Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: А.Н, М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ан Н, Б овогт Мын А нарт холбогдох 2112000000010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын Т багийн нутаг Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Ан Н /РД:../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Х аймгийн Т суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт А аймгийн Ц сумын Ц багийн нутагт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Мын А /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Н, М.А нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн нутаг Б гэх газраас 47 ширхэг 2.2444 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд

  1. төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000010 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжпэгч Б.Бийн мэдүүлсэн: ...А.Н, М.А нар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн Б гэх газарт байх ойгоос 1.40 метрийн урттай 47 ширхэг нойтон шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь ойн санд

  1. төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой

асуудлаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн талаар би байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Бгээс сонссон. Т сумын Т багийн Б гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажил хийдэг. Би энэ хоёр хүнтэй төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Нэг нутаг усны хүүхдүүд гэдгээр нь танина. Эдгээр залуучууд Тэрх багийн Бургастын эх гэх газарт таван ширхэг нойтон шинэс мод унагааж 1 метр 40 см урттай тайрч, нийт 47 ширхэг мод бэлтгэсэн байсан. Надаас тэр хоёр залуу мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн мод бэлтгэсэн газар нь мод бэлтгэж тусгаарласан талбайд орохгүй. Мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтай газарт ордоггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн: ...Аы зан чанар нь гэвэл дуу муутай, ажилсаг, архи дарс хэрэглэдэггүй бөгөөд ээж, бид хоёрт тус нэмэр болоод одоог хүртэл эхнэр аваагүй, бид хоёрыг халамжилж, хэдэн малаа харж амьдардаг. Тэрээр урьд онд хүнтэй хэрүүл, маргаан, зодоон хийж арга хэмжээ авахуулж байсан. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэсэн гэсэн талаар би мэдэж байсан. Манай хэдэн гэр гаднаа түлэх түлээгүй болчихлоо гээд манай ах, Н ах хоёр модонд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Насантоггох нь гэр бүлдээ анхаарал халамжтай, төлөв, даруу зантай, үг цөөтэй, архи хэрэглээд байдаггүй, хэдэн малаа харж амьдралаа залгуулж амьдардаг хүн байгаа юм. Манай нөхөр өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Тухайн үед манайх нүүж ирээд удаагүй байсан бөгөөд гэрт түлэх түлээгүй болчихоод тэр өдөр манай нөхөр Атай хамт модонд яваад явсан оройдоо ирээд нойтон мод бэлдчихлээ гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Тухайн мод бэлтгэсэн газрыг би очиж хараагүй...гэх мэдүүлзщ| /хх-ийн 35-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Нын мэдүүлсэн: ...Би ойлгож мэдлээ. Санал хүсэлт байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх- ийн 54-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Аы мэдүүлсэн: ...Би ойлгож мэдлээ. Санал хүсэлт байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06,10-11, 13, 15 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 07-09, 12, 14 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 13-ц өдрийн 06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тоггоол/хх-ийн 21-22 хуу/

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх- 39-40 хуу/

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-

45 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-79 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86-87 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 10 дугаар сарын'26-ны өдөр А аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Бургастын эх гэх газраас 47 ширхэг 2.2444 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 1.160.827 төгрөгийн хохирол учруулсан

нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэждүгнэв.

Шүүгдэгч А.Н, М.А нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч А.Н, М.А нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн нутаг Б газраас 47 ширхэг 2.2444 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд

  1. төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн “А.Н, М.А нар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн Б гэх газарт байх ойгоос 1.40 метрийн урттай 47 ширхэг нойтон шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь ойн санд

  1. төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн тапаар би байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Бгээс сонссон. Тариат сумын Тэрх багийн Бургастын эх гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүулж өгнө үү гэж хүсмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бгийн мэдүүлсэн “Эдгээр залуучууд Тэрх багийн Бургастын эх гэх газарт таван ширхэг нойтон шинэс мод унагааж 1 метр 40 см урттай тайрч, нийт 47 ширхэг мод бэлтгэсэн байсан. Надаас тэр хоёр залуу мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэсэн гэсэн талаар би мэдэж байсан. Манай хэдэн гэр гаднаа түлэх түлээгүй болчихлоо гээд манай ах, Н ах хоёр модонд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

мөрден байцаалтын шатанд гэрч Л.Бийн мэдүүлсэн “Тухайн үед манайх нүүж ирээд удаагүй байсан бөгөөд гэрт түлэх түлээгүй болчихоод тэр өдөр манай нөхөр Атай хамт модонд яваад явсан оройдоо ирээд нойтон мод бэлдчихпээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

мөрдөн байцаалтын шатанд А.Нын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/,

мөрдөн байцаалтын шатанд М.Аы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Бовогт Ан Н, Б овогт Мын А нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Н, М.А нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Н, М.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй ба шүүгдэгч А.Н, М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч А.Н, М.А нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, М.А нарын ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /1.160.827x3=3.482.481/ 3.482.481 /гурван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Н, М.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тус бүр нь 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхир^’ цахилгаан хөрөө 2 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 68.500 /жаран найман мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 47 /дөчин долоо/ ширхэг нойтон шинэс модыг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 3.313.981 /гурван сая гурван зуун арван гурван мянга есөн зуун наян нэг/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ноос 1.656.990 /нэг сая зургаан зуун тавин зургаа мянга есөн зуун ер/ төгрөгийг, шүүгдэгч М.Агаас 1.656.990 /нэг сая зургаан зуун тавин зургаа мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч А.Н, М.А нараар төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

 

Шүүгдэгч А.Н, М.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот тогтоолоор яллагдагч А.Н, М.АД нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч А.Н, М.А нар зөвшөөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байх бөгөөд тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчйн төгөлдөр болтол шүүгдэгч А.Н, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бовогт Ан Н, Б овбгт Мын А нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьм*. байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт

заасныг журамлан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, М.А нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Н, М.А нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, М.А нараас 3.482.481 /гурван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Н, М.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тус бүр нь 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 2 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 68.500 /жаран найман мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 47 /дөчин долоо/ ширхэг нойтон шинэс модыг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 3.313.981 /гурван сая гурван зуун арван гурван мянга есөн зуун наян нэг/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ноос 1.656.990 /нэг сая зургаан зуун тавин зургаа мянга есөн зуун ер/ төгрөгийг, шүүгдэгч М.Агаас 1.656.990 /нэг сая зургаан зуун тавин зургаа мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр тогтоосугай.
  5. Шүүгдэгч А.Н, М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Н, М.А нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжпэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ