| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/02627/и |
| Дугаар | 2568 |
| Огноо | 2018-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ******* ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 60,000,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х, Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Н, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч Атэй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 82,000,000.00 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 3,500,000.00 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000.00 төгрөгийг төлж, нийт 82,000,000.00 төгрөгийг төлж барагдуулах ёстой байсан.
Гэтэл хариуцагч тал гэрээний хуваарьт заасан хугацаанд зээлийг төлөхгүй, гэрээр хүлээсэн үүргээ зөрчиж, бидний ажилд хүндрэл учруулж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 22,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 60,000,000.00 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ талаар түүнд шаардлага хүргүүлэхэд төлнө гэдэг ч төлөөгүй.
Бид, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбайтай хувийн орон сууц, түүнчлэн *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан.
Тус барьцааны гэрээнд ,,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохирсон боловч хариуцагчийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлсөн учраас тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй.
Хэдийгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 тоот шийдвэрээр Нгийн гаргасан Ад холбогдох орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, барьцааны зүйл болох 58.33 м.кв талбайтай орон сууцны хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Нэхэмжлэл дурьдсан 60,000,000.00 төгрөг бол талуудын хооронд өмнө буюу 2011 оноос үүссэн хэд хэдэн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл бөгөөд нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд хариуцагчид удаа дараа хөнгөлөлт үзүүлж байхад ийнхүү төлөхгүй байгаад гомдолтой, уг зээлийг бид харилцан тохиролцож, үндсэн зээлийн үлдэгдэл 82,000,000.00 төгрөгийг хүүгүй дээрх хугацаанд буцаан төлөхөөр тохирсон юм.
Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 60,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчид шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Бид, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000.00 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг *******,*******,, тоот хаягт байрлах газар болон хувийн сууцаар хангуулахад татгалзахгүй.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 тоот шийдвэрээр Нгийн гаргасан Ад холбогдох орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Хэдийгээр тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байгаа боловч энэхүү орон сууцыг жинхэнэ өмчлөгч бус этгээд бусдад барьцаалуулсан байх тул холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Нг оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн авсангүй, гэвч хариуцагч тал тухайн орон сууцны өмчлөгч биш атлаа бусдад барьцаалуулсан байх тул 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000.00 төгрөгийг төлөх болон үүргийн гүйцэтгэлийг *******,*******,, тоот хаягт байрлах газар болон хувийн сууцаар хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч,******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх хүсэлттэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ******* ХХК-иас хариуцагч Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 82,000,000.00 төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах ёстой байснаас үлдэх 60,000,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаас******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
Гэвч, шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч И ******* ХХК болон хариуцагч А нар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1738 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 82,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 8, 9-р хуудас/.
Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ,,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, түүнчлэн *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 10-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар И ******* ХХК болон хариуцагч А нар 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 586 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 55,000,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон бол мөн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 724 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 784 тоот зээлийн гэрээ байгуулж, 55,000,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тус тус тохирсон байна /х.х-ийн 28-36-р хуудас/.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн эсэх тухай маргаагүй бөгөөд талууд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа зээлийн гэрээ бүрт нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн үлдэгдлийг баталгаажуулж, хүү болон хугацааг өөрчилж байжээ /х.х-ийн 37-р хуудас/.
Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн авсан нийт 145,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 138,130,000.00 төгрөг болсон тухай зохигчид тооцоо нийлж, улмаар уг зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохирсон байна /х.х-ийн 41, 42-р хуудас/.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Агийн зээл, зээлийн хүү, хугацаанд өөрчлөлт оруулах тухай түүний И ******* ХХК-нд гаргасан хүсэлтүүдээс үзвэл талууд дээр дурьдсан зээлүүдийн үлдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 82,000,000.00 төгрөг болоход 1738 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохирсон байх бөгөөд үүнээс хариуцагч тал 22,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн байна /х.х-ийн 68, 69, 71-р хуудас/.
Иймд, нэхэмжлэгч И ******* ХХК болон хариуцагч А нар зээлийн гэрээний зүйл болох 82,000,000.00 төгрөгийг өгсөн, авсан талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 452 дугаар зүйлийн 452.1.-д” Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж тус тус заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгч тал нийт 82,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаанд хүүгүй ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,500,000.00 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000,000.00 төгрөгийг төлж дуусгахаар тохирсон ба хариуцагч тал гэрээнд заасан хуваарийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 45,500,000.00 төгрөг төлөх ёстой байжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ ийнхүү тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 45,500,000.00 төгрөг төлөх ёстойгоос 22,000,000.00 төгрөгийг төлж, гэрээнд заасан хуваарийг зөрчиж, 23,500,000.00 төгрөгийн хуримтлал үүсгэсэн байх бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн зүгээс үлдэх 60,000,000.00 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанаас өмнө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч, төлөх тухай хүсэл зоригоо илэрхийлж байна /х.х-ийн 11, 73-р хуудас/.
Иймд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас 60,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч И ******* ХХК-иас хариуцагч Ад холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгүүд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч Агийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, аль эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 52-55-р хуудас/.
Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заасан.
Зохигчид, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурьдсанаар нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгэн татгалзаагүй, энэхүү үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тэрээр зээлийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна /х.х-ийн 12-р хуудас/.
Хэдийгээр хэрэгт Нгийн гаргасан хариуцагч Ад холбогдох барьцааны зүйл болох *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах******* тоот улсын бүртгэлийн дугаартай 58.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцтай холбоотой бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байх боловч энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, мөн зохигчдын хооронд байгуулсан тус барьцаа хөрөнгийн гэрээний хүчин төгөлдөр эсэхтэй шууд холбоотой маргаан биш байх тул зохигчдын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй /х.х-ийн 74-76-р хуудас/.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдан гэж тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч буюу зээлдэгч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Шүүхээс дээр дурьдсаныг тус тус ийнхүү нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР