Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/45

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Н.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Бөд холбогдох 2112000000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод оршин суух, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овогт Нын Б /РД:../

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Эийг бусадтай хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000008 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эийн мэдүүлсэн: ...Н.Б нь миний хамтран амьдрагч байгаа юм. Хамтран амьдрагч Н.Б бид 2 танилцаад нэг жил болж байна. Бид 2 өмнө нь амьдрал зохиож, алдаж, онож явсан. Сэтгэл санаа нийлээд хамт амьдарч эхэлж байна. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн өглөө хэрүүл, маргаан үүсгээд Архангай аймгийн Батцэнгэл сум руу явна гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 29-04 тоот гэрээсээ гараад явсан. Тэгсэн чинь үдээс хойш хөдөө яваагүй, унаанаасаа хоцорсон гэж байсан. Тэгээд би гэртээ ойр зуурын юм хийгээд, оёдол оёод 17 цагийн үед айл руу явж тоглоод 2 пиво уугаад 22 цагийн үед гэртээ орох гээд хашааны хаалгаа татсан чинь дотроосоо уячихсан байсан бөгөөд нүдээд байсан чинь хамтран амьдрагч Б гарч ирээд юм ярихын зуургүй нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, мөн үснээс зулгаасан. Тэгээд манай ах, эгч 2 гарч ирээд салгаад Цагдаагийн байгууллага дуудаж, Бийг цагдаа аваад явсан. Миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд үснээс зулгаасан. Өөр газарт цохиогүй. Нуруу руу өшиглөсөн санагдаж байна. Гэхдээ нуруу өвдөж байгаад зүгээр болчихсон. Намайг хамтран амьдрагч Н.Б нь хардалтаас болоод зодсон. Би Н.Бийг цохиж, зодсон зүйл байхгүй. Бид 2 хамт амьдраад 1 жил болж байна. Бид хоёрын дундаас хүүхэд гараагүй. Миний хацрын хавдар арилсан, одоо бие зүгээр болсон учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө унтах гээд гэртээ хэвтэж байхад байшингийн цонх нүдээд байсан. Тэгээд хаалгаа онгойлгоход Б нь дүү Эийг зодсон гэсэн бөгөөд манай дүү уйлчихсан, нүүр нь улайчихсан, үс нь сэгсийсэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Эийг хаана, хэрхэн цохиж, зодсоныг нь хараагүй. Бийг цагдаа аваад явсны дараа гэрт нь орж харахад нүүр хэсгээрээ хавдчихсан, толгой өвдөөд байна гэж байсан бөгөөд үс нь жаахан унасан байсан. Э нь миний нүүр рүү гараараа цохисон гэж надад хэлсэн. Б, Э 2 хамт амьдраад 1 жил гаруй болж байгаа бөгөөд манай хашаанд амьдардаг юм. Өмнө нь хэн хэн нь амьдрал зохиож байсан бөгөөд болж бүтнэ гээд санаа оноо нийлж суугаад ийм байдалд хүрч байна. Б, Э 2 нийлээд архи дарс уудаг. Өмнөх амьдралаасаа болоод хэрүүл маргаантай байдаг. Бийн зан байдлыг хэлж мэдэхгүй байна. Э нь даруухан л хүн гэж бодож байна. Бие биеийнхээ өмнөх амьдралаас болоод хардаад байдаг л юм шиг  байсан. Б, Э нараас хүүхэд гараагүй. Тухайн үед хоёулаа архи уусан байсан бөгөөд хэр хэмжээг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үдэш гэртээ байхад гадаа Э, Б хоёр хэрэлдээд байгаа бололтой чанга, чанга дуугараад байсан. Тэгээд гэрээсээ гарахад Б нь Эийн хувцаснаас зуурчихсан, нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд би очоод салгасан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Б нь Эийн нүүр рүү нэг удаа алгадсан. Өөр газар нь цохиогүй. Б, Э нар нь хамт амьдраад 1 жил гаруй болж байгаа. Б нь томоотой залуу харагдсан. Хааяа архи уучихдаг харагддаг бөгөөд зан байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Э өмнө нь өөр нөхөртэй байж байгаад салсан. Хийсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа. Бас л үг дуу цөөтэй хүн байгаа юм. Б, Э нарын хэрүүл, маргаан хийгээд байдаг шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Хардалтаас болоод байдаг байх. Б, Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи үнэртэж байсан. Хэр уусныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө хамтран амьдрагч Б.Этэй хэрүүл, маргаан үүсгээд Архангай аймгийн Батцэнгэл сум руу явах гэсэн боловч унаа явчихсан байсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын төв дээр  манай ах дүү нар байдаг юм. Тэгээд нэгэнт унаанаасаа хоцроод гадуур явж байгаад орой гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уулын 29-04 тоотод харьсан чинь эхнэр гэртээ байхгүй байсан бөгөөд гар утас руу нь залгахаар утсаа авахгүй дуудаад л байсан. Тэгээд нэлээн олон удаа залгасан чинь эрэгтэй хүн аваад тэрнээс болоод баахан хэрэлдсэн. Тэгээд эхнэр шөнө 22 цаг өнгөрч байхад гэртээ архи уучихсан ирэхээр нь хэрүүл, маргаан үүсгэж, зүүн талын хацар руу нь нэг удаа алгадаж унагаасан. Өөр газар цохиогүй. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч яваад саатуулсан. Би эхнэрээ хардаж хэрүүл, маргаан үүсгэсэн. Би эхнэр Б.Эийн зүүн талын хацар руу нэг удаа гараараа алгадсан. Малгайтай куртик өмссөн байсан учир куртикний захнаас нь татахад үснээс нь зулгаагдсан байж магадгүй. Өөр газарт цохиж, зодсон зүйл байхгүй. Намайг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Өмнө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бас хэрүүл, маргаан үүсгээд, миний нүүр болон хүзүү хэсэгт хумсаар урсан. Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй. Жаахан сорвитой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Би эхнэр Б.Эийн биед халдаж гэмтэл учруулсан нь миний буруу. Би буруугаа ойлгож ухаарч байна. Эхнэрээ зодсондоо маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Эийн биед баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн чамархай хэсгийн хуйханд жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн чамархай хэсгийн хуйханд жижиг шарх гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

           

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн Э сумын 3 дугаар багийн Ц хорооллын .. тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Э нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Н.Бөд зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Б нь А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Эийг бусадтай хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

          

           мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн өглөө хэрүүл, маргаан үүсгээд Архангай аймгийн Батцэнгэл сум руу явна гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 29-04 тоот гэрээсээ гараад явсан. Тэгсэн чинь үдээс хойш хөдөө яваагүй, унаанаасаа хоцорсон гэж байсан. Тэгээд би гэртээ ойр зуурын юм хийгээд, оёдол оёод 17 цагийн үед айл руу явж тоглоод 2 пиво уугаад 22 цагийн үед гэртээ орох гээд хашааны хаалгаа татсан чинь дотроосоо уячихсан байсан бөгөөд нүдээд байсан чинь хамтран амьдрагч Б гарч ирээд юм ярихын зуургүй нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, мөн үснээс зулгаасан. Тэгээд манай ах, эгч 2 гарч ирээд салгаад Цагдаагийн байгууллага дуудаж, Бийг цагдаа аваад явсан. Миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд үснээс зулгаасан. Нуруу руу өшиглөсөн санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө унтах гээд гэртээ хэвтэж байхад байшингийн цонх нүдээд байсан. Тэгээд хаалгаа онгойлгоход Б нь дүү Эийг зодсон гэсэн бөгөөд манай дүү уйлчихсан, нүүр нь улайчихсан, үс нь сэгсийсэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бийг цагдаа аваад явсны дараа гэрт нь орж харахад нүүр хэсгээрээ хавдчихсан, толгой өвдөөд байна гэж байсан бөгөөд үс нь жаахан унасан байсан. Э нь миний нүүр рүү гараараа цохисон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үдэш гэртээ байхад гадаа Э, Б хоёр хэрэлдээд байгаа бололтой, чанга, чанга дуугараад байсан. Тэгээд гэрээсээ гарахад Б нь Эийн хувцаснаас зуурчихсан, нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд би очоод салгасан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Б нь Эийн нүүр рүү нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Н.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө хамтран амьдрагч Б.Этэй хэрүүл, маргаан үүсгээд А аймгийн Б сум руу явах гэсэн боловч унаа явчихсан байсан. А аймгийн Б сумын төв дээр  манай ах дүү нар байдаг юм. Тэгээд нэгэнт унаанаасаа хоцроод гадуур явж байгаад орой гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уулын 29-04 тоотод харьсан чинь эхнэр гэртээ байхгүй байсан бөгөөд гар утас руу нь залгахаар утсаа авахгүй дуудаад л байсан. Тэгээд нэлээн олон удаа залгасан чинь эрэгтэй хүн аваад тэрнээс болоод баахан хэрэлдсэн. Тэгээд эхнэр шөнө 22 цаг өнгөрч байхад гэртээ архи уучихсан ирэхээр нь хэрүүл, маргаан үүсгэж, зүүн талын хацар руу нь нэг удаа алгадаж унагаасан. Өөр газар цохиогүй. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч яваад саатуулсан. Би эхнэрээ хардаж хэрүүл, маргаан үүсгэсэн. Би эхнэр Б.Эийн зүүн талын хацар руу нэг удаа гараараа алгадсан. Малгайтай куртик өмссөн байсан учир куртикний захнаас нь татахад үснээс нь зулгаагдсан байж магадгүй. Би эхнэр Б.Эийн биед халдаж гэмтэл учруулсан нь миний буруу. Би буруугаа ойлгож ухаарч байна. Эхнэрээ зодсондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,

 

           хохирогч Б.Эийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Нын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

 Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ