Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0222

 

 

 

 

 

 

 

 2021 оны 3 сарын 19  өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2021/0222

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х ч” ХХК.

Хариуцагч: С Я.

Хариуцагч: З, т х я.

Нэхэмжлэлийн шаардлага: С я 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн тав дахь хэсэг, З, т х я тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах;

З, т х я 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

З, т х я зарласан ЗТХЯ/******* дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийн ялагч “Х ч” ХХК тай гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х ч” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч С я итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ц.Б, хариуцагч З, т х я итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            “Х ч” ХХК -ийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...З, т х я зарласан 3 удаагийн тендерийн сүүлийн 2-т нь манай компани оролцож ялалт байгуулсан байдаг. Тендерийн бүрдүүлэх бичиг баримтад тусгагдсан зааварчилгааны ТОӨЗ 3.1 в-д хүчин чадлыг тодорхойлох хэсэг нь хоосон байсан. Хүчин чадлын талаар тусгаагүй байсан учраас бид бүрдүүлээгүй. Харин тоног төхөөрөмжийн фото зураг, баримт бичгийг хавсаргасан. 2 дахь удаагийн тендерт энэ талаар авч үзээгүй байж 3 дахь удаагийн тендерт ийм зөрчилтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тендерийн бичиг баримтад заасан тоног төхөөрөмжийн жагсаалтын нэрийг бичиж фото зургийг хавсралтаар явуулсан. Өөрөөр хэлбэл хүчин чадлыг тусгаагүй нь манай компанийн буруу биш. С Я буруу дүгнэсэн. Манай компани хамгийн сүүлийн тендерт оролцоод ялалт байгуулж гэрээ байгуулах мэдэгдэл авсан.

С Я, “М К” ХХК-ийн үндэслэлээр манай компанитай холбогдуулж гомдол гаргасанд дүгнэлт гаргасан. С Я гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсгийг манай компани эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. ТОӨЗ 3.1в-д 1-12 техник тоног төхөөрөмжийн нэр бичээд, ар талд нь хүчин чадлын хэмжээ бичигдсэн байсан. Хүчин чадлыг заасан техникийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хавсаргана гэж заасан. С Я буруутгаж байгаа 7 тоног төхөөрөмжид хүчин чадлыг заагаагүй мөртөө техникийн гэрчилгээ хавсаргаагүй гэдэг нь буруу юм. Хүчин чадлыг заасан тоног төхөөрөмжийн техникийн гэрчилгээг хавсаргана гэж заасан. Техникийн гэрчилгээ хавсаргаагүй гэж байгаа бол түүний оронд сертификат хавсарга гэж бичих ёстой. Хүчин чадал заагаагүй учраас бид фото зургийг нь хавсаргасан. Тендерийг 3 удаа зарлахад С Я нэг л газраас гомдол очсон байдаг. Үүний цаана нь албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхол байгаа гэж тайлбарлан булхайцаж байгаа юм. З, т х я нь гэрээ байгуулах гэтэл С Я гомдол гарсан гэж тайлбарладаг. Манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...  Эхлээд С Я холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа хэлье. Нэхэмжлэгч “Х ч” ХХК нь З, т х я зарласан 2020/181 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-тендерийн саналын дагуу оролцож 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4598 дугаар шийдвэрээр хамгийн сайн үнэлгээг авч гэрээг байгуулах шатанд явж байсан. “М К” ХХК нь “Х ч” ХХК-ийг тендерт үндэслэлгүй шалгаруулсан гэж С Я гомдол гаргасан байсан. Уг гомдлыг С Я хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр тендер дахин явуулахыг даалгаж, “Х ч” ХХК-д холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ шийдвэрийн 5 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий актад “М Кн” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Албан бичгийн 5 дахь хэсэгт “Х ч” ХХК нь шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлсэн боловч ТОӨЗ 3.1 в-д заасан хүчин чадлын нотлох баримт ирүүлээгүй гэж дурдсан. Энэ нь огт үндэслэлгүй юм З, т х я эхний зарласан тендерт манайх оролцоогүй. 2 дахь удаа зарлахад нь манай компани оролцож ялагчаар тодорсон. С Я дүгнэлт гарсны дараа З, т х я дахин тендер зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулах аргаар тендер зохион байгуулсан. Гэрээ байгуулах шатанд гомдол гарсан. Өмнө нь “Х ч” ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо яг энэ баримтаар оролцсон. Тэгэхэд С Я дүгнэлт гаргаагүй. Одоо С Я тоног төхөөрөмжийн хүчин чадлын нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэлт гаргасан нь илт үндэслэлгүй юм. Төрийн худалдан авах ажиллагааны сайтад тендерийн бичиг баримтын талаар байршуулсан байдаг. Тендерт ирүүлсэн баримт бичиг буюу захиалагчийн ирүүлсэн шаардлагын дагуу тендерт оролцогчдод тендерийн материалаа бүрдүүлж өгдөг. ТОӨЗ 3.1 в-д заасны дагуу ““Х ч” ХХК нь материалаа бүрдүүлсэн. ТОӨЗ 3.1 в-д хүчин чадлын талаар дурдаагүй. Багажид хүчин чадал заадаггүй. “Х ч” ХХК нь багаж, тоног төхөөрмжийн зургийг хавсаргасан. Гэтэл С ЯХ ч” ХХК-ийг шалгаруулалтаас хассан. С Я “М К” ХХК-ийн 2 удаагийн гомдлыг хүлээн авч нэг ижил үндэслэлээр хариу өгсөн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар бүлэгт тендер шалгаруулалтын журам, 3 дугаар бүлэгт тендер шалгаруулалтын онцгой журам байдаг. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 31.1.2-т харьцуулалт, 31.1.3-т гэрээ шууд байгуулах гэж заасан. Гэтэл З, т х я мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэсэн. Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан “захиалагч бүх тендерээс татгалзсан үндэслэл байхгүй” байсан учраас 34 дүгээр зүйлийн гэрээ шууд байгуулах аргыг захиалагч хэрэглэсэн. Гэтэл шууд гэрээ байгуулахаар тендер шалгаруулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж С Я дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

С Я энэ дүгнэлтийг эс зөвшөөрч “Х ч” ХХК-аас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж З, т х я 4 дэх удаагийн тендерийг зарласан. Маргаан бүхий үйл баримт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тендер шалгаруулахаар дахин зарлах нь хууль бус учраас тендер шалгаруулалтыг зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х ч” ХХК нь С Я уулзсан. Нэгэнт гэрээ байгуулах шийдвэр гарч мэдэгдэл ирсэн учраас гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарсны дараа З, т х я гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гараагүй гэдэг үндэслэлээр татгалзаж болзошгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Сангийн сайдын 2019 онд баталсан тендерт оролцогчдын материалыг хянан шийдвэрлэх журамд зааснаар С Я зөвхөн гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. “М К” ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнээс хальж, тендерийг бүхэлд нь хянасан гэдэг нь нэр бүхий багажийн сертификат ирүүлээгүй, нотариатаар гэрчлүүлэх байсан гэдэгт дүгнэлт хийснээс харагдаж байна. Тендерийн бичиг баримтад тодорхой заагаагүй, хүчин чадлыг тогтоогоогүй зэргийг С Я шалган тогтоосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд “Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх” талаар заасан байгаа. Хуульд зааснаар баримтуудыг ирүүлсэн. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана. Зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн хүчин чадлыг заагаагүй бол үндсэн механизмын гэрчилгээний эх хувиас хуулбарлан ирүүлнэ” гэж заасан. Техникийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас олгодог. С Я ярьж байгаа сертификат нь үйлдвэрлэгчээс дагалдаж ирдэг. Бидний хувьд багаж, С Я хувьд төхөөрөмж гэж яриад байгаа юм. Хариуцагч С Я итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж, хараагүй. Багаж нь байгууллагын өдөр тутам ашиглагддаг төхөөрөмж юм. Техникийн гэрчилгээ гэж байхгүй. Дагалдаж ирдэг сертификатыг хавсарга гэж хэлээгүй. Техникийн гэрчилгээг төрийн байгууллагад бүртгүүлж хүчин чадлыг тодорхойлж өгдөг. Захиалагч яагаад тендерт хүчин чадлыг заагаагүй гэхээр энэ талаар гэрээнд заасан. Хүчин чадал заасан техник хэрэгсэл болох 1,5 м.куб хүчин чадалтай экскаватор нь “Х ч” ХХК-ы тоног төхөөрөмж мөн эсэхийг тодруулахын тулд гэрчилгээг нь баталгаажуулж ир гэж шаардсан. Өдөр тутмын зүйлсдээ миний өмч гээд гэрчилгээ авдаггүй. Хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, өмчлөгч гэдгээ нотолсон. Хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж ярьж байна. Гомдлын шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байхад С Я

 

тендерээс өө хайсан. Шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж ярьж байна. Шаардлагад нийцсэн тендер огт байгаагүй гэж ярьж байсан. “М К” ХХК гомдол гаргасан. Гомдлыг хянаад тендерийг хүчингүй болгож 2 дахь удаагаа тендер зарласан. “М К” ХХК-ийн гомдол хүчингүй болж 2 дахь удаагаа тендер шалгаруулсан. “М К” ХХК-ийн материал шаардлага хангаагүй байсан. 2 удаа шалгарсан болохоор шууд гэрээ байгуулах бүрэн боломжтой. Энэ нь захиалагчийн бүрэн эрх. Захиалагч ажлын хэсэг байгуулах эрхгүй гэж ярьсан. Хуульд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32-34 дүгээр зүйл болон 2 дугаар бүлгийн холбогдох заалтуудаар зохицуулсан байдаг. Ажлын хэсгийг байгуулах эсэхийг хуульчлаагүй.

С Я гомдол ирвэл гомдлын хүрээнд шийдвэрлэнэ үү гэхээс гомдол гарах бүрд тендерт үнэлгээ хийж хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл байхгүй. Иймд гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй С Я хууль бус үйл ажиллагааг тогтоож өгнө үү. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол З, т х я холбоотой гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр дахин шүүхэд хандах учраас цаг хугацааны хувьд ноцтой үр дагавар үүснэ. Иймээс нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч С Я итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...С Я Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийн 5 дахь хэсэг болон сүүлийн шийдвэрлэсэн хэсэгтэй нэхэмжлэгч маргаж байна. Нэхэмжлэгч компанийн тендерт ирүүлсэн багаж тоног төхөөрөмжийн үзүүлэлт нь тендер шалгаруулалтын ТОӨЗ 3.1 в-д заасан нөхцөлийг хангаагүй. Мөн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нь нотлох баримтыг ирүүлээгүй байсан. Ганцхан хүчин чадлын асуудал биш. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 3.1 в заалтыг харвал баримт бичиг ирүүлнэ гэж тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч үүнтэй холбоотой зураг л явуулсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд “Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалтыг тендерт оролцогч ирүүлнэ” гэж заасан. Ямар баримт бичгийг энэ жагсаалттай холбоотой ирүүлэхийг мөн хуулийн 16.2-т тодорхой заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан баримт бичгээс тухайн шалгаруулалтад ирүүлэх тухай баримт бичиг тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана гэсэн байдаг. ТОӨЗ-ны 3.1 в-д энэ баримт бичиг ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх талаарх тодорхой заасан. Хүснэгт дээр хүчин чадал заагаагүй гэж ярьж байна. Доод хэсэгт нь “дээр дурдсан баримт бичгийг ийм зүйлээр нотолно мөн нотариатаар баталгаажуулсан байна” гэж тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч компани зөвхөн зураг ирүүлсэн. Зурагт ирүүлсэн тоног төхөөрөмж нь энэ компанийн өмчлөл мөн эсэх, энэ нь ажлын гүйцэтгэлд шаардлагатай хэмжээний чадвартай багаж мөн эсэх нь тодорхойгүй. Зураг явуулсан нь шаардлага хангасан гэх үндэслэл биш. Гэрчилгээгээр нотлогдох ёстой. Захиалагчийн тавьсан шаардлагад нийцээгүй гэж үзсэн С Я шийдвэр үндэслэлтэй.

Захиалагчийн гаргасан шийдвэрийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгосон. Дахин нээлттэй тендер зохион байгуулах шийдвэрийг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага гаргасан байна. Яагаад дахин үнэлэх шаардлагатай болсон талаар тайлбарлая. Шалгарсан тендерт оролцогчийн баримт бичиг нь нэгдүгээрт шаардлага хангахгүй байсан. Хоёрдугаарт зөвхөн “Х ч” ХХК-тай холбоотой асуудлаар биш захиалагч өөрөө тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль зөрчсөн болохоор гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нээлттэй тендер шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан. Маргаан бүхий тендерийг зарласан үйлдэл нь гэрээ шууд байгуулах арга байсан. Ингэж зохион байгуулахдаа ажлын хэсэг байгуулж дахин алдаа гаргасан. Ажлын хэсэг зохион байгуулсан нь маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэгт дурдсан байгаа. Нэхэмжлэгч энэ хэсэгтэй маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Энэ үндэслэлээр тендер шалгаруулалт хүчингүй болох ёстой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д босго үнийг тодорхой заасан. Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна гэж заасан. Ажлын хэсэг байгуулж болохгүй. Үнэлгээний хороо гэдэг бол ажлын хэсгээс тусдаа, эрх зүйн үр дагавар нь өөр. Үнэлгээний хороонд орох гишүүдэд тавигдах шаардлага, хүлээх үүрэг хариуцлага мөн өөр юм. Ажлын хэсэгт хуулиар ямар ч эрх олгогдоогүй. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Журамласан зохицуулалт байхгүй. Энэ асуудал нь зөвхөн “Х ч” ХХК-тай холбоотой асуудал биш. З, т х я зохион байгуулсан төрийн нарийн бичгийн даргын тушаал шийдвэртэй холбоотой асуудал. Ажлын хэсгээр тендер шалгаруулалт зохион байгуулсан энэ үйлдэл нь шүүхээс болон төрийн захиргааны байгууллагаас дэмжвэл цаашид хууль хэрэгжихгүй болох үр дагавартай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4.3 –г үндэслэж гэрээ  шууд байгуулах аргыг хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасан. Дахин гэдэг нь 30.1-д заасан нөхцөл байдал 2 удаа үүссэн байхыг шаардаж байна. Тэгвэл гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэнэ. Энэ тендер шалгаруулалтын үйл явцад 30.1 дэх нөхцөл байдал нэг л удаа үүссэн. Бусад тохиолдолд захиалагч нэг ч удаа бүх тендерээс татгалзаагүй. Аль нэг компанийг шалгаруулсан байна.

Бүх тендерээс татгалзана гэдэг бол нэг ч тендер ирээгүй, шүүх эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол зэрэг нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэсэн нь буруу юм. Нээлттэй сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдаж байхад үр дүнд хүрээгүй нь 2 удаа тогтоогдсон байхыг хэлнэ. Захиалагч хуульд заасан хугацааны дотор шийдвэрээ гаргахгүй, дараагийн тендерээ зарласан. Дараагийн тендерийг нээлттэй зарласны улмаас мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4 2-т заасны дагуу зарласан мэт тайлбарлаж байгаа нь буруу. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т бүх тендерт татгалзах үндэслэлийг тодорхой заасан. Энэ тохиолдлыг тоолоход гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх боломжтой байсан эсэх нь тогтоогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй байсан бөгөөд сая гомдлын талаар ярьж байна. Өмнө нь хуульд нийцээгүй тендерийн материал ирүүлж байсан байна. Тэр үед С Я энэ талаар яагаад яриагүй гэхээр тухайн үед ирүүлж байсан удаа дараагийн гомдолд энэ талаар дурдаагүй. Харин энэ удаагийн тендер шалгаруулалтын гомдолд гомдол гаргагч “М К” ХХК яг энэ асуудлаар гомдол ирүүлсэн.  Гомдлыг хянан үзэхэд энэ талаар баримт бичиг ирүүлээгүй нь тогтоогдсон. Яг энэ гомдлын хүрээнд анх удаа ийм асуудал яригдсан учраас шийдвэрт энэ талаар тусгагдсан.

Тендерийн баримт бичигт хүчин чадал заагаагүй бол чөлөөлөгдөн гэсэн агуулга байхгүй. Тухайн тендер шалгаруулалтын шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмд дурдсан баримт бичгийн жагсаалтаа ирүүлснээр хүлээн авна. Багаж гэдэг үгээр энэ шаардлагаас чөлөөлөгдөнө гэж бодож байх шиг байна. Тендер баримт бичигт хүснэгтийг тоног төхөөрөмж, машин механизмууд гэж тодорхойлсон. Багаж гэдэг үг байхгүй. Хэрэв тоног төхөөрөмж, машин механизмд шаардсан байхад багаж нийлүүлдэг бол шаардлага хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч дүгнэлт хэсэгтэй маргадаггүй. Маргаагүй нь тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэх үндэслэлтэй. Үнэлгээтэй холбоотой хэсэг нь зөрчигдсөн гэж үзвэл С Я бүхэлд нь дахин тендер шалгаруул гэж шийдвэрлэнэ.  А/109 хууль зөрчсөн талаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

Хэрэв С Я энэ шатанд нь таслан зогсоогоогүй бол авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй байсан. С Я урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсны үр дүнд алдааг залруулсан. Захиргааны байгууллага алдаагаа залруулах зорилгоор урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гуравдугаарт: Захиалагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэнэ гэвэл заавал биелүүлбэл зохино. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан онцгой журмын дагуу захиалагчийн эрх үүрэгт хамааралгүй гэж ярьж байна. Мөн хуулийн 6 дугаар бүлэгт худалдан авах ажиллагааны удирдлагын талаар хуульчилсан. Нээлттэй болон онцгой журмаар зохион байгуулахаас үл хамаарч энэ хуулийн дагуу зохион байгуулна. Захиалагчийн эрх, үүргээс чөлөөлөх ямар ч нөхцөл байхгүй. Дөрөвдүгээрт: Хэрэгт авагдсан нотлох баримтаар З, т х я нь тендер шалгаруулалттай холбоотой материал ирүүлэхдээ ЗТХЯ/202003081 гэсэн 2020 онд зарласан тендер шалгаруулалтын 4,071,608,000 төгрөгийн өртөгтэй тендер шалгаруулалтын холбогдох баримт, үнэлгээний хорооны баримт бичгүүд, 2020 оны 09 дүгээр сарын ажлын хэсгийн баримтуудыг ирүүлсэн. Эдгээр нь бүх тендерүүдээс татгалзсан үйл баримт болж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. www.tender.com сайтаас шүүн үзэхэд энэ нь өөр тендер шалгаруулалт байна. Нэрс нь адил боловч төсөвт өртөг нь өөр. 3,536,873,088 төгрөгийн төсөвт өртөг байна. 500 сая төгрөгийг зөрүүтэй байна. Үүнийг тусдаа 2 тендер шалгаруулалт гэж үзнэ. 1 тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болохыг үгүйсгэхгүй. Төсөвт өртөг гэдэг бол хууль тогтоомжоор хөдөлшгүй. Үүнийг өөрчилж байгаа бол өөр тендер зохион байгуулж байна гэж үзнэ. 2019 онд зарласан үйл баримтын нотлох баримт байхгүй. Байгаа гэж үзэхэд энэ тендер шалгаруулалтын аль нэг хэсэг гэж үзэх үндэслэл байхгүй. Тавдугаарт: Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар С Я захиалагчийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж байгаа юм. Гомдолд дурдсан асуудлаар захиалагч үнийн зөрүүтэй үйлдсэнийг тогтоосон болохоос энэ шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэлт гаргаагүй. Ялихгүй зүйлээс болсон гэж ярьж байна. Хууль дээдлэх зарчим нь хуульд нийцсэн байхыг л шаарддаг. С Я олгогдсон эрх үүрэг юу вэ? гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана” гэж заасан. Том асуудлаар хуулийн дагуу арга хэмжээг авна, жижиг зүйл байвал авч хэлэлцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Захиалагч худалдан авах үйл ажиллагаа явуулахдаа шударга ёс, нээлттэй ил тод байдлыг шаарддаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах, 55.3.1-т энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасан. Энэ нь эрх бөгөөд нөгөө талаар үүрэг юм. С Я хуульд заасан шийдвэрээ гаргасан. Зургаадугаарт: Нэхэмжлэгчийн шаардлагаас үзэхэд бодит байдал дээр С Я маргаан бүхий захиргааны акт нь тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсэг байхгүй. Хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай. Тендер шалгаруулалттай холбоотой захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг хүчингүй болгох 2 нь ялгаатай. Ийм үйл баримт байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Захиалагчийн шийдвэр гэж юуг хэлж байна вэ? гэхээр гэрээ байгуулах шийдвэр болон тухайн тендер шалгаруулалтын бусад тендерээс татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэр юм. Шийдвэр гаргаагүй байхад хүчингүй болгуулах гэдгийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй. Тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагч зөвхөн албан бичгээр оролцогчидтой харилцах хуулийн зохицуулалттай. Тендерт оролцогч захиалагчтай уулзаж С Я ийм дүгнэлт гаргасан. Шүүхээр ийм шийдвэр  гаргуулаад ир гэж ярьдаг бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ талаараа нэхэмжлэгч шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлаж үүнийгээ үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж даалгах шаардлага гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т даалгах шаардлага гаргах нь ямар тохиолдол байх талаар тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч С Я итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...С Я нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах тендер шалгаруулалт, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан тендерт оролцогчийн гомдлыг хуулийн хүрээнд авч үзээд хянадаг. Маргаан бүхий актад дурдсан тендерт оролцогч компаниас гаргасан гомдолд дурдсан асуудлыг хянаад холбогдох хариуг өгсөн болохоос С Я тухайн тендер шалгаруулалтыг хянаж, үнэлгээ хийсэн зүйл байхгүй. Зөвхөн гомдолд дурдсан асуудлыг захиалагч буюу З, т х я байгуулсан ажлын хэсгээс хийгдсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэхийг холбогдох материалд гомдолд дурдсан асуудлаар хянаж үзээд энэ актыг үйлдсэн. С Я үнэлгээ хийгээгүй. Зөвхөн гомдолд дурдсан асуудлыг З, т х я гаргасан шийдвэртэй тулгаж “Х ч” ХХК-ийн илгээсэн материалыг үзэхэд уг асуудал байсан учраас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/660 албан бичгээр хариу өгсөн байдаг. С Я хуулийн хэрэгжилтийг захиалагч байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэх, хуулийн дагуу тендер зохион байгуулж байгаа эсэхийг хянаж үзэн шийдвэр гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан эрх үүргийг С Я хэрэгжүүлж ажилладаг. С Я мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчийн ирүүлсэн гомдолд үндэслэн захиалагч тендер шалгаруулах хуульд заасны дагуу зохион байгуулсан эсэхийг хянаж үзээд хариу өгсөн. Маргаан бүхий актад дурдсан 7 асуудал гомдолд дурдсан байсан учраас шалгаж үзсэн. С Я хуульд заасан үнэлгээг хийгээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээ хийх эрх үүрэг бүхий субъект нь үнэлгээний хороо гэж заасан байдаг. С Я ирсэн материалыг үзэхэд тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо байхгүй байсан. Иймд тухайн захиалагчийн шийдвэр нь хуульд нийцэхгүй гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор тендер шалгаруулах буюу ажил гүйцэтгэх тендер шалгаруулах босго үнийг батлахдаа 80 сая төгрөгөөс дээш тохиолдолд захиалагч заавал үнэлгээний хороо байгуулахаар хуульчилсан. Үнэлгээний хорооны тавигдах шаардлагыг хуулийн 47 дугаар зүйлээр тусгайлан заасан. Хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагчид тендер шалгаруулах онцгой журмыг хэрэглэхээр хуулийн 3 дугаар бүлэгт заасан. Тендер шалгаруулалтын онцгой журам буюу гэрээ шууд байгуулах аргаар байгуулах нөхцөлийг нь мөн хуулийн  34 дүгээр зүйлд 11 хэсэг болгон хуваан заасан. Маргаан бүхий актад дурдсан асуудал нь тендер шалгаруулах 2 удаагийн амжилтгүй болсон гэж үзэх нөхцөл үүсээгүй тул захиалагч буюу З, т х я нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан үндэслэлээр гэрээ шууд байгуулах заалтыг хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Тендер шалгаруулалт онцгой журмын хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад ажлын хэсэг байгуулж хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж зохион байгуулсан нь хуульд нийцээгүй учраас тендер шалгаруулалтыг мөн хуулийн 55.5.1-т заасан эрх үүргийн хүрээнд хүчингүй болгосон. Тендер шалгаруулалтыг хууль ёсны дагуу хийгээгүй тохиолдолд төсвөөс мөнгө гаргахыг хориглодог. Тендер шалгаруулалт хуульд нийцээгүй тохиолдолд аливаа санхүүжилтийг хийлгээгүй таслан зогсоосон. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч З, т х я итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Тус яам энэхүү тендерийг 4 удаа зохион байгуулсан. Анх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажлын зургийг боловсруулж тендер зарласан. Тэр үед Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан шаардлагад нийцсэн нэг ч тендерийн материал ирээгүй гэж шийдвэр гаргасан ба хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т зааснаар тендер амжилтгүй болсон шалтгаан нөхцөлийг судалсан. Энэ ажлын зураг нь олон жилийн өмнөх зураг байсан. “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан”-ийн буцалтгүй тусламж байсан учраас батлагдсан тодорхой төсөв гэж байгаагүй. Үнэ ханшийг судлахад төсөвт тааруулж ажиллах боломжгүй гэж үзсэн. Тендерийн баримт бичгийн агуулга, шаардлагад өөрчлөлт оруулж дахин тендер нээлттэй зарласан. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дахин тендер шалгаруулалт зарласан. Энэ тендер шалгаруулалтад 3 оролцогч байсан. Сүүлийн тендер шалгаруулалтад “М К” ХХК оролцсон. Үнэлгээний хорооноос “Х ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн захиалагчид зөвлөмж болгосон түүний хүрээнд гэрээ байгуулах эрх олгосон. Энэ тендерт “М К” ХХК гомдол гаргасан. Гомдлын хариу С Я ирсэн. Хариуг ирсний дараа Үнэлгээний хороог зохион байгуулах гэтэл Үнэлгээний хорооны ирц бүрдээгүй. Үнэлгээний хорооны дарга томилолтоор явсан байсан. З, т х я с С Я уруу хугацааг сунгуулах албан бичиг явуулсан. Хугацаа сунгах хариу ирсэн боловч үнэлгээний хорооны ирц бүрдээгүйн улмаас хурлыг зохион байгуулж чадаагүй З, т х я тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас нэг ч тендер ирээгүй гэж үзсэн. 3 дахь удаагийн тендер 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тендерийг зарлаж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нээсэн. Энэ тендерт өмнө нь оролцсон 3 компани оролцсон. Ингээд “Х ч” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлгээний хорооны зөвлөмж хүргүүлэн гэрээ байгуулах болсон. Энэ үед “М К” ХХК гомдол гаргаж, С ЯХ ч” ХХК-ийн индүүний хүчин чадал нь захиалсан шаардлагад нийцэхгүй байна дахин үнэлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт ирүүлсэн. Бид “М К” ХХК-ийн индүүний хүчин чадлыг “Х ч” ХХК-тай дахин харьцуулж үзэхэд мөн адил шаардлагад нийцээгүй. Ийм учраас шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэн 3 дахь удаа тендерийг хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасан. 3 дахь удаа зарлахад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй. Ийм учраас З, т х я шууд гэрээ байгуулахаар болсон. Энэ төсөл нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлан хууль журамд заасны дагуу төрийн худалдан авах цахим системд урилгыг хүргүүлсэн. С Я ажлын хэсэг гаргахгүй гэж үзсэн. Үнэлгээний хороо нь “шууд гэрээ учраас ажлын хэсэг байгуулах нь зөв” гэж үзсэн. Нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлан хуульд заасны дагуу процессын ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Оролцсон 3 компанийг шалгаруулахад дахин “Х ч” ХХК шалгарсан. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулах гэж байтал “М К” ХХК-аас С Я гомдол гаргаснаар тус тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин нээлттэй тендер зарла гэсэн чиглэл ирүүлсэн. 2021 оны 01 дүгээр сард З, т х я ярихад шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол гэрээ байгуулахгүй гэсэн гэж нэхэмжлэгч дурдсан байдаг. Хэнтэй холбогдсон эсэх нь тодорхой биш, нотлогдоогүй зүйлээр манай байгууллагыг хариуцагчаар тодорхойлж болохгүй. Хуульд зааснаар гэрээ байгуулсан асуудалтай холбоотойгоор захиалагч шүүхэд гомдол гаргаж болно. Гэрээ байгуулаагүй нөхцөлд С Я шийдвэр эцсийнх байдаг учир шийдвэрийг үндэслэн дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Тендерт оролцсон компаниудад татгалзсан албан бичгээ хүргүүлсэн. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэтэл уг асуудал шүүхийн маргаантай байгаа учраас бид хүлээсэн. Гэтэл энэ хугацаанд шүүхийн шийдвэр гараагүй. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэлэлцээр дуусах учраас С Я өгсөн зөвлөмжийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт яаралтай зохион байгуулсан. Төсөл арга хэмжээг амжилттай болгох үүднээс холбогдох арга хэмжээг авсан” гэв.

Хариуцагч З, т х я итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Уг  маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагын дагуу урьдчилан хэлэлцэх ажиллагааны журмаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын маргааныг шийдвэрлэх процессын дагуу явагдана. Нэхэмжлэгч “Х ч” ХХК нь З, т х я тендер шалгаруулалттай холбоотой гэрээнд гарын үсэг зураагүй буюу З, т х я яг одоогийн нөхцөл байдалд хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэл байхгүй. З, т х я ямар нэгэн захиргааны акт гаргаагүй. З, т х я тухайн асуудлаар амаар, бичгээр ямар нэгэн акт гаргаагүй нь тус тусдаа захиргааны акт гаргасан 2 буюу түүнээс дээш байгууллага тухайн маргаанд хамтран хариуцагчаар оролцоно гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хариуцагч байх хуулийн шаардлага З, т х я байхгүй байна. Тухайн төсөл Монгол Улсын Засгийн газар, Кувейтийн Засгийн газрын хоорондын байгуулсан хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгэнт хүлээсэн үүрэг, эдлэх эрх нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөрчилдсөн тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийг үл харгалзан заасан хугацаанд хүчинтэй бөгөөд хэрэгжүүлэх боломжтой Засгийн газар ямар ч шалтгаанаар тухайн хэлэлцээрийн аливаа заалт хүчинтэй боломжит арга хэмжээг авна гэж заасан. З, т х я өмнө нь зарласан тендер шалгаруулалтыг явуулах хуулийн хориглолт болон эрх бүхий байгууллагаас гаргасан захиргааны ямар нэгэн акт шийдвэр хүчин төгөлдөр гараагүй байсан тул хэлэлцээрийг хуулийн хугацаанд явуулах Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн үүргийг биелүүлэх үүднээс тендер шалгаруулалтыг зарласан боловч шүүхээс түдгэлзүүлсэн. Хоёр орны хоорондын байгуулсан гэрээ хэлэлцээр албан ёсоор сунгасан, үзэглэсэн ажил хийгдээгүй байна. Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу хийгдэх учраас хэзээ хийгдэхийг мэдэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан. Тухайн маргаан нь бусад төрлийн маргаанаас өөр. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар С Я хуулиар олгогдсон эрхийн дагуу тухайн маргааныг шийдвэрлэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасан шийдвэрээ гаргасан мөчөөс эхлэн хариуцагчаар оролцох захиалагч З, т х я тухайн маргаанд хариуцагчаар оролцох, шүүхээс даалгасан шийдвэрийг гаргуулах маргааны субъект биш. Өөрөөр хэлбэл З, т х яХ ч” ХХК-д чиглэсэн Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасан захиргааны акт захиргааны гэрээ хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй болохыг тогтоолгох акт гаргуулахыг даалгах, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн ямарваа нэгэн үйлдэл, акт гаргаагүй. З, т х я Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэдэг нь нотлогдоогүй байна. З, т х я шүүхээс “Х ч” ХХК тай гэрээ байгуулахыг даалгах нь хууль эрх зүйн үндэслэлийг хангахгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х ч” ХХК-аас:

  • С Я 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг, З, т х я тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,
  • З, т х я 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,
  • З, т х я зарласан ЗТХЯ/******* дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийн ялагч Х ч” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах.

Гэх  шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

            Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, шүүхийн хяналтын цар хүрээг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлж, Х ч” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С Я 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг” хүчингүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, “З, т х я 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тендер зарласан шийдвэрийг” хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “З, т х я ы Багц-I Барилга”-ын тендерийн ялагчаар Х ч” ХХК -тай гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Үйл баримтын хувьд.

          З, т х я Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/109 дүгээр тушаалаар “Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 151 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл Багц-1 Барилга төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан байна.

          Уг ажлын хэсгийн удирдамжид “... Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 151 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжтэй танилцаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу оролцогчдыг тодорхойлохын тулд тендерийн “Үнийн санал авах” баримт бичгийг боловсруулах урилгыг нийтлэх” гэснээр,

          Урилгад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн шаардлага, тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын аргачлал, төсөв болон бусад нөхцөл шаардлагуудыг тодорхой тусгаж, хэлэлцээ хийх он, сар, өдөр, цаг минутыг тодорхой зааж өгөх,

          Оролцогч нарын ирүүлсэн санал Захиалагчаас шаардсан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж хуульд заасны дагуу нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийх ажилбарыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулж танилцуулах ... гэснээр,

          Ажлын хэсгийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлээр “... ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа, мөн гэрээний нөхцөлийг боловсруулж, захиалагчаар батлуулахаар шийдвэрлэж, шууд гэрээ байгуулах шалгаруулалтыг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр,

          Ажлын хэсгийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэлээр “... ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар Х ч” ХХК болон “М к” ХХК-ийн ирүүлсэн саналыг захиалагчаас шаардсан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Энэ хуулийн 34-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16-д заасан шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах  бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасны дагуу хамгийн сайн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч Х ч” ХХК-тай хэлэлцээ хийх”-ээр,

          Ажлын хэсгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлээр “...Х ч” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх тухай ажлын хэсгийн дүгнэлтийг  захиалагчид хүргүүлэх”-ээр тус тус шийдвэрлэсэн байна.             Улмаар З, т х я 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/4598 дугаар албан бичгээр “...Х ч” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16-д заасан шаардлагыг хангаж, тус яамтай хийсэн хэлэлцээ амжилттай болсон тул танай байгууллагын ирүүлсэн саналыг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзлээ ... энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулахыг” мэдэгдэж, нэхэмжлэгч Х ч” ХХК-д албан бичиг хүргүүлжээ.

          Үүнээс гадна хамгийн эхний тендер шалгаруулалт зарлагдахад тендерийн материал ирүүлсэн оролцогч байгаагүй ба харин хоёр дахь удаагаа 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарлаж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн, гурав дахь удаагаа 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарлаж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээсэн тендер шалгаруулалтын талаар тус тус тухайн үед тендерт оролцогч нараас гомдол гарснаар тендер шалгаруулалт хүчингүй болж, амжилтгүй болж байжээ.

          С Я холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          С Я 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6660 дугаар албан бичгийн маргаан бүхий 5 дахь хэсэгт: “...Х ч” ХХК тендерт нивилер, теодолит, гүний доргиур, угсралтын агергат, хийн цохилтот нягтруулагч зэрэг гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлсэн боловч үнийн санал авах баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 в-д заасны дагуу дээрх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нотлох баримт ирүүлээгүй” гэжээ. Захиалагчаас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 3.1 /в/ -д тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудыг хүснэгтээр жагсаалт гаргасан ба уг жагсаалтад нийт 12 тоног төхөөрөмжийн нэр бичигдсэн, тус бүрийнх нь ард хүчин чадал ба тоо ширхэг бичиж холбогдох баримтыг ирүүлэхээр тусгажээ. Маргаан бүхий энэ тохиолдолд хүснэгт бүхий үзүүлэлт ёсоор нивелир, теодолит, гүний догиур, угсралтын агергат, хийн цохилтот нягтруулагч, гадаргуун доргиур, хийн дугуйт индүү зэрэг тоног төхөөрөмжийн хүчин чадал чухам ямар хэмжээтэй байхыг тодорхой шаардаж заагаагүй байна. Ингэснээр тоног төхөөрөмжийн фото зургийг авч явуулсан тендерт оролцогчийн /нэхэмжлэгчийн/ материал шаардлага хангаагүй талаар дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, тендерийн бичиг баримтад өөрт нь тоног төхөөрөмжийн хүчин чадлын талаарх мэдээллийг оруулах талаар заагаагүй нь нэхэмжлэгч буюу тендерт оролцогчийг буруутгах үндэслэл болохгүй.

          “М к” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20/2031 дүгээр албан бичгээр гаргасан гомдолд: “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл-ийн ажил гүйцэтгэх тендерийг түдгэлзүүлж, Х ч” ХХК-ийн баримт бичгийг бүхэлд нь хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.1-т заасныг үндэслэн Х ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх” гэжээ.

          Шүүх, С Я гомдлын хүрээнд хянахдаа гомдлоос хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзлээ. Тодруулбал, албан бичгийн маргаан бүхий хэсэгт: “захиалагч, түүний томилсон үнэлгээний хорооны алдаатай үйлдлээс шалтгаалан тус тендер шалгаруулалт удаа дараа хүчингүй болсон байтал захиалагч хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтад заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасан нөхцөл үүсээгүй байхад гэрээ шууд байгуулах аргаар тендер шалгаруулалт зохион байгуулсан нь үндэслэлгүй байх тул захиалагчийн тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3. дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг” мэдэгдэж хянасан нь Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д “С Я нь ... гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасанд нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байна.

          Яагаад гэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээсэн тендер шалгаруулалтын үр дүнд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай ижил нөхцөл үүссэн буюу мөн хуулийн 30.4.3-д заасан нөхцөл байдал захиалагчид үүссэн, мөн хуулийн 31.1.3-д заасан гэрээ шууд байгуулах аргыг сонгож, тендер шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэсэн захиалагчийг шууд буруутгах үндэслэл байхгүй. Энэ утгаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3 ... заасан тохиолдолд” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэсэнд нийцсэн байна.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай” байх худалдан авах ажиллагааны зарчмын хүрээнд “хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуух санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх, уг төслийг санхүүжүүлэх гэрээний хугацаа дуусгавар болж байгаа” гэх хариуцагч З, т х я итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “удаа дараа зарласан тендер шалгаруулалтад оролцож “хамгийн сайн” үнэлгээг захиалагчаас авдаг боловч С Я удаа дараагийн гомдол хянасан шийдвэрийн дагуу уг маргаан бүхий тендер шалгаруулалт хүчин төгөлдөр бус болж байна” гэх нэхэмжлэгч төлөөгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангах нэг үндэслэл болсон гэж үзлээ.

          Түүнчлэн хариуцагч З, т х я тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа “ажлын хэсэг” байгуулсан, тухайн ажлын хэсгээс гаргасан тендерийн бичиг баримттай тендерт оролцогч нар маргаагүй байхад тендерийн материал бүрдүүлж оролцсон тендерт оролцогчийн /нэхэмжлэгчийн/ Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны зарчим хөндөгдөх үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.

          Нэхэмжлэгчийн “З, т х я 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэв. Учир нь шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий тендерт ялагчаар тодорч, гэрээ байгуулах мэдэгдлийг захиалагчаас хүлээн авсан болон тендер шалгаруулалттай холбоотой гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон С Я албан бичгийн холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгосноор захиалагчийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байгаа нь маргаан бүхий тендер шалгаруулалтыг явуулахаар дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Харин нэхэмжлэгчийн “З, т х я зарласан ЗТХЯ/******* дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийн ялагч Х ч” ХХК тай гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хариуцагч З, т х я буруутай үйлдэл эс үйлдэл, захиргааны үйл ажиллагаа байхгүй, шүүхээс “гэрээ байгуулах мэдэгдлийг” хүчинтэй байхаар шийдвэрлэснээр хариуцагч З, т х я маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой шийдвэр хүчинтэй үлдсэн тул даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тухайн этгээдийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар маргаан бүхий тендерт оролцогч, уг тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан “М к” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэрээр хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбараа гаргаж ирүүлээгүй, шүүхээс удаа дараа шаардсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

          Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуваарилахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, энэ шаардлагад холбогдох хариуцагч С Я 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндсэн шаардлагатай холбогдуулан гаргасан авч өөр захиргааны байгууллагад холбогдох өөр нэмэгдсэн шаардлага гаргаж буй тул нэхэмжлэгчээс ийнхүү нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа мөн урьдчилж улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан гэдэг үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс 70200 төгрөгийг нөхөн гаргуулж төсөвт оруулахаар зааж шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

           1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ч” ХХК-ийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, С Я 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, З, т х я 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “З, т х я зарласан ЗТХЯ/******* дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Х******* нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга”-ын тендерийн ялагч Х ч” ХХК тай гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С Я 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ч” ХХК-д олгох, мөн нэхэмжлэгч Х ч” ХХК -аас нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах 70200 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН