Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2043

 

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/00546

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо Сөүлийн гудамж, тоотод байрлах, Н.М ХХК /РД: /

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гүржавын Т /РД:ЗЙ/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2018 оны  дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Иргэн Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагын 4452УБН Хьюндай Соната 6 маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж пицца хүргэлтийн жолоочоор ажилд орсон болно. Ажиллах хугацаандаа байгууллагын өдөр тутмын бүтээгдэхүүний орлогоос 465.300 төгрөг, машины орлогын сарын төлбөр 500.000 төгрөг, нийт 965.300 төгрөгийн төлбөрт ороод цаашид ажиллах боломжгүй болж, өөр ажил хийж төлбөрөө барагдуулна гэж хэлээд одоог болтол ор сураггүй алга болсон. Оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байнаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.М ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гүржавын Т/РД:ЗЙ/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Н.М ХХК болон Гүржавын Т нарын хооронд байгуулагдсан2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр худалдан авагч Н.Т нь худалдагч Н.М ХХК-иас тээврийн хэрэгслийг 13.500.000 төгрөгөөр худалдан авч, сар бүрийн 20-ны өдөр 250.000 төгрөг, сар бүрийн 25-ны өдөр 250.000 төгрөг төлж, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохирсон үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойлох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж авагдсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гүржавын Т/РД:ЗЙ/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Тийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Н.М ХХК-ийн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, холбоо барих утас: 99636722 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Н.М ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гүржавын Т/РД:ЗЙ/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагаагБаянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Н.М ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч Н.М ХХК-ийн төлөөлөгчтэй холбогдох утас: 99636722 болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА