Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.И

            Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Жанлавцогзолын Д   т холбогдох эрүүгийн 1825000000094 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ж.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 02 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн Хөтөлийн 8-10 тоот гэртээ эхнэр Б.Б-г  зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Б-н  ... “Тэгсэн Д    пизда чинь дандаа тэгэх юм гээд миний өмдийг шидээд гэрээс гараад явсан. Би тэгээд хөнжлөө толгой дээгүүрээ хучаад хэвтэж байсан. Тэгсэн Д    эргэж орж ирээд энийг хардаггүй юм уу пизда чинь гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм бол гээд босоод харсан чинь гэрээр нэг утаа байсан. Миний тирко зуухан дээр унаад шатаж эхэлж байсан. Тэгсэн Д    энийг аваач гэхээр нь би биттий давраад бай, чиний шидсэн юмыг би яахаараа авдаг юм бэ гээд уйлж орилж хашгирсан чинь үглээд уурлаад тирко зуухнаас аваад цэвэрлээд цонх онгойлгож байсан. Тэгснээ шууд ирээд миний дээр суугаад гараа атгаж байгаад толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Би орилсон чинь цонхоо хаасан. Тэгэхээр нь би чи яагаад намайг зодож байгаа юм бэ гээд чамайг цагдаа дуудаж өгнө гээд дэрэн доогуураас гар утсаа аваад ярих гэсэн чинь миний утсыг аваад шидсэн. Тэгээд хувцасаа өмсөөд гэрээс гараад гудамжинд байдаг “Дээд ганга” гэдэг дэлгүүр ороод утсыг нь гуйж байгаад 102 руу залгаж цагдаад дуудлага өгсөн”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “Б.Б-н  биед тархи доргилт, нүүр, зүүн мөрөнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р хуудас/

 

3. Шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... “Ингээд буцаад ороод ирсэн чинь өмд зуухан дээр унаад шатаж эхэлсэн байсан. Тэгэхээр нь энийг харахгүй яасан юм гэсэн чинь эхнэр өндийж харсан. Чи авахгүй яасан юм бэ гэсэн чинь чиний шидсэнийг би авах ёстой юм уу гээд орилоод байсан. Тэгээд би зуухнаас өмдийг нь аваад цонхоо онгойлгоод цэвэрлэж тавьсан. Тэгсэн эхнэр Б.Б    намайг зайлаад алга болоод өгөөч гээд хөөгөөд байсан. Тэгээд би хажууд нь суусан чинь орноос жийгээд унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд нь суух гэсэн маажих гээд байхаар нь дарж байгаад толгой тус газар нь 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Б.Б    нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Д “Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Хохирогч Б.Б    нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Б-н  мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 02 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 8-10 тоот гэртээ эхнэр Б.Б-г  зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Б-т    учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл баыдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Ж-ын Д   ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А