Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/0051/Э |
Дугаар | ШЦТ0054 |
Огноо | 2016-11-07 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Н.Батмөнх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ0054
Улсын яллагч Н.Батмөнх
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-н Бд холбогдох эрүүгийн 201615010103 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн .....суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт, Өвөрхангай аймаг, ..... сум 9 дүгээр баг, 23-231 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өрийн 1020 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан гэх, Б овгийн Б-н Б, /РД: ......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Шартын даваа” гэх газар өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Ниссан Санни” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ю.С-дгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор гарсан. Замдаа ..... аймгийн ...... суманд хоолонд орсон. Тэгээд цааш явж байтал шөнийн 04 цагийн үед “Шартын даваа” гэх газар осол болсон. Нэг мэдсэн би юм мөргөсөн тэгээд тоормозоо гишгэсэн”... гэв.
Хохирогч 19.... онд төрсөн Р.Д-н мөрдөн байцаалтанд 2016-08-05-нд өгсөн мэдүүлэгт: “...осол болдог өдөр манай ээж бид хоёр Улаанбаатар хотод ээжийн эгчийнх нь хүүхдийн ажил явдалд оролцчихоод Өвөрхангай аймаг руу явж байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн оройны 22 цаг 40 минутын орчим цагаан өнгийн Ниссан Санни маркийн автомашинтай Улаанбаатар хотоос гарсан. Талийгаач урд талын суудалд жолоочийн хажууд сууж байсан. Жолооч нь манай хамаатны Б гэдэг залуу барьж явсан. Би арын суудалд сууж байсан. Миний хажууд манай хамаатны А.Т сууж байсан. Би өмнөх өдөр нь нойргүй хоносон болохоор нойр хүрээд Улаанбаатар хотоос гарахдаа л унтаад өгсөн. Талийгаач жолоочтой юм яриад байсан болохоор жолоочийн нойр хүрэх нь гайгүй байх гэж бодоод санаа амар унтаад өгсөн. Замдаа Сансар дээр зогсож хоолонд орчихоод хөдөлсөн. Би Сансараас гарсаныхаа дараа бас л унтаад өгсөн. Тэгсэн нэг мэдсэн машин өнхөрч байсан. Замын хажуу тал руу унасаныхаа дараа жолооч Б машинаас буугаад намайг дуудсан. Би хэсэг манарч байснаа машинаас гарсан. Машинаас гарахад бид нарын сууж байсан машин явж байсан урсгалынхаа эсрэг талын урсгалын замын хажуу талд 4 дугуй нь дээшээ харсан байсан. Т машинаас 1 метр орчим зайд гадаа байсан. Талийгаач ч гэсэн машинаас 1 метр орчим гадаа байсан. Манай ээж С, Т хоёр ухаангүй байсан. Осол болсноос 20 орчим минутын дараа Т ухаан орсон. Ухаан ороод гар өвдөөд байна гэж байсан. Б хэл хүргэх гэж засмал зам руу гарсан. Аймгийн эмнэлэгт мэдэгдсэнээс хойш нилээн удаан байж байгаад ирэхгүй болохоор нь талийгаач, Т, Б нарыг аваад урд явж байсан машинд суугаад өөдөөс нь явсан. Ажил явдалд оролцсон хүмүүс Улаанбаатар хотоос гарахдаа 2 машинд хуваагдаж суусан. Нэг машин нь бид нарын урд явж байгаад осол болсны дараа буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид хэд урдаас нь явж байгаад эмнэлгийн машинтай Хөтөлийн гуанзны цаад талд таарсан. Тэндээсээ аймаг руу ирсэн. Талийгаач ухаан оролгүй байж байгаад эмнэлэгт очсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Осол гарах үед би Б.Бын ...... дугаарын автомашинд сууж явсан. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй биеийн байдал зүгээр болохоор шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй”...гэх мэдүүлэг /хх-45-47/
Гэрч 19... онд төрсөн Ч.Б мөрдөн байцаалтанд 2016-08-03-нд өгсөн мэдүүлэгт: “...Бид нар Улаанбаатар хотод хамаатны хүний ажил явдалд оролцчихоод 2 машинтай 7 хүн Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 18-ны 23 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймаг орох гэж гарсан юм. 2 машины нэг нь манай дүүгийн машин нөгөө нь манай хүүгийн машин юм. Дүү Дэчинлхүндэв машинаа жолоодоод түүний эхнэр Тэрбиш жолоочийн хажуугийн суудалд би жолоочийн арын суудалд сууж явсан. Нөгөө машиныг манай хүү Б жолоодоод түүний машинд жолоочийн хажуу талын суудалд С эгч суугаад арын суудалд Догмидчойнин,Т хоёр сууж явсан юм. Бид хэд явсаар ..... аймгийн ....... суманд замын цайны газар орж хооллосон. Тэндээсээ гараад шууд явсан. Бид гуравын машин түрүүлээд нөгөө машин араас явж байсан юм. Тэгээд Бүрд сумын Шартын даваа даваад арынхаа машины гэрэлийг харагдахгүй, даваагаар давж ирэхгүй болохоор нь зогсоод хүлээж байтал араас нэг машин ирээд та нар өөр тэрэгтэй хамт яваа юу гэхээр нь тийм гэтэл давааны цаана онхолдчих шиг боллоо гэхээр нь эргээд очтол бид нарын ард явсан манай хүү Бын жолоодож явсан машин засмал замын урд талын өндөр далан руу уначихсан дотор нь явсан хүмүүс бүгд машинаасаа гарсан байсан ба С эгчийг өндийлгөөд хүүхэд нь тэврээд сууж байсан. Сандраад Шартын даваан дээр гарч сүлжээтэй газар олж байгаад эхнэртээ энэ талаар хэлээд түргэн аваад ир гэсэн. Бүрд сумын эмнэлэг рүү аймгийн түргэнээс өмнө ярьсан байсан. Ингээд С эгчийн хүүхэд Д ээжийн бие муу байна. Ямар ч байсан эмнэлэгийн өөдөөс явъя гээд нөгөө машинтай аваарт орсон гурван хүнээ аваад тэр хэд аймаг руу явсан. Би тэндээ үлдсэн. Нөгөө хэдийгээ ямар ч сураггүй болохоор нь холбоо барих гээд чадахгүй Шарилан дээр очтол Бүрд сумын эмнэлэг ирсэн. Тэд нарын машинд суугаад сүлжээ барьдаг газар олж аваад нөгөө хэдрүүгээ залгатал бид хэд аймаг дээр ирчихлээ. С эгч нас барсан гэсэн. Ингээд би эргээд хэрэг болсон газраа очоод цагдаагийнхныг иртэл тэндээ байсан... гэх мэдүүлэг /хх-49-50ху/
Гэрч 19... онд төрсөн Л.Т мөрдөн байцаалтанд 2016-08-10-нд өгсөн мэдүүлэгт:..Тухайн өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би нөхөртэйгөө мөн төрөл садангуудтайгаа Улаанбаатар хотод ажил явдалд орчихоод буцаж явсан юм. Манай нөхөр өөрийнхөө машиныг бариад би хажууд нь сууж явсан. Манай машины арын суудал дээр нөхрийн ах Бадамсэд сууж явсан. Харин нөгөө машиныг Б барьж тэр машин Бын өөрийнх нь машин байгаа юм. Бын хажууд жолоочийн хажуу талын суудал дээр С эгч сууж явсан. Харин арын суудал дээр нь Догмидчойном, Т хоёр сууж явсан юм. Бид нар 2 машинаас Улаанбаатар хотоос 23 цагийн орчим гараад Өвөрхангай аймаг явж байгаад 04-05 цагийн орчим Шартын даваа өгсөж явсан чинь Бын машин Шартын давааны зүүн талд осолдсон. Манай машин урд нь явсан болохоор яагаад осол гарсныг мэдээгүй. Бид нар Шартын давааны замын хажууд нөгөө хэдийгээ хүлээж байсан чинь нэг машин ирээд Бын машиныг осолдсон байна гэж хэлэхээр нь бид нар буцаад очсон чинь Бын машин замын урд талруугаа унасан байсан. Т Бын машины урд талд хэвтэж байсан. Хүү Д нь түшээд сууж байсан. Тэгээд бид нар аймаг руу утасдаж хэлсэн. Бид нарыг буцаад очиход С эгч амьд байсан. Тэгээд жаахан байж байгаад эгчийг аваад аймаг руу явсан. Гэтэл замд түргэний машин таараад С эгчийг үзчихээд нас барсан байна гэсэн. ...Шөнө 04-05 цагийн орчим уг осол гарсан. ...Бид нар ажил явдалд оролцсон болохоор архи дарс огт хэрэглээгүй эв эрүүл явсан. Архи дарс хэрэглэсэн хүн байхгүй. ...Бадамсэд ах тухайн осол гарсан газар үлдээд бусад нь манай машинд суугаад аймаг явсан. ... Манай машин 60-70 км цагийн хурдтай явсан. Бын машин ард явсан болохоор адилхан хурдтай явсан байх. ...Бид нар нэг их ядраагүй байсан. Унтах нь унтаж амраад л байсан. Б хэдийд яаж унтсаныг нь мэдээгүй. Гэхдээ ядарсан зүйл огт байхгүй. ... /хх-53-55/ гэх мэдүүлэг,
Гэрч 19... онд төрсөн А-н Т мөрдөн байцаалтанд 2016-08-10-нд өгсөн мэдүүлэгт:...Тухайн өдөр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ажил явдалд оролцоод шөнө 22 цагийн орчим Өвөрхангай орох гэж долуул 2 машинаар хотоос гарсан. Тэр хоёр машиныг Б нэг машиныг бариад нөгөө машиныг Дэчинлхүндэв ах бариад хотоос гарсан. Тэгээд Бямбажараглын машины ард нь би Дтой хамт суугаад жолоочийн хажууд С эгч суугаад хотоос гарсан. Нөгөө машинд Дэчинлхүндэв Тэрбиш, Бадамсэд гурав суугаад хотоос гарсан. Дэчинлхүндэв ах машинтайгаа түрүүлээд урд явсан. Харин бид нар араас нь дагаад явсан. Тэгээд шөнө явж байсан болохоор би ард нь унтаад явж байсан. Гэтэл шөнө 04 цагийн орчимд Бүрд сумын нутаг болох Шартын давааны зүүн талд осол болсон. Би унтаж байсан болохоор яагаад осол болсон талаар мэдээгүй. Нэг сэрсэн чинь би нөгөө машинд сууж байсан. Тухайн үед балмагдаад юу болсон талаар огт мэдээгүй. Тэр ослоос болж миний зүүн гар жаахан гэмтсэн. Гэхдээ одоо зүгээр байгаа. Өөр юу болсон талаар мэдээгүй. ... Шөнө 04 цагийн үед осол гарсан. ... Бид нар ажил явдалд оролцоод гарсан болохоор бүгд эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр ослоос болж хэн хэн ямар гэмтэл авсныг мэдэхгүй. Миний зүүн мөр жаахан гэмтсэн. Гэхдээ зүгээр. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний бие зүгээр. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би машины ард суугаад унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсаныг мэдэхгүй. Гэхдээ тийм хурдан бол яваагүй. Гарахаасаа өмнө унтаж амарсан. Ядарсан хүн огт байгаагүй. ... Бын өөрийнх нь машин байгаа юм. Б машин барих жолооны үнэмлэхтэй... /хх-57-59/ гэх мэдүүлэг
Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтэд:
1. Ю.С-дгийн цогцост хүзүүний 4-р /С4/ нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны дарагдал няцрал, цус хуралт, хүзүүний арын булчингийн цус хуралт, зүүн дал зүүн хөл, баруун хөлд цус хуралт цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэлүүд мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд болно.
3. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн хүзүүний 4-р нугалам мултарч нугас няцарч дарагдсны улмаас нас баржээ... гэсэн дүгнэлт /хх 63/
- Техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5015 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн NISSAN SUNNY маркийн тээврийн хэрэгслийн бамбай баруун хэсгээрээ хагарч салж унасан, капот хонхойсон, автомашины баруун талын доод хөндөл төмөр дотогшоо чихэгдэж, радиатор хэлбэрээ алдаж гулзайсан баруун урд талын хаалганы шилнээс бусад бүх шил хагарсан, зүүн баруун талын толь хугарсан, зүүн баруун талын урд, хойд далбаа, урд хойд хаалга дээвэр хонхойж, будаг халцарч зурагдсан, тээшний таг салж гажиж хонхойсон. Зүүн хойд талын гэрэл салж байхгүй болсон. Аюулгүйн хийн дээр задарч гарсан зэрэг гэмтлүүдтэй байна. 2. Автомашин асахгүй, гэрэлтүүлэх хэрэгсэл тоормосны идэхжилт болон хүчийг тодорхойлох боломжгүй тул ослын өмнө техникийн бүрэн байдал ямар байсныг тодорхойлох боломжгүй. 3. Автомашины тормосны механизм ажиллаж байна. 4. Автомашиын зүүн хойд дугуй хийтэй байна. Зүүн урд дугуй нь ослын үед хийгүй болсон байна. 5. Автомашины зүүн урд талын шарнерийн боолтыг резбад цохигдсон мөр үүссэн нь автомашин хүчтэй мөргөх, онхолдох үед үүссэн мөр байх боломжтой ба тухайн шарнерийн гайк байхгүй болсон үед дээрх гэмтэл үүснэ. 6. Хавтаст хэргийн материалд тоормосны мөр гэж тэмдэглэгдээгүй, автомашины онхолдсон эвдрэл гэмтлээр хурдыг тодорхойлох боломжгүй. 7.Тухайн зам тээврийн осол нь техникийн байдлаас гарсан байх боломжтой. 8. Тухайн автомашиын зүүн талын шарнерийн гайк хаягдаж, шарнер салсан нь осол гарахад нөлөөлөх шалтгаан болно... /хх-87/ гэсэн дүгнэлт
2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт.......... улсын дугаартай Ниссан Санни маркын автомашиныг жолоодож явсан жолооч Н.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт мөн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уг авто зам дээр тормозны мөр гараагүй учир жолооч ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй байна. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй уг зам эвдрэл гэмтэлгүй зам ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй. Хуурай байсан учир уг осол гарахад зам орчны байдал нөлөөлөөгүй. Жолоочийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас /жолооч үүрэглэсэн байх магадлалтай/ ХХСДСДЦХ-ийн замын цагдаагийн албаны ахлах зохицуулагч Цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна... /хх-81/ гэсэн дүгнэлт
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/
Зам тээврийн ослын акт тогтоосон дүгнэлт /хх 09-10/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-8/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67, 68/
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-33/
Шүүгдэгч Б.Быг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх 106-107/, 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх 108-109/ тус тус байцааж авсан тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 113 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Шартын даваа” гэх газар өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Ниссан Санни” маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ю.С-дгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Р.Д-гийн “...осол болдог өдөр манай ээж бид хоёр Улаанбаатар хотод ээжийн эгчийнх нь хүүхдийн ажил явдалд оролцчихоод Өвөрхангай аймаг руу явж байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн оройны 22 цаг 40 минутын орчим цагаан өнгийн “Ниссан Санни” маркын автомашинтай Улаанбаатар хотоос гарсан. Талийгаач урд талын суудалд жолоочийн хажууд сууж байсан. Жолооч нь манай хамаатны Б гэдэг залуу барьж явсан. Би арын суудалд сууж байсан. Миний хажууд манай хамаатны А.Т сууж байсан. Би өмнөх өдөр нь нойргүй хоносон болохоор нойр хүрээд Улаанбаатар хотоос гарахдаа л унтаад өгсөн. Талийгаач жолоочтой юм яриад байсан болохоор жолоочийн нойр хүрэх нь гайгүй байх гэж бодоод санаа амар унтаад өгсөн. Замдаа Сансар дээр зогсож хоолонд орчихоод хөдөлсөн. Би Сансараас гарсаныхаа дараа бас л унтаад өгсөн. Тэгсэн нэг мэдсэн машин өнхөрч байсан. Замын хажуу тал руу унасаныхаа дараа жолооч Б машинаас буугаад намайг дуудсан. Би хэсэг манарч байснаа машинаас гарсан. Машинаас гарахад бид нарын сууж байсан машин явж байсан урсгалынхаа эсрэг талын урсгалын замын хажуу талд 4 дугуй нь дээшээ харсан байсан. Т машинаас 1 метр орчим зайд гадаа байсан. Талийгаач нь ч гэсэн машинаас 1 метр орчим гадаа байсан. Манай ээж С, Т хоёр ухаангүй байсан. Осол болсноос 20 орчим минутын дараа Т ухаан орсон. Ухаан ороод гар өвдөөд байна гэж байсан. Б хэл хүргэх гэж засмал зам ру гарсан. Аймгийн эмнэлэгт мэдэгсэнээс хойш нилээн удаан байж байгаад ирэхгүй болохоор нь талийгаач, Т, Б нарыг аваад урд явж байсан машинд суугаад өөдөөс нь явсан. Ажил явдалд оролцсон хүмүүс Улаанбаатар хотоос гарахдаа 2 машинд хуваагдаж суусан. Нэг машин нь бид нарын урд явж байгаад осол болсны дараа буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид хэд урдаас нь явж байгаад эмнэлэгийн машинтай Хөтөлийн гуанзны цаад талд таарсан. Тэндээсээ аймаг руу ирсэн. Талийгаач ухаан оролгүй байж байгаад эмнэлэгт очсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 45-46/, гэрч А.Тгийн”... тухайн өдөр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ажил явдалд оролцоод шөнө 22 цагийн орчим Өвөрхангай орох гэж долуул 2 машинаар хотоос гарсан. Тэр хоёр машиныг Б нэг машиныг бариад нөгөө машиныг Дэчинлхүндэв ах бариад хотоос гарсан. Тэгээд Бын машины ард нь би Дтой хамт суугаад жолоочийн хажууд С эгч суугаад хотоос гарсан. Нөгөө машинд Дэчинлхүндэв Тэрбиш, Бадамсэд гурав суугаад хотоос гарсан. Дэчинлхүндэв ах машинтайгаа түрүүлээд урд явсан. Харин бид нар араас нь дагаад явсан. Тэгээд шөнө явж байсан болохоор би ард нь унтаад явж байсан. Гэтэл шөнө 04 цагийн орчимд Бүрд сумын нутаг болох Шартын давааны зүүн талд осол болсон. Би унтаж байсан болохоор яагаад осол болсон талаар мэдээгүй. Нэг сэрсэн чинь би нөгөө машинд сууж байсан. Тухайн үед балмагдаад юу болсон талаар огт мэдээгүй. Тэр ослоос болж миний зүүн гар жаахан гэмтсэн. Гэхдээ одоо зүгээр байгаа. Өөр юу болсон талаар мэдээгүй. ... Шөнө 04 цагийн үед осол гарсан. ... Бид нар ажил явдалд оролцоод гарсан болохоор бүгд эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр ослоос болж хэн хэн ямар гэмтэл авсныг мэдэхгүй. Миний зүүн мөр жаахан гэмтсэн. Гэхдээ зүгээр. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний бие зүгээр. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би машины ард суугаад унтаж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явсаныг мэдэхгүй. Гэхдээ тийм хурдан бол яваагүй. Гарахаасаа өмнө унтаж амарсан. Ядарсан хүн огт байгаагүй. ...Бын өөрийнх нь машин байгаа юм. Б машин барих жолоочийн үнэмлэхтэй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-57-59/, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-80-81/, шинжээч эмч Л.Амгалангийн 2016-08-03-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /хх 64/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, зам тээврийн ослын газар тогтоосон акт /хх-9-10, хэрэг учрлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-8/, огцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-68/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-33/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Ю.С-дгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэн, хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнсэн, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй ялтай байдал нь дууссан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой юм.
Иймд шүүгдэгч Б.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
“№0336535 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч Б.Бд буцаан олгох, №766150 дугаарын В, С ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Дд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б-н Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар Ю.С-дгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-н Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар №0336535 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч Б.Бд буцаан олгох, №766150 дугаарын В, С ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН