Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/01201

 

 

 

 

 

    2018 оны 05 сарын 10 өдөр

        Дугаар 184/ШШ2018/01201

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  -д холбогдох,

Ажилтын хүлээх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын төлбөр болох нийт 2 975 750 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,өмгөөлөгч Д.Э, хариуцагч Н.д, өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Цахиур  төмөр” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ : Иргэн Н.д Цахиур төмөр  ХХК-нд  2013 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийн  132 тоот захирлын тушаалаар эмч төлөөлөгчийн албан тушаалд түр   ажиллаж байгаад  2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл   276 тоот тушаалаар  орон тооны ажилтнаар ажиллуулсан. Н.дтэй  хөдөлмөрийн гэрээ хийсэн, мөн  ажлын байрны  тодорхойлолтыг байгуулсан байсан. Гэтэл  банкнаас зээл авахдаа  байгууллагаас  авсан боловч буцааж өгөөгүй. Байгууллагад  гэрээний нэг хувь үлдээгүй. Иймд гэрээний зүйл заалтыг  үндэслэн шаардлага  гаргах боломжийг  хязгаарласан.

    Ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын зүүн бүсд байрлах   харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн  харилцдаг  ба  Импортын хэлтэст харьяалагддаг байсан. Тус хэлтсийн нэгжийн борлуулалтын албаны нийт ажилчдын шуурхай  хуралдааны шийдвэрээр  хариуцсан  бүсийн  эмийн сангуудад  эмийн бүтээгдэхүүний байршуулалтыг  2014 оны 9 дүгээр сарын 30-ны дотор хийж  борлуулалтын тооцоог  2014 оны 12 дугаар сарын 28-нд  дуусгахаар үүрэг өгсөн юм.  Гэтэл   2015 оны  7 дугаар сард  ажлаа  орхин явсан.  Одоогоор  9 эмийн сангийн  мөнгийг  буцааж өгөөгүй.

Тус компанийн  бараа  бүтээгдэхүүнийг   байршуулж    өөрийн хариуцсан  9  нэр бүхий эмийн сангаас тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан байдаг. Зарим эмийн сангийн захиалсан эмийг  хариуцаж авсан  хэдий ч  холбогдох эмийн санд хүлээлгэн өгөлгүй ажлын байраа орхин явсан учир  компанид  2 705 750 төгрөгийн хохирол учирсан.  Мөн  Сүхбаатар дүүргийн прокурорын  2016 оны 8 дугаар сарын  16-ны өдрийн  1636 тоот  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор  “ажлаас чөлөөтэй байх хугацаандаа буюу  2015 оны 9 дүгээр сард  “ Мөнх харгана” үндэс” нэртэй  эмийн санд борлуулсан  үлдэгдэл барааны мөнгө  270 000 төгрөгийг  хувьдаа завшсан нь тогтоогдсон боловч  хөөн хэлэлцэх хугацаа  дууссан гэх үндэслэлээр   хэрэгсэхгүй болгосон  байсан тул  ажлаа орхиж явсаны дараа  байгууллагад хохирол учруулсан гэж үзэж  байх  тул  нийт  2 975 750 төгрөгийг  гаргуулж  өгнө үү  гэв.          

Хариуцагч Н.д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би тус  байгууллагад  2013 онд  анх  эмч  төлөөлөгчийн ажилд түр  орсон. Надтай хөдөлмөрийн гэрээ  байгуулаагүй,  дотоод  журам танилцуулж  байгаагүй,  би цалингийн зээл аваагүй.  Гэтэл зээл авахын тулд  хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь авч явсан гэж  гүтгэж байна.  Мөн Цахиур төмөр  ХХК-ийн лого нь  2013 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн  276 дугаар ажилд орсон тушаал,  2017 оны  12 дугаар сарын  11-нд  өмгөөллийн  “И Эл Би партнерс” ХХН-д олгосон  итгэмжлэл лого хоёр өөр зөрүүтэй,тамга нь өөр өөр  байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт эмийн сангийн эрхлэгч нараас  тодорхойлолт авсан боловч  тэд нар  хоёр өөр байдлаар тодорхойлсон байгаа юм.         Ажиллаж  байх  хугацаандаа  ямар нэгэн  өр  дутагдал гаргаж  байгаагүй.  2014 оны 10 дугаар сараас давхар ажил хийлгэсэн, эмийн  захиалга  авдаг байсан.  2013 оны  5  дугаар сараас    2014  оны  9  дүгээр сарын 8-ны өдрийг  хүртэлх  хугацааны  баримт дээр  *******  гэх хүний гарын үсэг байдаг. Энэ  хүн  жирэмсний амралтаа  авсан.  Нэхэмжлэл нь  хэдэн оны  хэдэн сараас  гарсан тооцоо  нь тодорхой  бус байгаа.  Ажлаас  гарах  өргөдлөө  өгсөн байхад  чөлөөлөх  тушаал гаргаж  өгөөгүй.  “Цахиур төмөр” ХХК-ийн зүгээс  2016 оноос  хойш  одоог  хүртэл  шүүх, цагдаагаар  үндэслэлгүй  мөнгө нэхээд  байгаа энэ байдал  нь   сэтгэл санааны  дарамтад   оруулж  эрүүл мэндээр  хохирч байгаа  ба  хөхний хавдар, өндгөвчний  өрөвсөл оноштой эмчилгээтэй  явж  байх хугацаанд бусдын хөрөнгө мөнгийг авч ашиглах ухамсар байхгүй юм. Урьд нь шүүхээр нэхэмжилж байхдаа   байршуулалтын  төлбөрийг   2015 оны  5 дугаар сарын  23-нд   4 600 000 төгрөг  кассын оролгод хийснээс  3 104 700 төгрөгийг суутгаж аваад,  1 495 300 төгрөгийг   машины  зээлийн  үлдэгдэлд  суутгаж  авсан гэж  тайлбарлаж  байсан.  Одоо  өөр  байдлаар тайлбарлаад  төлбөр нэхэмжлээд  байгааг  ойлгохгүй  байна.  Би  2015 оны  5 дугаар сарын  15-нд халагдах өргөдлөө  өгсөн  одоог хүртэл  халсан  тухай  тушаал гаргаагүй байгаа. Өвчтэй байх хугацаанд эмнэлэг  дээр ирж  аппарат   нэхэж  ирж  байсан.  Нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй  гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Цахиур төмөр” ХХК нь хариуцагч Н.дд  холбогдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан үндэслэлээр 2 705 750 төгрөгний эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр 270 000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах, нийт 2 975 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч Н.д  нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны  өдрөөс эхлэн “Цахиур төмөр ” ХХК-ийн Импортын нэгжид, Эмч төлөөлөгчөөр ажиллах болсон, уг ажлын байр нь “Цахиур төмөр” ХХК-ийн байнгын ажлын байр болох талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч “Цахиур төмөр” ХХК нь байнгын ажлын байран дээр иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхдээ ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

Хариуцагчийн: “...2015 онд  8 дугаар сард  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, энэ үеэс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй ...” гэх хариу тайлбар, гэрч Ш.Д: “... 2015 оны   7 дугаар сараас хойш  ажиллахаа  больсон, ажлаас чөлөөлөөгүй байгаа... ” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, эсхүл ажлын байраа орхиж явснаас хойш 30 хоног өнгөрмөгц талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон гэж үзлээ.

Шүүх, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр ажил олгогч шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас  байгууллагад хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн талаар

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан үндэслэлээр, ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр нэхэмжэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д: “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж заасан ба ажил олгогчийн зүгээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болохоо нотлож чадаагүй.     

Нэхэмжлэгч тал, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т: “Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй” гэж заасан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгээр байгуулаагүй ч ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжтой хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хуулийн энэ зохицуулалт нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг нэрлэн заасан, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгийн нарийвчилсан зохицуулалт юм. Харин 135 дугаар зүйлийн 135.4-т: “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж заасан нь эд хөрөнгийн хариуцлагыг шаардах эрхийг хязгаарласан хуулийн ерөнхий зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл 135.4 дэх хэсгийн зохицуулалт нь 135.1.3-т мөн хамаатай гэж үзнэ.

Иймд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр, ажил олгогч нь ажилтнаас шаардах эрхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар, ажилтны нэг сарын дундаж цалин хөлс болох 900.000 төгрөгийн хэмжээнд ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхээр шаардаж болох хэдий ч хариуцагч Н.д нь нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-д хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд мөн тогтоогдоогүй болно.

  1. Нотлох баримтын талаар

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.2-т зааснаар, эмийн бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, аж ахуйн нэгж эрхлэх боломжтой. Харин аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар, үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүрэг хүлээсэн ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар, аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байна.

Ийнхүү эрх бүхий этгээдээс баталсан загварын дагуу, хуульд зааснаар бүрдүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар, татвар болон санхүүгийн үр дагаварыг тухайн байгууллагад бий болгодог.

Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, хувь хүний бичиж өгсөн “тодорхойлолт” гэх бичмэл баримтууд нь дээр дурдсанаар тухайн этгээдэд санхүүгийн болон татварын хариуцлага, эрсдлийг бий болгодоггүй тул уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй гэж үзэж, улмаар хариуцагчаас дээрх баримтад заасан мөнгөн төлбөрийг гаргуулах боломжгүй байна.

Түүнчлэн, “Цахиур төмөр” ХХК нь Баянбүрэн эмийн сангаас бэлэн мөнгө авахдаа “Бэлэн мөнгөний орлогын баримт” үйлдэж, мөнгө хүлээж авч байсан атлаа бусад эмийн сангуудад, хариуцагчаар дамжуулан эмийн бүтээгдэхүүн худалдахдаа  хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлж, хадгалаагүй байгаа нь эргэлзээтэй байна. /хх 17 дугаар тал/

Хавтаст хэргийн 7-16, 18-23 дугаар талд авагдсан “Борлуулалтын зарлага”, “Борлуулалтын буцаалт” гэх баримтуудад хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй тул уг баримтуудын дагуу хариуцагчийг эд хөрөнгө хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна .

Хариуцагч Н.д нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, “ ...6 сард дуусах байршуулалтаас бусад авлагыг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан барагдуулна. Н.д...” гэсэн баримтыг үйлдэж, “Цахиур төмөр” ХХК-д өгсөн талаараа маргаагүй боловч уг баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхийг хүссэн ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар, ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалт үйлдсэн, уг жагсаалтыг үндэслэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хохирол учирхаас өмнө байгуулсан байх ёстой.

Өөрөөр хэлбэл ажилтан анх хөдөлмөр эрхлэхдээ өөрийн эд хөрөнгөд учирч болох энэхүү эрсдлийг мэдсэн байх ёстой нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний онцлог юм.

Гэтэл ажил олгогч нь ажилтанд учирч болох эд хөрөнгийн эрсдлийг урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар гэрээ байгуулаагүй атлаа хожим дээрх агуулга бүхий бичвэрийг ажилтнаар бичүүлж авсан /гэрч Ш.Даариймаагийн мэдүүлгээр бичүүлж авсан гэдэг/-ийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүйгээс гадна хариуцагчийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. /хх 88 дугаар тал/

Харилцагч байгууллагуудын хооронд үүссэн төлбөр тооцоог тухайн байгууллага нь “Цахиур төмөр” ХХК-ийн ажилтанд хүлээлгэж өгдөг, ажилтан цаашаа байгууллагадаа өгдөг талаар ажил хэргийн заншил тогтсон хэмээн нэхэмжлэгч талаас тайлбарлах боловч хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт” нь нэхэмжлэгчийн уг тайлбарыг үгүйсгэж байна.  

Мөн нэхэмжлэгч “Цахиур төмөр” ХХК нь Н.дгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгууллагад 270.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1636 тоот тогтоолоор нотлогдоно гэжээ. Хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан бичмэл баримтаас үзвэл, “бичиг баримт хуурамчаар үйлдэж тээврийн хэрэгслийг бусдад зарсан”, “2015 оны 9 дүгээр сард “Мөнх Харгана Үндэс” нэртэй эмийн санд борлуулсан барааны үлдэгдэл үнэ 270.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх” хоёр үйлдэлд хариуцагч Н.дд холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж байсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д зааснаар, Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг тул 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн, 1636 тоот прокурорын тогтоолоор хариуцагч Н.дгийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. Харин уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бичмэл баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Гэвч дээрх бичмэл баримт буюу прокурорын тогтоолын “олсон нь” хэсгийн бичвэр ойлгомжгүй бичигджээ. Тухайлбал уг хэсэгт дурдагдсан “шинжээчийн дүгнэлт”, “Цахиур төмөр ХХК-ийн албан бичиг”, “Автотээврийн газрын албан бичиг” гэх нотлогооны эх сурвалжууд нь Н.дгийн “270.000 төгрөгийг хувьдаа завшсан” гэх үйлдэлтэй хамааралтай эсэх, эсхүл “бичиг баримт хуурамчаар бүрдүүлж тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан” гэх үйлдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй, мөн хэн гэдэг гэрч, хохирогч, яллагдагч нарын, ямар мэдүүлгээр дээрх үйлдлүүдэд Н.д буруутай болох нь тогтоогдож байгаа нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд уг бичмэл баримтыг үндэслэн, Н.дгийн гэм буруу эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК нь ажилтан Н.дд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм хорын хохирол гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь “хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 62.562  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн  10.814 төгрөгийг  төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118,  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэг, Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1-д  заасныг баримтлан хариуцагч овогт Н.Д-д  холбогдох, байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 2 975 750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Цахиур төмөр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаарзүйлийн  58.1-д  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн   10 814 төгрөгийг  Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4- д зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОЮУНЦЭЦЭГ

                                        

  ШҮҮГЧИД                                              Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                       

                                                                    Б.ХИШИГБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажил олгогчоос буюу нэхэмжлэгч байгууллагаас  гаргасан  ажилд авах тухай тушаалаар  хариуцагч Н.д  нь тус компанид Импортын нэгжид  Эмч төлөөлөгчөөр      ажиллаж байсан ба ажилтан хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн буруугаас  эд хөрөнгийн хохирол учруулсныг нотолсон баримт, эрх бүхий байгууллагын акт, тэмдэглэл хэрэгт байхгүй байхаас гадна зөвхөн  гэрч Ш.Даариймаагийн  “ ...  Хөдөлмөрийн гэрээг  ерөнхий захирал байгуулдаг,  ажилд орсон  ажилтан бүртэй байгуулдаг,  хүний нөөцөөс   хөдөлмөрийн гэрээг авч явж байхыг хараагүй,   2015 оны  6 сарын  30 нд  тооцоо барагдуулах тухай  тэмдэглэлийг  бичиж  өгч байсныг санаж  байна.   ... “  гэх тайлбар, мэдүүлгээр  2 705 750 төгрөг  хувьдаа авсан  гэж хариуцлага  хүлээлгэх үндэслэлгүй  гэж  үзэв. 

 

 

 

 

 түр  хугацаагаар ажилд орсон тухай   захирлын   / 2013.  104/30   № 132 /   гэж  он сар нь алдаатай   бичигдсэн  тушаалын  1 дүгээр заалтаар   / х.х- ийн   93 /, 

  2013 оны 10 сарын 01-ны өдрийн 276 тоот  тушаалаар тус компанид   орон тооны  ажилтнаар    мөн  оны    9  сарын  15-ны өдрөөс тооцсон  ба ажил олгогч нь   ажилтанд  хөдөлмөрийн хөлс төлж байсан , 2015 оны  8 сараас хойш ажил албан тушаалаа эрхлээгүй болох нь  зохигчдын  өөрсдийн  тайлбар, хэрэгт авагдсан  нэхэмжлэгчийн  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  тушаалын хуулбар зэргээр  нотлогдож  байгаа  ба  талууд   энэ үйл баримтын  талаар маргаагүй  байна.  /х.х-ийн  37-38,  52 /

 

 

 

 

 

 

 

хариуцсан ажлаа 2015 оны  9 сард    орхин явсны дараах үйлдэл буюу   Сүхбаатар дүүргийн прокурорын  2016 оны 08 сарын  16-ны өдрийн  1636 тоот  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор   “ Мөнх харгана” үндэс” нэртэй  эмийн санд борлуулсан  үлдэгдэл барааны мөнгө  270 000 төгрөгийг  хувьдаа завшсан  хохирол  нийт  2 975 750 төгрөгийг  гаргуулах тухай  шаардлага гаргаж,  нэхэмжлэлийн  шаардлагын  үндэслэлээ

 Хөдөлмөрийн  тухай хуулийн  132 дугаар зүйлийн  132.1, 135 дугаар зүйлийн  135.1.2-д  зааснаар  шаардаж  байна гэж тайлбарласан  байна. 

Хариуцагч  нь нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь  хүлээн  зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээг  бичгээр  байгуулахгүйгээр  ажил  үүрэг  гүйцэтгүүлж  байсан,хохирол учруулаагүй  гэж  маргаж  байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу ажил олгогч нь байгууллагад учруулсэн эд хөрөнгийн хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар эд хөрөнгийн хохирол тухайн ажилтны буруугаас учирсан эсэх нь баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар  хуульд  заасан  байна.

 

Хэрэгт цугларсан  нотлох  баримтуудаас  үзэхэд:  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас  байгууллагад хохирол учруулсан үйл баримт  хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                                                                 

Хариуцагч Н.д  нь “Цахиур төмөр ” ХХК-нд  5 сарын 03-ны  өдрөөс эхлэн   тус компанид Импортын нэгжид  Эмч төлөөлөгчөөр  түр  хугацаагаар ажилд орсон тухай   захирлын   / 2013.  104/30   № 132 /   гэж  он сар нь алдаатай   бичигдсэн  тушаалын  1 дүгээр заалтаар   / х.х- ийн   93 /, 

  2013 оны 10 сарын 01-ны өдрийн 276 тоот  тушаалаар тус компанид   орон тооны  ажилтнаар    мөн  оны    9  сарын  15-ны өдрөөс тооцсон  ба ажил олгогч нь   ажилтанд  хөдөлмөрийн хөлс төлж байсан , 2015 оны  8 сараас хойш ажил албан тушаалаа эрхлээгүй болох нь  зохигчдын  өөрсдийн  тайлбар, хэрэгт авагдсан  нэхэмжлэгчийн  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  тушаалын хуулбар зэргээр  нотлогдож  байгаа  ба  талууд   энэ үйл баримтын  талаар маргаагүй  байна.  /х.х-ийн  37-38,  52 /

 

   Харин     ажилтанг  ажлаас  чөлөөлсөн  тушаал, хөдөлмөрийн  гэрээ байгуулсан  эсэх,    зэрэг бичгийн  баримтууд   хэрэгт авагдаагүй  бөгөөд   хэрэгт ажлын байрны тодорхойлолт гэх  гарын үсэг  зурагдаагүй баримтыг ирүүлсэн ба  хэрэв байгуулсан бол ийм жишгээр  байгуулах байсан  гэж  тайлбарлсан баримт  ирүүлсэн  байна.  /х.х-ийн  94-95,/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /хуулийн/ 135 дугаар зүйлийн 135.3-д “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна”, мөн  хуулийн 135.4-д “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж заасан байна. 

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд  2015 онд  8 сард  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  өгч энэ үеэс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаад талууд маргаагүй боловч  ажил олгогчоос Хөдөлмөрийн  тухай хуулийн  43 дугаар зүйлийн  43.3-д зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг  гаргаагүй болох нь гэрч Ш.Даариймаагийн  “ ... 2015 оны   7 сараас хойш  ажиллахаа  больсон,  ажлаас чөлөөлөөгүй байгаа” гэх  мэдүүлэг    / хх 143-144 / дахь тал  зэргээр  тогтоогдож  байна.

 

 

Ажил олгогчоос буюу нэхэмжлэгч байгууллагаас  гаргасан  ажилд авах тухай тушаалаар  хариуцагч Н.д  нь тус компанид Импортын нэгжид  Эмч төлөөлөгчөөр      ажиллаж байсан ба ажилтан хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн буруугаас  эд хөрөнгийн хохирол учруулсныг нотолсон баримт, эрх бүхий байгууллагын акт, тэмдэглэл хэрэгт байхгүй байхаас гадна зөвхөн  гэрч Ш.Даариймаагийн  “ ...  Хөдөлмөрийн гэрээг  ерөнхий захирал байгуулдаг,  ажилд орсон  ажилтан бүртэй байгуулдаг,  хүний нөөцөөс   хөдөлмөрийн гэрээг авч явж байхыг хараагүй,   2015 оны  6 сарын  30 нд  тооцоо барагдуулах тухай  тэмдэглэлийг  бичиж  өгч байсныг санаж  байна.   ... “  гэх тайлбар, мэдүүлгээр  2 705 750 төгрөг  хувьдаа авсан  гэж хариуцлага  хүлээлгэх үндэслэлгүй  гэж  үзэв. 

 

2.Хариуцсан ажлаа 2015 оны  9 сард    орхин явсны дараах үйлдэл буюу   Сүхбаатар дүүргийн прокурорын  2016 оны 08 сарын  16-ны өдрийн  1636 тоот  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор   “ Мөнх харгана” үндэс” нэртэй  эмийн санд борлуулсан  үлдэгдэл барааны мөнгө  270 000 төгрөгийг  хувьдаа завшсан  хохиролын тухайд:   

Прокурорын   тогтоолыг үндэслэл  болгож  нэхэмжилж    байгаа гэх бөгөөд  уг тогтоолоор хөөн хэлэлцэх  хугацаа дууссан гэж  хэрэгсэхгүй  болгосон  байх ба  иргэний  журмаар  жич  нэхэмжлэх эрхийг  дурдаагүй байна.    Дээрх  байдлаас дүгнэлт хийхэд :   Н.дг  ажилд ороход нь  хөдөлмөрийн гэрээ хийгээгүй,  Баянзүрх дүүрэгт хамааралтай  эмийн сангуудыг хариуцдаг гэх боловч  ямар нэр бүхий эмийн сангуудыг хариуцах эсэх,   бараа  материал хүлээлгэн өгсөн эсэх талаар баримтгүйн дээр ажлын байрны тодорхойлолтоор  ажил үүрэг гүйцэтгүүлдэг  талаарх баримтгүй,   ямар  нэртэй   хэдэн  тооны   эмийн сангаас  хэд хэдэн   төгрөгийн тооцоо  дутсан  эсэх  талаар   тодорхойгүй,   байгууллагууд хоорондын тооцоо нийлдэг эсэх зэрэг  нөхцөл байдлууд  баримтаар  бүрэн  тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн  хэрэгт цугларсан борлуулалтын зарлага, борлуулалтын буцаалт,  хаан банкны дансны хуулга гэх  /хх 7-36/ дахь тал,  Улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа,  / хх 39-41/,   2014.09.08-ны  .. ажилчдын  шуурхай хуралдаан,гэх баримт / хх92-94/,  Цахиур төмөр ХХК-нд гэх  иргэдээс ирүүлсэн  гар бичмэлийн хуулбар  / хх-н 34-37,39,40/ ,   23  нэрийн  эмийн  сангийн  нэр бичсэн  Н.дгийн гарын үсэгтэй  баримт  / хх  65, 88 / , дансны хуулга  / хх-н 126-136 / тал  зэрэг  баримтууд  нь нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтын бүрээнд   нотолж чадахгүй байх тул  хэрэгт хамааралгүй,  ач  холбогдолгүй гэж үнэлэв. 

Иймд хариуцагч  Н.дд   Хөдөлмөрийн тухай  хуульд заасан    эд хөрөнгийн  бүрэн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлгүй  байх  тул   нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 62 562  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж  илүү төлсөн  10814 төгрөгийг  төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118,  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4, Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1-д  заасныг баримтлан хариуцагч Баяр овогт Нямсүрэнгийн  Дэлгэрмөрөнд  холбогдох, нэхэмжлэгч “Цахиур төмөр ” ХХК-ийн байгууллагад учруулсан хохирол нийт 2 ,975,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаарзүйлийн  58.1-д  зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн   10 814 төгрөгийг  төсвөөс  буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. д зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОЮУНЦЭЦЭГ

                                        

  ШҮҮГЧИД                                              Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                       

                                                                    Б.ХИШИГБААТАР