсан пивоо цаг орчим хувааж уугаад дуусаад би 00 орж бие засаад гараад ирэхэд би явлаа гэхэд нь би гаргаж өгөөд буцаад гэрт орж ирээд зурагтны өмнө цэнэглэж байсан утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь утас авчихлаа гээд араас нь гараад тэр хавиар хайсан боловч олоогүй. ... 530.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй .Миний хохирлыг бүрэн барагдуулсан. ... гэжээ /хх-ийн 11-13 тал/

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ыг согтуу ирээд агсам согтуу тавьж магадгүй гэж бодоод хажуу айл буюу Тээвэрчидийн *******- тоотод ороод унтсан. Тэгээд өнөөдөр буюу022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим тухайн айлдаа байж байхад нь гаднаас орж ирээд муу янхан чинь айлд хонолоо эрэгтэй хүн байсаар байтал гэх зэргээр уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа, нурууны хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд айлын галын хайчаар зүүн гарны сарвуу хэсэг дээр нэг удаа цохиж байгаад гараад явсан юм. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. ... гэжээ. /хх-ийн -7 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 тоот дүгнэлтэд:

   1. биед хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт, уруулын дээд хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Хамар ясны хугарал, хамрын таславын муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын.-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 72-73 тал/

    -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07, 3 тал/

  -Дорнод аймгийн Прокурорын газар Прокурорын тогтоол “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” /хх-ийн 01-02 тал/

   -Вендо “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн2-29 тал/

 -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 38, 40-55 тал/

    -Шүүгдэгч *******ы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар,022 оны 02 дугаар сарын 15-ний өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн сумын дугаар баг *******- тоотод хамтран амьдрагч, хохирогч нүүр хэсэгт гараараа цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, уруулын дээд хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн гарын алганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 15-ны орой Дорнод аймгийн сумын дугаар баг Ивээл хорооллын *******-02 тоотод хохирогч тай хамт архидан согтуурч байхдаа түүний эзэмшлийн “Рэдми Ноте-9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Прокурорын газар Прокурорын тогтоол “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай”, Вендо “Хөрөнгийн үнэлгээний тайлан, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг  хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, .7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.

 

  Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 400.000 /дөрвөн зуун мянга/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь тус тус “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы ЖЯ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 3.2 дугаар зүйлийн 1-4, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 /дөрвөн зуун ная / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы ЖЯ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.БАТЖАРГАЛ