Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            Шүүгдэгч Б.Дорж, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа /3205/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн овогт Батсүхийн Доржид холбогдох эрүүгийн 2207 00181 0166 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олимп стоун ХХК-д барилгын ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 1-91 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ЧН79040578/

Бүрэн овогт Батсүхийн Дорж.

 

Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч Б.Дорж нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай авто замын Тэрэлж, Багануур руу салдаг уулзвар хэсэгт 16-28 УБМ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Тэрэлжийн чиглэлд туслах замруу салах үйлдэл хийхдээ гол замаар өөдөөс ойртон ирж яваа 12-87 УНӨ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй замын зорчих хэсэгт нэвтрэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж автомашин дотор зорчиж явсан Ш.Цэгмидийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн талаар дараах

байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Дорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зам тээврийн осол гарсанд маш их харамсаж байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцоно. Хохирогч Цэгмид гуайтай холбоотой байж бодитоор гарсан хохирол нөхөн барагдуулсан байгаа. Цаашид биеийн байдалд нь асуудал үүсвэл иргэний журмаар хохирол төлбөр төлж барагдуулна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Ш.Цэгмид нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 16-нд очиж хоноод 17-ны өглөө Одонхүүгийн приус 20 машинтай нь гуйж авхуулаад хотруу гэрлүүгээ буцаж байсан. Налайхын зүүн талд Тэрэлж салдаг уулзвар дээр өөдөөс цагаан өнгийн харрер гэдэг машин урсгал сөрж ирээд манай машины урд талаас мөргөж зогссон. Энэ ослоос болж миний баруун гар шуу хэсэгтээ хугарсан, биеийн баруун тал зөөлөн эдийн гэмтэл учирсан. Манай 2 ач Анужин, Жамуха, жолооч Одонхүү нарын биед гэмтсэн зүйлгүй зүгээр байсан...” /хх- 12/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Одонхүү нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө эрт найз Цэгмид надруу залгаж Элтэй гэдэг газар зусландаа байна, хот орох гэсийн ирээд аваадхаач гэхээр нь би хотоос 12-87 УНӨ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машинаа жолоодож Налайхаас зүүн тийш байдаг зуслан дээр нь ирээд Цэгмидийг 2 ачтай нь авч Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн...Налайх дүүргийн зүүн талд Тэрэлж салдаг уулзвар дээр ирэхэд хот чиглэлийн замаас өөдөөс цагаан өнгийн харриер маркийн машин урсгал сөрж гарч ирээд машины урд талаар мөргөлдсөн...” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Намсрай нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд манай нөхөр 2 хүүхдээ авч Тэрэлж лагерь явсан. Өдөр 13 цагийн орчимд манай охин Амина надруу залгаад аав машинтайгаа мөргөлдчихлөө гэхээр нь би хотоос гарч ослын газар буюу Налайхын зүүн талд Тэрэлжрүү салдаг автозамын уулзварт ирэхэд 16-28 убм дугаартай харрер машин маань приус 20 маркийн саарал машинтай урд хэсгээрээ мөргөлдчихсөн байдалтай, манай нөхөр 2 хүүхэд гадаа сууж байсан. Манай охин Амина, хүү Учралт-Од нар хамгаалах бүсээ зүүж явсан болохоор ямар нэг бэртсэн гэмтсэн зүйл байхгүй. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт 2 хүүхдээ үзүүлэхэд ямар нэг гэмтэл байгаагүй...” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч М.Анужин нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь эмээгийн танил хүн приус машинтайгаа ирээд биднийг авч Улаанбаатар гэрлүүгээ явж байхад Тэрэлж гэх газарлуу салдаг замын уулзварт нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед би арын суудалд жолоочийн ард суугаад унтаж явсан болохоор яаж мөргөлдсөнийг мэдэхгүй, унтаж явахад тасхийх чимээ гарч машинтай мөргөлдөх шиг болсон. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, мөргөлдөх үед би урагшаа болоод жолоочийн суудалд тулсан болохоор бэртэж гэмтээгүй. Эмээ харин жолоочийн хажуугийн суудалд сууж явсан болохоор гар нь гэмтсэн...” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч У.Жамух нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Эмээгийн найз Одонхүү өвөө өөрийнхөө приус машинтайгаа ирээд биднийг Улаанбаатар гэрлүү хүргэж өгөхөөр явсан. Замдаа явж байхад Налайхруу дөхөж

ирэхэд урдаас нэг цагаан харрер ирээд шууд мөргөөд зогссон. Тэр үед би эмээгийн арын суудалд сэрүүн урагшаа хараад явж байсан. Тэр машин манай машины явж байгаа урсгал дээр ирж мөргөлдсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, мөргөлдөх үед би урагшаагаа гулсаж эмээгийн суудлын ард өвдөг толгойгоороо тулсан. Манай эмээ урд сууж явсан болохоор гар нь гэмтсэн...” /хх-37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №318 дугаартай дүгнэлтэд:

  1. Ш.Цэгмидийн биед баруун шуу ясны далд хугарал, цээж, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-46-47/ гэх дүгнэлт,

 

Мөрдөгчийн “...Батсүхийн Дорж нь 16-28 УБМ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслээр Тэрэлж, Багануур салдаг уулзвар хэсэгт Тэрэлжийн чиглэлд туслах зам руу салах үйлдэл хийх үедээ гол замаар өөдөөс ойртон ирж яваа Дарийн Одонхүүгийн жолоодож явсан 12-87 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй эсрэг хөдөлгөөнтэй замд урсгал сөрж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 12-87 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Дарийн Одонхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна” /хх-55-56/ гэх магадлагаа,

 

Сүлд хөрөнгийн үнэлгээний 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...1287 УНӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 6,832,000 төгрөг” /хх-58/ гэх үнэлгээ,

 

Шүүгдэгч Б.Дорж яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутай асуудал дээр маргахгүй. Насанд хүрээгүй Жамуха, Анужин нарын үзлэг шинжилгээ, хохирогч Цэгмид болон үзлэг, шинжилгээ, оношлогоо эмчилгээний төлбөрт 1,317,488 төгрөг төлснийг баримтаар гарган өгч байна. Нөгөө автомашины жолооч Одонхүүд автомашиных нь төлбөрт даатгалаас 5 сая төгрөг гаргуулж, үлдсэн 2,552,000 төгрөгийг эхнэр Намсрайн 5023151775 дугаартай данснаас Одонхүүд шилжүүлж хохирол төлсөн талаар бичиг хийлгэж, үүнийгээ гарган өгч

байна...” /хх-77/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Доржид холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Доржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Шүүгдэгч Б.Доржоос хохирогч Цэгмид баримтаар 1,564,788 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Дорж 1,800,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Одонхүү нь 1287 УНӨ улсын дугаартай тоёота приус 20 маркийн машинд учирсан хохирлын үнэлгээ 6,832,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Даатгалаас 5,000,000 төгрөг, бэлнээр 2,552,000 төгрөг төлсөн гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Дорж нь тухайн зам тээврийн осолтой холбогдуулан өөрийн гаргасан үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай тухай бүрд холбогдож, биеийн байдлыг нь тодруулж, биеийн байдалтай холбоотой үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж, төлбөрийг нь ямар нэгэн асуудалгүй төлж барагдуулж байсан. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрөөс бага зэргийн илүү төлөлт хийж байсан. Иргэний нэхэмжлэгч Одонхүүд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болсон” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Доржид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Ш.Цэгмидийн өгсөн: "... өөдөөс цагаан өнгийн харрер гэдэг машин урсгал сөрж ирээд манай машины урд талаас мөргөж зогссон. Энэ ослоос болж миний баруун гар шуу хэсэгтээ хугарсан, биеийн баруун тал зөөлөн эдийн гэмтэл учирсан. Манай 2 ач Анужин, Жамуха, жолооч Одонхүү нарын биед гэмтсэн зүйлгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Одонхүүгийн өгсөн: "...Налайх дүүргийн зүүн талд Тэрэлж салдаг уулзвар дээр ирэхэд хот чиглэлийн замаас өөдөөс цагаан өнгийн харриер маркийн машин урсгал сөрж гарч ирээд машины урд талаар мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Намсрайн өгсөн: "... манай охин Амина надруу залгаад аав машинтайгаа мөргөлдчихлөө гэхээр нь би хотоос гарч ослын газар буюу Налайхын зүүн талд Тэрэлжрүү салдаг автозамын уулзварт ирэхэд 16-28 убм дугаартай харрер машин маань приус 20 маркийн саарал машинтай урд хэсгээрээ мөргөлдчихсөн байдалтай, манай нөхөр 2 хүүхэд гадаа сууж байсан. Манай охин Амина, хүү Учралт-Од нар хамгаалах бүсээ зүүж явсан болохоор ямар нэг бэртсэн гэмтсэн зүйл байхгүй. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт 2 хүүхдээ үзүүлэхэд ямар нэг гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч М.Анужингийн өгсөн: “...эмээгийн танил хүн приус машинтайгаа ирээд биднийг авч Улаанбаатар гэрлүүгээ явж байхад Тэрэлж гэх газарлуу салдаг замын уулзварт нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед би арын суудалд жолоочийн ард суугаад унтаж явсан болохоор яаж мөргөлдсөнийг мэдэхгүй, унтаж явахад тасхийх чимээ гарч машинтай мөргөлдөх шиг болсон. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, мөргөлдөх үед би урагшаа болоод жолоочийн суудалд тулсан болохоор бэртэж гэмтээгүй. Эмээ харин жолоочийн хажуугийн суудалд сууж явсан болохоор гар нь гэмтсэн...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч У.Жамухын өгсөн: "... Эмээгийн найз Одонхүү өвөө өөрийнхөө приус машинтайгаа ирээд биднийг Улаанбаатар гэрлүү хүргэж өгөхөөр явсан. Замдаа явж байхад Налайхруу дөхөж ирэхэд урдаас нэг цагаан харрер ирээд шууд мөргөөд зогссон. Тэр үед би эмээгийн арын суудалд сэрүүн урагшаа хараад явж байсан. Тэр машин манай машины явж байгаа урсгал дээр ирж мөргөлдсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, мөргөлдөх үед би урагшаагаа гулсаж эмээгийн суудлын ард өвдөг толгойгоороо тулсан. Манай эмээ урд сууж явсан болохоор гар нь гэмтсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №318 дугаартай дүгнэлтэд: Ш.Цэгмидийн биед баруун шуу ясны далд хугарал, цээж, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа “...Батсүхийн Дорж нь 16-28 УБМ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслээр Тэрэлж, Багануур салдаг уулзвар хэсэгт Тэрэлжийн чиглэлд туслах зам руу салах үйлдэл хийх үедээ гол замаар өөдөөс ойртон ирж яваа Дарийн Одонхүүгийн жолоодож явсан 12-87 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй эсрэг хөдөлгөөнтэй замд урсгал сөрж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...”гэх магадлагаа, Хөрөнгийн үнэлгээний 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...1287 УНӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 6,832,000 төгрөг” гэх үнэлгээ, Шүүгдэгч Б.Доржийн өгсөн: “...Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутай асуудал дээр маргахгүй. Насанд хүрээгүй Жамуха, Анужин нарын үзлэг шинжилгээ, хохирогч Цэгмид болон үзлэг, шинжилгээ, оношлогоо эмчилгээний төлбөрт 1,317,488 төгрөг төлснийг баримтаар гарган өгч байна. Нөгөө автомашины жолооч Одонхүүд автомашиных нь төлбөрт даатгалаас 5 сая төгрөг гаргуулж, үлдсэн 2,552,000 төгрөгийг эхнэр Намсрайн 5023151775 дугаартай данснаас Одонхүүд шилжүүлж хохирол төлсөн талаар бичиг хийлгэж, үүнийгээ гарган өгч байна...” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дорж нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай авто замын Тэрэлж, Багануур руу салдаг уулзвар хэсэгт 16-28 УБМ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Тэрэлжийн чиглэлд туслах замруу салах үйлдэл хийхдээ гол замаар өөдөөс ойртон ирж яваа 12-87 УНӨ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй замын зорчих хэсэгт нэвтрэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж автомашин дотор зорчиж явсан Ш.Цэгмидийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Доржид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна

гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас: “ ...шүүгдэгч Б.Доржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” тухай дүгнэлтийг,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Иргэний нэхэмжлэгч Одонхүүд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болсон. Хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй ч гэсэн Доржийн машинд сууж явсан өөрийнх нь хоёр хүүхэд, хохирогчийн машинд сууж явсан хоёр хүүхэд дөрвөн хүүхдийн биеийн байдлыг асууж тухай бүрд нь үзлэг оношилгоонд оруулж, гэр бүлийнхээ зүгээс санаа тавьж байгаа. Прокуророос гарсан саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг болон Прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байдлыг хянан үзээд шүүгдэгч Б.Доржид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Дорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ш.Цэгмидийн болон иргэний нэхэмжлэгч Д.Одонхүүгийн мэдүүлэгт шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн №2747912 дугаар гэрчилгээ, №106286 дугаартай Б.Доржийн жолоочийн үнэмлэхийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бүрэн овогт Батсүхийн Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Доржид 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржид оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан хавсаргасан тээврийн хэрэгслийн №2747912 дугаар гэрчилгээ, №106286 дугаартай Б.Доржийн жолоочийн үнэмлэхийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Доржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД