Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/24

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Ц.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Цын Од холбогдох 2012000000383 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ц сумын О багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Цын О /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ааймгийн Ц сумын Обагийн нутаг дэвсгэр Ш гэх газарт хохирогч Д.Аыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9, 10 дугаар хавирганы далны шугамаарх зөрүүгүй хугарал, зүүн бөөрний эдэд цус хуралт гэмтлүүд буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000383 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аын мэдүүлсэн: ...Ааймгийн Ц сумын О багийн У гэх газраас гэрээсээ гарч малдаа явж байтал О таараад ундааны савтай монгол архи гаргаж ирээд хоёулаа энэ архийг ууя гэхээр нь хээр хувааж уучихаад Огийнд очиж нэг аяга цай уучихаад самарт явъя гэхээр нь Орхон багийн Шийрт гэх газар руу миний мотоциклиор явах замдаа дэлгүүрээс 1 шил архи авч Огийнд очиход О малдаа явах гэж байна гээд морио эмээллэж байсан. Тэгээд О Ог нэг шил архи байна, цуг ууя гэж хэлтэл тэгье гээд бид 3 Огийн гэрийн доод уурхай ажиллаж байсан карьер дотор нэг шил архиа ууж дуусгаад байж байтал О Ог миний морийг аваад байж бай, би доошоо уруудаад архи аваад ирье гээд миний мотоциклиор намайг сундлаад дэлгүүр рүү явсан. Тэгээд бид 2 нэг шил архи авч буцаж ирээд архи ууцгааж байгаад О, О 2 маргалдаад зодолдох гээд байхаар нь болиоч гээд Ог араас нь татсан чинь эргэж хараад миний зүүн гарын суганы доохон талд нэг удаа өшиглөсөн. Тэгээд өшиглөснийх нь дараа нэг хэсэг амьсгалж чадахгүй доошоо харж хэвтэж байгаад жаахан гайгүй болохоор нь босч ирээд аллаа шүү дээ гэсэн чинь О намайг барьж аваад хоолой боогоод зүүн талын чих рүү нэг удаа цохиж, толгой руу 2 удаа цохисон. Тэгээд О миний мотоциклийг унаад яваад өгсөн. Бас О нь морио унаад давхиад явчихсан. Тэгээд би ганцаараа үлдсэн. Тэгээд хэвтэж байтал Бгэж дууддаг нутгийн нэг залуу ирээд чи ганцаараа юу хийж байгаа юм бэ гэхээр нь О, О 2 намайг зодчихоод орхиод явчихлаа, намайг хүргээд өгчих гэсэн чинь Харуутын даваа гэх газар харуулын гэрт аваачаад өгье, тэнд унтаж байгаад гэр рүүгээ яриад явчих гэхээр нь тэнд хүргүүлээд жаахан байж байгаад гэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд манай хүргэн ах М намайг хайж явж байгаад олж ирээд Ухаа гэх газар руу гэр рүү явсан. Тэр 2 маргалдаад зодолдох гээд байхаар нь салгах гэсэн чинь өшиглөсөн. Өөр тэр хоёртой маргалдсан зүйл байхгүй. Би О, О хоёрыг цохиж, зодсон асуудал байхгүй. О миний зүүн талын суганы доод талд нэг удаа өшиглөж, 2 хавирга хугарч бөөрөндөө гэмтэл авсан. Харин О миний хоолойг боож толгой руу 2 удаа цохисон. Одоо миний хоолойн дээр хумсны сорив байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аын мэдүүлсэн: ...О, О хоёрыг зодолдоод байхаар нь би салгах гээд дундуур нь ортол О намайг чамд ямар хамаатай юм гээд өшиглөсөн. Намайг мэдсээр байж өшиглөсөн болохоор санаатай өшиглөсөн байх гэж бодож байгаа. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн байсан. Болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Араас нь татахад өшиглөсөн гэж андуурч буруу ярьсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Огийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр самарт явах гээд морио эмээллэж байтал А манай хажуугаар гараад явж байснаа манай ар талын уулан дээр гараад суучихсан. Тэгэхээр нь би гэрээсээ ундааны савтай монгол архи авч очоод юу хийж яваа юм гэсэн чинь энэ зуур явж байна гэхээр нь би Ат надад монгол архи байна хоёулаа хамт уух уу гэтэл тэгье гээд бид 2 хувааж ууж дуусгаад би самарт явах гэж байгаа гэсэн чинь А морио уячих хоёулаа хамт миний мотоцикльтой явъя гэхээр нь би морио уячихаад сүх, шуудайгаа аваад хамт явсан. Тэгээд Шийрт гэх газар  руу явж байгаад замаараа дэлгүүрээр орж А нэг шил архи аваад цаашаа Шийрт гэх газар руу өгсөж Огийн очиход О морио эмээллээд үхэртээ явах гэж байсан. Тэгээд бид 2 явж байя, чи араас хүрээд ир, нэг шил архи байна, хамт ууя гээд хөдлөөд явтал араас О ирээд бид 3 нэг шил архи хувааж ууж дуустал О чи миний морьтой байж бай, би Атай хамт доошоо уруудчихаад буцаад ирье гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа А, О хоёр Бгэдэг залуутай хамт 2 шил архитай ирсэн. Тэгээд бид 4 авчирсан архиа ууж байгаад би Отэй маргалдаад зодолдож байхад А бид хоёрыг салгах гээд дундуур орж ирэхэд нь О Аыг нэг өшиглөхөөр нь би Ог араас нь нэг цохиж аваад, тэгээд салцгаасан бөгөөд О морин дээрээ мордоод явсан. Би Аын мотоциклийг унаад, А Бандиухайтай мотоцикль дээр нь сундлаад салаад явцгаасан. Тэгээд дахиж уулзаагүй. Юунаас болж маргалдаж, зодолдсоноо сайн санахгүй байна. Бид нар нилээн согтчихсон байсан. Би Аыг цохиж, зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ггийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газраас гэрээсээ гараад доошоо уруудаж дэлгүүр орчихоод байж байхад О, А 2 дэлгүүрт орж ирээд архи аваад гарч явсан. Тэгээд би дэлгүүрийн гаднаас Харгуйт гэх газар руу явж байтал замд О, О, А нар архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би очоод архинаас нь уугаад хамт сууж байтал О, О хоёр хоорондоо маргалдаад зодолдох гэж байхад нь А салгах гээд дундуур нь ортол О Аыг нэг өшиглөсөн чинь газар унаад хэвтээд өгөхөөр нь зүгээр үү гэтэл найз нь амьсгаа авч чадахгүй байна гэхээр нь би О, О хоёрыг салгах гээд дундуур нь орж салгаад бөөнөөрөө сууж байхад А амьсгаа авч чадахгүй байна гээд босохгүй, хэвтээд байсан. Тэгээд О морин дээрээ мордоод О Аын мотоциклийг унаад, би Аыг мотоцикль дээрээ сундлаад тараад явцгаасан. Тэгээд би Аыг Шийрт гэх газар байдаг уурхайн нөхөн сэргээлтийн харуулын гэрт оруулж унтуулсан. О л Аыг өшиглөөд унагаасан. Харин О Аыг зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

           

           

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Огийн мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийрт гэх газар гэрийнхээ гадаа морио эмээллээд малдаа явах гээд зогсож байхад З.О, Д.А нар манайд ирээд нэг шил архи байна, хамт ууя, бид 2 доод зам дээр байж байя, араас аяга аваад хүрээд ир гэхээр нь би гэрээсээ аяга аваад араас нь очоод би уухгүй, үхэртээ явлаа, ажилтай байна гэсэн чинь бид 2 доор нэг шил архи уусан, согтоод байна, хамт уучих гэхээр нь тэр хоёрын авчирсан 1 шил 0.75 литртэй архийг хувааж уусан. Тэгээд А намайг хамт дэлгүүр яваадахъя, мотоцикль бариадах гэхээр нь би мотоциклийг нь бариад Од морио үлдээгээд явсан. Дэлгүүр дээр очоод А нэг шил архи аваад бид 2 буцаад архи ууж байсан газраа очоод байж байтал дэлгүүр дээр очиход байсан Г гэх нутгийн залуу араас нэг шил архитай хүрээд ирсэн. Тэгээд Г, О, А гуравтай хамт 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад би Отэй маргалдаж улмаар зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдож байхад А бид хоёрыг салгах гэж дундуур ороод ирэхээр нь би нэг өшиглөсөн чинь газар уначихсан. Тэгээд О бид хоёрыг Г салгасан. Би Аыг яаж байна гэж асуухад өвдөөд байна, намайг өшиглөдөг нь яаж байгаа юм гэж байсан. Тэгээд бид хэд явцгаахаар болоод А Ггийн мотоцикль дээр сундлаад, харин О Аын мотоциклийг унаад явцгаасан. Би морио унаад үхэртээ явсан. З.О, Д.А, Д.Г, бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Би Д.Аын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 606 дугаартай дүгнэлттэй танилцсан. Би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би гаргасан үйлдэлдээ Д.Ааас уучлалт гуйсан. Би Д.Аын зүүн талын гарын суганых нь доохон тал нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Д.А намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Би Д.Ааас уучлалт гуйсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна. Тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 606 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Аын биед зүүн талын 9,10-р хавирганы далны шугамаарх зөрүүгүй хугарал, зүүн бөөрний эдэд цус хуралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн талын 9,10-р хавирганы далны шугамаарх зөрүүгүй хугарал, зүүн бөөрний эдэд цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний баруун хажуугийн зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/

           

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ш гэх газарт хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.О нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын Обагийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт хохирогч Д.Аыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                                                

           мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аын мэдүүлсэн “Тэгээд бид 2 нэг шил архи авч буцаж ирээд архи ууцгааж байгаад О, О 2 маргалдаад зодолдох гээд байхаар нь болиоч гээд Ог араас нь татсан чинь эргэж хараад миний зүүн гарын суганы доохон талд нэг удаа өшиглөсөн. Тэгээд өшиглөснийх нь дараа нэг хэсэг амьсгалж чадахгүй доошоо харж хэвтэж байгаад жаахан гайгүй болохоор нь босч ирээд аллаа шүү дээ гэсэн чинь О намайг барьж аваад хоолой боогоод зүүн талын чих рүү нэг удаа цохиж, толгой руу 2 удаа цохисон. Тэгээд О миний мотоциклийг унаад яваад өгсөн. Бас О нь морио унаад давхиад явчихсан. Тэгээд би ганцаараа үлдсэн. Тэгээд хэвтэж байтал Бгэж дууддаг нутгийн нэг залуу ирээд чи ганцаараа юу хийж байгаа юм бэ гэхээр нь О, О 2 намайг зодчихоод орхиод явчихлаа, намайг хүргээд өгчих гэсэн чинь Харуутын даваа гэх газар харуулын гэрт аваачаад өгье, тэнд унтаж байгаад гэр рүүгээ яриад явчих гэхээр нь тэнд хүргүүлээд жаахан байж байгаад гэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд манай хүргэн ах М намайг хайж явж байгаад олж ирээд Ухаа гэх газар руу гэр рүү явсан. Тэр 2 маргалдаад зодолдох гээд байхаар нь салгах гэсэн чинь өшиглөсөн. Би О, О хоёрыг цохиж, зодсон асуудал байхгүй. О миний зүүн талын суганы доод талд нэг удаа өшиглөж, 2 хавирга хугарч бөөрөндөө гэмтэл авсан. Харин О миний хоолойг боож толгой руу 2 удаа цохисон. Одоо миний хоолой дээр хумсны сорив байгаа”, “О, О хоёрыг зодолдоод байхаар нь би салгах гээд дундуур нь ортол О намайг чамд ямар хамаатай юм гээд өшиглөсөн. Намайг мэдсээр байж өшиглөсөн болохоор санаатай өшиглөсөн байх гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08, 09-11/

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Огийн мэдүүлсэн “Тэгээд бид 4 авчирсан архиа ууж байгаад би Отэй маргалдаад зодолдож байхад А бид хоёрыг салгах гээд дундуур орж ирэхэд нь О Аыг нэг өшиглөхөөр нь би Ог араас нь нэг цохиж аваад, тэгээд салцгаасан бөгөөд О морин дээрээ мордоод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ггийн мэдүүлсэн “Тэгээд би очоод архинаас нь уугаад хамт сууж байтал О, О хоёр хоорондоо маргалдаад зодолдох гэж байхад нь А салгах гээд дундуур нь ортол О Аыг нэг өшиглөсөн чинь газар унаад хэвтээд өгөхөөр нь зүгээр үү гэтэл найз нь амьсгаа авч чадахгүй байна гэхээр нь би О, О хоёрыг салгах гээд дундуур нь орж салгаад бөөнөөрөө сууж байхад А амьсгаа авч чадахгүй байна гээд босохгүй, хэвтээд байсан. Тэгээд О морин дээрээ мордоод О Аын мотоциклийг унаад, би Аыг мотоцикль дээрээ сундлаад тараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

           

            мөрдөн байцаалтын шатанд Ц.Огийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Архиа ууж дуусаад би Отэй маргалдаж улмаар зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдож байхад А бид хоёрыг салгах гэж дундуур ороод ирэхээр нь би нэг өшиглөсөн чинь газар уначихсан. Тэгээд О бид хоёрыг Г салгасан. Би Аыг яаж байна гэж асуухад өвдөөд байна, намайг өшиглөдөг нь яаж байгаа юм гэж байсан. Тэгээд бид хэд явцгаахаар болоод А Ггийн мотоцикль дээр сундлаад, харин О Аын мотоциклийг унаад явцгаасан. Би Д.Аын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Би Д.Аын зүүн талын гарын суганых нь доохон талд нэг удаа өшиглөсөн. Би Д.Ааас уучлалт гуйсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62/,

 

           хохирогч Д.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 606 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Бовогт Цын Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

 Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор яллагдагч Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ц.О нь зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Цын Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ