Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дгээр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н
Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Тын *******од холбогдох эрүүгийн 17 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуульд 4 дүгээр курсын оюутан, Архангай аймгийн ******* сумын ******* баг, Хуучин байрны 000 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Х овгийн Тын ******* /РД:А00000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.******* нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* баг, Төрийн банкны хажууд иргэн С.*******тэй “Манай ах, дүү хоёрыг дээрэлхлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
       Мөрдөн байцаалтын үед:
    Хохирогч С.*******гийн өгсөн... Би 2017 оны 08-р сарын 23-ны 22 цагийн орчим дотоод ажилтай байсан учраас ажлын байран дээрээ ирээд ажлаа хийж байтал гаднаас манай ажилтан Г.******* чамайг хүн дуудаж байна гэхээр нь би гартал Т.******* зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэж асуутал намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би адилхан заамдалцаад байж байтал намайг ажлын ар тал руу чирч орохоор нь чи согтуу байгаа юм биш үү, юу болсон юм бэ гэхэд. Намайг заамдаж манай ах дүү хоёрыг байнга зодож дээрэлхдэг гэл үү гээд байж байтал манай ажлын Г.*******, А.******* хоёр гарч ирээд болиоч, юу болоод байгаа юм бэ, гэхэд ******* намайг тавьж хувцасаа тайлаад ална гэж намайг заамдаад бариад авсан. Тэгээд намайг цохино шүү гэхээр нь би мөн адил цохино шүү гэтэл миний шанаа руу гараараа цохиж намайг мөргөсөн тэрнээс хойш толгой эргээд манараад сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай ажлын ******* намайг зугт гэхэд би машинаа унаад зугтаатал ******* араас хутга аваад ир ална гэж заналхийлсэн. Тэгээд гэртээ очиж эхнэр хүүхдээ авч хадам аавынд орхиод би өөрийнхөө аавынх руу явах гэтэл эхнэр гарч ирээд хамт би өөрийн аавындаа очсон. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Т.******* бид хоёрын хооронд өмнө нь ямар нэгэн өс хонзон байхгүй. Нэг их ойр дотно байдаггүй, сайн танихгүй хүмүүс. Өөрийнх нь ярьсанаар ах дүү нарыг нь дээрлэхдэг гэж намайг зодсон. Тэр үед харагдах байдал нь бага зэргийн согтолттой амнаас нь архи үнэртэж байсан. Одоо миний толгой үе үе өвдөж байгаа, юм ярихад эрүү жаахан хөндүүр байгаа. Түүнээс өөр бусдаар гайгүй байна... Манай гэр бүлийн дотоод асуудалд оролцож надтай хэруүл маргаан хийснээс болж намайг зодсон. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс гаргах санал хүсэлт байхгүй. Би эмнэлэгт 7 хоног хэвтсэн, Улаанбаатар хот руу 3 хоногийн хугацаатай явж биеэ үзүүлсэн. Иймээс ажлын 10 хоногийн цалин болох 280 мянган төгрөг, Улаанбаатар хот руу ирж очсон унааны зардал 200 мянган төгрөг, Архангай аймаг руу ирж очсон 100 мянган төгрөг, эм тарианы 50 мянган төгрөг нийт 630 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн зүйлийг өгсөн тохиолдолд гомдол саналгүй. Надад өөрөө хүн зодсондоо гэмшихгүй байгаа байдалд гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 09-10 хуу/

    Гэрч С.*******ийн өгсөн: ... Би 2017 оны 08-р сарын 23-24-нд жижүүр эмчээр ажиллаж байсан энэ хугацаанд буюу 2017 оны 08-р сарын 24-ны шөнө 12 цагийн орчимд С.******* нь хүнд зодуулсан гэж эмнэлэгт ирж үзүүлсэн. Тухайн үед духны зүүн талд бага зэрэг овойсон эрүүний доод хэсгээр хавантай дээд уруул халцарсан уруулын гадна зүүн хэсэгт 1 см орчим шархтай толгой өвдөнө гэсэн зовиуртай эмнэлэгт ирж үзүүлсэн. Энэ үед даралт нь ихэссэн байсан тул даралтны эм болон тайвшруулах эм өгч эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа С.*******гийн ахынх нь эхнэр утсаар халуураад чичрээд байна гэж ярихаар нь очиж үзтэл харуураагүй харин толгой өвдөж байна гэж чичирсэн байдалтай байхаар нь өвчин намдаах тариа болон бусад эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо С.*******гийн биеийн байдал сайн байгаа. С.*******гийн ахынх нь эхнэр Тайвнаа ярихдаа Т.******* гэх залуу зодсон гэж байсан түүнээс нарийн сайн мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл үгүй миний ярьсан бүхэн үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

    Гэрч Г.*******ийн өгсөн: ... Би *******, ******* нарын хамт 2017 оны 08-р сарын 23-ны орой 22 цагийн орчимд ажил дээрээ ирээд ажил руугаа орж явтал араас нэг хүн С.*******г дуудсан. Тэгэхээр нь би *******д чамайг хүн дуудаж байна. Гэтэл ******* би гарчаад ирье гээд гарсан. Тэгээд ******* орж ирэхгүй удаад гадаа хүмүүс маргалдаад байхаар нь А.******* бид 2 гадаа гартал банкны ард Т.Оюулболд, С.******* нар нэг нэгэнтэйгээ заамдалцаад зогсож байхаар нь бид хоёр юу болоод байгаа юм бэ, больцгоо гэтэл хоорондоо заамдалцсан хэвээрээ хэрэлдээд байсан. Тэгээд салцгаагаад хоёр тийшээ явж байгаад Т.******* буцаж ирээд *******г гараараа толгой руу нь нэг цохиод автал ******* унасан. Тэгээд дээрээс нь ******* нийлээд хэдэн удаа цохиод салцгаасан. Энэ үед нь ******* бид хоёр *******г салгаж аваад машин руу нь очиж одоо хурдан яв гэтэл С.******* өөрөө машинаа жолоодож явсан. С.*******, Т.******* хоёр үед юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Т.******* ганцаараа явсан. Надад өөр нэмж ярих зүйл үгүй. Миний ярьсан бүхэн үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч А.*******гийн өгсөн: ... Би 2017 оны 08-р сарын 23-ны орой 22 цагт ажил гараад *******, ******* нарын хамт ажил дээрээ ирээд ажил руугаа орж явтал Г.******* С.*******г хүн дуудаж байна гэхэд ******* гарсан. Тэгээд бид хоёр дотогш ороод удаагүй байж байтал ******* орж ирэхгүй удаад, гадаа хүмүүс хэрэлдээд байхаар нь Г.******* бид 2 гадаа гарахад банкны ард Т.Оюулболд, С.******* нар нэг нэгнээ заамдаад зогсож байхаар нь бид хоёр юу болцгоогоод байгаа юм бэ, больцгоо гэтэл хоорондоо заамдалцсан хэвээрээ хэрэлдээд байсан. Тэгээд салцгаагаад хоёр тийшээ явцгаасан. Гэтэл Т.******* буцаж ирээд *******г гараараа толгойруу нь нэг цохиод унагасан. Тэгээд дээрээс нь нийлээд хэдэн удаа толгой орчим нь цохиод салсан. Тэгэхээр нь би С.*******г машиндаа суугаад хурдан яв гэтэл С.******* босож машин руугаа очиж машинаа жолоодож явсан. Түүнээс өөр зүйл болоогүй. Дараад нь Т ******* явсан. Тухайн үед Т.*******той ямар нэгэн хүн яваагүй ганцаараа явсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

Гэрч: С.*******гийн өгсөн: ...Манай эхнэр Г. 2017 оны 08-р сарын 23-ны орой 11 цагийн орчимд утасаар ярихдаа ******* хүнд зодуулчихсан байна. Тэгээд эмчид очиж үзүүлэх үү гэхээр нь эмчид очиж үзүүл гэсэн. Тэгээд хэн зодсон талаар нь асуухад ******* зодсон гэж байсан гэж хэлсэн. Т.******* С.******* хоёр өмнө нь хоорондоо ямар нэгэн өс хонзон байхгүй. Тухайн үед ах дүү нарийг нь дээрэлхдэг гэж л С.*******г зодсон гэж байсан. Яг юунаас болсон талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Би тухайн үед тэнд ******* ганцаараа байсан ба миний дүү ******* ажлынхаа хоёр хүнтэй хамт байсан гэж ярьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Т.: ...2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 22-23 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах Төрийн банкны орчимд ******* ******* нар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж бие биенийгээ ганц нэг цохисон гэсэн. Би тухайн үед нь хажууд нь байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Харин ******* нь хадам аав болон эхнэрийгээ хүчирхийлдэг байсан үүнээс шалтгаалан ******* нь *******д шаардлага тавьсан гэсэн. энэ үед нь ******* нь манай дүү *******ын хоолойг боож, цохисон гэсэн. Манай дүү ******* нь Улаанбаатар хотод Монгол улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын багш дасгалжуулагчийн ангийн 4 дүгээр курсын оюутан бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Төлөв даруу зан ааштай, архи тамхи хэрэглэдэггүй. Үнэнч шударга, ажилч хичээнгүй хүүхэд байгаа юм. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Т.*******ын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 22-23 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны гадаа *******тэй түүний эхнэр хадам аав хоёроос нь болж маргалдсан. Гэтэл миний хоолойг ******* боосон. Хоолой боохоор нь зөрүүлээд барьж аваад хоолойг нь боотол намайг цохих гээд байсан. Тэгээд надад би чамайг ах дүү хоёроороо зодуулна гээд байсан. Тэгээд боогоод байсан. Тэгээд надад хандаж чи чаддаг юм бол намайг цохичих гээд гараа далайгаад байсан. Тэгээд маргалдаж байгаад би түүнийг нэг удаа л гараараа толгой руу нь цохитол Пурэвсүрэн газар унасан. Тэгээд надад хандаж чамайг дүү ах хоёроороо зодуулна гэж хэлчихээд яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Тухайн үед *******гийн ажлынх нь хоёр хүн байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хоолойг боосон. Мөн миний мөр лүү хальт цохисон. Миний хоолой л жаахан улайсан. Өөр зүйл байхгүй. Одоо зүгээр болсон. Миний бие зүгээр байсан учраас эмнэлэгийн байгууллагад хандаагүй. Цагдаагийн байгууллагад ч хандаагүй юм. Манай нагац ахын хүргэн нь болох гэж байгаа хүн юм. Тэгээд хадам болох хүнээ хүндэлдэггүй, эхнэртэйгээ маргалдангуутаа хувцастай нь гэрт нь хүргээд өгчихдөг гэх мэт асуудлаас болж маргалдсан. Би гэмтээгүй учраас гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Одоогоор хохирол төлбөр барагдуулаагүй байна. Хохирлоо баримтаар нэхэмжилсэн тохиолдолд барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/ 

    Хохирогч С.*******гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 385 дугаар дүгнэлт:
1.    С.*******гийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт цус хуралт уруулын зүүн хажуу, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдпоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/
 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49 хуу/
 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 хуу/
 Хохирогч С.*******гээс гаргасан  Т.*******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт / 66 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.******* нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* баг, Төрийн банкны хажууд иргэн С.*******тэй маргалдан нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Т.******* нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.*******, гэрч С.*******, Г.*******, А.*******, С.*******, Т.Оюунхүү нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны 385 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Т.******* нь хохирогч С.*******гий нүүрэн тус газар гараараа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Т.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Т.*******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.


Хохирогч С.******* нь шүүгдэгч Т.*******оос гомдол болон нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   
                                           
                                                                  ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Х овгийн Тын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Т.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Т.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ