Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0321

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0321

Улаанбаатар хот

 

 

 

      

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: С.Э

            Хариуцагч: УБ. Т.М

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00***97 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч С.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М2020 11 23-ны өдрийн №00***97 тоот шийтгэлийн хуудас нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020.11.23-ны өдрийн №00***97 тоот шийтгэлийн хуудаст “2020.11.23-ны өдөр С.Э нь С*******ад махны лангуу түрээслэгч бөгөөд махыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зээлийн ханшнаас өндөр үнээр худалдсан ” гэх шалтгаанаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. С.Э миний бие “С*******” худалдааны төвд лангуу түрээсэлж үхрийн махны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Би худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Х*******” захын жижиглэнгээр зардаг махны лангуунаас сайн чанарын үхрийн махны зөвхөн гуя, гол хэсгийн хавирга, сээрийг сорчлон ангилж авдаг учраас харьцангуй өндөр үнэтэй авдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө “Х*******” зах дээр хамгийн сайн чанарын үхрийн махны бөөний ханш 7500-8000 төгрөг байсан ба үхрийн ястай гуяны махыг жижиглэнгээр зардаг лангуунаас 1 килограмыг 10000-10500 төгрөгөөр авдаг байсан. Үхрийн 1 ширхэг ястай 30 орчим кг гуяны махыг шулахад шаант, сүүж, чөмөгний яс мөн булчин мах, тойг, өөх, булчирхай, хальс гээд 8-9 килограм орчим хорогдол гардаг. Ингээд цэвэрлэж ангилсан 1 кг гуяны цул махны үндсэн үнэ 13500-14000 төгрөгийн өртөгтэй болж 1 килограмм цул махыг 14500-15000 төгрөгөөр зардаг байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд үхрийн махны бөөний үнэ ханш өсч 8500-9500 төгрөг болж өссөнөөр жижиглэнгийн лангуун дээрх үхрийн гуяны ястай махны үнэ кг нь 11000-11500 төгрөгийн үнэ ханштай болсон. Тэгээд 1 ширхэг гуяны ястай махаа шулж шаант, сүүж, чөмөгний яс мөн булчин, тойг, өөх, булчирхай, хальс гээд 8-9 килограм орчим хорогдлоо хасч тооцоход 1 кг гуяны махны үндсэн үнэ 14500-15000 төгрөг болж байсан учраас 15500-16000 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд ямар ч үнийн хөөргөдөл үүсгэсэн асуудал байгаагүй болно, Мөн түрээслэгч нар дээр лангууны түрээс, тээврийн зардал, уут тор авах, өдрийн хоол гэх мэт зардлууд өдөр бүр гардаг юм.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шуудангаар шийтгэлийн хуудас ирсэн. Надад мэдэгдэхгуйгээр, надаас ямар ч байцаалт авалгүйгээр намайг 2 000 000 төгрөгөөр торгоод шуудангаар торгуулийн хуудас явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад зааснаар намайг 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл /Өрсөлдөөний тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэг /Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад ЧИГЛЭСЭН/-ИЙН 7 дахь заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд

1. Өрсөлдөөний хуулийг зөрчсөн байх

2. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх

3. Хууль бус худалдааны арга хэрэглэсэн байх урьдчилсан нөхцөлийг хуульчилсан. Өрсөлдөөний тухай хуульд: зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино Миний бие махны худалдаа эрхлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хууль бус худалдааны арга хэрэглээгүй болно. Мөн намайг махаа зарж байхад гаднах талбайд нөөцийн мах зарж байсан. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн зүгээс намайг 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, намайг махны худалдаа эрхэлж, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор худалдааны хууль бус арга хэрэглэсэн мэтээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийслэлийн статистикийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зах, худалдааны төв, супермаркетуудын үхрийн махны дундаж ханш үхрийн ястай мах 10889-10973 төгрөг, үхрийн цул мах 12486-12533 төгрөгөөс дээгүүр үнээр буюу үхрийн цул махыг 1кг-ыг 16500, үхрийн ястай махыг 1 кг-ыг 14500 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн гэж үзэж торгож байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь Нийслэлийн статистикийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зах, худалдааны төв, супермаркетуудын үхрийн махны дундаж ханшнаас дээгүүр үнээр зарсан явдал нь “хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа” гэж үзэхгүй байгаа болно. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00***97 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

            Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 10 дугаарт “...хүнсний нэрийн гол бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт хэт нөөцлөх дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосугай” гэж заасан байдаг. Мөн Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11ний өдрийн 20 тоот “Удирдамж батлах тухай” тушаалаар Засгийн газрын дээрх тогтоолтой адил утга бүхий шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг чиглэл болгосон.

            2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тус газраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, худалдааны төв, супермаркт руу утсаар холбогдож бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хомсдол үүсгэхээс сэргийлэх талаар анхааруулга зөвлөмжийг өгсөн бөгөөд агентлагийн дарга, улсын ерөнхий байцаагч 110 тоот албан шаардлагыг гаргаж олон нийтийн сүлжээгээр энэ талаараа мэдээлэл оруулж, уг албан шаардлагыг аж ахуй нэгжүүдэд хүргүүлж ажиллаасан болно. Ингээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0153 тоот хяналт шалгалтын ажлын удирдамжийг баталсан бөгөөд уг удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажилласан.

Хяналт шалгалтаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “С*********” ХХК-ийн “С*****” захад худалдагдаж буй мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц хангамжийн нөхцөл байдлыг хянан шалгахад 1 кг үхрийн цул махыг 15,000 төгрөгөөр, 1 кг үхрийн ястай махыг 14,500 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байсан. Энэ талаар тус захын менежер А.Энхчимэг болон мах худалдаалагчдаас тайлбар авч барааны үнийг нэмэхгүй байх талаар анхааруулга, шаардлагыг өгч ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “С****” захын үйл ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ээлжит хяналт шалгалтыг хийхэд махны үнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийнхөөс кг тутамд 500 төгрөгөөр худалдаалж байсанд улсын байцаагч дахин анхааруулга, шаардлага өгсөн.

            Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 тоот дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн “С**** захын үхрийн махны үнэ хэт өндөр байна” гэж гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд махны үнийг кг тутамд дахин 500 төгрөгөөр нэмсэн буюу 1 кг үхрийн цул махыг 16500 төгрөгөөр худалдаалж байсан.

Дээрх өдрүүдэд Х******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, бусад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй махны үнэ нэмэгдээгүй, урьдын адил хэмжээнд байсан бөгөөд шатахууны үнэ ханш хэвийн байсан нөхцөл байдалд “С****” захын махны худалдаачид үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нь хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдэл юм. Хариуцагч миний бие иргэн С.Эд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэхдээ дараах байдлаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэгсэн гэж үзэж байна.

            Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасан. Өрсөлдөөнийг хязгаарлах гэдэг ойлголтод аливаа бүтээгдэхүүний үнэ хямд байхыг ойлгодоггүй бөгөөд бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх нь дээрх ойлголтод мөн адил хамаарах үйлдэл юм. Учир нь хэн нэгэн худалдаа эрхлэгч бэлтгэн нийлүүлэгчээс махыг өндөр үнээр авснаар бусад бэлтгэн нийлүүлэгчийг зөвхөн өөрт нь махаа нийлүүлэх хүсэл, эрмэлзлийг бий болгож, бусад хямдаар мах авч цааш худалдаалдаг этгээдүүдийг үйл ажиллагааг боомилсон үйлдэл болох юм.

            Иймд иргэн С.Эд Зөрчлийн тухай хуулийн 10. Дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.     

      ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч С.Э аас тус шүүхэд хандан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  00***97 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ[1].

Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С*******” худалдааны төвд худалдаалагдаж буй мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд хийсэн шалгалтаар тус төвийн махны лангуу түрээслэгч С.Э үхрийн махыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдсан /үнийг үндэслэлгүйгээр нэмсэн/, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 2000 нэгж /2,000,000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан байна[2].

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаан бүхий актыг эс зөвшөөрч С.Э аас “... би энэ шийтгэлийн хуудас гарсан гэдгийг мэдээгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хийгээд байж байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М****** нь намайг байлцуулж мэдүүлэг аваагүй...”, гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөөс “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эхлээд манай захыг торгох гэж байснаа, танайхыг саяхан торгосон. Лангуу түрээслэгчийг чинь торгоно гээд  “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл дээр надаар гарыг үсэг зуруулсан. Б.Б төлөөлөөд гарын үсэг зурсан гээд байгаа боловч С.Э надад итгэмжлэл өгөөгүй..” гэж маргаж байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...тухайн үед бид байгаагүй. Энэ талаар сайн мэдэхгүй.  Актыг гаргасан Т.М****** байцаагч өвчтэй байгаа...”, үнийг үндэслэлгүйгээр нэмсэн болох нь тогтоогдсон...” гэж актын үндэслэлийг хамгаалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан дээрх тайлбар, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал зэргээс үзвэл хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М******ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц..., хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах...”-аар заасан.

Ийнхүү төр Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хуулийн дагуу шалгаж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг өөртөө хүлээсэн.

Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй.

Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 6.6 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг тогтоож шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” заасан байна.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагч С.Э ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогчоор тогтоосон атлаа энэ зүйлд заасан “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх; зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг нь эдлүүлээгүй гэх үйл баримт үүссэн.

Түүнчлэн хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М****** нь холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор авсан мэдүүлэг[3] болон  энэ хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг үйлдэх буюу зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд Б.Бийг оролцуулжээ[4].

Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М****** нь ямар үндэслэлээр “С*********” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Б өд холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, зөрчлийн хэргийн материалд гарыг үсэг зуруулсан болох нь тодорхойгүй байна.

Шүүхээс энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч Т.М******ээс тодруулахаар тооцож байсан боловч тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр[5] болсны улмаас товлогдсон шүүх хуралдаанд оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон.

Тиймээс хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д  заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын  хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

Дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00***97 дугаар шийтгэлийн хуудсыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  00***97 дугаар шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  00***97 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 1-3 хуудас

[2] Хавтас хэргийн 6 хуудас

[3] Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын 16 хуудас 

[4] Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын 23-24 хуудас 

[5] Коронавируст халдвар /Ковид-19/