Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2018/01478

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 07 өдөр                     Дугаар 184/ШШ2018/01478                      Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А.даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. дүүргийн ... хороо, ... гудамж, ...-ийн байр, ..тоотод байрлах “А” ХХК /РД:./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. дүүргийн .р хороо, .р гарам, .-р гудамж, .. тоотод оршин суух, Х.овогт Б. С. /РД:./-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд: .дүүргийн ..р хороо, .. гудамж, .р байр, .. тоотод оршин суух, М. овогт Д.Т. /РД:./-ийн

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай,

 

Хариуцагч Б.Сос газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б., хариуцагчийн өмгөөлөгч М.Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э. нар оролцов.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК, түүний төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу ..., хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөр худалдан авсан билээ.

Иргэн Б.С нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул ...6 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч, энэхүү асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.

 

Банкны зүгээс Б.С хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой санал тавих, боломж олгох зэргээр хувийн сууцыг чөлөөлж өгөх хугацааг сунгасаар байсан болно. Иймд тус банкны өмчлөлийн ..... улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг иргэн Б.С хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбар буюу сөрөг шаардлагадаа: ...Миний бие Ариг банктай 2015 оны 03 сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, жилийн 37,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай № тоот зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ....тоотод байрлах 144 м.кв талбай бүхий, эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө ,эрхийн бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан билээ. Улмаар 2015 оны 07 сарын 27-ны өдөр амржсан, мөн өндөр насны өвчтэй ааваа асардаг шалтгааны улмаас зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хоцроож байсан.Гэтэл А ХХК-аас надтай холбогдон тухайн зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр дээрээ хашаа байшингаа санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах боломж олгож байна гэж мэдэгдсэн.Би надад тавьсан саналыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг цуцлан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах гэтэл А ХХК нь та эхлээд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн, би ч зөвшөөрөн гэрээ байгуулж банкны нэр дээр шилжүүлж өгсөн.

Гэтэл А ХХК нь ......үүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд миний бие ....... тоотод байрлах, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г- тоот улсын бүртгэлийн дугаартай газрын хувьд хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл авч, барьцааны гэрээ байгуулж төлөлт хийхээр тохиролцсон. ....дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд Солонгын гаргасан нэхэмжлэлийг түүний төлөөлөгч гэх .... нь “А” ХХК-тай харилцан тохиролцлоо дахин зээлийн гэрээ байгуулая гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээ татан авахаар болсон. .... нь өөрөө тухайн үеийн “Эрэлбанк” ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийсэн бөгөөд Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн хууран мэхэлж хэлцэл хийсэн. Худалдах-худалдан авах гэрээг хийхдээ бодитоор 26,000,000 төгрөгийг өгөөд хувийн сууц, газрыг авсан асуудал байхгүй. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд хэрэг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл банк нь эхнээсээ хууран мэхэлсэн. Т.Солонготой газар, үл хөдлөх хөрөнгийн талаар фидуцын гэрээ байгуулаагүй. Барьцаалсан гэсэн нөхцөлтэйгөөр энэ гэрээ байгуулсан. Тиймээс худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болно гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Т нь иргэн Б.Сос 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, гарам 19-1 тоот хаягт байрлах, бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбай бүхий газрыг худалдан авсан билээ. Гэвч иргэн Б.С нь одоог хүртэл дээр дурдсан газрыг чөлөөлөх тухай тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, гарам 19-1 тоот хаягт байрлах, бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.С хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Аны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг шаардлагын талаарх хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.С нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ....наас 20,000,000 төгрөгний зээлийг авсан бөгөөд төлбөрийн чадвар муудсаны улмаас зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгөө тус банкны өмчлөлд шилжүүлэн өгч, зээлийн өр төлбөрөө барагдуулах санал гаргасан болно. Үүний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.Стой хувийн сууц худалдах, худалдан авах тухай гэрээ болон газар худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус байгуулсан юм.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу газрыг өмчлөх эрхтэй субъект нь зөвхөн Монгол улсын иргэн байх тул Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Тгийн нэр дээр газрыг хариуцагч Б.Сос худалдан авсан болно. Үүний дараа Б.С нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ариг банктай байгуулсан “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, Д.Ттэй байгуулсан “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэж байх явцад Б.С нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Б.С нь дээрх хэлцлүүд хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, уг асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй болсон билээ. Гэтэл хариуцагч Б.С нь дахин сөрөг нэхэмжлэл гаргаж, ... тоот хаягт байрлах хувийн сууц, газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийг А ХХК болон Д.Т нар нь Б.Сос худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал нь шүүхийн шийдвэрээр нэгэнт эцэслэн тогтоогдсон, уг шийдвэр нь хүчин төгөлдөр байх тул хөрөнгийн өмчлөгч мөн эсэх асуудлаар дахин маргах шаардлагагүй. Иймд хариуцагч Б.С гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан банкны өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Д.Тгээс хариуцагч Б.Сд холбогдуулан өөрийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг, хариуцагч Б.С нь “Ариг банк” ХХК, Д.Т нарт холбогдуулан ... зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас “...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь манайх, улсын бүртгэлийн гэрчилгээтэй тул хариуцагчийг албадан нүүлгэж өгнө үү, тухайн үл хөлдлөх хөрөнгийг худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд маргаан үүсгээд шүүхэд хандсан, шүүхээс захирамж гарсан хүчин төгөлдөр байгаа тул хариуцагч дээрх гэрээний талаар дахин шүүхэд хандах эрхгүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...банк хууран мэхэлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан, дахин зээл гаргаж өгнө гэж тохиролцсон байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэсэн тайлбар, мэдүүлгийг гарган маргадаг.

 

Хариуцагч талын ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэл төлөөлөл эргэлзээтэй гэх тайлбар нь ...Ариг банкийг төлөөлж Д.С., Р.Н. нарт нэхэмжлэл гаргах, ИХШХШТХ-ийн 25, 26-д заасан нэхэмжлэгч, хариуцагчийн бүх эрх, үүргийг эдэлж оролцох эрхийг олгож байна гэх Ариг банкны гүйцэтгэх захиралаас олгосон итгэмжлэл, ...Бие даасан гуравдагч этгээдээр оролцох, ИХШХШТХ-ийн 25, 26, 29-д заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хүлээн оролцох бүрэн эрхийг О.Б. олгож байна гэх Д.Тгийн итгэмжлэлээр үгүйсгэгдэж байх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг болон хуулийн этгээдийг төлөөлөх гэсэн зүйл, заалтад нийцжээ.  

 

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалын үндэслэлээ нотолно гэж Б.С, Д.Т нарын хооронд 2016 оны 4 сарын 6-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ, мөн өдөр Б.С, “Ариг банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан хувийн сууц худалдах худалдан авах гэрээ, ..... тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “А” ХХК-ийг 2016 оны 4 сарын 6-ны өдөр бүртгэсэн өмчлөх эрхийн Ү- дугаартай гэрчилгээ, ....700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Тг .... оны 4 сарын 6-ны өдөр бүртгэсэн газар өмчлөх эрхийн Г- дугаартай гэрчилгээ, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... оны 11 сарын 28-ны өдрийн ..... дугаартай захирамж, “А” ХХК, Б.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 сарын 4-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагын дагуу байна.

 

Зохигч талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болоод өр төлбөртөө өөрийн хөрөнгөө банкинд шилжүүлэн өгч худалдсанаар зээлийн үүрэг дуусгавар болсон, газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар тухайн хөрөнгүүд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажин банкны өмч болсон гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд маргаж буй газар, хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд бүртгэгдсэн нь тэдний Иргэний хуулий 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг үүсгэжээ.

 

Нөгөө талаас бусдын хууль бус эзэмшил тогтоогдож байж нэхэмжлэлийн шаардлага хангагдах хуулийн зохицуулалттай бөгөөд хууль бус эзэмшигч гэх хариуцагч Б.С нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүргэлд бүртгүүлэх үндэслэл болсон хэлцлийг хууль бусаар байгуулсан, худалдах хүсэл зориг байгаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.С татгалзсан үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн .... дугаартай хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан дахин нотлох үйл баримт биш гэж тус тус тайлбарладаг.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 01341 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт Б.С нэхэмжлэлдээ “...2015 оны 3 сарын 4-ний өдөр А ХХК-иас 20 сая төгрөгийг жилийн 37,2% хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж гэрээ байгуулан барьцаанд хувийн сууц болон газраа барьцаалсан. 2015 оны 10 сараас зээлийн төлөлтийн график зөрчигдөж эхэлсэн. 2016 оны 4 сараас Ариг банкны ажилтан Б.Тамир гэх хүн утасдаж, та барьцаанд байгаа хөрөнгөө манай банкны нэр дээр шилжүүлж өгнө үү, тэгэхгүй бол таныг шүүхэд өгнө, орон гэрийг чинь хураана. Хэрвээ манай нэр дээр шилжүүлчихбэл таны зээлийн төлөлтийн хугацааг сунгаж өгнө, дахиж хүү төлөхгүй, та зөвхөн зээлээ төлнө гэж хуурч мэхлэн худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Төмөрхүү гэрээ байгуулахдаа ирээгүй, бид 2 хооронд ямар нэг хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хууль бус аргаар эд хөрөнгийг маань булааж миний өмчлөх эрхэд халдаж байгаад туйлын их гомдолтой байна, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн Б.С гадаад эмчилгээнд явах болсон, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжгүй, А ХХК-тай энэ асуудлаар эвлэрч тохиролцсон тул нэхэмжлэлээ татан авч байна” гэж тусгасан ба захирамжийн үндэслэх хэсэгт “...2016 оны 4 сарын 6-ны өдрийн хувийн сууц болон газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шүүхээс дүгнээд Б.Сос ..., .... нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ...хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эсэх шаардлагын хүрээнд байх бөгөөд түүнээс гарах үр дагаварын асуудлаар маргалдагч талууд харилцан тохиролцсон асуудал тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн үүрэгт барьцаалсан, зээлийн харилцаа үүссэн талаар маргадаггүй. Харин зээлийн үүрэг дуусгавар болсон эсэх асуудлын хувьд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “А” ХХК-ийн “...Б.С нь зээлээ төлөх чадваргүй болсны улмаас худалдах худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдээ манайд шилжүүлснээр зээлийн үүрэг дууссан” гэх тайлбар буюу үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр нотлогддог.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр сольж өмнөх зээлийн харилцааг дуусгавар болгосон гэх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, худалдах худалдан авах гэрээ болон үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольж байгаа тохиолдолд ямар үүргийг ямар үүргээр сольж байгаа талаар болон талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой заах ёстой бөгөөд хуулийн энэ зүйл заалтад нийцсэн хэлцэл  гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тайлбарлавал худалдагч Б.Сос үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч “А” ХХК болон Д.Тд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан бичмэл баримтаар худалдаж авсан хөрөнгийн үнийг төлсөн болох нь тодорхойгүй байдаг. Маргалдагч талуудын тайлбар болон зээлийн үүргийг дуусгавар болгож буй үйл баримтаас үзэхэд худалдах худалдан харилцаа үүсээгүй, уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн шинжтэй, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ. 

 

Тодруулбал, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4-т “Ипотекийн зүйлийн шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасан ба Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно”, 44 дүгээр зүйлийн 44.4.1-т “...газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Мөн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зүйл, заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь .... тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж улмаар үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхад шууд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэсэн заалтаас үзэхэд худалдах, худалдан авахаар дүр үзүүлэн хийж буй хэлцлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж байгааг өмчлөлдөө авч байгаа этгээд буюу банк мэдээгүй байх боломжгүй.

 

Иймд хариуцагч Б.С .....тоот хаягт байрлах хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах сөрөг шаардлага хуулийн үндэслэлтэй байх тул хангаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А” ХХК нь ..... тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг, хариуцагч Б.С нь гуравдагч этгээдийг хариуцагчаар тодорхойлсон нь хуульд нийцээгүйг, мөн нэхэмжлэгч талын худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэх тайлбар, үйл баримт хууль бус, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээг дуусгавар болгож буй хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор зээлийн үүргийг шаардах эрхэд саад болохгүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А ХХК-ийн 289,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Тгийн 117,350 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн төлбөрийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгож, 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Д.Тгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С..ыг ....тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрших 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 289,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 117,350 төгрөгөөс 70,200 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгий тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Сд, .... тоот данснаас 219,750 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д, 47,150 төгрөгийг гаргуулан Д.Тд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.А