| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0104/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/114 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 1825000000097 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
М.А
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.А нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр Л.С-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 435000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.С-н ... “2018 оны 02 сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны картаа гээгдүүлсэн. Би виза картаа хаана хаясан талаар мэдээгүй байсан. Харин 2018 оны 02 сарын 10-ны өдөр хөдөө явж ирээд гар утсаа асаатал Хаан банкны картнаас эхлээд 7000 төгрөг, дараа нь 20 000 төгрөг, мөн дахин 50 000 төгрөг, 14500 төгрөг, 42500 төгрөг, 17000 төгрөг, 17000 төгрөг, 12000 төгрөг, 15900 төгрөг, 13200 төгрөг, 18000 төгрөг, 12200 төгрөг, 43000 төгрөг, 73000 төгрөг, 20000 төгрөг, 9700 төгрөг алдагдаж нийт 435810 төгрөгийн зарлага гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
2. Хохирлын мөнгө хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/
3.Хохирогч Л-н С-н ******* дугаарын дансны хуулга
/хх-ийн 11-р хуудас/
4. Гэрч Ц.У-н ..”Би А гэдэг хүний царайгаар нь зүс танина. Манай дэлгүүрээр хааяа үйлчлүүлдэг. Би А гуайг хэдэн удаа хэдий хэмжээний худалдан авалт хийсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан 7-8 удаа орж ирсэн. Манай дэлгүүрийн карт уншдаг машин энгийн картанд код нэхэхгүй уншдаг. Заримдаа нэхдэг, ер нь янз бүр л байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Л.С нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.А “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч М.Аыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Л.С-н мэдүүлэг, гэрч Ц.У-н мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр Л.С-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглан завшиж 435000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чонс овогт М-ын А ыг гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгүүдэд зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А