Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 100

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ягаан овогт Санчинбазарын Сүлдсүрэнд холбогдох 129/2016/0099/Э/ индекстэй, эрүүгийн 201603000387 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэхэд

 Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, халх, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх баг, Дөрвөлж гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ягаан овогт Санчинбазарын Сүлдсүрэн /АД82022414/
                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Сүлдсүрэн нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр багийн төвөөр дайран өнгөрөх засмал зам дээр өөрийн эзэмшлийн 15-31 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 2.7А-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан 24-17 УНЧ улсын дугаартай Истана маркийн автомашиныг мөргөж, улмаар жолооч Д.Бат-Эрдэнийн автомашинд зорчиж явсан хохирогч Ж.Түвшингэрэлийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сүлдсүрэнгийн өгсөн: 08 сарын 28-ны өдөр бид нар гэрээ буулгаж, ханаа янзлаад, эсгий оёх гээд найзыгаа дуудсан байсан бөгөөд тэр найзыгаа хүргэж өгөх гэж яваад тийм асуудал болсон гэх мэдүүлэг,


    201603000387 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:


Хохирогч Ж.Түвшингэрэлийн өгсөн: 
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хангай сумаас Улаанбаатар хот руу жолооч Д.Бат-Эрдэнийн Истана маркийн машинаар явсан юм. Тэгээд Өндөр-Улаан сумын Бэлх багийн зам дээр явж байтал хүмүүс орилох чимээнээр хартал замын зүүн талаас хөх өнгийн Портер маркийн машин чиглээд ирж байгаа харагдсан. Би хүү Сүхболдыг хажуудаа тэвэрсэн. Тэгээд тэр машин манай машиныг 2-3 удаа мөргөх шиг болсон.  Тэгээд машин замын хажуу тал руу буусан. Миний аарцаг яс хугарсан. Тархинд хаван үүссэн. Нуруу өвдөж байгаа. Би эмчилгээний зардлаа нөхөн төлүүлсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай хүү Сүхболдод тухайн үед ил харагдах шарх гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдолгүй гэх мэдүүлэг. 
Би хүү Сүхболдыг өөрийн хэвтэж эмчлүүлсэн Топаз эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед үзүүлэхэд хүүд маань ямар нэгэн гэмтэл шарх мэдэгдээгүй. Би ослын улмаас үүссэн гэмтэл сүүлд нь гараад ирэх вий гэж бодож байна. Одоогоор гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа эмчилгээнд шаардагдах 14 хоногийн 1.120.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41, 42 дугаар тал/

Гэрч М.Байгальмаагийн өгсөн:
Би нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай суманд амарчихаад 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн 24-17 УНЧ улсын дугаартай Истана маркийн машинаар Улаанбаатар хот руу хамаатан садны нийт 4 айлын хүмүүс авч явж байсан. Тэгээд Өндөр-Улаан сумын Бэлх багийн төвд орж ирэхэд Цэнхэр өнгийн Портер маркийн машин замын хажууд баруун зүгт хараад зогсож байсан. Тэгээд тэр машинтай ойртоод ирж байтал тэр машин гэнэт хөдлөөд хажуугаас орж ирээд манай машиныг мөргөөд манай машин замын хажуу руу орчихсон. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүхдүүдийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр тал/
Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн:
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 24-17 УНЧ улсын дугаартай Истана маркийн автмашинтай Хангай сумаас Улаанбаатар хот явах замд буюу Бэлх гүүрний ойролцоо хөх өнгийн Портер маркийн автомашинтай мөргөлдсөн асуудал гарсан. Тухайн үед манай эхнэр М.Байгальмаа, том хүү Б.Өсөх-Ирээдүй, бага хүү Б.Энх-Ирээдүй, охин Б.Өсөхжаргал, төрсөн дүү Д.Батчимэг, Д.Батцэцэг, Х.Алтантуяа, Ж.Түвшингэрэл нарын хамт осолд орсон зүйл болсон. Надад учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн машинд учирсан гэмтлээ бүрэн гүйцэд барагдуулж авсан. Миний машинд их гэрэл, копуд, салхины шил, усны ардиутор, үрүүл, гидрийн аппарат, кузов, гоолд гэрэл, 2 ширхэг урд хаалганы багаж, бөгсний гэрэл 1 ширхэг нийт 2.500.000 төгрөг хохиролд авсан. Би согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Миний биеийн байдал хэвийн байсан. Би 70 км цагаас 80 км цагийн хурдтай явж байсан. Би ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүг рүү явж байсан. Миний машины жолооч талаас буюу  зүүн урд талаас зүүн урд гупер тал руу ирж мөргөсөн. Цэнхэр өнгийн Портер маркийн машинтай 25-30 орчим насны 3 том хүн 2 хүүхэд байсан. Тухайн үед жолоо барьж байсан залуу нилээн согтуу байсан. Тэр үед Мөнхтулга гээд хэсгийн төлөөлөгч ирж шалгасан. Миний машинд сууж явсан Х.Алтантуяагийн доод уруул сэтэрч цус гарсан байсан. Ж.Түвшингэрэл алхаж явж чадахгүй байсан. Өөр бусад хүмүүсийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар тал/
Гэрч Х.Алтанхуягийн өгсөн:
Би гэр бүлийн хамт Архангай аймгийн Хангай суманд амарчихаад 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт хадам ах Д.Бат-Эрдэнийн Истана маркийн машинтай хамаатан садангуудын хамт Улаанбаатар хот  руу явж байтал Өндөр-Улаан  сумын Бэлх багийн гүүрний ойролцоо засмал зам дээр явж байтал Портер маркийн машин зүүн урд талаас нь мөргөсөн. Тэгээд машин замын хажуугийн далан руу буусан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй.  Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүхдэд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай 2 дүүд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тухайн үед Ж.Түвшингэрэл болон Алтантуяа нарын биед гэмтэл учирсан. Бусад хүмүүсийн биед гэмтэл учраагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 дүгээр тал/
Гэрч Х.Алтантуяагийн өгсөн:
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хангай сумаас 24-17 УНЧ улсын дугаартай Истана маркийн автомашинтай жолооч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, 3 хүүхэд, жолооч Д.Бат-Эрдэнийн  дүү Д.Батцэцэг, нөхөр Шаарийхүү, охины хамт, би 3 хүүхэдтэйгээ, манай дүү Алтанхуяг, эхнэр, хүүхдийн хамт, Түвшингэрэл хүүхэдтэйгээ хамт явсан. Тэгээд 19 цагийн орчимд Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрт явж байхад 15-31 АРХ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашин туслах замаас орж ирээд бид нарын сууж явсан машиныг зүүн талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед 15-31 АРХ улсын дугаартай автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед миний доод уруул сэтэрсэн. Толгой доргилттой байсан. Миний 3 хүүхэд ямар нэгэн бэртэл аваагүй байсан тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байсан. Мөргөсөн машины жолооч болох С.Сүлсүрэн нь эмчилгээний зардал болох 400000 төгрөгийг гаргаж өгсөн. Үүнд уруул оёоход 130000 төгрөг, тархины бичлэг хийж зураг авахуулахад 145000 төгрөг, эм тарианы мөнгө болох 125000 төгрөгийг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар тал/
Шүүгдэгч С.Сүлдсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
2016 оны 08-р сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт гэртээ байж байхад манай эхнэр Цэцэгмаа найз Цэрэннадмидыг дуудаад гэрээ буулгаж эсгий туургаа оёж ханаа үдэж янзалсан. Би гэртээ 2 литр монгол архи уусан байсан. 19 цагийн үед найз Цэрэннадмидыг гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн 15-31 АРХ улсын дугаартай Портер машинтай кабиндаа эхнэр Цэцэгмаа 2 хүүхэдтэйгээ найз Цэрэннадмидтай явж байгаад Бэлх багийн хот хоорондын төв зам руу туслах замаас ортол Истана маркийн 24-17 УНЧ улсын дугаартай машин төв замаар урдуур ороод би машинаараа зүүн талаас нь мөргөөд далан руу ороод Истана машин зогссон. Би урагшаа 20-30 метр зайтай зогссон. Зогстол эхнэр хүүхэд алга цонхоор гараад уначихсан гээд машинаас гараад хартал манай охин Урансондор Истана машины хажууд уначихсан байсан. Би архи согтуугаар машин жолоодож төв замаар явж байсан машиныг туслах замаас орж мөргөсөн. Миний буруугаас болж осол гарсан. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Истана машины зүүн хойд суудал дээр зорчиж явсан Ж.Түвшингэрэл гэдэг хүний биед гэмтэл учирсан явж чадахгүй байсан. Х.Алтантуяагийн доод уруул язарсан байсан. Бусад хүмүүсийн биед гэмтэл учраагүй. Миний машинд сууж явсан хүмүүсийн биед бэртэл гэмтэл учраагүй. Тоормозлох арга хэмжээ аваагүй шууд мөргөлдсөн. Истана машин нилээд хурдтай явж байсан. Хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Истана машины жолооч Д.Бат-Эрдэнэ эрүүл байсан. Истана машины урд шил, гупер, 2 их гэрэл зөв талын хаалга, хоод хаалга, хойд гэрэл нь хагарч хаалганууд нь хонхойсон. Миний машины буруу талын хаалга цөмөрч, хойд аравч цөмөрсөн. Кабин нь цөмөрч муруйсан гэх мэдүүлэг. 
Миний буруугаас уг хэрэг болсон учир би хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэргийн талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн учир хэргийн талаар одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Ж.Түвшингэрэлд бэлэн мөнгө дансаар 2.800.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 450.000 төгрөг, 200.000 төгрөг явуулсан. 3.800.000 төгрөгийг түүний нөхөр Сүхбаатарын дансанд хийсэн. Надад баримт нь байгаа. Машины  эзэн болох Д.Бат-Эрдэнэд 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж хохиролгүй болгосон. Х.Алтантуяа гэдэг эмэгтэйд 450.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр хүнд хохирол мөнгө өгөөгүй. Өөр надаас мөнгө нэхэмжилсэн хүн байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 147-148, 149-150 дугаар тал/
* Архангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 74 тоот шинжээчийн дүгнэлт.
Дүгнэлтэнд: 1. Жолооч Д.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Жолооч С.Сүлдсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 2. Шинжээч эмч ахлах дэслэгч Б.Отгонжаргалын № 44 тоот дүгнэлтээр С.Сүлдсүрэнгийн гэх цусанд 2.0 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Жолооч С.Сүлдсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-д:”Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Жолооч С.Сүлдсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-д: ” Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт. /хх-ийн 75 дугаар тал/
* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн № 399 тоот шинжээчийн дүгнэлт.
Дүгнэлтэнд: 1. Ж.Түвшингэрэлийн биед зүүн талын умдаг ясны дээд доод салааны зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 81-82 дугаар тал/
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9х/
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 14х/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хохирогч Ж.Түвшингэрэлийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна. 
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Сүлдсүрэнг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 
Шүүгдэгч С.Сүлдсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр багийн төвөөр дайран өнгөрөх засмал зам дээр өөрийн эзэмшлийн 15-31 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 2.7А-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан 24-17 УНЧ улсын дугаартай Истана маркийн автомашиныг мөргөж, улмаар жолооч Д.Бат-Эрдэнийн автомашинд зорчиж явсан хохирогч Ж.Түвшингэрэлийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Ж.Түвшингэрэл, гэрч Д.Бат-Эрдэнэ, М.Байгальмаа, Х.Алтанхуяг, Х.Алтантуяа, М.Цэрэннадмид, Д.Батцэцэг, Д.Батчимэг, Т.Шаарийхүү, А.Пүрэвжал, насанд хүрээгүй гэрч Т.Чинбат, Э.Сэргэлэнбаатар нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч С.Сүлдсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 44 тоот шинжээчийн дүгнэлт. 
Дүгнэлтэнд: 1. С.Сүлдсүрэнгийн цусанд 2.0 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр. /хх-ийн 68 дугаар тал/ шүүгдэгч С.Сүлдсүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь, 
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн № 399 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ж.Түвшингэрэлийн биед зүүн талын умдаг ясны дээд доод салааны зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол байдлаар алдагдуулахгүй /хх-ийн 81-82 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Ж.Түвшингэрэлийн бие махбодид нь авто ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тус тус тогтоогдож байгаа болно. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч С.Сүлдсүрэн нь согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Сүлдсүрэн нь туслах замаас хөдөлгөөнд оролцохдоо гол замаар яваа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгалгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган Ж.Түвшингэрэлийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь дээрхи хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч С.Сүлдсүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч С.Сүлдсүрэн нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 15-31 АРХ улсын дугаартай Портер маркийн машиныг эзэмшигч С.Сүлдсүрэнд олгох нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Ж.Түвшингэрэлд эмчилгээний зардлыг шүүгдэгч С.Сүлдсүрэн нь нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон бичгээр ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Сүлдсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдан ирсэн С.Сүлдсүрэнгийн №665637 дугаартай “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
         Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 


ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Ягаан овогт Санчинбазарын Сүлдсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч С.Сүлдсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Сүлдсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 15-31 АРХ улсын дугаартай Портер маркийн машиныг эзэмшигч С.Сүлдсүрэнд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч С.Сүлдсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Сүлдсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №665637 дугаартай С.Сүлдсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Сүлдсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сүлдсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР