Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2018/00479/И |
Дугаар | 184/ШШ2018/01261 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2018/01261
2018 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 184/ШШ2018/01261 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А6 даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .. дүүрэг, ..дүгээр хороо, ... хэсэг... байр, ..тоотод оршин суух, Р. овогт Б.С. /РД:./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:. дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамж, ... тоотод оршин суух, Д. овогт Б.О. /РД:./-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,805,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д., хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс 2017 оны 8 сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 12 сарын 14-ний өдөр 1,400,000 төгрөг, 2018 оны 01 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг Б.Оийн ... банкны дансруу нь шилжүүлсэн. Тухайн үед түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлсэн. Энэхүү зээлсэн 2,800,000 төгрөгийг, нотариатын зардал 5,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 60,750 төгрөг, нийт 2,865,750 төгрөгийг иргэн Б.Оээс гаргуулж өгнө үү.
...Хариуцагч тал цалин гэж маргадаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрээр хариуцагч Б.Оийг ажилд нь эгүүлэн тогтоож манай компаниас 2,232,553 төгрөгийн цалинг олгохоор шийдвэрлэсэн. Мөн өөр нэг шүүхийн шийдвэр байгаа, тэр нь зээлийн гэрээний үүрэгт 5,800,000 төгрөг. ... дүүргийн шүүх шийдвэрлэсэн. Одоо энэ хүний хүсэлтийн дагуу зээлүүлсэн, дансанд нь шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг буцаан гаргуулна. Зээлийг гэрээг амаар байгуулсан, бичгээр байгуулаагүй, тохиролцсоны дагуу данс руу нь шилжүүлсэн. 2,8 сая төгрөгийг С.. хувиасаа зээлсэн, ... ХХК зээлүүлээгүй. Зээлийг хүүгүй зээлүүлсэн, тухайн үед ажиллаж байх хугацаандаа зээлээ төлөх ёстой байсан гэв.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Миний бие нь 2017 оны 3 сарын 20-ноос эхлэн Р ХХК-д менежерээр ажилд орж Ургамал төвийг шинээр нээж ажилласан. Тус компанийн захирал Б.С бөгөөд намайг урьд нь С ХХК-д зохион байгуулагч, менежерээр ажиллаж байхад хамтарч ажиллахыг санал болгосны дагуу миний бие дээрх ажилд орсон. Нэхэмжлэгчийн надад шилжүүлсэн гэх 2,800,000 төгрөг нь зээлсэн мөнгө биш харин ажилласан цалин юм. Гэтэл С нь дээрх мөнгүүдийг надад хувиараа зээлсэн мэтээрх нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...2,800,000 төгрөгийг .... ХХК-иас асуухад цалингийн нягтлан очиж хийсэн байдаг. Хэрвээ зээл байсан бол зээл гэсэн утгаар дансанд хийх ёстой. Мөн зээл байсан бол миний цалингаас суутгаж авах ёстой байсан. Ийм олон сар цалин орж байхад цалингаас аваагүй. 2...8 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Саас нүүрсний урамшуулал 200,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Оюунчимэг өөрийнхөө хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Хүнээр хөдөлмөр хийлгэсэн юм бол хөдөлмөрийн хөлсийг нь шударгаар өгчихөөч ээ. Тэгэхээр 5,500,000 төгрөгийг авсан, зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн 500,000 төгрөгийг авсан, зээлсэн гэдгээ хэлсэн. 2,800,000 төгрөгийг би зээлээгүй, зээлийн харилцаа үүсээгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Оээс зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,805,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигч болох нэхэмжлэгч тал нь ...амаар зээлийн гэрээ байгуулагдсан, өөрийнх нь хүсэлтийн дагуу зээл олгосон, дансанд нь 2,8 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг гаргуулна гэж, хариуцагч тал нь ...Б.Саас 2,8 сая төгрөг зээлээгүй, миний дансанд орсон энэ мөнгө бол хийсэн ажлын маань хөлс цалин юм гэж тус тус маргадаг.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч талаас 2017 оны 8 сарын 18-ны өдөр О. ... тоот дансанд 400,000 төгрөгийг “....” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, 2017 оны 12 сарын 14-ний өдөр мөн ... тоот дансанд 1,400,000 төгрөгийг “....” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, 2018 оны 1 сарын 15-ны өдөр О.гийн .... тоот дансанд 1,000,000 төгрөгийг “...” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн гэх .... орлогын мэдүүлгүүд, Б.От цалин өгч байсан Р ХХК-ийн санхүүгийн баримт, тооцоо зэрэг бичмэл баримтуудыг гарган нэхэмжлэлийн шаардлагаа, тайлбараа нотолж байна гэдэг. Харин хариуцагч талаас хөдөлмөрийн харилцаа үүссэн, цалин мөнгө авах эрхтэйг тодорхойлсон шүүхийн шийдвэр, Р компанийн захирлын тушаал зэрэг баримтыг гарган нэхэмжлэлийг үгүйсгэсэн хариу тайлбар буюу татгалзлаа нотолж байна гэдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2017 оны 8 сарын 18-ны өдөр шилжсэн 400,000 төгрөгийн ... орлогын баримт дахь гүйлгээний утга нь Саас орлого, харилцагчийн гарын үсэг дээр Г.Г., утасны дугаар.. гэж, 2017 оны 12 сарын 14-ний өдөр шилжсэн 1,400,000 төгрөгийн ... орлын баримт дахь гүйлгээний утга нь Саас 89088339, харилцагчийн гарын үсэг Б., утасны дугаар . гэж, 2018 оны 01 сарын 15-ны өдөр шилжсэн 1,000,000 төгрөгийн Голомт банкны баримт дээр гарын үсэг, утас тодорхойгүй, гүйлгээний утга нь . гэж тус тус тэмдэглэгдсэн байх бөгөөд дээрх 3 удаагийн шилжүүлгийн талаар буюу 2,8 сая төгрөг дансанд нь орсон
асуудлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Тухайн мөнгийг хариуцагч Б.Оийн данс руу нэхэмжлэгч Б..
шилжүүлсэн гэх үйл баримт тодорхойгүй, нэхэмжлэгч тал нотолж чадаагүй, .. орлогын 3 ширхэг баримтаар нотлогдсон гэж дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагч талын ...банкны баримтаас харахад Б.С мөнгийг шилжүүлээгүй, тэдний компанийн санхүүгээс цалингийн нягтлан мөнгийг шилжүүлсэн байдаг, .. дугаар бол Ганхуяг ахлах нягтлан бодогчийнх гэх тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...орлогын мэдүүлэг дээрх мөнгө тушаагчийн гарын үсэг Сынх биш байна, 2 утасны дугаар байгаагаас 99045750 дугаарын утас Б.Сынх мөн гэх тайлбар мэдүүлэг, банкны орлогын мэдүүлэг зэргээс дүгнэхэд 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгч, иргэн Б.С шаардах эрхтэй болохоо нотлоогүй гэж үзэв.
Торуулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил олгогч, ажилтан нарын хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 4 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр, нэхэмжлэгч Б.С “Р” ХХК-ийн захирал болох нь талуудын тайлбар, Р компаний ерөнхий захирлын тушаал зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх ба талуудаас шаардлага болон татгалзлыг тодруулахад иргэн Б.Саас иргэн Б.От зээл олгосон гэж, нөгөө талаас ажил олгогчоос олгосон цалин урамшуулал гэж тайлбарладаг хэдий ч нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
Нөгөө талаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болохыг мөн нэхэмжлэгч тал нотолж чадаагүй ба нэхэмжлэгч талын ...зээлийн гэрээг амаар байгуулсан, хариуцагчийн хүсэлтийг нь үндэслэсэн, зээлийг огт төлөөгүй учраас шүүхэд хандсан. Зээлийг цалин гэж маргаж байгаа ч цалингийн асуудал шүүхээр шийдэгдсэн гэх, хариуцагч талын ...зээл өгсөн бол банкны баримтын гүйлгээний утга дээр зээл гэж бичиж болох байсан, үнэхээр зээлүүлсэн бол мөн өмнөх зээлийг цалингаас суутгаж байсны адил суутгах бүрэн боломжтой, цалин надад бэлнээр өгсөн гэдэг боловч санхүүгийн анхан шатны баримтаа гаргаж ирээгүй, би бэлнээр цалин аваагүй гэх тайлбаруудаас үзэхэд зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй бөгөөд 2,800,000 төгрөгийг шаардах эрх бүхий этгээд холбогдох хуулийн байгууллагад хандахад энэ шийдвэр саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж зааснаар зохигчийн буюу нэхэмлэгч, хариуцагч талаас үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн, уг тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх учиртай бөгөөд тайлбаруудаа нотлох холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно. Шүүхэд ирүүлсэн баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Саас хариуцагч Б.От холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 2,800,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,805,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Б.Оээс 2,805,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Сын
нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.А.