| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/170 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч М.Б*******,
Шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Б*******д холбогдох эрүүгийн 2207 00092 0160 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, өдөр хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 1, *******,******* оршин суух бүртгэлтэй, урьд:
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Мөн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 40,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: /
******* овогт *******ийн Б*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө *******, тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч М.ыг нүүр рүү нь 2-оос 3 удаа алгадаж, зодсон, үснээс нь зулгааж газар унагаан баруун, зүүн хөл, гар руу нь өшиглөж, цохиж түүний биед тархи доргилт, баруун чамархай, баруун чихний дэлбээ, баруун дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Г.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч М.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол санал байхгүй. Би хийдэг байсан. Ажилдаа гурав дамжиж явдаг, нормоо хийж явахад жаахан оройтдог. Тухайд өдөр ачаалал ихтэй байгаад 24 цаг өнгөрч байхад тарсан. Гэрт ирэхэд нөхөр уучихсан байснаа намайг хардсан. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай ажлынхан Март тэмдэглэсэн. Би шөнө 2 цагт гэртээ орсон. 03 дугаар сарын 09-ний өдөр баяр гээд ажлаасаа орой тарсан. Г.Б******* намайг бусад өдөр оройтдоггүй байж өнөөдөр оройтлоо гээд согтуудаа над руу агсарч зодсон. Маргааш нь уучлал гуйсан. Би ажлаасаа чөлөө авсан байсан. Тухайн өдөр Л манайхаар ирж таарч цагдаад мэдэгдсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 5-25 тоот гэртээ байж байгаад орой 19 цагийн үед *******, тоотод амьдардаг М.ынд очсон юм. Ингээд тэднийд очиход М.тай хамтран амьдарч байгаа Г.Б******* гэх залуу согтуу, М. өөрөө бусдад зодуулсан байдалтай нүүр ам нь хөх няц болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад надад юу ч хэлэхгүй, чимээгүй байгаад байсан. Тэгээд би түүнийг хамтран амьдрагч Г.Б*******д зодуулчхаад хэлж чадахгүй байна гэж ойлгоод шууд цагдаад дуудлага өгөөд М.ыг дагуулаад гэрээс нь аваад явсан юм...” /хх20/ гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд “...Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... М.ын биед учирсан гэмтлийг шинэ, хуучнаар нь ялгахаас биш тэдний өдөр үүссэн гэмтэл гэж нарийн тогтоох боломжгүй...” /хх-33-35/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар 17-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,шийтгэх тогтоолууд, иргэний бүртгэл, үнэмлэхийн лавлагаанууд,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-77-81/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас:
“ ******* овогт *******ийн Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч М. өгсөн: “...намайг гэнэт хардаж уурлаад “хаагуур юу хийж явж байгаад ирж байгаа юм бэ, хэнтэйгээ уулзаад байдаг юм бэ” гээд над руу агсарч дайраад нүүр рүү маань гараараа 2-3 удаа алгадаж, үснээс зулгааж, газар унагаагаад миний баруун, зүүн хөл, гар руу олон удаа өшиглөж цохиж, зодсон асуудал болсон юм... Тухайн үедээ би цагдаа, сэргийлэх дуудаагүй юм... Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, манай гэрт миний хуучин салсан нөхрийн эгч нь болох Л эгч надтай уулзах гэж ирээд намайг хараад “чи нөхөртөө зодуулчихсан байна, би цагдаа дуудлаа” гээд цагдаад хандсан юм... 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Б******* намайг цохиж зодсон зүйл байхгүй... Тухайн үед мэдүүлэг өгөхдөө он сараа андуураад л тэгээд хэлчихсэн байх... Дүгнэлт дээрх гэмтлүүдийг Г.Б******* надад учруулсан... Харин 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би удахгүй болох “Мартын 8”-ны баяр тэмдэглээд архи уучихсан гэртээ иртэл Г.Б******* надад уурлаад гэдэс рүү гараараа 1 удаа цохиж, зүүн ташаа болон зүүн шилбэ рүү маань галын дэгээ төмрөөр цохичихсон юм...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Лгийн өгсөн: “...тэднийд очиход М.тай
хамтран амьдарч байгаа Г.Б******* гэх залуу согтуу, М. өөрөө бусдад зодуулсан байдалтай нүүр ам нь хөх няц болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад надад юу ч хэлэхгүй, чимээгүй байгаад байсан. Тэгээд би түүнийг хамтран амьдрагч Г.Б*******д зодуулчхаад хэлж чадахгүй байна гэж ойлгоод шууд цагдаад дуудлага өгөөд М.ыг дагуулаад гэрээс нь аваад явсан юм...” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Тгийн өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... М.ын биед учирсан гэмтлийг шинэ, хуучнаар нь ялгахаас биш тэдний өдөр үүссэн гэмтэл гэж нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар 17-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтэд М.ын биед тархи доргилт, баруун чамархай, баруун чихний дэлбээ, баруун дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тогтоолд дурдсан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө *******, тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч М.ыг нүүр рүү нь 2-оос 3 удаа алгадаж, зодсон, үснээс нь зулгааж газар унагаан баруун, зүүн хөл, гар руу нь өшиглөж, цохиж түүний биед тархи доргилт, баруун чамархай, баруун чихний дэлбээ, баруун дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хамтран амьдрагч М.ыг зодсон үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт: "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тухайн зүйлүүд заасан торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД