| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/02472/И |
| Дугаар | 102/ШШ2018/02221 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2018/02221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 9-р хороо, Горькийн 6-150 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧД64092203, Олхонууд овогт Нямдашийн Уртнасангийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 16-р гудамжны 166 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МФ68061716, Даржаа овогт Арчгарын Сэрбатад холбогдох,
522 350 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 522 350 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилж, 230 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 02 сарын сүүлээр гэрийн модон тавилга хийлгэхээр А.Сэрбаттай тохиролцож, хувцасны коац, гоо сайхны ширээг модоор хийлгэхээр болж, 2018-03-05 өдөр урьдчилгаа 50 000 төгрөг, цэргийн баяраар 50 000 төгрөг, нийт 100 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн.
2018-03-28 өдөр тавилга хийхэд шаардлагатай 1 ширхэг банк 90 000 төгрөг байдаг гэсэн тул материал худалдан авахад зориулж 290 000 төгрөгийг өгсөн. Гэтэл тавилгыг хийж өгөөгүй тул 2018-05-10 өдөр тавилга хийлгэхээ больё, мөнгөө буцааж авья гэж хэлсэн. Гэтэл мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй, хүний юм хийгээд мөнгийг чинь өгье гэж тэр хэлсэн.Би цагдаад хандана гэж байж түүнээс бичиг хийлгэж авсан.Тэгээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс хандсан боловч шүүхэд хандах хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Би А.Сэрбатаас мөнгөө нэхэхээр ажил дээр нь 4 удаа очсон, 2018 оны 06 сарын эхэнд 120 000 төгрөг, 06 сарын 15 өдөр 150 000 төгрөг буцааж өгсөн.
Иймд А.Сэрбатаас 3-4 удаа явсан цаг хугацаа, бензиний мөнгө 60 000 төгрөг, урьдчилгаа, бараа материалын үнээс үлдсэн 120 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 төгрөг, нийт 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? 522 350 төгрөгийг гаргуулах шаардлагаа өөрчилж байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Н.Уртнасангаас урьдчилгаа 100 000 төгрөг, бараа материал авах гэж 290 000 төгрөг, нийт 390 000 төгрөгийг авсан. Н.Уртнасанд 120 000 төгрөг, 150 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг төлсөн. одоо 120 000 төгрөгийг төлнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан банк дахь нэхэмжлэгчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, гар бичмэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх боловч хариуцагч хуралдаанд ирээгүй, ирээгүй явдалд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үнэлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар гэрийн модон тавилга хийлгэхээр 2018 оны 02 сарын сүүлчээр амаар түүнтэй тохирч, хариуцагчид ажлын хөлс 100 000 төгрөг, материалын үнэнд 290 000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзсан, хариуцагч түүнд гэрээний дагуу хүлээн авсан мөнгөнөөс 270 000 төгрөгийг буцааж өгсөн талаар зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлс, материалын зардлыг төлсөн боловч ажлыг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохирсон нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийг тавилга хийж өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үзэж, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрсөн болох нь гэрээний дагуу авсан хөлс, материалын үнээс 270 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 120 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардахаар хариуцагчийн ажлын газарт 3-4 удаа очиход 60 000 төгрөгийн бензин зарцуулсан болон хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол учирсан нь нотлогдохгүй байна.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч төлбөл зохих хураамжаас 12 350 төгрөгийг төлсөн, 3 600 төгрөгийг дутуу төлсөн байх тул 12 350 төгрөгийг улсын орлогод үлдээж,нэхэмжлэгээр нэмж 3 600 төгрөгийг улсын орлогод төлүүлэх, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон,