Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Б.Ж   

Хохирогч А.С

Шүүгдэгч Д.Т  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д  холбогдох эрүүгийн 1725000000244 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Т

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Т  нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд А.С  ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 1 655 000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч А.С-н ...“2017 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн Т  гэж хүн ажилд оруулж өгнө гэж хэлэхээр нь би итгээд 2 сая төгрөг өгсөн. Д.Т  нь намайг уулын баяжуулах үйлдвэрийн фабрик цехэд ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Тухайн үед  Д.Т  нь би 2017 оны 08 сард тэтгэвэртээ гарах  гэж байгаа. Тийм учраас чамайг  өөрийнхөө  оронд  ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Т  гэх хүнд                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                2017 оны 05 сарын 22-ны өдөр 600 000 төгрөг бэлнээр өгсөн.  Тэр үед Т  ганцаараа явсан. Би хүү М-н  хамт явсан. Надад Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин А-д  өгөх гэж байна гэж хэлээд авсан. Дараа нь 2017 оны 6 сарын 16-ны өдөр ээлж солих гэж байна гээд 210 000 төгрөгийг ******* дугаарын данс руу хийлгэн авсан. 2017 оны 07 сарын 31-ний өдөр Б  даргад өгнө гэж хэлээд 200 000 төгрөг бэлнээр авсан. 2017 оны 09 сарын 01-ний өдөр Х   гэх хүнд өгнө гээд 300 000 төгрөг авсан. Мөн Т  нь би Алтангадас одон авсан гэж хэлээд надаас 200 000 төгрөг, мөн хонь аваад явсан. Тэгээд Гендрекц дээр очоод А  Б  гэж хүнтэй уулзсан. Т  нь намайг ажилд оруулж өгнө гэж хөөцөлдөж байна уу гэж асуухад манайд тийм хүн ажилладаггүй, 2006 онд залилангийн хэргээр ажлаасаа халагдсан гэж байсан. Манайхаас тийм зүйл хөөцөлдөөгүй, залилан хийгээд явж байна. Та хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Гэрч Д.А ийн..”Би  Д.Т  гэх хүнийг тавьдаг. Завхан нутгийн хүн. Тэгээд миний амьдардаг байранд жижүүр хийдэг байсан. Надтай хэн нэгнийг ажилд оруулах талаар уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

3. Гэрч Д.Э  гийн..”2017 оны 04 сарын сүүл үед байсан. С   эгч над дээр ирээд манай хамаатны эгч намайг ГОК-д ажилд оруулж өгнө гэсэн гэж хэлж байсан. Тэгээд удалгүй нөгөө ажил бүтэх гэж байгаа гээд надаас 600 000 төгрөг өгөөч гэж гуйсан. Тухайн үед надад 350 000 төгрөг байна гэж хэлээд өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа 250 000 төгрөг нэмж зээлүүлсэн. Тэгээд 2017 оны 06 сарын 16-ны өдөр С  д эгч над дээр мөн ирээд намайг Эрдэнэт үйлдвэр рүү үйлчлэгч биш баяжуулагчаар ажилд оруулж өгөх гэж байгаа гэнэ ээ гэж хэлээд 150 000 төгрөг нөгөө хүн маань хэлж байна гээд авсан. Мөн шинжилгээ зуруулах гэж байна гэж 60 000 төгрөг нэмж авсан. С   эгч надаас ажиллаж байх хугацаандаа 2 ширхэг гар утас авч байсан. Тэгээд манай байгууллагад ажиллаж байгаад ГОК-д тушаал гарах гэж байна гэж хэлээд хэд хоног амарна гээд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс ажиллахаа больсон. С   эгч 2017 оны 07 сарын 31-ний өдөр над дээр ирээд нөгөө хүн чинь цехийн дарга Батмөнхөд өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 200 000 төгрөг зээлж аваад явсан. Тэгж байгаад 2017 оны 09 сарын 01-ний өдөр Х   гэх хүнээс баяжуулагчийн үнэмлэх гаргуулах гэж байна, мөн Т  Алтангадас авах гэж байгаа юм гэнэ ээ тэгээд дээлний мөнгө, хонь авах хэрэгтэй байна гээд 200 000 төгрөг зээлж авсан. С   эгч Т  гэх хүн намайг ажилд оруулна, мөнгө хэрэгтэй байна гэж бүх учраа надад хэлээд мөнгө зээлэн авдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

 

4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/

 

5. Мөнгө зээлүүлсэн тухай гар бичмэлийг хуулбарласан тэмдэглэл /хх-ийн 32-33-р хуудас/

 

6. “ХААН” банкны мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 38-р хуудас/ болон шүүгдэгчийн  мэдүүлэг, ял шийтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Шүүгдэгч Д.Т  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би С  ийг ажилд оруулах боломж байсан. Сүүлдээ боломжгүй болсон. С  ээс мөнгө авсан нь үнэн. Надтай хамтран амьдарч байсан хүнд С  ийн мөнгийг өгсөн. Тэр хүн нь намайг зодчихоод хот руу яваад алга болсон. Энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо болтол олоогүй байна. С  ээс авсан мөнгийг төлнө. Гэм буруугаа ойлгож байна. 1 655 000 төгрөгийг зөвшөөрнө. Надад хорих ял оногдуулахгүй бол би хашаа байшин, машин зэргийг зохицуулаад хохирлыг төлнө” гэв.

 

Хохирогч А.С мэдүүлэхдээ “ Би гэртээ хүүхэд хараад сууж байдаг болохоор Т  эгч Үйлдвэрт ажилд оруулна гэхээр нь итгээд их баярласан. Хүнээс мөнгө авч өгөөд байсан болохоор сүүлдээ их хэцүү болсон. Т гаас нийт 1 655 000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгэх саналтай байна” гэв.

 

            Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.С-н мэдүүлэг, гэрч Д.А , Д.ЭрдэнэТ  нарын мэдүүлэг, банкны гүйлгээний баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Т  нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд А.С  ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 1 655 000 төгрөгийг цувуулан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Т гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдаж, оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Т  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлж байх боловч, мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх санаачлага гаргаагүй, хөрөнгө орлогын байдал тодорхойгүй,  мөрдөн байцаалтийн шатанд болон шүүхийн шатанд энэ талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй байх тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Хохирогч А.С нь шүүгдэгчээс нийт 1 655 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-н Т г бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д  оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.  

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т гаас 1 655 000 төгрөг гаргуулж хохирогч А.С  д олгосугай.

 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС