| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 21.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
МУЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Алтантуяа
Шүүгдэгч: Ж.Б, Ц.Ж, Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Жы Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Цийн Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Дгийн А нарт холбогдох 2012000000329 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Өг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт А аймгийн Өсумын Тбагийн Ө гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Жы Б /РД:../
Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ааймгийн Ө сумын Т багийн Өгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Цийн Ж /РД:../
Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Ааймгийн Ө сумын Т багийн Өгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Дгийн А /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ааймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн Б.Өийн
гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ө сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Б нь иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгай хийгээгүй, би Д.Гтай хамт уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Өсумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Бнь иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгай хийгээгүй, Д.Гтай хамт уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000329 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өийн мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед манай хонь, ямаа гэрийн хаяандаа шахуу гэртэйгээ ойрхон өлөн дотор бэлчиж байхад нь улаан цамцтай загал зүсмийн морьтой уурга барьсан хүн хонь, ямаан дотор хонь хөөж элдээд нэг тооны хонь уургалж барьж аваад мориноосоо буугаад морин дээр дүүрээд явсан. Энэ үед би хүүш яагаад хонин дотроос аваад явчихав гээд орилсон бөгөөд морьтой хүн манай хонин дотроос нэгтооны хонь аваад явсан. Ж.Бийн араас орилоод гүйсэн чинь зогсохгүй явсаар Аийн малын байрны гадаа Ж.Б морьтойгоо дүүрч ирсэн. Хонио уг малын байр руу аваад орсон. Малын байрнаас Ж.Б буцаж гарч ирээд морио унаад над дээр ирсэн. Энэ үед би Ж.Бэс чи яагаад гэгээн цагаан өдөр манай хонин дотроос нэгтооны хонио аваад явчихав гэж хэлтэл миний урдаас Ж.Бтанай хоньтой манай хонь нийлсэн юм гэж хэлсэн. Миний хувьд Ж.Бд хандан танай, манай хонь нийлээгүй, би хонио гэрийнхээ гаднаас харж байсан чинь чи шууд морьтой ирээд нэг хонь манай хонин дотроос уургалж аваад морин дээрээ дүүрээд явсан гэж хэлсэн. Тэгээд манай хонийг аваачиж хийсэн. Аийн малын байр руу ортол зүүн чих ардаасаа ухам имтэй, баруун чих араасаа хөндлөн имтэй, хар нүдэн зүсмийн эм охин төлгийг маань уг өвөлжөөнд оруулаад уясан байсныг Ж.Бийн хамт орж үзсэн. Тэгээд би Ж.Бд хандан чи манай имтэй, тэмдэгтэй хонин дотроос хонь хулгай хийсэн учир өөрөө наад хулгай хийсэн хонио аваачиж өг, би чамтай хамт хонио тоолно гэж хэлээд Ж.Бийг морьтой нь хамт аваад явсан. Ж.Бийн манай хонин дотроос хулгайлсан хонийг малын байранд үлдээгээд явсан. Ж.Бийн хамт хонио тоолтол 2 тооны хонь дутсан бөгөөд нэг дутсан хониноос Ж.Бийн хулгайлсан хонь, нөгөө нэг дутсан хонины зүсийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр хонио би ганцаараа тоолсон бөгөөд 172 тооны хонь байсан. Б ямар санаа зорилгоор манай хонин дотроос хонь хулгай хийснийг би мэдэхгүй. Ж.Б хулгайлсан нэг хонио надад авчирч өгсөн. Ж.Б хэлэхдээ танай нэг хонийг дүү нь аав, ээжийг Улаанбаатар хот руу явсны дараа авчраад өгье, дүү нь танайхаас
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өийн дахин мэдүүлсэн: ...Ж.Бхудал мэдүүлсэн байна. Тухайн өдөр манай хонь Ж.Бийн хоньтой нийлээгүй, О.Аийн өвөлжөөнд манай хар нүдэн зүсмийн эм төлгөн хонийг уясан байсан. Миний бие Ж.Бийг манай хар нүдэн эм төлгөн хонийг өөрөө оруулж суран цулбуураар өөрөө уясныг хоёр нүдээрээ харсан. Гадаа нартай, гэгээтэй байсан бөгөөд бүгдийг нь би өөрийн нүдээр харсан. Ж.Б худал мэдүүлсэн байна. Миний бие хар багаасаа хонь, ямаа, үхэр маллаж байна. Өөрийн хонины зүсийг эрх биш алдахгүй, андуурахгүй хэлж чадна. Тухайн өдөр Ж.Бийг загал зүсмийн морьтой манай хонин сүрэг дотроос 1 тооны хонь барьж аваад загал зүсмийн морин дээрээ дүүрээд аваад явахад би яг араас нь орилоод дагаад явсан. Ж.Б намайг сонсоогүй, морьтойгоо явсаар О.Аийн малын байранд манай хар нүдэн эм төлгөн хонийг малын байран дотор шургааган модноос суран цулбуураар уяад гарч ирэхэд би яг араас нь орсон. Уг малын байр уг хэсэгтээ хаалга байхгүй, задгай тул надад бүх зүйл тод харагдаж байсан. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бы В гэх нутгийн хүнээр улаан зүсмийн нэг тооны эм ямаа төхөөрүүлж хүнсэндээ хэрэглэсэн нь үнэн. Хонь бол гаргаагүй. Вгээс мэдүүлэг авахаар мэдэгдэнэ. Ж.Б надтай 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай хонийг тоололцоод нэг хонь дутсан чинь Ж.Б манай гэрийн үүдэнд ирээд надад хандан Ө эгчээ дутаад байгаа нэг тооны хонийг чинь би авсан, аав, ээжийг Улаанбаатар хот руу явахаар танд нэг тооны хонь авчирч өгье гэж хэлсэн. Ж.Б манай гэрт орж ирээд дүү нь цагдаад очиж мэдүүлгээ өгөөд ирлээ, танд би хонийг чинь өгье, тэгээд хоёулаа доогуураа хоорондоо зохицъё гэж хэлсэн. Энэ талаар надад мэдэх тодорхой зүйл байхгүй. Манай нөхөр Ж.Дүүрэнбилэг хадлан өвс хадахаар хол явсан, ойрдоо ирэх болоогүй. Б.В Улаанбаатар хот руу буяны ажлаар явсан бөгөөд хэд хоногоос Тоглох багт гэртээ ирэх байх. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө хонь, ямаагаа бэлчээхдээ хонио өглөөний 08 цагийн үед ганцаараа гэрийн гаднаас хонь маань цуваад бэлчих гээд явж байхад нь тоолсон бөгөөд хонь 172 байсан. Тухайн өдөр Ж.Б манай хонин сүрэг дотроос хар нүдэн эм төлгөн хонийг морьтой ирж хулгайлсан. Миний бие араас нь дагаж яваад Ж.Бийг барьж авсан. Тэгээд Ж.Бийн хамтаар хонио хашиж байгаад тоолтол манай хонь 170 байсан. Ж.Бийн хулгайлсан хар нүдэн хонийг оруулаад 171 болсон. Нэгтооны хар толгойтой эр төлгөн хонь одоо дутуу байгаа. Тухайн өдрийн өглөө тоолсон хонины тоог бичиж тэмдэглээгүй. Миний хувьд хар нүдэн зүсмийн эм төлгөн хонио 100.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо дутаж байгаа хар толгойтой эр төлгөн хонин дээр зах зээлийн үнэлгээ гаргуулахгүй. Учир нь дээрх нэг тооны хар толгойтой эр төлгөн хонь хаашаа ямар байдлаар алга болсныг би хараагүй, нохой шувуу идсэн үгүйг би хэлж чадахгүй, хэн авсныг би хараагүй. Ж.Б болохоор таны дутаад байгаа нэг тооныг чинь би төлье гээд байгаа. Ж.Б авсан эсэхийг би хараагүй тул одоо нэг тооны хонин дээрээ гомдлоо гаргаад явна. Хар толгойтой эр төлгөн хонь өөрөө хөлөөрөө алга болсон байж мэднэ. Дандаа хонио захлаад яваад байдаг. Ж.Бийн өдрийн цагаар манай хонин дотроос хулгайлсан хар нүдэн эм төлгөн хонин дээрээ үнэлгээ гаргуулна. Манайх 2019 оны 12 дугаар сард нэгдсэн мал тооллогоор нийт 200 тооны хонь тоолуулсан бөгөөд хавар хонинууд хургалаад, нийт 250 хоньтой болсон. Хавар олон хурга, төлөг үхсэн бөгөөд өөрсдөө зундаа 10 хонь хүнсэндээ хэрэглэсэн. Намар 08 дугаар сарын 20-ны өдөр манайх 30 тооны хонь төхөөрч, зарж борлуулж, өөрийн хүүхдүүдийн хэрэглээнд өгсөн. Одоо 171 тооны хонь байгаа. Үхсэн хонио тоолж тэмдэглээгүй. Миний хувьд Ж.Бийг айлгаж дарамталсан ямар ч асуудал байхгүй. Ж.Б яалт ч үгүй манай хонин дотроос нэг тооны хар нүдэн хонь хулгай хийсэн нь үнэн. Би өөрөө газар дээр гэмт үйлдлийг нь барьсан. Надад өөр нэмж ярих зүйл байна. Ж.Б худал мэдүүлэг өгөөд байна. Малын хулгай хийсэн нь үнэн. Би энэ хүнийг нэг тооны хонийг манай хонин дотроос хулгай хийснийг өөрийн нүдээр хараад дагаж явсаар О.Аийн малын байранд уяхад араас нь ирж барьж авсан. Ж.Бийн хонь хулгайлсан үйлдэл тодорхой. Тухайн өдөр манай хар нүдэн зүсмийн эм төлгөн хонийг ганцаараа тэврээд малын байранд уяж байхыг нь би хараад газар дээр нь очсон. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэсгийн төлөөлөгч М болон Ж.Б нар нь манай гэрт өөрийн биеэр амралтын өдөр ирж бидний гар утсыг холбогдохгүй байна, та хоёроос нүүрэлдүүлэн мэдүүлэг авна гэжЖ.Ббид хоёрт хоёуланд хэлж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагт ирээрэй гэсэн. Ж.Б надтай нүүрэлдэн байцаалт өгөхөө мэдэж байсан хэрнээ санаатай ирэхгүй байна. Энэ хүн бол гарцаа байхгүй манай нэг тооны хонийг хулгайлсан. Би өөрөө гэрчилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Би худал мэдүүлэг өгөөгүй. Би морьтой хүний араас довон дотор явган яваад байсан. Морьтой хүн миний урд алхаад яваад байсан. Би араас нь орилоод яваад байсан боловч салхин дээрээс тэр миний орилохыг сонсохгүй байсан. Намайг Бийн гэрийн хажууд явж байхад Б морьтойгоо Аийн хашаан дээр очоод хонио буулгаад, морио байрны баруун талд уяад, хонио тэврээд байр руу аваад орсон. Би 100 орчим метрийн зайнаас харж байсан болохоор их сайн харсан. Тэгээд гүйсээр байгаад тэр залуугийн араас яваад очтол тэр залуу Б байсан бөгөөд хонио уячихаад морио унаад малын хашааг тойроод гарч ирэхдээ намайг харсан. Би яг малын хашаан дээр очиж байж тааралдсан. Тэгээд би малын хашаа руу явж ороход манай хонь зүс, им, тэмдгээрээ яг мөн байсан. Б манай хонийг мориныхоо 9«' суран цулбуураар уясан байсан бөгөөд мориных нь хазаар цулбуургүй дан жолоотойгоо байж байсан. Тэгээд би Бд манай хонийг чи хулгайлж авлаа гэж хэлтэл чамаас би айхгүй, тэр цагдаадаа хэл гээд уурлаад над руу морьтойгоо дайрсан бөгөөд би хашаа налаад хажуу тийшээ болтол миний хажуугаар гараад цаашаа яваад өгсөн. Би Гтай уулзсан бөгөөд Г манай хонийг тэр хашаанд уяагүй гэж хэлсэн. Дараа нь Б надтай уулзаад аав, ээжийг явсны дараа танд нэг хонь өгье гээд байсан. Тэрнээс хойш аав, ээж нь манайд ирж уулзаад хүүхэд хулгайд гүтгэж байна гээд хэл амаар доромжлоод янз бүрээр хэлж доромжлоод байгаа юм. Бийн хонь Аийн малын хашааны зүүн хойд хэсэгт нэлээн хол буюу 200 орчим метр зайтай харагдаж байсан. Б өөрөө хэлэхдээ морин дээр дүүрээд авч явсан, хонио хонин дотор тавьсан гэж худал хэлээд байгаа юм. Хонин дээрээ огт очоогүй юм. Би араас нь дагаж явсан болохоор тэр бүхнийг их сайн харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн: ...Миний бие Улаанбаатар хотоос 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирсэн. Намайг Улаанбаатар хотод байхад миний ээж Б.Ө өөрийн 88488665 гэсэн утаснаасаа миний эзэмшдэг 89488665 гэсэн дугаар руу хэд хоногийн өмнө өдрийн цагаар залгаад гэрийн ойрхон довон дотор бэлчиж байсан хонинууд дотроос Ж.Б гэгээн цагаан өдрөөр морьтой ирж барьж аваад морин дээрээ дүүрээд явсан бөгөөд араас нь гүйсээр ^' байгаад Ж.Бийг уг хонийг О.Аийн малын байранд уяад гарч ирэхэд нь барьж аваад бэлчээрээсээ апдсан 1 тооны хонио олж авсан талаараа утсаар хэлж ярьсан. Ө надад нэг тооны хонио алдаад олж авсан талаараа хэлж ярьсан. Миний ээж Ө хэдний өдөр хонь алдсан талаараа хэлсэн өдрийг нь тодорхой хэлж чадахгүй.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бы мэдүүлсэн: ...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Б.Өийн гэрийн гадаа очиж Б.Өийн хонинуудыг Б, Ө нартай нийлж хашилцсан. Учир нь намайг Б.Өийн гэрийн гадаа очиход Ж.Б, Б.Ө нар Б.Өийн хонинуудыг хаших гээд малын хашаа руу гүйж байхад нь таараад хонийг нь хашилцаж өгөөд явсан. Харин Б.Өийн хонийг тоололцоогүй. Тухайн өдөр Б.Ө надад хандан баньди нар гэгээн цагаан өдөр хонийг минь морин дээрээ дүүрээд хулгай хийдэг боллоо гэж хэлж байсан. Яг хэн хонийг нь хулгайлсан талаар надад хэлээгүй. Өдрийн цагаар хонио алдаад тэгээд хонио тоолох гэжбайна гэсэн. Удапгүй миний бие Өийн гэрийн гаднаас явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Вгийн мэдүүлсэн: ...2020 оны 09 ^ дүгээр сарын 16-ны өдөр өдрийн 12 цагийн үед миний бие гэрийнхээ ойролцоо нутаглаж байсан Б.Ө гэх хүнд нэг тооны улаан зүсмийн эм ямаа төхөөрч өгсөн. Б.Ө тухайн өдөр манай гэрт ирж намайг ямаа төхөөрөөд өгөөч гэж гуйсан тул миний бие нэг тооны улаан зүсмийн эм ямааг төхөөрч егсөн нь үнэн. Өөр ямар ч мал төхөөрөөгүй. Тухайн өдөр Б.Ө гэртээ байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өглөөний 10 цагаас 11 цагийн хооронд Ж.Бийн хонь, ямаагтүр харж маллаж өгсөн. Тухайн өдөр Ж.Бийн аав Ц.Ж намайг хонь, ямаа түр хараад өгөөч гэж гуйсан. Тэгээд хонь, ямааг нь харж өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн багцаа Ж.Бийн нядалгаанд оруулах болон зарах хонинууд болох 13 тооны хонийг хонины хашаанд хашиж авч үлдсэн. Мөн 130 тооны хонийг зарж борлуулахаар хонин сүргээс нь тасалж авч үлдсэн. Үлдсэн хонин сүрэг тусдаа Ж.Бийн гэрээс чанх урагшаа зүүн урд зүгийг чиглээд бэлчсэн. Ямаан сүрэг хонин сүргээс тусдаа Ж.Бийн гэрээс баруун урд зүг рүү бэлчсэн. Тухайн өдөр Ж.Бийн бэлчээрт байсан ямаан сүрэг дээр зарахаар авч үлдсэн хашаатай байсан 130 тооны хонио туугаад бэлчээрт байсан ямаан сүрэгтэй Ж.Б мотоциклиор 130 хонио туугаад ямаан сүрэгтэйгээ нийлүүлсэн. Мапын хашаан хоёр тасалгаатай тул нэг хашаанд 13 тооны хонио, нөгөө тасалгаад 130 тооны хонио хашиж байлгасан. 13 тооны хонио төхөөрөөд Ж.Бийн аав тухайн өдөр Улаанбаатар хот руу зарж борлуулахаар авч явсан. Тухайн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Өийн хонь, ямаа гэрийнхээ зүүн урд талд гэртэйгээ ойрхон, өлөн довон дотор бэлчиж байсан. Ж.Бийн хонь, ямаа Б.Өийн хонь, ямаатай их ойрхон зайтай бэлчиж байсан бөгөөд яг хоорондоо нийлсэн үгүйг би хараагүй. Миний хувьд ойрхон бэлчиж байсныг бол харсан. Тухайн өдөр миний бие Ж.Бийн гэрт зурагт үзээд сууж байтап Ж.Бмотоциклиор адуугаа туугаад гэрийнхээ гадаа ирээд надад хандан Г ахаа манай хонь Б.Өийн хонь, ямаатай нийлсэн үү гэж асуусан бөгөөд их ойрхон, Б.Өийн хонь, ямаатай танай хонь их л ойрхон бэлчиж байсан бөгөөд нийлсэн байж мэднэ гэж хэлсэн. Тэгтэл Ж.Б загал саарал зүсмийн морь барьж аваад морины уяанаас морио уясан. Тухайн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний хувьд О.Аийн малын байранд ямар ч хонь аваачиж уяагүй. О.Аийн мапын байраар ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын дахин мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт 1 км орчим зайд манай 3 гэр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зусаж байсан. Одоо ч гэсэн ойрхон нутаглаж байгаа. Ер нь жилийн 4 улиралд ойрхон, айл саахалт буудаг хүмүүс юм. Манай хонь, ямаа Ж.Бийн хоньтой хамт бэлчээрлэж байгаа юм. Бийн хонь, ямаа болон Өийн хонь, ямаанууд бэлчээрт байнга нийлж байдаг юм. Уух ус, бэлчих бэлчээр нь нэг газар байдаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж ах ченжид хонь өгөхөөр болоод өглөө 140 гаруй тооны хонь ялгасан бөгөөд тэр хонинуудыг хүмүүст үзүүлтэл ченжүүдтэй үнэ тохирч чадахгүй байсан юм. Зарах гэж байсан хонинуудыг ямаануудтай хамт бэлчээрт гаргасан байсан бөгөөд их хонь нь тусдаа бэлчээрлэж байсан юм. Намайг хонь хараарай гэсэн бөгөөд би хонийг нь харж байсан юм. Нэг Мкино гараад байсан бөгөөд кино үзэнгээ гарч ороод хонь хараад байсан юм. Тэгтэл зарах гэж байгаа хонь нь Ө эгчийн хоньтой их ойрхон үзүүр хэсгээрээ шүргээд өнгөрөх шиг болсон. Би мотоциклиор хонь руу явж зарах гэж байгаа хонийг Аийн хашааны хажуу руу шахаж хоргоосон. Их хонийг бас нааш нь эргүүлсэн. Тэгээд Тогтох гэдэг айлд сууж байтап Б морьтой ирээд манай зарах гэж байгаа хонь Ө эгчийн хоньтой нийлсэн юм уу гэж асуусан бөгөөд би манай хоёрын хонь шүргэсэн байж магадгүй, их ойрхон зөрсөн гэж хэлсэн. Б морьтойгоо яваад өгсөн. Би мотоциклио унаад хонин дээрээ очоод явж байтал Ө эгч ирээд би хулгайчийг барьчихлаа, манай нэг тооны хонь Аийн байран дээр уяатай байна гээд байсан. Тэгээд Б, Ө эгчтэй хамт мотоцикльтой яваад өгсөн. Би Бийн морийг унаад хонио туугаад гэртээ харьсан. Б дараа нь ирээд хонь тоолсон гэсэн юм яриад байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би хэсгийн төлөөлөгч Мгаас нэг хонь өмнө нь авчихсан байсан бөгөөд нэг хонь өгөх өртэй байсан юм. Тэгээд Мд өгөх хонио 2020 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр 13 цагийн орчимд Ж ахын машины ар талд хийж өгөөд явуулсан. Би Ж ахын нэг тооны бор алаг зүстэй хонийг Ж ахаас аваад хүнд өгөөрэй гээд өгөөд явуулсан. Өийн хонь Ж ахын хонинд байсныг би анзаарч хараагүй. Аийн байран дээр би Өийн хонийг барьж авч уяагүй. Би Өийн эзэмшлийн хонийг Ж ахын зарах гэж байсан хонин дотроос барьж авч Аийн хашаанаас уяагүй. Би үнэн зөвөө мэдүүлж байна. Би өөрийн үзсэн
харсан бүхнээ мэдүүлж байна. Би Аийн хашаа руу хонийг тууж шахсан бөгөөд хонь барьж авч уяагүй. Би Ж ахын гэрийн гадна хашаанд үлдсэн байсан 10 гаруй тооны хонин дотроос нэг тооны хонийг Ж ахын машины ар талд хөлийг нь боогоод хийж өгсөн. Ж ах эхнэрийн хамт яваад Приус маркийн машинаараа хонь ачаад явсан. Уг хонь нуруун дээгүүрээ ногоон будагтай, буруу талын чих нь араасаа ухам, зөв талын чих нь ар буй онь имтэй байсан. Ж ахын хонинууд ийм тэмдэг, имтэй байдаг юм. Тэр хонийг хэн уясан гэдгийг хараагүй, мэдээгүй. Би лав тэр хонийг барьж авч уяагүй. Б нь нэг хонь дүүрчихсэн Өийн гэр рүү мотоцикльтой явж байгаа харагдсан бөгөөд бодвол тэр хонийг аваачиж өгч байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/ ^
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Жы гэрчээр мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн багцаа манай хонь, ямаа Б.Өийн хонь, ямаатай нийлсэн. Бэлчээрт нийлсэн хонинуудыг хэн салгасан болохыг би мэдэхгүй. Тухайн үед би Д.Гыг манай хонин дотроос борлог зүсмийн эм хонь бариулж аваад Өгийнуур сумын төвд авчирч Даваадорж гэх хүнээр уг хонио төхөөрүүлсэн. Д.Гаар манай хонинд нийлсэн байсан хар халзан хонийг бариулж аваад О.Аийн малын байранд Д.Гаар уяулсан. Дээрх хонийг Б.Өийн хонийг бэлчээрээр
О.Аийн малын ойролцоо ирвэл наад хонио тавиад хоньтой нь нийлүүлээрэй гэж би хэлээд Өгийнуур сумын төв рүү машинтайгаа явсан... гэх мэдүүлэг/хх-ийн 60-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Жы гэрчээр дахин мэдүүлсэн: ...Миний хүү Б нь 1997 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, айлын том хүүхэд бөгөөд доороо 2 дүүтэй. Бага насаа хөдөө Өгийнуур сумандаа мал дээрээ өнгөрүүлэн, сургуульд сурч байгаад 2 дугаар ангиас нь гаргасан юм. Б нь мал маллан, морь уядаг бөгөөд малаа ганцаараа хариулж байгаа юм. Би эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2019 оны 03 сард эхнэрийнхээ нэг бөөрийг авч шилжүүлэн суулгуулсан бөгөөд тэрнээс хойш Улаанбаатар хотод байнгын эмнэлгийн хяналтад байдаг болсон юм.
Миний хүү Б нь зан байдпын хувьд буруу зөрүү зан байхгүй, хүнтэй хууч яриа их хөөрдөг, морь их ярьдаг хүүхэд байгаа юм. Миний хүүхдийг манай нутгийн хүмүүс ямар зан 1
байдалтай хүн бэ гэдгийг бүгд хэлэх байх гэж бодож байна. Миний хүү нэг ч удаа хулгай хийж байгаагүй. Хулгай хийхээр юмаар дутсан хүн биш. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны орой манай нутгийн Энхбаяр гэдэг айлд хотоос мал мах авдаг ченж нар ирсэн байсан бөгөөд над руу тэр ченж нар утсаар яриад хонь зарах уу гэж асуухаар нь би зарна, 200 орчим хонь өгье гэж хэлсэн чинь тэр хүмүүс хонио ялгаж бай гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь 09 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед 140 гаруй тооны хонь ялгаж зарахаар болсон юм. Тэгээд хонь авах хүмүүс ирэхгүй удаад байхаар нь хонийг нь гаргасан юм. Зарах гэж байсан хонь бэлчээрт гараад Өийн хонины хажууд очиж байгаа харагдсан. Тэр үед миний хүү Б нь манай зарах гэж байгаа хонь Ө эгчийн хоньтой шүргэчихлээ дээ гэж ярьж байсан. Б улаан цамц, саарал өмд зэрэг хувцас өмссөн байсан бөгөөд саарал морио унаад уурга бариад мордсон юм. Тэгээд хонин дундуураа гараад айлд очоод гүү татах гээд явсан. Би өдрийн 15 цагийн орчимд сумын төв рүү эхнэрийн хамт явсан. Сумын төв рүү явахаасаа өмнө манай нутгийн Г гэдэг залуу хүнд хонь өгөх гэсэн юм, та нэг хонь аваад сумын төв рүү орчих, би өөрийнхөө хониноос дараа нь өгье гэж хэлэхээр нь зарах гэж байсан хонин дээрээ Гтай хамт очсон бөгөөд Аийн хашаан дотор хонинуудыг шахаж хоргоож байгаад нэг хонь барьж аваад машиндаа хийсэн. Уг хонин дотор Өийн хондлой дээрээ цэнхэр будагтай нэг тооны хар халзан хонь нийлчихсэн явж байсан. Өийн хонь манай зарах хонинд орчихсон байна, наад хонио барьж аваад Өийн хонинд аваачиж тавь гэтэл ф.^ Өийн хонь хол зайтай байсан, мөн Гын унаж явсан морь ааштай байсан учир тэр хонийг барьж аваад тэнд нь үлдээхээр болсон юм. Манай хонийг авах гэж утсаар ярьсан бөгөөд ченж нар ирж манай хонийг үзээд мөнгөн дээрээ тохироогүй бөгөөд хэрэв миний хэлсэн үнэнд авахаар болбол хонийг шууд туугаад яв гэдэг байдлаар тохирчихоод би сумын төв рүү явсан юм. Би сумын төв рүү ороод Гын өгч явуулсан хонийг хэсгийн төлөөлөгч Мд өгсөн юм. Г нь хэсгийн төлөөлөгч Мд хонь өгөх ёстой бөгөөд мөнгө авсан юм шиг байна лээ. Намайг хонио цагдаагийн үүдэнд аваачиж өгч байхад Ө намайг ирснийг харсан юм байна лээ. Ө өөрөө тэр
тухайгаа ярьж байна лээ. Ө манай хоёрын хонь нийлж байхыг хараагүй. Сумын төвд явж байсан байж хонь нийлэхийг харсан мэтээр ярьж миний хүүг гүтгээд байгаад гомдолтой байна. Би сумын төвөөс орой гэртээ харьтал Б нь хэлэхдээ намайг Ө эгч хонь хулгайлсан гэж гүтгээд байна гэж хэлсэн. Манайх 1000 гаруй хоньтой бөгөөд өөрийнхөө хонийг зарах гээд чадахгүй байхад танай ганц хонийг хулгайлж яах билээ дээ гэж Өт хэлсэн. Ө надад хэлэхдээ танай хүүхэд манай хониноос нэг хонь уургалаад барьж аваад хашаанаас уясан гэж хэлээд байгаа юм. Тэр хашаанаас уясан гээд байгаа хонийг би Гтай хамт суран цулбуураар уясан юм. Өт энэ байдлыг хэлэхээр ойлгохгүй байгаа бөгөөд танай хүүхэд хулгай хийж байгаад гардуулсан гэдэг байдлаар яриад байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Агийн гэрчээр мэдүүлсэн: ...Ж.Б нь манай том хүүхэд бөгөөд 1997 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Тэрээр доороо 2 дүүтэй, бага насаа хөдөө Өгийнуур сумандаа аав, ээж, дүү нарынхаа хамтаар мал дээрээ өнгөрүүлсэн, цэцэрлэгтявжбайгаагүй. Өгийнуур сумынхаа сургуульд сурч байгаад 3 дугаар ангиас нь гаргасан юм. Б мал маллан, морь уядаг бөгөөд малаа ганцаараа хариулж байгаа юм. Цэргийн алба хааж байгаагүй. Зан байдлын хувьд хэл яриа сайтай, хүнтэй зөв харилцдаг, цайлган сэтгэлтэй, малч, ажилсаг хүүхэд байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манайх хүнд хонь зарах гээд хонь ялгасан бөгөөд хонь авах гэж байгаа хүмүүстэй үнэ өртөг тохироогүй юм. Ялгасан хонинууд хойшоо гараад Өийн хоньтой нийлчихсэн бөгөөд Б морио унаад яваад хоёр хонины дундуур ороод цааш явсан байсан. Нөхөр Жаргапсайхан бид 2 хоёр сумын төв рүү явах гэж байтал Г нь хүнд хонь өгөх ёстой, манай хонинууд төлөг болчихоод байна, танай зарах гэж байгаа хонин дотор том биетэй хониноос чинь нэг хонь авъя, дараа нь өөрийнхөөсөө өөр хонь өгье гэж хэлээд зарах гэж ялгасан хонин дотроос нэг тооны хонь барьж аваад машинд ачсан. Тэр үед Өийн эзэмшлийн хар халзан төлөг хонь манай зарах гэж байгаа хонин дотор явж байхаар нь тэр хонийг барьж аваад Гаар Аийн хашаанаас уяулсан. Зарах гэж байсан хонин дотор хүний хонь нийлсэн байсан учир тэр хонийг барьж авч уясан юм. Тэгээд нөхөр бид 2 сумын төв орчихоод буцаад иртэл манай хүү Б хэлэхдээ Аийн хашаанд хэн хонь уясан юм, Ө эгч намайг хулгай хийсэн гээд байна, хонийг нь тооллоо, 2 хонь дутуу байна гээд байна ш дээ гэсэн юм яриад байсан. Манай хүү Б өөрийнхөө нийлсэн хонийг Өийн хонин дотроос уургаар барьж аваад морин дээр дүүрч хониндоо нийлүүлсэн гэсэн. Тэрнээс хойш энэ маргаан болсоор одоог хүртэл шийдэгдээгүй байна. Ө манай 2 олон жил айл саахалт амьдарч байгаа бөгөөд нэг нэгийнхээ малыг сайн мэддэг юм. Өийн хонь манай хонин дотор байхыг нөхөр, бид 2 машинтай хонь тууж байгаад анх харсан. Уг хонийг Г барьж аваад уясан. Манай хүүхэд Б тэр хонийг хашаанаас уяж үлдээсэн гэдгийг мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мгийн мэдүүлсэн: ...Би Ж.Б, Б.Ө нарыг Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн иргэд гэдгээр нь танина. Төрөл садан, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн иргэн Б.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн биеэр ирж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн цагаар бэлчээрээс 2 тооны хонь хулгайд алдлаа гэх утгатай гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан юм. Б.Ө нь мэдүүлэхдээ 16 цагийн үед буюу гэгээн цагаан өдрөөр гэрийнхээ ойролцоо бэлчээрлэж байсан хонин дотроос загал саарал зүсмийн морьтой, уургатай эрэгтэй хүн нэг хонь уургалж барьж аваад морин дээрээ дүүрээд довон дотор морьтой хүн их удаан явсан бөгөөд би араас нь явган явсаар байгаад очиход манай хонийг Аийн малын байранд хонийг хашаанаас уяад буцаад миний урдаас хүрээд ирсэн, тэгээд тэр малын байран дээр очиход манай хонь уяатай байсан гэх мэдүүлэг өгсөн. Бийг дуудаж ирээд хууль танилцуулан гэрчийн мэдүүлэг авахад би өөрийнхөө хонийг Өийн хонин дотроос авсан бөгөөд Ө эгчтэй хамт хонийг нь тоолтол нэг хонь дутуу байхаар нь аав, ээжийг Улаанбаатар хот руу явсан хойгуур нэг хонь авчирч өгье гэж хэлсэн гэх мэдүүлэг өгч байсан. Би хэргийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай шилжүүлсэн болно. Д.Г нь манай нутгийн иргэн бөгөөд хуурай ах дүү шиг л хүмүүс байдаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны үед манайх нэг хонь гаргаад
хот руу явуулах гээд байж байтал Г яаралтай хонины махны хэрэг болоод байна, та наад хонины махаа өгчих, би хөдөө явж хонь авч ирэх гэхээр амжихгүй байна гэхээр нь би бүтэн хонины мах өгсөн юм. Тэгээд намайг аймагт ажилтай явж байхад 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр над руу утсаар яриад таниас зээлж авсан хонины махаа аваад ирлээ, Улаанбаатар хот руу явах машинд тавиад явуулах уу гэж Г утсаар ярьсан. Миний бие уг хонины махыг тосч авах хүний утсыг Гад өгсөн. Би ямар зүстэй хонь байсныг нь хараагүй. Намайг Архангай аймагт Цагдаагийн газарт шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнд оролцож байхад Д.Г над руу утсаар ярьж зээлж авсан хонины махаа Өгийнуур суманд авчирч Улаанбаатар хот руу замын унаагаар явуулсан...гэх мэдүүлэг/хх- ийн 77-78 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Аийн мэдүүлсэн: ...Миний хаваржаа, өвөлжөөний малын байранд Б хонь хашсан гэсэн маргаан гараад байгаа юм. Миний уг хашаа Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Шар булагийн өлөн гэх газарт байрладаг бөгөөд баригдаад 10 гаруй жил болсон байх. Манай хашаа Өийн гэрээс 2-3 км зайтай, Ж.Бийн гэрээс 100-200 орчим метрийн зайтай байсан. Манай хашаа зүүн талаараа хоёр 2 ширхэг хаалттай, урд талаараа ямар ч хаалт байхгүй, задгай байсан. Дотор нь ямар байх, мал болон хүний хийж буй үйлдэл холоос харагдах боломжтой. Өийн хонийг өдрийн цагаар Б хулгайлсан юм гэнээ гэсэн яриа гарсан байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Бийн мэдүүлсэн: ...Хэрэг болсон өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр манайх Улаанбаатар хотоос ирсэн нэг мал махны ченжид мал өгөхөөр дуудсан байсан юм. Манайх хонио хашаад 140 гаруй тооны хонийг ялгаж ченжид зарахаар болж хашаанд үлдээсэн. Би тухайн ченжийн нэрийг нь мэдэхгүй байна. манай аав энэ талаар мэдэж байгаа байх. Уг ченж орой манай хонийг ирж үзнэ гэхээр нь хашаатай байгаа хонины гэдэс хонхойчихож магадгүй гээд голын тохой руу зарах гэж байсан хонио гаргасан юм. Манай хонь бэлчээрээр явж байгаад Ө гэдэг айлын хоньтой Тохойн дэрс гэдэг газарт шүргэсэн юм. Өэгчийн гэр манай гэр хоёрынх хоорондоо 1-2 км орчим л зайтай байдаг юм. Би хонь шүргэчихээр нь хонин дундуураа саарал зүсмийн морьтой ороод Нацагдоржийн гэрт очиж гүү татаж өгсөн юм. Гүү татаж өгчихөөд гэр рүүгээ үдийн алдад явсан бөгөөд Ө эгчийн хонин дундуур орж хонь шүүтэл манай өөрийн хар хүзүүтэй төлөг хонин дотор байж байхаар нь барьж явсан уургаараа хонийг уургалж барьж аваад морин дээрээ дүүрээд өөрийнхөө хонины чиглэлд явсан. Намайг хонь дүүрээд явж байхад Ө эгч ойрхон байсан бөгөөд намайг харж байсан боловч намайг дуудаагүй юм. Би хонио дүүрээд гэрийн хажууд 300 орчим метр зайд байрлаж байсан хүргэн Аийн малын байран дээр хэвтэж байсан, зарах гэж буй хонин дунд очоод дүүрээд авч явсан хонио аваачиж тавьсан. Тэр хонийг морин дээрээс буулгаж тавихад манай хонь пир гээд үргэсэн. Тэр үед Аптанбөгжийн байран дотор хар халзан зүсмийн нэг тооны Өэгчийн эзэмшлийн хонийг суран цулбуураар уячихсан байсан. Би тэр хонийг харчихаад Ө эгч дээр очоод танай хонь тэр байранд байна гэж хэлсэн. Ө эгч чи сая манай хониноос нэг хонь уургалж бариад морин дээрээ дүүрээд явсан биз дээ гээд намайг хулгай хийсэн гэж маргалдаж эхэлсэн. Ө эгч хонь тоолоод өг гэж гуйгаад байхаар нь би хонийг нь хашиж тоолж өгөхөөр болсон. Ө эгч бид хоёрыг хонь хашижбайхад Б ирсэн. Тэгээд Ө эгч хонио өөрөө тоолоод саяны байранд уяатай байсан. Хониноос гадна 1 хонь дутуу байна гэж хэлсэн. Чи манай хониноос хулгай хийчихлээ, чамайг одоо цагдаад хэлнэ гэж хэлсэн. Эсвэл надад нэг тооны хонь өгчих, тэгээд тохирч болно гэж хэлсэн. Мөн чи өөрөө тэр хонийг хашаанд уясан юм чинь өөрөө тэр хонио манай хонинд буцаажтавь гэж явуулсан. Би хонийг а нь авч ирээд хонинд нь тавьсан. Тэр хонь хар халзан зүстэй төлгөн хонь байсан. Ө эгч хонь тавьж байхад гэрийнхээ хажууд байж байсан юм. Би Ө эгчид хийгээгүй хэргийнхээ төлөө би танд хонь өгч чадахгүй гэж хэлсэн. Ө эгч намайг биеэр нь чадна гэж хэлсэн. Би хулгай хийж үзээгүй. Би тийм муу юм хийх хүн биш. Ө эгч намайг гүтгэж байгаа юм. Би тийм зүйл хэлээгүй. Ө санаанаасаа зохиогоод байгаа юм. Манай хонинууд буруу талын чих нь ухам, зөв талын чих нь ац имтэй, гол нуруун дээрээ ногоон будагтай байсан. Зарах хонинууд дээрээ нэмж цэнхэр өнгийн будгаар будсан тэмдэгтэй байсан. Өэгчийн хонь гол нуруун дээрээ манай тэмдэгтэй төстэй нэг
ширхэг цэнхэр өнгийн будагтай хонинууд байдаг. Имийг нь сайн санахгүй байна. Намайг гүү татах гээд явсан хойгуур аав Ж, нутгийн Г гэдэг хүнтэй хамт зарах хонин дотор нийлсэн байсан Өийн хонийг барьж аваад Өт өгөх гээд Аптанбөгжийн хашаанд уясан байсан юм байна лээ. Би тэрийг дараа нь мэдсэн юм. Манайх 140 тооны хонийг хөлөөр нь зарах гэж байсан болохоор зарах хонин дотор айлын хонь байсныг аав таниад хашаанаас уясан байсан юм байна лээ. Тэрийг Ө эгч ойлгохгүй байгаа юм. Ө нь нутгийн хүмүүстэй хэрүүл, маргаан их хийдэг хүн бөгөөд нөхрөө хүртэл хээрээр хонио зарлаа гэжхулгайд хардаад байдаг юм. Би хулгай хийгээгүй болохоор гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Манайх хонь 1000 гаруй, ямаа дангаараа 300 гаруй толгой бог малтай. Хүнээс нэг хоёр хонь хулгай хийх хүн биш ээ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би гомдолтой байна. Өтэй маргалдсан нутгийн хүмүүсээс мэдүүлэг авахад Ө гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг хэлээд өгөх байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 97-100 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Бийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Миний барьж байсан уурга 3 орчим метр урттай модон уурга байсан. Тэр уурга хугараад хаягдчихсан болохоор одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 101-103 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Бийн дахин мэдүүлсэн: ... Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 154-156 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Жы мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн, зөв мэдүүлсэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Одоо өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Агийн мэдүүлсэн: ...Би
прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн, зөв мэдүүлсэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Өийн хонийг Г уясан. Одоо өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 147-149 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08-09, 11-12, 29-33, 88 хуу/
Малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/
Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 14-15 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 27-28 хуу/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 40-43, 69-71, 72-
74 хуу/
“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 743 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 84 хуу/
“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 752 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 88 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113, 114 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 114,118, 121 хуу/
Шүүх хурапдаанд шинээр өгсөн 5 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ааймгийн Ө сумын Тбагийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгайлж, 75.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч
Ц.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Өг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Б нь иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгай хийгээгүй, би Д.Гтай хамт уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ааймгийн Өсумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Бнь иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгай хийгээгүй, Д.Гтай хамт»- уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь Ж.Б, Ц.Ж, Д.А нар нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Ө сумын Тбагийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгайлж, 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Ц.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Өсумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Б нь иргэн Б.Өийн 1 тооны хонийг хулгай хийгээгүй, би Д.Гтай хамт уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ө сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Цагдаагийн газрын мэдүүлэг авах 105 тоот өрөөнд тус тус “Ж.Б нь иргэн Б.Өийн 1 тооны хонийгхулгай хийгээгүй, Д.Гтай хамт уясан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өийн мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед манай хонь, ямаа гэрийн хаяандаа шахуу гэртэйгээ ойрхон өлөн дотор бэлчиж байхад нь улаан цамцтай загал зүсмийн морьтой уурга барьсан хүн хонь, ямаан дотор хонь хөөж элдээд нэг тооны хонь уургалж барьж аваад мориноосоо буугаад морин дээр дүүрээд явсан. Энэ үед би хүүш яагаад хонин дотроос аваад явчихав гээд орилсон бөгөөд морьтой хүн манай хонин дотроос нэг тооны хонь аваад явсан. Ж.Бийн араас орилоод гүйсэн чинь зогсохгүй явсаар Аийн малын байрны гадаа Ж.Б морьтойгоо дүүрч ирсэн. Хонио уг малын байр руу аваад орсон. Малын байрнаас Ж.Б буцаж гарч ирээд морио унаад над дээр ирсэн. Энэ үед би Ж.Бэс чи яагаад гэгээн цагаан өдөр манай хонин дотроос нэг хонио аваад явчихав гэж хэлтэл миний урдаас Ж.Бтанай хоньтой манай хонь нийлсэн юм гэж хэлсэн. Миний хувьд Ж.Бд хандан танай, манай хонь нийлээгүй, би хонио гэрийнхээ гаднаас харж байсан чинь чи шууд морьтой ирээд нэг хонь манай хонин дотроос _ уургалж аваад морин дээрээ дүүрээд явсан гэж хэлсэн. Тэгээд манай хонийг аваачиж^' хийсэн. Аийн малын байр руу ортол зүүн чих ардаасаа ухам имтэй, баруун чих араасаа хөндлөн имтэй, хар нүдэн зүсмийн эм охин төлгийг маань уг өвөлжөөнд оруулаад уясан байсныг Ж.Бийн хамт орж үзсэн. Тэгээд би Ж.Бд хандан чи манай имтэй, тэмдэгтэй хонин дотроос хонь хулгай хийсэн учир өөрөө наад хулгай хийсэн хонио аваачиж өг, би чамтай хамт хонио тоолно гэж хэлээд Ж.Бийг морьтой нь хамт аваад явсан. Ж.Бийн манай хонин дотроос хулгайлсан хонийг малын байранд үлдээгээд явсан. Ж.Бийн хамт хонио тоолтол 2 тооны хонь дутсан бөгөөд нэг
дутсан хониноос Ж.Бийн хулгайлсан хонь, нөгөө нэг дутсан хонины зүсийг мэдэхгүй байна. Ж.Б хэлэхдээ танай нэг хонийг дүү нь аав, ээжийг Улаанбаатар хот руу явсны дараа авчраад өгье, дүү нь танайхаас 2 тооны хонь хулгайлсан гэж хэлсэн. Надад Ж.Б нэг тооны хонио авчирч өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-26, 34-
36/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн “Миний бие Улаанбаатар хотоос 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирсэн. Намайг Улаанбаатар хотод байхад миний ээж Б.Ө өөрийн 88488665 гэсэн утаснаасаа миний эзэмшдэг 89488665 гэсэн дугаар руу хэд хоногийн өмнө өдрийн цагаар залгаад гэрийн ойрхон довон дотор бэлчиж байсан хонинууд дотроос Ж.Б гэгээн цагаан өдрөөр морьтой ирж барьж аваад морин дээрээ дүүрээд явсан бөгөөд араас нь гүйсээр байгаад Ж.Бийг уг хонийг О.Аийн малын байранд уяад гарч ирэхэд нь барьж аваад бэлчээрээсээ алдсан 1 тооны хонио олж авсан талаараа утсаар хэлж ярьсан. Ө надад нэг тооны хонио алдаад олж авсан талаараа хэлж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бы мэдүүлсэн “Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Б.Өийн гэрийн гадаа очиж Б.Өийн хонинуудыг Б, Ө нартай нийлж хашилцсан. Учир нь намайг Б.Өийн гэрийн гадаа очиход Ж.Б, Б.Ө нар Б.Өийн хонинуудыг хаших гээд малын хашаа руу гүйж байхад нь таараад хонийг нь хашил цаж өгөөд явсан. Харин Б.Өийн хонийгтоололцоогүй. Тухайн өдөр Б.Ө надад хандан баньди нар гэгээн цагаан өдөр хонийг минь морин дээрээ дүүрээд хулгай хийдэг боллоо гэж хэлж байсан. Яг хэн хонийг нь хулгайлсан талаар надад хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “Тухайн өдөр миний бие Ж.Бийн гэрт зурапг үзээд сууж байтал Ж.Б мотоциклиор адуугаа туугаад гэрийнхээ гадаа ирээд надад хандан Г ахаа манай хонь Б.Өийн хонь, ямаатай нийлсэн үү гэж асуусан бөгөөд их ойрхон, Б.Өийн хонь, ямаатай танай хонь их л ойрхон бэлчиж байсан бөгөөд нийлсэн байж мэднэ гэж хэлсэн. Тэгтэл Ж.Бзагал саарал зүсмийн морь барьж аваад морины уяанаас морио уясан”, “тэгтэл зарах гэж байгаа хонь нь Ө эгчийн хоньтой их ойрхон үзүүр хэсгээрээ шүргээд өнгөрөх шиг болсон. Би мотоциклиор хонь руу явж зарах гэж байгаа хонийг Аийн хашааны хажуу руу шахаж хоргоосон. Их хонийг бас нааш нь эргүүлсэн. Тэгээд Тогтох гэдэг айлд сууж байтал Б морьтой ирээд манай зарах гэж байгаа хонь Ө эгчийн хоньтой нийлсэн юм уу гэж асуусан бөгөөд би манай хоёрын хонь шүргэсэн байж магадгүй, их ойрхон зөрсөн гэж хэлсэн. Б морьтойгоо яваад өгсөн. Би мотоциклио унаад хонин дээрээ очоод явж байтал Ө эгч ирээд би хулгайчийг барьчихлаа, манай нэг тооны хонь Аийн байран дээр уяатай байна гээд байсан. Тэгээд Б, Ө эгчтэй хамт мотоцикльтой яваад өгсөн. Би Бийн морийг унаад хонио туугаад гэртээ харьсан. Б дараа нь ирээд хонь тоолсон гэсэн юм яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56, 57-59/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн иргэн Б.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн биеэр ирж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн цагаар бэлчээрээс 2 тооны хонь хулгайд алдлаа гэх утгатай гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан юм. Б.Ө нь мэдүүлэхдээ 16 цагийн үед буюу гэгээн цагаан өдрөөр гэрийнхээ ойролцоо бэлчээрлэж байсан хонин дотроос загал саарал зүсмийн морьтой, уургатай эрэгтэй хүн нэг хонь уургалж барьж аваад морин дээрээ дүүрээд довон дотор морьтой хүн их удаан явсан, би араас нь явган явсаар байгаад очиход манай хонийг Аийн малын байранд хонийг хашаанаас уяад буцаад миний урдаас хүрээд ирсэн, тэгээд тэр малын байран дээр очиход манай хонь уяатай байсан гэх мэдүүлэг өгсөн. Бийг дуудаж ирээд хууль танилцуулан гэрчийн мэдүүлэг авахад би өөрийнхөө хонийг Өийн хонин дотроос авсан бөгөөд Ө эгчтэй хамт хонийг нь тоолтол нэг
хонь дутуу байхаар нь аав, ээжийг Улаанбаатар хот руу явсан хойгуур нэг хонь авчирч өгье гэж хэлсэн гэх мэдүүлэг өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Аийн мэдүүлсэн “Миний хаваржаа, өвөлжөөний малын байранд Б хонь хашсан гэсэн маргаан гараад байгаа юм. Миний уг хашаа Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Шар булагийн өлөн гэх газарт байрладаг бөгөөд баригдаад 10 гаруй жил болсон байх. Манай хашаа Өийн гэрээс 2-3 км зайтай, Ж.Бийн гэрээс 100-200 орчим метрийн зайтай байсан. Өийн хонийг өдрийн цагаар Б хулгайлсан юм гэнээ гэсэн яриа гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
мөрдөн байцаалтын шатанд Ж.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Би хонь шүргэчихээр нь хонин дундуураа саарал зүсмийн морьтой ороод Нацагдоржийн гэрт очиж гүү татаж өгсөн юм. Гүү татаж өгчихөөд гэр рүүгээ үдийн алдад явсан бөгөөд Ө эгчийн хонин дундуур орж хонь шүүтэл манай өөрийн хар хүзүүтэй төлөг хонин дотор байж байхаар нь барьж явсан уургаараа хонийг уургалж барьж аваад морин дээрээ дүүрээд өөрийнхөө хонины чиглэлд явсан. Намайг хонь дүүрээд явж байхад Ө эгч ойрхон байсан бөгөөд намайг харж байсан боловч намайг дуудаагүй юм. Би хонио дүүрээд гэрийн хажууд 300 орчим метр зайнд байрлаж байсан хүргэн Аийн малын байран дээр хэвтэж байсан зарах гэж буй хонин дунд очоод дүүрээд авч явсан хонио аваачиж тавьсан.
Тэр хонийг морин дээрээс буулгаж тавихад манай хонь пир гээд үргэсэн. Тэр үед Аийн байран дотор хар халзан зүсмийн нэг тооны Өэгчийн эзэмшлийн хонийг суран цулбуураар уячихсан байсан. Би тэр хонийг харчихаад Ө эгч дээр очоод танай хонь тэр байранд байна гэж хэлсэн. Ө эгч чи сая манай хониноос нэг хонь уургалж бариад морин дээрээ дүүрээд явсан биз дээ гээд намайг хулгай хийсэн гэж маргалдаж эхэлсэн. Ө эгч хонь тоолоод өг гэж гуйгаад байхаар нь би хонийг нь хашиж тоолж өгөхөөр болсон. Тэгээд Ө эгч хонио өөрөө тоолоод саяны байранд уяатай байсан. Хониноос гадна 1 хонь дутуу байна гэж хэлсэн. Чи манай хониноос хулгай хийчихлээ, чамайг одоо цагдаад хэлнэ гэжхэлсэн. Эсвэл надад нэгтооны хонь өгчих, тэгээд тохирч болно гэж хэлсэн. Мөн чи өөрөө тэр хонийг хашаанд уясан юм чинь өөрөө тэр хонио < манай хонинд буцааж тавь гэж явуулсан. Би хонийг нь авч ирээд хонинд нь тавьсан. Тэр хонь хар халзан зүстэй төлгөн хонь байсан. Ө эгч хонь тавьж байхад гэрийнхээ хажууд байж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 97-100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Өовогт Жы Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мовогт Дгийн А, Өовогт Цийн Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.А, Ц.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Ж.Б, М.А, Ц.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б, М.А, Ц.Ж нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 77 ^ тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн загал зүсмийн нас нийлсэн морь буюу эсхүл түүний үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч М.А, Ц.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг
үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Ж.Б, М.А, Ц.Ж нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, харин шүүгдэгч М.А, Ц.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжгой гэж тус тус дүгнэлээ.
МУлсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 77 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн загал зүсмийн нас нийлсэн морь буюу эсхүл түүний үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
.НГАИ АИМГИИН I: УРОРЫН ГАЗ/-чР 7БАГУТҮГ
ТТО-7117 Н
.-Д