| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03827/и |
| Дугаар | 1888 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 1888
| 2018 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2018/01888 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дугаар хороо Морин дүгээр гудамж тоотод оршин суух, онд төрсөн настай, Зэлмэ овогт Ж Х.
Хариуцагч: Баянгол дүүрэг дүгээр хороо дугаар хороолол Гааль дугаар байр тоотод оршин суух, 0 онд төрсөн настай, Баглаа овогт С Э.
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дугаар хороо дугаар хороолол дүгээр байр тоотод оршин суух, онд төрсөн настай, Умбаа овогт Ц Д.
Хариуцагч: Хан-Уул дүүрэг дугаар хороо дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн настай, Боржигин овогт Т Г
2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х, Ц.Д нарын хооронд байгуулагдсан, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөрЦ.Д, Т.Г нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин дүгээр гудамж хаягт байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгах, хууль бус эзэмшлээс нэр бүхий эд хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээний үүрэгт 22.054.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Х, өмгөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагч С.Э, өмгөөлөгч Д.Жаргал, хариуцагч Ц.Д, Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганчимэг, гэрч Б.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2008 онд Энагурэ ХХК-нд жаазны үйлдвэрт ажиллаж байхдаа С.Этай танилцсан. 2015 онд жаазны үйлдвэртэй болох бодолтой байгаагаа түүнд хэлсэн. С.Э дэмжиж надад мөнгө олж өгөхөөр болсон. Ингэхдээ бэлэн мөнгө өгөөгүй. Жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал авч өгөхөд туслаж цуг явсан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бээжин хот явж 14.161.265 төгрөгний тоног төхөөрөмж авсан. Монголд ирээд 100 айлаас жаазны үйлдвэрт хэрэг болох 1.028.735 төгрөгний бараа материал, тоног төхөөрөмж авсан. Төлбөрийг С.Э төлсөн. Гэтэл С.Э тоног төхөөрөмж худалдаж авсан мөнгөө баримтжуулах үүднээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн тэмдэглэл гэдэг зүйлийг хийгээд надад ойролцоогоор 20.000.000 төгрөгний тоног төхөөрөмж авч өгсөн гээд хашаа байшингийн гэрчилгээг эх хувиар нь авсан. Яагаад авч байгааг асуухад тоног төхөөрөмжийн мөнгө авсан барьцаанд авч байна гэж хэлсэн. Тухайн үед миний бие С.Эгаас нэг ч төгрөг зээлж гар дээрээ авч байгаагүй. Тоног төхөөрөмж авсан мөнгийг нь их бага хэмжээгээр төлж явсаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 15.1 0.000 төгрөгийг төлж дуусгасан. Би жааз хийж зардаг байхдаа С.Эд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 73.500 төгрөгний жааз, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр 2 ширхэг жааз хийлгэсэн 331.200 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 ширхэг жааз 611. 25 төгрөг, 2016 оны 03 дугаар сард өөрийн гэртээ 470.812 төгрөгний бурханы жааз, аавынхаа өрөөнд 408.485 төгрөгний хатгамлын жааз, өөрийн охиндоо 204.000 төгрөгний хайрцаг хийлгэж авсан. Бүх үнэ нь нийлээд 2.0 . 22 төгрөг болсон. Үүний төлбөрийг авъя гэхээр чи надаас мөнгө зээлсэн, тэрэнд чинь суутгана гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр С.Э нь манай гэрт ирж жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, дамартай тросс, Е-30 загварын буу, хар сумны буу, компрессорын шланк 2 ш, компрессорын шланк 10 м, аргелитний хөрөө, ком автирка, бахь, алх, хайч, сликон 2 уут, том жижиг өлгүүр, 3 уут шруф, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, бэлдэцүүд зэргийг авч явсан. Бид хоёр эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн, авсан баримт байхгүй. Манай нөхөр очиж аргелитний хөрөө, Е-30 загварын буу, дриль 3-ыг авсан. Өөр эд зүйл аваагүй. Бусад эд зүйлийн баримт байхгүй. С.Э над дээр ирээд чамд тоног төхөөрөмж авч өгсөн мөнгө нэхэгдээд байна зээлийн барьцаанд байгаа хашаа байшингийн гэрчилгээг Ц.Дгийн нэр дээр шилжүүл. Ц.Дгийн байрыг барьцаалж хүнээс зээлсэн мөнгөнд 15.000.000 төгрөг өгчихлөө гээд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Би тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдах ямар ч санаа зорилго байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар, байшингийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахад Ц.Д хувийн сууц, газрыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.Гантулгын нэр дээр шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ хийж 1.000.000 төгрөгөөр худалдсан байна. Ц.Д шүүхэд хариу тайлбар гаргахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдахаа нэг ч төгрөг аваагүй С.Э нь Т.Гантулгын нэр дээр шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан тул Ц.Д, Т.Г нарын хооронд хуурамч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Иймд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн тэмдэглэл гэх нэртэй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хууль бусаар авч явсан эд хөрөнгийг гаргуулж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морин дүгээр гудамж тоотод байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц.Дгээс Т.Гд 71.5 мкв тайлбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оноос эхлэн Монгол шилтгээний гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн тул Баянгол их дэлгүүрт байрлах лангуугаа ажиллуулах боломжгүй болсон. 2015 оны 10 дугаар сард Ж.Х манай худалдагч Б.Түмэндэмбэрэлээр дамжуулж надаас хүүтэй мөнгө олж өгөөч, хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч жаазны үйлдвэртэй болмоор байна гэж хэлүүлсэн. Жаазны үйлдвэр хариуцан ажиллуулж орлогоо танайд шууд өгч байя гэж хэлсэн байсан. Би түүнд мөнгийг хүүтэй олж өгнө шүү гэхэд хамаагүй болно гээд ББСБ-д хашаа байшинг тавих гэхээр 30 хувьд нь зээл олгоно гээд байхын гэхээр нь түүнд 20.000.000 төгрөг зээлж өгөхөөр болсон. Энэ мөнгийг хамт ажилладаг захирлаас зээлж өгсөн. Би Монгол шилтгээний тоног төхөөрөмж авахаар урагшаа явахдаа Ж.Хг дагуулж явсан. Өөрийн эд зүйлийг авангаа түүнд 1 өдрийг зориулж жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж авч өгсөн. Түүний ачаа 2 портер илүү болсонг Бээжингээс Эрээн дараа нь Монгол руу ачуулж өгсөн. Тээврийн зардалд тэр үеийн юанаар бодож 4.800.000 төгрөг шилжүүлсэн. Ж.Х бид хоёр Монголд ирээд авсан зүйлийнхээ үнийг тооцож 20.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Ж.Х хүнээс буруу зөвлөгөө аваад яваад байх шиг байгаа юм. Тооцоо нийлсэн баримтаа гаргаж ирээд өгөх мөнгөө тохирвол болчих гээд байна. Гэтэл өөрөө буруу зөрүү яриад яваа. Надад бэлнээр өгсөн мөнгөө өгсөн мөнгөндөө нэмж тооцохгүй байгаад түүнд баярлаж байна. 2017 оны 07 дугаар сард Ж.Хтэй уулзахад Транст капитал ББСБ-д өртэй гэхээр нь түүний 2.721.440 төгрөгийг төлсөн. 3.000.000 төгрөг шилжүүлж бутархай мөнгийг өөрт нь үлдээж өрийг нь төлж өгсөн. Мөн түрээсийн байранд амьдарч түрээс 1.500.000 төгрөг төлнө, дээр нь хийсвэр хагалгаанд орно гэж 500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг зээлж авсан. 2.000.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөгийг шууд тэр газарт нь шилжүүлж, 500.000 төгрөгийг Б.Түмэндэмбэрэлийн дансаар шилжүүлж зээлж авсан. Иймд 2.721.440 төгрөг дээр 2.000.000 төгрөг нэмж 4.721.440 төгрөг нэхэмжилнэ. Хятад улсаас авчирсан бараа материалын үнэд 15.1 0.000 төгрөг төлсөн гэж тооцоо бодсон. Энэ мөнгийг би зөвшөөрч байна. Ж.Хгээс надад шилжүүлсэн дансны хуулгаас харахад зээлийн хүү, зээл гэж шилжүүлсэн байгаа. Ж.Х Баянгол их дэлгүүр дэх миний лангууг түрээслэж түрээс шилжүүлж төлдөг байсан. Энэ нь зээлийн шилжүүлсэн мөнгөнд ороогүй. Зээл авсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Бид тооцоо нийлж зөвшөөрсөн боловч одоо тооцоо нийлсэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж өгөхгүй байгаа юм. Дээрх төлбөрөө дарахын тулд хашаа байшингаа надад барьцаалах саналыг өөрөө тавьсан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй байсан тул найз Ц.Дг дуудаж тэр бид хоёрын өр ширний талаар мэдэх тул түүний иргэний үнэмлэхээр Ж.Хтэй гэрээ хийсэн. Миний мөнгийг өгөөгүй тул түүний хашаа байшинг 15.000.000 төгрөгөөр Т.Гд зарсан. Ж.Х надаас зээлсэн мөнгөө өгчихвөл түүний хашаа байшин, газар, авсан тоног төхөөрмжийг ямар ч тохиолдолд буцаагаад шилжүүлээд өгчихнө. Би Ж.Хгийнд очиж том гэсэн эд зүйлийг нь авсан болохоос хайч бахь, шрүп гэсэн жижиг сажиг зүйл аваагүй. Том хэмжээний эд зүйлүүд тэр нь хэвээрээ байгаа. Нөхөр нь ирж аргелитний хөрөө, Е-30 загварын буу, дриль 3-ыг авсан. Бусад тасдагч хөрөө хадагч машин, компрессор, шланк, бэлдэцүүд нь хайрцагтай чигээрээ байгаа. Буцааж өгөхийг зөвшөөрч байна. Жижиг зүйлүүдийг нөхөр нь ирээд аваад явсан гэв.
Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Х нь С.Эгаас авсан мөнгөө өгчихвөл энэ асуудалд би ямар ч хамаагүй. Ж.Х бид хоёрын дунд ямар ч өглөг авлагын зүйл байхгүй. Найзыгаа Ж.Хгээс авлагатай гэдгийг мэдэх учраас С.Эгийн хэлснээр хашаа байшин, газрыг нь өөрийн нэр дээр шилжүүлж гэрээ хийсэн. Ж.Х С.Эгын мөнгийг өгчихвөл энэ асуудал дуусах юм. Ж.Х өөрөө зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж миний нэр дээр шилжүүлчихээд одоо өөр юм яриад байхын. Ж.Х бид хоёрын дунд энэ гэрээ жинхэнээсээ хийгдээгүй. С.Э иргэний үнэмлэхгүй байна чи очоод нэр дээрээ шилжүүлээд авчих гэхээр нь гэрээ хийсэн. Энэ хоёрын дундах өр зээлийн асуудал одоо хүртэл дуусаагүй гэв.
Хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 10 дугаар сард С.Э эгч Хан-Уул дүүрэг Морингийн даваанд хашаа байшин зарах хэрэгтэй байна гэхээр нь дүүдээ авч өгөхөөр Ц.Дгийн хамт очиж сонирхосон. Тэнд очиход Ж.Х түүний ээж, нөхөр байсан. Ж.Х 15.000.000 төгрөгөөр зарна гээд надад үзүүлсэн. Би дүүдээ үзүүлэхээр өөрийн гар утсаар зургийг нь авсан. Дараа нь манай дүү эхнэрийнхээ хамт очиж үзсэн. Хашааг сунгах боломжтой гэж тэр үед ярьж байсан. Ж.Х С.Э эгчид өртэй учир зарж өрөө төлөх юм гэж ярьж байсан. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Д эгчтэй худалдах, худалдан авах гэрээ хийж манай дүүгийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ авсан. С.Э эгчид урьдчилгаа гэж 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Ж.Х нь одоо хүртэл С.Э эгчид өрөө төлөөгүй юм байна. Ж.Х өрөө төлөөд би өгсөн мөнгөө олоод авчихвал энэ хашаа байшин, газрыг нь буцаагаад шилжүүлээд өгчихнө. Хаана хаанаа хохироод явмааргүй байна. Ж.Хд төлбөр тооцоогоо хийгээд биднийг хохиролгүй болгооч гэж хэлмээр байна гэв.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сард Ж.Х хүүтэй мөнгө олж өгөөч гэж худалдагч Б.Түмэндэмбэрэлээр хэлүүлсэн байсан. С.Э Бээжин хотруу компаний ажлаар явахдаа Ж.Хг дагуулж явж түүнд жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж авч өгсөн. Ингэхдээ 5 хоногийн хугацаатай явж тэнд байсан хугацааны буудал, тээврийн зардал зэргийг С.Э төлсөн. С.Э өөрөө Ж.Хг дагуулж явж мөнгөө зөв зарцуулахад нь хяналт тавих зорилгоор бараа материалыг нь авч өгсөн. Бээжингээс авсан бараа материалын үнэ 14.161.265 төгрөгийг С.Э төлсөн. Монголд ирээд шаардлагатай бараа материалыг мөн С.Э авч өгч 1.028.735 төгрөг төлсөн. Эдгээр мөнгийг Ж.Х зөвшөөрч тухайн үед төлүүлсэн. Тоног төхөөрөмжийг Бээжингээс Улаанбаатарт авчирахад тээврийн зардал 4.810.000 төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд Ж.Х 15.1 0.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт төлбөрийг тооцож үзээд Ж.Хд хэлж 20.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэрээ нөхөж байгуулсан. Энэ мөнгийг зээлэхдээ Ж.Х өөрийн газар, байшинг барьцаалж Ц.Дгийн нэр дээр өмчлөлөө шилжүүлсэн. Ж.Х зээлийн гэрээний дагуу 5.065.000 төгрөгийг хүүнд, үндсэн зээлд 1.800.000 төгрөг төлсөн. Ж.Хгээс үндсэн зээл 14.212.000 төгрөг хүү 2.842.400 төгрөг, гэрээгүй зээлсэн 5.000.000 төгрөг нийт 22.054.400 төгрөг нэхэмжилсэн. Транст капитал ББСБ-д төлсөн 2.721.440 төгрөгөөр тооцож 5.000.000 төгрөгийг 4.721.440 төгрөг болгон багасгаж нийт 21.775.840 төгрөгийг Ж.Хгээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 14.161.265 төгрөгний тоног төхөөрөмж авхуулсан. Эмнэлэгт байхдаа 500.000 төгрөг зээлсэн. 1.500.000 төгрөгийг огт зээлээгүй. Транст капитал ББСБ-д төлөх 2.721.440 төгрөгийг С.Э эгчээр төлүүлж зээлсэн нь үнэн. Зээлээс 2.721.440 төгрөг, төрөхдөө зээлсэн 500.000 төгрөг нийт 3.221.440 төгрөгийг төлнө. Тээврийн зардлын баримт байхгүйч гэсэн миний ачаа 2 портер болсон гэж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөрийн баримтад бичигдсэн 12600 юаныг 2 хувааж 6300 юань буюу Монгол банкны ханш 312 юанаар бодож 1. 65.600 төгрөг бүгд 5.187.040 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч С.Э, Ц.Д, Т.Г нарт холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х, Ц.Д нарын хооронд байгуулагдсан, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөрЦ.Д, Т.Г нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин дүгээр гудамж хаягт байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгах, хууль бус эзэмшлээс нэр бүхий эд хөрөнгө гаргуулах, хариуцагч С.Э зээлийн гэрээний үүрэгт 22.054.400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 21.775.840 төгрөг гаргуулах шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч С.Э нар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан боловч тэрээр жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад зориулж мөнгө зээлснээ зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч С.Э мөнгөний барьцаанд Ж.Хгийн эд хөрөнгөөс жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хөрөө, хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, бэлцэдүүд зэргийг авснаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь өөрт дамартай тросс, ком автирка, бахь, алх, хайч, силикон уут, том жижиг өлгүүр, шруп зэрэг байснаа нотлоогүй тул хариуцагчийн авсан дээрх эд хөрөнгийг гаргуулж Ж.Хд олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч аргелитний хөрөө, Е-30 загварын буу, дриль 3-ыг буцааж авснаа зөвшөөрсөн болно.
Ж.Х зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо дүгээр гудамж тоот хаягт байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч С.Э, Ж.Х нарын хооронд барьцааны гэрээ хийгдээгүй, Ж.Х, Ц.Д нарын хооронд хийгдсэн 2017 оны 08 дугаар сарын 23, Ц.Д, Т.Г нарын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдээгүй, гэрээний дагуу үнэ шилжээгүй, зээлийн мөнгийг эргүүлэн төлсөн тохиолдолд хариуцагч нар буцаан Ж.Хгийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Хг бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х, Ц.Д нарын хооронд хийгдсэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Д, Т.Г нарын хооронд хийгдсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо дүгээр гудамж тоот хаягт байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Х болохыг тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Хг бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, С.Эгаас жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хөрөө, хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, А-21, А-28, А-22, А-11, А-4 , А-23, А-03, А-0 , А-41, А-10, А-34, А-37, А-48, А-45, А-46 бэлдэцүүдийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгож, бусад дамартай тросс, ком автирка, бахь, алх, хайч, силикон уут, том жижиг өлгүүр, шруп гаргуулах болон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
С.Э, Ж.Х нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон тул хариуцагч гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Шүүх хуралдаанд зохигч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бээжин хот явж 14.161.265 төгрөг, 100 айл захаас 1.028.735 төгрөгний жаазны үйлдврийн тоног төхөөрөмж нийт 15.1 0.000 төгрөгний бараа худалдаж авсан талаар тайлбарлаж, 15.1 0.000 төгрөгийг Ж.Х төлсөн, энэ үнийн дүнд маргаагүй байна.
Хариуцагч С.Э зээлийн гэрээнээс тусдаа 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Хд зээлдүүлсэн гэсэн тайлбараас нэхэмжлэгч нь Транс капитал ББСБ-д шилжүүлсэн 2.721.440 төгрөг, хагалгаанд орох зорилгоор зээлсэн 500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, 1.500.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн болон шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна.
Зохигч 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нөхөж хийсэн боловч бодитоор 15.1 0.000 төгрөгийн эд зүйл худалдаж авсныг зөвшөөрсөн, 15.1 0.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлсэн, 20.000.000 төгрөгний тоног төхөөрөмж авсан болох нь тогтоогдохгүй байх тул гэрээний дагуу хүүг тооцон гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд зээлээс нэхэмжлэгчийн зөвшөөрч тайлбарласан Транс капитал ББСБ-д шилжүүлсэн 2.721.440 төгрөг, хагалгаанд ороход зээлсэн 500.000 төгрөг, Бээжингээс Улаанбаатар хүртлэх ачааны тээврийн зардал 1. 65.600 төгрөг нийт 5.187.040 төгрөг гаргуулж хариуцагч С.Эд олгож, үлдэх 16.588.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.700 төгрөг, хариуцагчийн төлсөн 268.250 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр зохигчид хариуцуулахдаа хариуцагч Ц.Д, Т.Г нар С.Эгийн хүсэлтээр гэрээ хийсэн тул нэхэмжлэгчид төлөх улсын тэмдэгтийн хураамжийг С.Эд хариуцуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 281 дүгээр зүйлийн 281.1, 4 2 дугаар зүйлийн 4 2.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 .1.2-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х, Ц.Д нарын хооронд хийгдсэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Д, Т.Г нарын хооронд хийгдсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо дүгээр гудамж тоот хаягт байрлах 441 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Х болохыг тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Хг бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч С.Эгаас жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хөрөө, хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, А-21, А-28, А-22, А-11, А-4 , А-23, А-03, А-0 , А-41, А-10, А-34, А-37, А-48, А-45, А-46 бэлдэцүүдийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгож, бусад дамартай тросс, ком автирка, бахь, алх, хайч, силикон уут, том жижиг өлгүүр, шруп гаргуулах болон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 267.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгосугай.
3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Хгээс 5.187.040 төгрөг гаргуулж хариуцагч С.Эд олгож, үлдэх 16.588.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Хгээс 7. 43 төгрөг гаргуулж хариуцагч С.Эд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 .2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА