Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/945

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

  улсын яллагч Г.Лхагвасүрэн (томилолтоор),

  шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг, Ж.Гантулга,

  шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Т, С.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702002390192 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын Иргэн, 1972 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлалын багш мэргэжилтэй, Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод түр оршин суух, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ДШМ/327 дугаартай магадлалаар Ө.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Ч овогт Ө-ын Т (РД:...).

2. Монгол Улсын Иргэн, 1959 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, А овогт С-ын Б /рд:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

1. Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Б-тай  бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан:

- бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2009 онд 220.452 төгрөг, 2010 онд 1.898.800 төгрөг, 2011 онд 5.413.962 төгрөг, 2012 онд 7.969.111 төгрөг, 2013 онд 8.604.314 төгрөг, 2014 онд 7.818.691 төгрөг, 2015 онд 4.247.105 төгрөг, 2016 онд 11.574.581 төгрөг, 2017 онд 3.094.023 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 50.841.044 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

- тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авхуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.П-гээр цалингийн зээл авхуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Э-аар цалингийн зээл авхуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-  тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Д-ын нэрийг ашиглан 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.А-ын нэрийг ашиглан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Т-ийн нэрийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Т-ы нэрийг ашиглан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, иргэн О.Р-ийн нэрийг ашиглан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, иргэн М.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, иргэн Б.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, иргэн Э.А-ын нэрийг ашиглан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, иргэн Б.О-ын нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Э-ын нэрийг ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-  тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Э.А-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, иргэн М.Л-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг,  иргэн Б.О-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Н-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, иргэн М.Б-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.М-н нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Г-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг,  иргэн Р.Х-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Ц-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, иргэн О.Р-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, иргэн М.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Н-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Э-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, иргэн М.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, иргэн Б.Г-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, иргэн Б.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Б-гийн нэрийг ашиглан хүү Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст ... цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.О-гийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг,  тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш  Ч.О-ийн  нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.А-ын нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч аван, бусдад 2.762.067 төгрөгийг залилсан,

-  тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “...” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд  641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 486.895.569 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Т-тай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж:

- бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2008 онд 108.000 төгрөг, 2009 онд 2.834.488 төгрөг, 2010 онд 4.854.656 төгрөг, 2011 онд 3.098.780 төгрөг, 2012 онд 35.746.496 төгрөг, 2013 онд 32.467.548 төгрөг, 2014 онд 20.237.564 төгрөг, 2015 онд 21.655.169 төгрөг, 2016 онд 22.146.820 төгрөг, 2017 онд 10.218.995 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 153.368.519 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

- тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авхуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан  Ц.П-гээр цалингийн зээл авхуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Э-аар цалингийн зээл авхуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс цалин илүү бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Д-ын нэрийг ашиглан 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.А-ын нэрийг ашиглан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Т-ийн нэрийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Т-ы нэрийг ашиглан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, өөрийн бэр О.Р-ийн нэрийг ашиглан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, өөрийн эхнэр М.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, өөрийн охин Б.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, өөрийн хүргэн Э.А-ын нэрийг ашиглан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, өөрийн охин Б.О-ын нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Э-ын нэрийг ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..., ... тоот данснуудаар дамжуулан авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн хүргэн Э.А-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Л-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг,  өөрийн төрсөн охин Б.О-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Н-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Б-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.М-н нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Г-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг,  иргэн Р.Х-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Ц-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, өөрийн бэр О.Р-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, өөрийн эхнэр М.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Н-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Э-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, өөрийн төрсөн хүү Б.Г-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, өөрийн төрсөн охин Б.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Б-гийн нэрийг ашиглан хүү Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст ... цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.О-гийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг,  тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш  Ч.О-ийн  нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.А-ын нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч аван, бусдад 2.762.067 төгрөгийг залилсан,

- тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “...” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд  641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 589.423.044 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: Хавтаст хэргээс яллах дүгнэлт дурдагдсан нотлох баримт болон 9 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал, 19 дэх хавтаст хэргийн 54 дэх тал, 7 дахь хавтаст хэргийн 53, 9 дэх хавтаст хэргийн 101-104, 19 дэх хавтаст хэргийн 52 дахь тал авагдсан баримтыг,

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч нараас: хавтаст хэргээс 1 дэх хавтаст хэргийн 227-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал,  20 дахь хавтаст хэргийн 170-190, 162, 194 дэх талд авагдсан баримтуудыг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2 хуудас баримтыг,

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Хавтаст хэргээс 1 дэх хавтаст хэргийн 22, 76, 79, 112, 117, 119, 150, 160, 161, 162, 227-231 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал, 11 дэх хавтаст хэргээс 76, 105, 112, 113, 121,  124, 212 дахь тал, 12 дахь хавтаст хэргийн 165-167 дахь тал, 13 дахь хавтаст хэргийн 1-198 дахь тал, 16 дахь хавтаст хэргийн 218-223 дахь тал, 17 дахь хавтаст хэргийн 30, 196-197 дахь тал, 18 дахь хавтаст хэргийн 69-73 дахь тал, 19 дэх хавтаст хэргийн 41-47, 50, 51, 65-130 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 119-120 дахь тал, 20 дахь хавтаст хэргийн 40, 41, 45, 46 дахь тал, шинээр өгсөн 16 хуудас баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

НЭГ: Шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Т нь 61,187,108 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б-аас 59,405,676 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн санд төлсөн үлдэгдэл  519,671,303 төгрөгийг төлүүлэх, мөн нэр бүхий иргэний хариуцагч нараас цалин дээр нь бодсон илүү цалинг гаргуулж, Төрийн санд олгуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч нараас: “...Улсын дээд шүүхийн тогтоолд шүүгдэгч нарын хэргийг зүйлчлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго зэргийг харгалзан хуульд нийцүүлж зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж дээд шүүх тогтоолдоо дурдсан байгаа. Улсын дээд шүүхийн 75 дугаартай тогтоолд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Өнөөдрийн хуралд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж байгаа. Т-ын хувьд 61,187,108 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн дүгнэлтэд шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж, залилах гэмт хэргийн шинжийг дурдаж байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж бол бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг залилж авах гэж заасан. Шүүгдэгч нарын үйлдэлд залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин тэдний үйлдэл нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан шинжтэй байдаг. Иймд шүүгдэгч нарыг үйлдлийг өмгөөлөгчийн хувьд залилах гэмт хэрэг биш, завших гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Иймд Т-ын үйлдлийг завших гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж, Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Өмгөөлөгчийн хувьд Б-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг зөв тодорхойлох, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Өнөөдрийн хурал талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан. Гэвч энэ хэрэгт хохирлын хэмжээг зөв тогтоож чадаагүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд  нотлох баримт дутуу бол шинжээч шинжилгээ хийхээс татгалзана гэсэн заалт байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа дээрх заалтыг шинжээч зөрчсөн. Өмгөөлөгчийн хувьд С шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Харин М- шинжээчийн дүгнэлт хуульд заасны дагуу гарсан дүгнэлт гэж үзэж байгаа. Хэрэв Б-ыг шүүх гэм буруутайд тооцвол М-ийн шинжээчийн гаргасан 102 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар нотлох баримтаар үнэлж өгнө үү. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; уг хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Тийм учраас 127 дугаар цэцэрлэг уг хуулийн үйлчлэлд хамаарна гэж ойлгож байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолтой танилцсан, гэхдээ хэрэгт авагдсан баримтыг харахад Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа. Нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашигласан тохиолдол байгаа. Учир нь Т, Б нар тухайн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх байгаа. Шүүгдэгч нарын үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаад өөрсдөдөө давуу байдал бий болгож хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна. Б-ын үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байгаа. Харин Т, Б нарын хувьд төсвийн 1,2 дугаар гарын үсэг зурдаг албан тушаалтнууд байсан тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг дүгнэн үзвэл:

 Нэг: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн

тус цэцэрлэгийн багш Ц.П-гээр цалингийн зээл авхуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1,955,386 төгрөг, туслах багш Ц.Э-аар цалингийн зээл авхуулан 2015 онд цалин дээр нь 20,282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808,746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3,803,581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, 6,587,995 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэрч Ц.П-гийн “...Т-, Б- хоёр миний нэр дээр зээл авдаг байсан, тэгээд тэр мөнгөө миний данс руу шилжүүлээд тэр зээлээ төлдөг байсан... Миний санаж байгаагаар Т- 2013 онд намайг зээл аваад өг гээд 5, 6 орчим сая төгрөгийн зээл авхуулж байсан... Б- нь надаар бас энэ байдлаар нэг удаа зээл авхуулж байсан, одоо би яг хэдэн төгрөг авхуулж байсныг нь мэдэхгүй байна... Уг зээлүүдийг би өөрийн нэр дээр аваад мөнгийг нь Т-, Б- хоёрт өгдөг байсан учир зээлийн гэрээ бүх юм нь миний нэр дээр байгаа... 2013 онд илүү олгогдсон цалинг Т- л миний нэрээр авсан зээлийг төлөх гэж над руу шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 91-92 дахь тал),

2. Гэрч Ц.П-гийн гаргаж өгсөн зээлийн буцаан төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6 дахь хавтаст хэргийн 95, 100-101 дэх тал),                    

3. Гэрч П.Э-ын /Ц.П-гийн охин/“...2013 онд манай ээжийн ажлын газрын дарга Т гэх хүн нь намайг дуудаад “ирээд гарын үсэг зураад өг” гээд байхаар нь би Баянхошууны шинэ эцсийн тэнд байдаг “Хаан банк” нь дээр очиж нэг бичиг дээр гарын үсэг зурсан. Тухайн үед би юун дээр гарын үсэг зарснаа мэдээгүй юм. Тэгтэл дараа нь ээжээс сонсоход захирал Т- нь ээжээр зээл авхуулсан юм байна лээ, тэгээд намайг батлан даагчаар гарын үсэг зуруулсан гэсэн. Тэр мөнгийг ээжийн цалин дээр нэмж олгодог байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 103 дахь тал),

4. Гэрч Ц.Э-ын “...Тэгээд 2015 оны 12 сард тус цэцэрлэгийн ой болох гээд цэцэрлэгийн эрхлэгч Ө.Т нь надад хэлэхдээ “чи ганцаараа цалингийн зээлгүй байна, цэцэрлэгийн ой болох гээд мөнгө хэрэгтэй байгаа тул чи 6 сая төгрөгийн зээл авч өгөх хэрэгтэй байна,  чи зээл аваад өгчих юм бол би сар бүрийн цалин дээр чинь мөнгө нэмж өгөөд тэр мөнгийг чи зээлдээ өгч бай...” гэж хэлээд надаар 6 сая төгрөгийн зээл авхуулсан юм.  Тэгээд би 6 сая төгрөгөөс 5.940.000 төгрөгийг би С.Б-ын ... дугаарын данс руу шилжүүлээд, үлдсэн 60.000 төгрөгийг Ө.Т даргад бэлнээр өгч байсан. Тухайн зээлийн эргэн төлөлтийг сар, сараар нь миний цалин дээр нэмээд хийж байгаад зээл дуусгасан. Сард багцаагаар 286.500 орчим төгрөг цалин дээр илүү бодогдож орж явж байгаад 2017 онд зээл төлөлт дуусаж байсан юм...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 136 дахь тал),

5. Гэрч Б.Д-ын /Ц.Э-ын нөхөр/ “...Тэгээд 2015 оны орчимд байх гэж санаж байна, манай эхнэр Э надад ирээд “манай эрхлэгч намайг 6 сая төгрөгийн зээл аваад өг, цэцэрлэгийн ойгоор хэрэглэх гэж байгаа юм, төлөлтийг нь цалин дээр чинь нэмж оруулаад төлчихнө, чамаас мөнгө гаргахгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гэж Э-ад хэлж байсан юм. Тэгтэл маргааш нь Э ажлаасаа ирээд “надаас өөр зээлгүй хүн байхгүй байна гээд байхаар нь 6 сая төгрөгийн зээл аваад өгчихсөн” гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш Э-ын цалин дээр илүү мөнгө олгож, тэр мөнгөөр зээлийг нь төлдөг байсан юм...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 140 дэх тал),

6. Гэрч Ц.Э-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дахь хавтаст хэргийн 147-156 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,  

Хоёр: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн:

 тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүс болох  иргэн Л.Д-ын нэрийг ашиглан 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, иргэн Г.А-ын нэрийг ашиглан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, иргэн Ш.Т-ийн нэрийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 269,857 төгрөг, иргэн Ч.Т-ы нэрийг ашиглан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,970,000 төгрөг, иргэн О.Р-ийн нэрийг ашиглан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 758,934 төгрөг, иргэн М.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 684,031 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,842,360 төгрөг, иргэн Б.М-гийн нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,400,970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 850,300 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 502,100 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 724,500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,622,529 төгрөг, иргэн Э.А-ын нэрийг ашиглан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,489,910 төгрөг, иргэн Б.О-ын нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,640 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 750,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 633,901 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 810,500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,668,428 төгрөг, иргэн Б.Э-ын нэрийг ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,125,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,100,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,970,000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 950,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,170,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,490,320 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 901,420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан шүүгдэгч С.Б өөрийн ...8, ... дансаар авч, нийт 34,585,701 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Гэрч Ч.Т- “...Тэр сард Хас банкнаас цалин авахаар болоод би дансгүй тул Ариунжаргалын данс руу цалин ороод би Хаан банкны данс руу шилжүүлж байсан юм...Т- эрхлэгч манай хувийн дэлгүүрээс 500.000 төгрөг билүү, эсвэл бараа эд зүйл авсан юм. Тэгээд тэр мөнгөө эргүүлж өгөхдөө манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Би одоо яг бэлэн мөнгө авсан, эсхүл бараа авсан талаар нь санахгүй байна. Ямар ч байсан өрөө өгч байсан юм. Уг мөнгийг юунд зарцуулсан талаар нь би мэдэхгүй байна.  Буруу санаагүй бол байгууллагаараа салхинд гарах гээд зээлсэн санагдаж байна. Тэгээд тэр мөнгөө өгсөн санагдаад байна, буруу эсэхийг нь одоо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 229 дэх тал),

2. Гэрч О.Р /шүүгдэгч С.Б-ын бэр/ “...2017 оны 9 дүгээр сараас ... хувийн цэцэрлэгийн эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байна. Тус цэцэрлэгийг хадам аав С.Б үүсгэн байгуулсан. Тус цэцэрлэгийн үйл ажиллагааг нөхөр Б.Г бид хоёр хариуцаж ажилладаг. Би энэ талаар огт мэдэхгүй юм байна. Энэ талаар хадам аав С.Б өөрөө мэдэж байгаа байхаа. Би ... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Мөн надад нийгмийн даатгалын дэвтэр гэж огт байдаггүй...” гэсэн мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 45 дахь тал) ,

3. Гэрч О.Р-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  (9 дэх хавтаст хэргийн 47-55 дахь тал),

4.Гэрч Б.М /шүүгдэгч С.Б-ын төрсөн охин/ “...Би ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй. Манай аав Б нь ... дугаар цэцэрлэгт нягтлан бодогч байсан юм... Би ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй учир надад ямар нэгэн цалин мөнгө гэж орох ёсгүй. Миний картыг аав авчихсан байж байгаад 2015 оны орчимд би буцааж авсан, намайг картаа авснаас хойш мөнгө ороод ирэхээр нь аав Б руу шилжүүлдэг байсан. Би нэг ч төгрөг авч байгаагүй. Аав Б нь хэлэхдээ мөнгө ороод ирвэл над руу шилжүүлээрэй...гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 147-187 дахь тал),

5.Гэрч Б.М-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга  (6 дахь хавтаст хэргийн 188-197 дахь тал),

6. Гэрч Б.М-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (6 дахь хавтаст хэргийн 199-201 дэх тал),

7. Гэрч Э.А- /шүүгдэгч С.Б-ын хүргэн/...Би ... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Би ... дугаар цэцэрлэг хаана байдаг талаар ч мэдэхгүй. Баянхошуунд л байдаг байх... манай хадам аав Б- нь 2016 онд надаас картаа өгчих гээд авч байсан. тэгээд би буцааж аваагүй байж байгаад сүүлд авсан. Дээр хэлсэн 4.927.989 төгрөгийг би аваагүй учир мэдэхгүй байна. Энэ талаар манай хадам аав Б- мэдэх учир уг хүнээс асуусан нь дээр байх...” гэсэн мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 221 дэх тал),                    

8. Гэрч Э.А-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (8 дахь хавтаст хэргийн 222-232 дахь тал),                  

9. Гэрч Б.О- /шүүгдэгч С.Б-ын төрсөн охин/ “...Би ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй. Надад цалин бодогдох ёсгүй. Би 2014 оноос 2016 онд Сонгинохайрхан дүүргийн усан спорт сургалтын төвд ажиллаж байсан юм. Надад цалин бодогдсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна...Манай аав Б- нь надад хэлэхдээ “манай цэцэрлэгийн хүмүүс картгүй учир цалин тавихад хэцүү байна, чи картаа өгчих” гэж хэлээд надаас миний ... дугаарын дансны картыг авч байсан юм. Картыг өгсөн оныг нь санахгүй байна. Тухайн үед би хаан банкны карт ашигладаггүй байсан учир картаа аав Б-д өгч байсан. Надад цалин бодож олгосон талаар надад огт хэлээгүй, би энэ талаар мэдэхгүй, энэ талаар манай аав мэдэх байх. Би уг мөнгөнөөс  авч ашиглаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),

10. Гэрч Б.О-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (9 дэх хавтаст хэргийн 59-75 дахь тал),

11. Гэрч М.М-гийн “... би ... дугаар дансыг нээлгэсэн, нөхөр Б-д өгчихсөн байсан. Би төрийн байгууллагад ажиллаж байсан тул давхар ажиллах ямар ч боломжгүй. Б-д хувьдаа цэцэрлэгтэй, тэрэндээ цалин хөлс энэ тэр гээд мөнгө төгрөг их орж гардаг тул би карт нээж өгсөн...” гэсэн мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 95 дахь тал),

12. Гэрч М.М-гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (9 дэх хавтаст хэргийн 96-100 дахь тал),

13. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт: “....шүүгдэгч С.Б нь бусдын нэрээр өөрийн дансанд 34,585,701,64 төгрөг шилжүүлж авсан” (1 дэх хавтаст хэргийн 230, 238-240 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар,

Гурав: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэр, дансыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст ... цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан Тухайлбал: Э.А-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 4,327,989 төгрөг, 2017 онд 600,000 төгрөг, иргэн М.Л-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1,100,000 төгрөг, 2014 онд 3,160,000 төгрөг, 2015 онд 479,000 төгрөг, 2016 онд 100,000 төгрөг, 2017 онд 1,600,000 төгрөг,  иргэн Б.О-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 14,456,210 төгрөг, 2015 онд 16,359,320 төгрөг, 2016 онд 12,447,319 төгрөг, иргэн Н.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4,850,000 төгрөг, иргэн Б.Н-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 600,000 төгрөг, иргэн М.Б-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 250,000 төгрөг, иргэн С.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 142,500 төгрөг, иргэн Д.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2012 онд 90,000 төгрөг, иргэн Т.Б-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1,374,000 төгрөг, иргэн С.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 600,000 төгрөг, иргэн Г.Г-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 150,000 төгрөг,  иргэн Р.Х-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1,000,000 төгрөг, иргэн Б.Ц-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1,500,000 төгрөг, иргэн О.Р-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 5,589,486 төгрөг, 2016 онд 8,133,357 төгрөг, 2017 онд 5,357,250 төгрөг, иргэн М.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 6,154,401 төгрөг, 2016 онд 10,302,984 төгрөг, 2017 онд 2,749,500 төгрөг, иргэн З.Э-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2016 онд 14,736,362 төгрөг, 2017 онд 3,050,240 төгрөг, иргэн Т.Н-ын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2015 онд 700,000 төгрөг, иргэн Б.Э-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 4,730,000 төгрөг, иргэн М.Б-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 1,936,594 төгрөг, 2014 онд 2,786,706 төгрөг, 2015 онд 6,992,030 төгрөг, иргэн Б.Г-ийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2014 онд 7,690,493 төгрөг, 2015 онд 20,687,532 төгрөг, 2016 онд 16,201,419 төгрөг, 2017 онд 7,413,547 төгрөг, иргэн Б.М-гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 2013 онд 12,652,700 төгрөг, 2014 онд 15,312,525 төгрөг, 2015 онд 11,200,973 төгрөг, 2016 онд 11,498,525 төгрөг, 2017 онд 1,100,000 төгрөг, иргэн М.Б-гийн нэрийг ашиглан хүү Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар 2013 онд 7,686,999 төгрөгийг тус тус авч 249,849,966 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэрч М.Л-гийн “...Б- нь надаас 5 сая төгрөг зээлж байсан юм. Тэгээд тэр мөнгөө надад цувуулж өгч байсан, тэгээд цувуулж өгч байх явцдаа бас мөнгө зээлээд тэр мөнгөө цувуулж өгдөг байсан юм. Би ... дугаар цэцэрлэгт ажилладаггүй учир надад цалин гэж мөнгө орохгүй ба би уг цэцэрлэгээс цалин гэж мөнгө аваагүй, Б- нь надаас авсан мөнгөө л надруу шилжүүлэхдээ цэцэрлэгийн цалингаас шилжүүлсэн юм шиг байна. Уг 6.439.000 төгрөгийг Б- нь надаас зээлсэн мөнгөө өгсөн гэж ойлгож болно, би бол тэр цалин гэж орсон талаар нь мэдээгүй, Б- надад өгөх мөнгөө өгч байна гэж л ойлгосон...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 13 дахь тал),

2. Гэрч М.Л-гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 14-27 дахь тал),

3.Гэрч Н.Б-ын “...Би ... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй тул надад цалин олгогдох ёсгүй. Би Б-ын “И” нэртэй цэцэрлэгт нь 2011-2015 он хүртэл багшаар ажиллаж байсан юм. Тэгэхэд Б- байрны мөнгө, усны мөнгө, ажилчдын цалин өгөөрэй гээд над руу мөнгө шилжүүлж байсан юм. Тэр л мөнгө байна. Түүнээс өөрөөр надад ... дугаар цэцэрлэгт ажилласан цалин гэж орсон талаар би огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),

4. Гэрч Н.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 108-110 дахь тал),

5. Гэрч Б.Н-гийн “...2014 онд би хувиараа лангуу ажиллуулдаг байсан юм, тэгэхэд л надаас бараа эд зүйл авсан хүн мөнгө төгрөгөө сүүлд өгнө гээд авсан юм болов уу л гэж бодож байна, одоо бол санах зүйл алга. Гэхдээ би ... дугаар цэцэрлэгт ажилладаггүй, уг цэцэрлэгт таних хүн байхгүй учир надад өртэй хүн л надад мөнгөө өгөх гэж шилжүүлсэн байх гэж бодож байна. Би хүнтэй нийлээд уг цэцэрлэгээс цалин гээд мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн ... дахь тал),

6. Гэрч Д.М-гийн “...Би ... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Би 2011 онд 158 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор орж ажилласан ба одоог хүртэл уг цэцэрлэгт ажиллаж байна. Уг цэцэрлэгийн нягтлан бодогч Б-ыг адилхан цэцэрлэгийн нягтлан гэдэг утгаар нь танихаас биш, уг цэцэрлэгт ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 40 дэх тал),

7. Гэрч Т.Б-ын “...НҮБ-н олон улсын Jika гэх сайн үйлсийн аяны байгууллагаас ... дугаар цэцэрлэгийн ар талд тусдаа хашаатай нэг давхар байшинг барьсан юм...Тэгээд уг байшингийн ус дулаан цахилгаан гэх мэт урсгал зардлыг өөрсдөөсөө төлөх гэхээр боломжгүй байсан тул хүмүүст түрээсэлж байсан юм. Тэгэхэд 2013 онд Б- нь уг байшинг түрээсэлж өөрийн хувийн И гэх нэртэй цэцэрлэгийг ажиллуулсан. Уг байшингийн түрээсийн мөнгө гэж Б- нь 1.374.000 төгрөгийг над руу шилжүүлсэн юм. Тэр мөнгийг өгөхдөө надад цалин бодож олгосон юм байна. Энэ талаар надад хэлээгүй тул би тухайн үед мэдээгүй, сая цагдаагаас дуудахаар нь шалгаж үзэхэд тэр мөнгийг ... дугаар цэцэрлэгт 12 дугаар сарын цалин Бархас гэх нэртэйгээр ... дугаарын данснаас шилжүүлсэн байгааг олж харлаа. Би Б- гэх хүнийг сайн танихгүй, түрээслэгч гэдгээр нь л мэддэг байсан ба надад цалин гэж олгосныг мэдээгүй, уг хүнтэй ярилцаж тохиролцон уг мөнгийг авсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 84 дэх тал),

8. Гэрч Г.Г-гийн “...Ямар ч байсан би ... дугаар цэцэрлэгт ажилладаггүй учир надад уг цэцэрлэгээс цалин гэж мөнгө ирэхгүй байх, мөн уг цэцэрлэгт таних хүн байхгүй. Би 2013 онд үсчнээр ажиллаж байсан. Одоо бодож байхад 2013 онд би хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд хөөцөлдөж байхад нэг хүн хүүхэд цэцэрлэгт оруулж өгч чадна гээд надаас мөнгө авч байсан юм. Тэгээд дараа нь данс руу шилжүүлсэн юм тэр л юм болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 32 дахь тал),

9.Гэрч Р.Х-ын “...Би уг цэцэрлэгт ажиллаж байгаагүй учир уг цэцэрлэгээс надад цалин олгох ёсгүй. Б гэх хүн нь надаар байшин бариулсан ба байшин барих ажлын хөлс гэж надад 10 орчим сая төгрөг цувуулж өгсөн юм. Б гэх хүн нь тэр ажлын хөлсөө өгөхдөө л тийм байдлаар өгсөн юм байна. Түүнээс биш би уг цэцэрлэгт ажиллаж байгаагүй, цалин гэж авч байгаагүй. Түүнээс өөрөөр Б гэх хүнийг танихгүй. Б нь хувийн байшингаа надаар бариулаад ажлын хөлсөө өгсөн юм. Тэр мөнгөө өгөхдөө л цувуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 150 дахь тал),

10. Гэрч Б.Ц-ын “...Тухайн үед Б-ын эхнэр нь билүү дүү нь билүү надаас 1.500.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд буцааж өгөхдөө ийм байдлаар өгсөн юм байна. Надад цалин гэж олгосон талаар нь мэдээгүй ба цагдаагаас дуудахаар нь дансаа шалгаад үзтэл цалин гэж орсон байгааг хараад мэдлээ. Миний хувьд уг хүмүүстэй ярилцаж цалин авч байсан зүйл байхгүй, өр болох мөнгөө авахад л уг хүмүүсээс надад ийм байдлаар өгсөн юм байна...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

11. Гэрч Б.Ц-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 6 дахь тал),

 12. Гэрч З.Э-гийн /шүүгдэгч С.Б-ын найз/ “...Би ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй... Намайг ажилгүй байхад манай найз Б- нь намайг ... дугаар цэцэрлэгт “сангийн слесарь, цахилгаанчнаар орон тоо гарахаар авна” чи цалингийн карт, 2 хувь зураг надад өгчих гэхээр нь би Хаан банкинд карт захиалж аваад 2 хувь цээж зургийн хамт 2016 оны орчимд С.Б-д өгч байсан юм. Тухайн үед Б- надаас карт авсныхаа дараахан нь “би чиний картаар хүнээс мөнгө аваадахъя, нууц дугаараа өгчих гэхээр нь би картын нууц дугаарыг өгч байсан. Тэрнээс хойш орон тоо гарахгүй байна гээд намайг ажилд аваагүй, би ч картаа аваагүй тэгээд өнгөрсөн...2016, 2017 онд уг картыг Б- ашиглаж байсан, мөнгө төгрөг яаж авсныг би мэдэхгүй, миний хувьд уг мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй...” гэх мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал),

13.Гэрч З.Э-гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 122-124 дэх тал),

14. Гэрч Т.Н-ын “...Би ... дугаар цэцэрлэгт ажилладаггүй, ажиллаж байгаагүй, уг хүмүүсийг танихгүй. Манай ээж Даваажав нь уг ... дугаар цэцэрлэгт ажиллаж байсан юм. Ээжээс би энэ талаар асуухад манай ээж Даваажав нь Б- гэх хүнээс мөнгө зээлдэг байсан гэсэн. Тэгэхэд Б- гэх хүн нь  зээлж байгаа мөнгөө энэ байдлаар өгсөн байж магадгүй гэж хэлж байна лээ... Манай ээж Даваажав нь миний картыг 2015 онд ашигладаг байсан юм...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 167 дахь тал),

15.Гэрч Ж.Д-ын /Т.Н-ын ээж/ “...Би Б-ыг уг цэцэрлэгт ажилладаг байх хугацаанд мөнгө зээлж авдаг байсан юм. Тэгэхэд л Б-аас 2015 онд 700.000 төгрөг зээлсэн. Тэр мөнгийг надад өгөхдөө миний өгсөн дансны эзэмшигч буюу миний охин Нямжаргалын нэр дээр цалин бодож олгосон юм байна, энэ талаар нь би мэдээгүй. Түүнээс би уг хүнтэй ярилцаж охин дээрээ цалин бодуулж байсан удаа байхгүй, Б-ыг ингэж мөнгө гарган надад зээлснийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 169 дэх тал),

16. Гэрч Т.Н-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 161 дэх тал),

17.Гэрч Б.Э-ийн “...Би ... дугаар цэцэрлэгт 2014 онд ажиллаагүй. Тэр жил буюу 2014 онд би ... дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б-ын хувийн “И” гэх цэцэрлэгт нь эрхлэгчээр ажиллаж байсан. Тэр цэцэрлэг нь өргөжөөд сүүлд “...” гэдэг нэртэй болсон гэсэн. Тэгээд 2014 онд “И” гэх цэцэрлэгт ажиллаж байхад Б- нь над руу ажилчдын цалинг шилжүүлдэг байсан. Уг мөнгө нь ямар утгатай орж ирж байсныг мэдээгүй, мөнгө орчихсон гэхээр нь ажилчдад нь тараадаг байсан. Тэгэхэд намайг ... дугаар цэцэрлэгт ажилладаг гэж цалин олгоод над руу шилжүүлж байсныг мэдээгүй, тэр талаар надад хэлж байгаагүй. Би уг мөнгөнөөс нэг төгрөг ч авч байгаагүй...” гэх мэдүүлэг мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),

18.Гэрч Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал),

19. Гэрч М.Б-гийн “...Би ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй...Б- нь надаас нэлээн олон жилийн өмнө би чиний карт руу мөнгө оруулж гаргах гэсэн юм чи картаа өгчих гэж хэлээд надаас авч байсан. Яг ямар учиртай мөнгө болох талаар нь би мэдээгүй учир картаа өгсөн. Надад цалин бодож олгосон эсэх талаар нь би мэдээгүй, би тэр мөнгөнөөс мөнгө авч байгаагүй. Нэг төрөг ч аваагүй. Уг мөнгийг Б- л авч байсан...” гэх мэдүүлэг мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 144 дэх тал),

20.Гэрч М.Б-гийн эзэмшлийн Хаан дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 145-159 дэх тал),

21. Гэрч М.Б-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (10 дахь хавтаст хэргийн 160-162 дахь тал),

22. Гэрч С.Г-ийн /шүүгдэгч С.Б-ын хүү/ “...Манай аав С.Б ... дугаар цэцэрлэгт тухайн үед нягтлан бодогчоор ажилладаг байсан. Би аавдаа тусалж 2014, 2015 онд зуныхаа амралтаар манаачаар ажиллаж байсан. Гэхдээ миний банкны картыг аав маань ашигладаг байсан. Тэгээд тухайн Хаан банкны ... дансанд хэдэн төгрөг орж гарч байсныг би мэдэхгүй байна...Дээрх дурдсан 30,880,280 төгрөг ямар учиртай болохыг би хэлж мэдэхгүй байна. Би дээрх мөнгөнөөс өөртөө авч хэрэглэж байсан тохиолдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 56 дахь тал),

23. Иргэний хариуцагч В.Ц-ийн “...Б.Г нь 2013 оны 06 дугаар сард...нэг манаач амарсан байхад 1 сар орчим ажилласан, дараа нь 2014 оны 06 дугаар сард Д-ын оронд 1 сар ажилласан. Өөрөөр ажиллаагүй...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал),

24.Гэрч Б.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон түүний банкны дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 61-98 дэх тал),

25. Гэрч М.Б-гийн “...Би ... дугаар цэцэрлэгт 2008 оны 02 дугаар сард ажилд ороод 3 дугаар сард нь ажлаас гарсан. Түүнээс хойш ажиллаагүй учир хүмүүсийг нь танихгүй...Би 2013 онд ... дугаар цэцэрлэг ажиллаагүй. Мөн ... дугаарын данс нь миний данс биш...Би Гармаадорж гэх хүнийг танихгүй, уг хүнээс мөнгө авч байгаагүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 115 дахь тал),

26. Гэрч С.Э-гийн “...... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй тул би цалин гэж мөнгө аваагүй. Б- нь над дээр ирж ууж идээд явдаг байсан тэгэхэд тооцоо энэ тэр гээд мөнгө гаргахдаа би төлөөд Б- дараа нь над руу мөнгө шилжүүлэх ёстой байж байгаад тэр мөнгөө өгөхдөө л ийм аргаар шилжүүлчихсэн юм болов уу л гэж бодож байна. Түүнээс би Б-тай нийлж уг цэцэрлэгээс цалин гэж мөнгө авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 229 дэх тал),

27. Гэрч С.Э-гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, (8 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал),

28. Гэрч М.Б-ийн /шүүгдэгч С.Б-ын бэр дүү/ “...Би ... дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй тул надад цалин олгогдох ёсгүй. Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан ба тухайн хугацаанд жирэмсний амралттай байсан юм байна. Тэгээд мөнгөний хэрэг гараад өөрийн төрсөн эгч Мажигсүрэнгээс мөнгө зээлээч гэж мөнгө авдаг байсан. Тэгээд мөнгө шилжүүлчихсэн гэхээр нь аваад хэрэглэдэг байсан учир тухайн үедээ ямар учиртай мөнгө орж байгааг мэдээгүй юм байна...” гэсэн мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 137 дахь тал),

29. Гэрч М.Б-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (9 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал),

30. Гэрч С.Б-гийн “...Би нийслэлийн ... дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй. Би 2013 онд жуулчны бааз ажиллуулдаг байсан. Манай тэрэлжийн амралтад амарсан мөнгө гэж 600.000 төгрөг миний данс руу орсон....” гэсэн мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал),

31. Гэрч С.Б-гийн нийгмийн даатгалын лавлагаа (9 дэх хавтаст хэргийн 114-116 дахь тал),

32. Гэрч Д-ийн “...2017 оны 09, 10 сараас эхлээд ажилчдын цалинг бодоод эхэлтэл өмнөх саруудаас цалингийн зардал буурч харагдсан. Зардал буурч харагдахаар нь би 2017 оны 01 сараас хойших нийгмийн даатгалын хэлтсээс тайлангуудыг нь хуулбарлаж аваад хооронд нь тулгаад үзтэл манай байгууллагад огт ажилладаггүй, байдаггүй, 10-аас 12 хүний нэр дээр цалин бодогдсон байдал ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, манай байгууллага нь орон тооны 60 хүн байх ёстой, түүн дээр декреттэй 4-өөс 5 хүн нэмэгдэж нийт 65 хүнээр тайлан гарах ёстой байдаг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын тайлан дээр 76 хүнээр бөглөгдөж тайлагнасан байх жишээ баримтууд байна. Энэ байдлыг нь 2017 оны 01 дүгээр сараас хойш тулгаад үзтэл 2017 оны 07 дугаар сар хүртэл үргэлжилсэн байсан. Зарим саруудад 12, 11, 10 гэх мэтээр хүний тоог нэмж хасаад цалин бодсон байсан. Илэрсэн зөрчлийн талаар би эрхлэгч Ө.Т-д 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орчим өрөөнд нь орж танилцуулсан. Түүнд танилцуулахдаа зөвхөн Нийгмийн даатгалын 1 дүгээр сарын тайланг харуулаад “манай байгууллагад огт ажилладаггүй 12 хүн байна, илүү тайлагнаж өндөр цалин олгосон байна, энэ ямар учиртай юм бэ” гэсэн чинь эрхлэгч Ө.Т наад хүмүүс чинь С.Б-ын эхнэр М.М-гийнх нь дүү нар л байна ш дээ, би бол мэдэхгүй, С.Б л авчихсан байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь би О.Т-д Нийгмийн даатгалын тайлан дээрх гарын үсгийг харуулаад энэ таны гарын үсэг мөн үү, тамгаа дарсан байна ш дээ гэсэн чинь “мөн мөн” гэснээ, заримдаа тамгаа, С.Б-д үлдээгээд орхиод явчихдаг тохиолдолд, гардаг, ашигласан ч байж болзошгүй ш дээ гэх зэргээр булзааруулж эхэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал),

33. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт: “....тус цэцэрлэгт огт ажилладаггүй 22 хүнд 249.849.966 төгрөг цалин нэрээр олгосон” (1 дэх хавтаст хэргийн 229-232 дах тал) зэрэг нотлох баримтуудаар,

Дөрөв: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн

тус цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.О-гийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 200,000 төгрөгийг, бүлгийн багш Ч.О-ийн  нэрийг ашиглан, түүний цалин дээр 2017 онд 1,475,656 төгрөгийг, нярав ажилтай Л.А-ын нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1,086,411 төгрөгийг буюу нийт 2.762.067 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авсан болох нь:

1. Иргэний хариуцагч Х.О-гийн “...2017 оны 06 дугаар сард намайг амарч байхад Б- нягтлан над руу залгаад “чиний данс руу 200,000 төгрөг илүү орчихсон байна, ах нь андуураад шилжүүлчихсэн байна, ах руугаа шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би Б- ахад 200.000 төгрөг нөхөр Т-ын ... дугаарын данснаас шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 119-120 дэх тал),

2. Иргэний хариуцагч Х.О-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал),

3. Иргэний хариуцагч Ч.О-ийн “...Харин 2017 онд 07 сарын орчимд миний цалин дээр 1.475.639 төгрөг илүү орсон байсан ба Т захирал “цалин дээр чинь илүү мөнгө орсон байгаа, тэр мөнгийг над руу шилжүүлчих” гэж хэлээд уг мөнгийг би Т- захирлын данс руу шилжүүлсэн юм. Ямар учиртай юун мөнгө болох талаар нь мэдээгүй, юунд зарцуулсныг нь ч мэдэхгүй байна. Надад бол уг хүмүүстэй нийлж илүү мөнгө авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 160-161 дэх тал),

4. Иргэний хариуцагч Ч.О-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дахь хавтаст хэргийн 178 дахь тал),

5. Иргэний хариуцагч Л.А-ын “...Би уг цэцэрлэгт 2017 оны 3 дугаар сараас хойш ажиллаж байх хугацаанд шинээр ажилд орсон. Банкны дансгүй, дансны дугаараа өгөөгүй зэрэг шалтгаантай, зарим ажилчдын цалинг миний данс руу шилжүүлээд би өөрийн данснаас тэдгээр хүмүүсийн хэлсэн данс руу шилжүүлэх болон АТМ-ээс авч бэлнээр өгдөг байсан. Би данснаас шилжүүлснээс бусдыг нь дэвтэр дээрээ тэмдэглэж авсан байгаа... Мөн манай ажлын газрынхан БНХАУ-ын Хөх хотруу зугаалгаар явна гээд 500.000 төгрөг төрийн сангаар, 420.000 эцэг, эхээс хураасан мөнгө гэж орж ирснийг нь Ө.Т-ын данс руу шилжүүлж байсан. Манай байгууллага төв аймгийн Батсүмбэр рүү амралтанд явахад хүний 75.000 төгрөг цуглуулаад 150.000 төгрөгийг Ө.Т миний данс руу хийж байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал),

6. Иргэний хариуцагч Л.А-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (6 дахь хавтаст хэргийн 213-216, 7 дахь хавтаст хэргийн  1-21 дэх тал) зэрэг нотлох баримтаар,

Тав: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн

 тус цэцэрлэгийн цэвэр, бохир усны тээврийг “...” ХХК-иар гүйцэтгүүлэхдээ 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд  641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан 142,268,796 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэрч Б.У-ийн “...Би 2008 онд слесариар ажилд орсноос хойш 2018 оны орчим хүртэл бохир усыг машин ирж соруулах бүрд бүртгэлийг хөтөлдөг байсан. Манай ... дугаар цэцэрлэг нь 2008 оноос урд талдаа 5 тонны ёмкость нэг бохирын худагтай байж байгаад 2013 онд цэцэрлэгийн хажуу талд өргөтгөл баригдаад баруун талдаа 20 тонны ёмкосттой нэг худагт нэмсэн, түүний дараа нь 2019 оны орчимд цэцэрлэгийн хойд талд мөн цэцэрлэгийн өргөтгөл баригдаад 20 тонны нэг ёмкость шинээр байрлуулсан. Цэцэрлэгийн бохирыг 5 тонны бохирын машин ирж сордог байсан. Тэгээд бохир соруулсан тохиолдолд би тэрийг нь бүртгэж тэмдэглэн авдаг байсан юм...2017 билүү 2018 оны орчмоос бохирыг Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн албанаас машин ирж соруулдаг болсон ба түүнээс хойш тэмдэглэл хөтлөхөө больсон юм. Тэгээд тэмдэглэдэг байсан дэвтрээ алга болгочихсон, одоо надад тэр дэвтэр байхгүй...2008 оноос 2018 он хүртэлх хугацаанд бохир усыг сард дунджаар 17-18 удаа ирж сордог байсан. Хамгийн ихдээ л 20, хамгийн багадаа 16 удаа соруулдаг байсан. Сард 20-оос дээш удаа соруулж байгаагүй. Би бүртгэл хөтөлдөг байсан учир мэдэж байна...Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2008 оноос хойш манай ... дугаар цэцэрлэгийн бохирын шугам, ёмкость болон бусад зүйлсийг сольсон удаа байхгүй, хэрэв солих бол тендер зарлаж байж компани орж сольдог юм... “...” ХХК-иас бохир усыг соруулдаг байх үед сардаа 17-20 орчим удаа бохир соруулдаг байсан, одоо ч дүүргийн захиалагчийн албанаас ирж бохир соруулдаг болсноос хойш ч сардаа 17-20 удаа соруулж байгаа, тоо өсөж буурсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (19 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

2.Гэрч С.Г-ын “...2008 оны орчимд намайг бохирын машинтайгаа явж байхад Б- гэх хүн намайг зогсоогоод “... цэцэрлэгээс бохир соруулах ажил байна нэг удаа бохир соруулахад 20.000 төгрөгөөр зөөх үү?” гэж асуугаад түүнээс хойш би 2015 оны орчим хүртэл ... дугаар цэцэрлэгийн бохирыг машинтай очиж соруулж байсан...Би ... дугаар цэцэрлэгийн бохир соруулах дөхөөд ирэхээрээ слесарь У нь над руу хэлдэг байсан сард дунджаар 10-15 орчим удаа ... дугаар цэцэрлэгт очиж бохирыг соруулдаг байсан...Намайг ... дугаар цэцэрлэгийн бохирыг тээвэрлэдэг байх хугацаанд буюу 2008 оноос 2015 оны хооронд дээд тал нь 15 удаагийн рейс хийдэг байсан заримдаа 7-8 удаа рейс хийдэг, ихэвчлэн 10-13 удаагийн рейс хийдэг байсан...” гэх мэдүүлэг (19 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал),

3. Гэрч Д-ийн “...Ингээд би 2017 оны 09, 10 сараас эхлээд ажилчдын цалинг бодоод эхэлтэл өмнөх саруудаас цалингийн зардал, мөн бохир усны тогтмол зардал илт буурч харагдсан. Зардал буурч харагдахаар нь би 2017 оны 01 сараас хойшх нийгмийн даатгалын хэлтсээс тайлангуудыг нь хуулбарлаж аваад хооронд нь тулгаад үзтэл манай байгууллагад огт ажилладаггүй, байдаггүй, 10-аас 12 хүний нэр дээр цалин бодогдсон байдал ажиглагдсан. Өөрөөр хэлбэл манай байгууллага нь орон тооны 60 хүн байх ёстой, түүн дээр декреттэй 4-өөс 5 хүн нэмэгдэж нийт 65 хүнээр тайлан гарах ёстой байдаг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын тайлан дээр 76 хүнээр бөглөгдөж тайлагнасан байх жишээ баримтууд байна. Энэ байдлыг нь 2017 оны 01 дүгээр сараас хойш тулгаад үзтэл 2017 оны 07 дугаар сар хүртэл үргэлжилсэн байсан. Зарим саруудад 12, 11, 10 гэх мэтээр хүний тоог нэмж хасаад цалин бодсон байсан. Илэрсэн зөрчлийн талаар би эрхлэгч Ө.Т-д 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орчим өрөөнд нь орж танилцуулсан. Түүнд танилцуулахдаа зөвхөн Нийгмийн даатгалын 1 дүгээр сарын тайланг харуулаад “манай байгууллагад огт ажилладаггүй 12 хүн байна, илүү тайлагнаж өндөр цалин олгосон байна, энэ ямар учиртай юм бэ” гэсэн чинь эрхлэгч Ө.Т наа-д хүмүүс чинь С.Б-ын эхнэр М.М-гийнх нь дүү нар л байна ш дээ, би бол мэдэхгүй, С.Б л авчихсан байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь би О.Т-д Нийгмийн даатгалын тайлан дээрх гарын үсгийг харуулаад энэ таны гарын үсэг мөн үү, тамгаа дарсан байна ш дээ гэсэн чинь “мөн мөн” гэснээ, заримдаа тамгаа, С.Б-д үлдээгээд орхиод явчихдаг тохиолдолд, гардаг, ашигласан ч байж болзошгүй ш дээ гэх зэргээр булзааруулж эхэлсэн...Намайг ажил авснаас хойш мөн бохир усны тогтмол зардал огцом буураад ирсэн. Өмнө нь “...” ХХК-тай гэрээ байгуулж бохироо соруулдаг байсан юм байна лээ. Сардаа дунджаар 3.200.000, 3.500.000 төгрөгийн хооронд бохир усанд мөнгө төлөгддөг байсан байна лээ. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тус цэцэрлэг нь “Захиалагчийн ажлын алба” ОНӨААТҮ газартай гэрээ байгуулж бохироо соруулдаг болсон. Тэгсэн чинь 10 сараас эхэлж төлбөр нь 840.000 төгрөг болтлоо буурсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал),

4. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт: “....2008 оны 9 сараас 2017 оны 9 сар хүртэл хүртэл хугацаанд Ө.Т, С.Б нар нь 142.268.796 төгрөгөөр цэвэр бохир усны зардлыг илүү шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн (1 дэх хавтаст хэргийн 230-234 дэх тал)

5. Шинжээч С.С-ийн “...Дүгнэлтийн хүснэгт 5-д харуулсан тооцооллоор “...” ХХК-ийн сарын рейсийн дундаж 58.1, бусад харилцагчдын рейсийн дундаж 15.5-18.7 гарсан. “...” ХХК-ийн хувьд нийт явсан рейсийн тоог бусад харилцагчдын рейсийн дундаж тоогоор тооцоход жилд дунджаар 175 рейс явахаар байна ... Иймээс цэвэр бохир усны рейсийн тоог өгсөн илүү авсан төлбөрийн зөрчлийн дүнг С.Б, Ө.Т нарын харилцах дансанд “...” ХХК-иас шилжүүлсэн дүнгээс түүвэрлэн 142,268,796 төгрөг байх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Тооцооллыг ажлын баримтаас хүснэгтээр гаргаж хавсаргаж өгье...” гэх мэдүүлэг (19 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал)

6. Шинжээч С.С-оос гаргаж өгсөн 9 хуудас тооцооллын хүснэгт (19 дэх хавтаст хэргийн 52-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

Зургаа: Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байх хугацаандаа бүлэглэн

- Ө.Т нь өөрийн цалин дээр 2009 онд 220,452 төгрөг, 2010 онд 1,898,800 төгрөг, 2011 онд 5,413,962 төгрөг, 2012 онд 7,969,111 төгрөг, 2013 онд 8,604,314 төгрөг, 2014 онд 7,818,691 төгрөг, 2015 онд 4,247,105 төгрөг, 2016 онд 11,574,581 төгрөг, 2017 онд 3,094,023 төгрөг буюу нийт 50,841,044 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан,

- С.Б нь өөрийн цалин дээр 2008 онд 108,000 төгрөг, 2009 онд 2,834,488 төгрөг, 2010 онд 4,854,656 төгрөг, 2011 онд 3,098,780 төгрөг, 2012 онд 35,746,496 төгрөг, 2013 онд 32,467,548 төгрөг, 2014 онд 20,237,564 төгрөг, 2015 онд 21,655,169 төгрөг, 2016 онд 22,146,820 төгрөг, 2017 онд 10,218,995 төгрөг буюу нийт 153,368,519 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс тус тус илүү бодуулан авсан болох нь:

1. Хохирогч Б.Ц-гийн “...Би 2005 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст ажиллаж байгаа юм. Хэргийн талаар мэдэх зүйл гэвэл 2017 онд ... дугаар цэцэрлэгт шинэ нягтлан бодогч ажилд ороод ажиллаж байх хугацаанд нь өмнөх нягтлан бодогч, эрхлэгч нартай холбоотой цалинтай холбоотой асуудал гарсан гэж яригдаж байсан... 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аудит томилоход гарсан зардал болох 5,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас гаргасан, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аудит томилоход гарсан зардал болох 7,800,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгээс гаргасан, мөн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан ажлын хөлс гэж 1,120,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гарсан ажлын хөлс гэж 1,120,000 төгрөг тус тус нэхэмжилсэн уг хүмүүсээр гаргуулмаар байна. Мөн үүн дээр улсад учирсан хохирлыг уг хүмүүсээр төлж барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130, 19 дэх хавтаст хэргийн 61 дэх тал),

2.Гэрч Т.А-ийн “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэргэжилтэн Ж.Э-ын хамт ... дугаар цэцэрлэгт дээр очиж нягтлан бодох бүртгэлийн баримтад шалгалт хийсэн...ингээд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус цэцэрлэгийн 2017 оны 01 дүгээр сараас 6 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайланг авч 2017 оны 01 дүгээр сард эрхлэгч Ө.Т-ын гаргасан цалин тогтоолын тушаал дээрх нэрстэй тулгаж үзэхэд огт ажилладаггүй 14 хүний нэрийг нэмж бичээд Нийгмийн даатгалын тайланд тусгасан байсан. Энэ зөрчлийнх нь талаар Ө.Т-д хэлэхээр “би ёстой мэдэхгүй юм байна, ийм хүмүүс байсныг би ерөөсөө мэдэхгүй, энэ талаар мэдээгүй гэсэн тайлбар хэлдэг. Тэгэхээр нь би Нийгмийн даатгалын тайланг Ө.Т-д өөрт нь харуулаад гарын үсэг чинь мөн үү гэсэн чинь “мөн байна, анзаарч байгаагүй юм байна” гэж байсан. Өөр баримт байгаагүй бөгөөд 1 сард илүү бичигдсэн 14 хүнийг Нийгмийн даатгалын тайлантай тулгаж үзэхэд 2017 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэл хугацаанд ойролцоогоор 60 орчим сая төгрөг илүү бодогдсон байсан...Төрийн сангийн журмын дагуу төсөвт байгууллагууд нь цалингаа бодож эрхлэгчээрээ батлуулж, цалингийн гүйлгээний баримтаа Төрийн сангийн хэлтэс дээр ирж мэргэжилтнээр хянуулдаг. Мэргэжилтэн тус материалыг хянахдаа өөрийн батлагдсан төсөвт цалингийн хэмжээндээ багтаж байгаа эсэх, нийт хүмүүсийн цалин тогтоолыг хянана, орон тоог харах ёстой. Ингээд хянасан материал дээр нь гарын үсгээ зураад тамга даруулж өгөөд явуулдаг. Манай дээр хувь нь үлддэггүй. Тус хянагдсан материалыг нягтлан бодогч өөрөө авч яваад банканд өгч хүмүүсийн данс руу цалин ордог. Би бодохдоо С.Б нь цалингийн цэсээ цэцэрлэгийн ажилчдаараа бодоод нийт бодогдсон дүнг нь засаж, нэмээд мөнгө орохоор нь авдаг байсан гэх гэж бодож байна...Арилжааны банк нь нягтлан бодогч нараас файлаар нь цалингийн цэсийг аваад байгаа юм байна лээ. Тэгэхээр нягтлан бодогч нар манайхаас хянуулсан тамга тэмдэгтэй цаасыг Арилжааны банканд дээр аваачиж өгөхгүй байгаа. Энэ байдлаас үүдэлтэй С.Б цалингийн цэсээ файлаар харилцагч банк руугаа явуулахдаа хүний тоог нэмж бичээд илүү цалин бодуулах магадлал бас өндөр байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал),

3. Пантермидланд аудит ХХК-ийн аудиторын дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 196-220 дахь тал),

4. Шинжээч Л.О-ийн “...Цалингийн цэс буюу цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийг бодож гаргачхаад  хөл дүнтэй хуудсыг нь өндөр бодсон хөл дүнтэй хуудсаар сольж төрийн сангаас авах мөнгөн дүнгээ илүү гаргуулж байна. Жишээ нь ...цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийг бодоход хөл дүн дээр 10 сая төгрөг гарч байхад түүний оронд хөл дүн нь 15 сая төгрөг гарсан хөл дүн бүхий хуудсыг сольж хийгээд төрийн сангаас 5 сая төгрөг илүү бодуулж авсан байх жишээтэйгээр авсан байна. Ингээд төрийн сангаас хөл дүнд байх мөнгөн дүнг олгуулах хүсэлтийн хуудас өгч тэр мөнгийг банк руу шилжүүлсний дараа нь Хаан банканд өгч буй цалин олгох жагсаалт дээр нь тус цэцэрлэгт огт ажилладаггүй хүмүүсийн нэрийг зоож цалин олгоод уг хүмүүсийн данснаас дараа нь өөрсдийн данс руу шилжүүлж авах, эсхүл ажиллаж багаа хүмүүсийн цалин дээр илүү цалин бодоод тэр мөнгөө дараа нь дансаар шилжүүлж авах зэргээр илүү мөнгө авсан байна...Цэцэрлэгийн эрхлэгч нь тухайн цалинг илүү бодож байгаа байдлыг мэдэхгүй байх боломжгүй. Яагаад гэхээр төрийн санд шилжүүлж буй цалингийн цэс буюу ажилчдад цалин олгох цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, төлбөрийн хүсэлт, мөн банк руу явуулж буй цалин олгох жагсаалт зэргийг бүгдийг нь хянаж байж гарын үсэг зурдаг ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай  дүгнэлт: “... (1 дэх хавтаст хэргийн 227-250, 2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал),

6. Шинжээч С.С-ийн “... Ажиллаж байсан хүмүүст илүү цалин олгосон тооцоог гаргахдаа тухайн сар бүрийн цалингийн тооцооны хүснэгтээр баталгаажсан гарт олгох цалин болон олгосон урьдчилгааны дүнг банкны цалин олгосон жагсаалттай харьцуулж зөрүүг тооцон гаргасан. Уг цалингийн тооцоо хүснэгтээр бодогдсон цалингийн дүнд тухайн сард олговол зохих урамшуулал, үр дүнгийн урамшуулал, амралтын мөнгө, илүү цаг гэх мэт нэмэгдлүүд бүгд орсон байдаг. Тийм болохоор ажилчдын урамшуулал, илүү цаг, амралтын мөнгөө авсныг нь илүү цалин авсан мэтээр дүгнэлт гаргаагүй... Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 2008 оноос 2018 оны 04 дүгээр сарын хүртэл хугацааны цалингийн тооцоолол олголтыг шалгаж, анхан шатны баримтыг үндэслэн 426,080,982 төгрөгийг илүү олгосон гэж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх зөрчлийн дүн илүү нарийн тогтоогдож болно...Шинжилгээнд ирүүлсэн баримтад зарим ажилчдыг түр тушаалаар томилоод, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байсан учир ажиллаагүй үед нь цалин бодогдсон эсэхийг тогтоох боломжгүй байсан. Иймээс ажиллаж байсан гэж үзэн тооцоо хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар огт ажиллаагүй болох нь тогтоогдсон бол зөрчлийн дүн нэмэгдэж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл цалин гэж авсан нийт дүн нь зөрчил болно гэсэн үг. Ажлын баримтаас нийт авсан цалингийн түүврийг гаргаж өгье... Шинжилгээгээр тогтоосон энэхүү дүн нь цалин олгох жагсаалтад орсон нэр бүхий 10 хүний нэр дээр өөрийн Хаан банкны ..., ... тоот данснуудыг бичиж илүү авсан цалингийн дүн юм. Т, Б нарын данс руу шилжиж орсон мөнгөнөөс тухайн цэцэрлэгт эд зүйл авч, зохих хууль журмын дагуу эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн зүйл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Т, Б нар нь бусдын нэрээр болон өөрсдийн нэрээр төсвөөс цалин гэж авсан мөнгөнөөс байгууллагад эд хөрөнгө авсан талаар бүртгэлд бүртгэлд авсан гэх баримт, бүртгэл тогтоогдоогүй. Миний илрүүлсэн зөрчил бол цалингийн зөрчил юм.” гэх мэдүүлэг (19 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

7. Шинжээч С.С-оос гаргаж өгсөн 9 хуудас тооцооллын хүснэгт (19 дэх хавтаст хэргийн 52-60 дахь тал),

8. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... цэцэрлэгийн архивын баримт 19 хавтас, шинжээч  С.С-оос гаргаж өгсөн ажлын баримт бүхий СД 1 ширхэг,  Хаан банкнаас ирүүлсэн СД 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (19 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),

9.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хүмүүст илүү цалин олгосон жагсаалтад байх 71 хүний хохирлын тооцоо ( 2 дахь хавтаст хэргийн 38-44 дэх тал),

10. Дүгнэлтэд тусгагдаагүй, цэцэрлэгт ажиллаж байгаагүй хүмүүсийн хохирлын тооцоо (9 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал) зэрэг баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчийн зүгээс дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч, улсын яллагчаас шүүдэгч нарын дээрх үйлдлүүд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах”, “Хөрөнгө завших”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэх талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэтгэлцэж оролцсон.

Иймд дээрх гэмт хэргүүдийн обьектив болон субьектив шинж, ижил төсөөтэй болон ялгаатай шинж, нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэг рүү шилжиж буй эсэхийг авч үзэх шаардлага зүй ёсоор үүссэн тул дараах байдлаар харьцуулан судалж дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдэл нь аль гэмт хэргийн шинжийг агуулж буйг дүгнэх нь зүйтэй байна.

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:

Албан тушаалын байдал гэдэгт албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” тухай ойлголтыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар  ойлгох бөгөөд тус зүйлд заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4."давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Энэ хэргийн объектив шинж нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байх ба  энэхүү үйлдлийн улмаас иргэд байгууллагын эрх, хууль ёсны ашиг, түүнчлэн төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн хор уршиг учирсан, үйлдэл, хор уршиг  хооронд  шалтгаант холбоо байхыг шаардана.

Объект нь төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, нэмэгдэл объект нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол байна.

Субьектив шинж нь албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Субьект нь нийтийн албан тушаалтан байна.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн тухайд:

Энэ гэмт хэрэг нь төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, улсын эдийн засгийн аюулгүй байдалд халддаг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Объект нь төсвийн хөрөнгийг зарцуулах  талаар хуулиар тогтоосон журам байна. Хадлагын зүйл нь  төсвийн хөрөнгө байна.

Объектив шинж нь төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг сааруулсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн, төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг  зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан, улсын төсвийн, өөрийн хөрөнгө  оруулалтаар баригдаж  байгаа  барилга байгууламж, тоног төхөөрөмж угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн  ашиглах замаар төсөвт өртгийг  бүрдүүлж хөрөнгө завшсан идэвхтэй  үйлдэл байна.

Субъект нь төсөв захирагч байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд:

Хохирогч нь өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн эд хөрөнгөө түр хугацаагаар хадгалуулах буюу өөр бусдад дамжуулан өгүүлэх зорилгоор санаачилгаараа өгснийг далимдуулан ашиглахыг иргэдийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэнэ.

-итгэмжлэн хариуцсан этгээд  гэдгийг  аж ахуйн нэгж,байгууллага  иргэдээс  өөрийн өмчийг  хариуцуулахаар  үүрэг хүлээлгэсэн,  эсхүл хууль буюу  гэрээнд зааснаар  бусдын  бусын өмчийг  итгэмжлэн  хариуцах үүрэг хүлээсэн  этгээдийг  ойлгоно.

Завших гэдэг нь  гэмт этгээд  түүнд итгэмжлэн  өгсөн бусдын эд зүйлс,  өмч  хөрөнгийг  хууль бусаар  эргэлтэд  оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч  хөрөнгөтэй тэнцэх  хэмжээний нөхөн төлбөр  өгөхгүй байгааг ойлгоно. Ашиглалтын энэ  хэлбэр  нь гэмт этгээдэд  итгэмжлэгдэн  олгогдсон эд зүйлс хууль ёсоор  очоод  хууль бус хэлбэрээр  бусад руу шилжиж, үр дүнд нь  гэмт этгээд шунахай зорилгоор  эд зүйлс,  өмч  хөрөнгийг  хууль бусаар  ашиглах  бололцоо  олгодог байна.

Энэ гэмт хэргийн объект нь бусдын  өмчлөх эрх байдаг.

Объектив шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг  тэдний зүгээс хууль, гэрээ, албан  тушаалын  үндсэн дээр олгогдсон итгэмжлэл, албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар авах үйлдлээр илэрдэг, тухайлбал, албан тушаалын байдлаа ашиглан идэвхтэй үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар гэмт хэрэг төгсөнө.

Субъект нь 16 насанд хүрсэн  иргэн, тусгай субъект нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг  итгэмжлэн хариуцсан албан тушаалтан байна.

Субъектив шинж нь шунахай сэдэлттэй, шууд санаатай, гэмт этгээд нь  өмчлөгч, эзэмшигчээс  эд зүйлс, өмч хөрөнгөнөөс үнэт зүйл, материаллаг ашиг олох гэсэн зорилготой байдаг.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах” гэмт хэргийн тухайд:

Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин  халдлагын зүйл нь  мөнгө, бараа, материаллаг  үнэт зүйлс ... байна.

Хохирогчийн итгэлийг эвдэж түүний өмчлөл эзэмшилд буй эд хөрөнгө эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах нь залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр  юм.

Энэ гэмт хэргийн субъектив шинж нь шууд санаатай /шунахай сэдэлттэй/ байна.

Обьектив шинж нь албан тушаалын байдлаа ашиглан, идэвхтэй үйлдлээр бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын  харилцааны явцад бий болсон итгэлийг  урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгө, эд хөрөнгийн  эрхийг  шилжүүлэн авч,  хохирол учирснаар гэмт хэрэг төгсөнө.

Субъект нь 16 насанд хүрсэн хүн, тусгай субъект нь албан тушаалтан байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын  байдлаа  урвуулах, хэтрүүлэх  замаар  ашиг хонжоо  олсон  байдаг ч  бусдын  эд хөрөнгийг  хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө  авах болон бусдын  өмчлөлд  шилжүүлээгүй  байдгаараа өмчлөх  эрхийн  эсрэг гэмт хэргээс ялгагдана.

Харин залилах, хөрөнгө завших  зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь  бусдын эд хөрөнгийг шууд санаа, шунахай сэдэлтээр, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр  бүрмөсөн  өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд  эдийн  ашигтай  байдлыг бий болгож,  хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид хохирол учруулдаг байдлаараа ижил төсөөтэй хэдий боловч хөрөнгө завших  гэмт хэрэгт хохирогч иргэн нь  өөрийн санаачилгаар, албаны бүрэн эрх,  чиг үүргийн  хүрээнд  эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах,  захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлснийг хувьдаа авах, бусад руу шилжүүлж өгсөн байдгаараа залилах гэмт хэргээс ялгагдана.

Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахай сэдэлттэйгээр үйлдэгдэх нь заавал байх шинж байдаг бол албан тушаалын гэмт хэрэг болон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хувьд  гэмт хэргийн сэдэлт нь  зүйлчлэлд нөлөөлөхгүй  байдгаар мөн ялгаатай байна.

  Төсөв захирагч нь төсвийн хөрөнгийг өөрийн, эсхүл хамаарал бүхий  этгээдийн  эзэмшилд бүрмөсөн  шилжүүлэн завших,  төсвийн  хөрөнгөд  өөрсдийн хууль бус өмчлөлийг тогтоох гэсэн шунахай зорилгыг агуулгагүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс яллагдахаар байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдээс аль гэмт хэргийн шинжийг агуулж буй талаар дүгнэлт хийвэл,

Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Ө.Т-ыг ажилд томилсон тухай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 243 дугаартай захирамж /11хх94/, С.Б-ыг ажилд авах тухай 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 13 дугаартай тушаал /11хх105/, С.Б-ыг ажлаас чөлөөлсөн тухай  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/31 дугаартай тушаал /11хх110/, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон.

... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Т нь албан тушаалынхаа хувьд  удирдах албан тушаалтан, С.Б нь нягтлан бодогч байх бөгөөд тэдгээр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.

Шүүгдэгч нарын хувьд албан тушаалтан буюу дээрх 4 гэмт хэргийн субъектийн шалгуурыг хангаж байгаа ч тэдгээрт хохирогчоос сайн дурын үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хохирогч байгууллага нь  өөрийн санаачилгаар, албаны бүрэн эрх,  чиг үүргийн  хүрээнд  эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын үйлдлийг Хөрөнгө завших гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн Ө.Т нь ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу төсвийн шууд захирагч байх ба тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байх бөгөөд тус цэцэрлэгийн нягтлан бодогч С.Б-тай бүлэглэж шүүгдэгч С.Б-ын үүсгэн байгуулсан ... ХХК-иас  зах зээлийн дунджаас дээгүүр үнээр ажил, үйлчилгээ худалдан авч завшсан идэвхтэй үйлдэл байгаа боловч түүний үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн үндсэн шинж болох “төсөв захирагч нь төсвийн хөрөнгийг өөрийн, эсхүл хамаарал бүхий этгээдийн  эзэмшилд бүрмөсөн  шилжүүлэн завших,  төсвийн  хөрөнгөд  өөрсдийн хууль бус өмчлөлийг тогтоох гэсэн шунахай зорилгыг агуулгагүй” гэсэн шинжийг хангаагүй, эсрэгээрээ шүүгдэгч нарын үйлдэл нь шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн тул шүүгдэгч нарыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэтрүүлэх  замаар  ашиг хонжоо  олсон  энэхүү үйлдэл нь  эцсийн дүндээ бусдын  эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн тул Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэхээр байна.

Тодруулбал, шүүгдэгч Ө.Т нь ... дугаар цэцэрлэгт удирдах албан тушаалтан, шүүгдэгч С.Б нь санхүүгийн үйл ажиллагаанд хянал тавих чиг үүрэг бүхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байх хугацаандаа 2008 оноос 2017 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст хянуулж баталгаажуулсны дараагаар өөрсдийн болон бусад ажилчдын цалинг нэмж өөрчлөх, мөн огт ажиллаж байгаагүй хүмүүсийн нэрээр цалин бодсон хуурамч баримтыг харилцагч банканд аваачиж өгөх,  тэдгээрт нийгмийн даатгал төлөх, мөн 2008 оны 9 сараас 2017 оны 9 сар хүртэл хугацаанд С.Б-ын үүсгэн байгуулсан “...” ХХК-иар тус цэцэрлэгийн цэвэр бохир усыг соруулан зөөвөрлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ хуурамч баримт бичиг үйлдэх замаар тээврийн рейсийн тоог өсгөж илүү ажлын хөлс тооцон Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс өөрсдийн болон бусдын дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний мөнгө авч, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Төсөв захирагч Ө.Т, түүний хамтран оролцогч С.Б нар нь гэмт санаа зорилгоороо нэгдэж, шунахай сэдэлтээр, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хуурч, хуурамч  баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, төсвийн хөрөнгийг хууль бусаар  авч их хэмжээний хөрөнгө завшсан гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн нэг төрөл болох “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн шинжтэй байна гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч нараас гаргасан “Ө.Т нь завших гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлт, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч С.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч С.Б, Ө.Т нар нь нэг санаа зорилгоор, шунахай сэдэлтээр, өөрт ашиг олох байдлаар дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн уг гэмт хэргийн хамтран оролцогч болох нь тогтоогдсон. Нөгөөтэйгөөр шүүгдэгч Ө.Т нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдэх боломжгүй бөгөөд шүүгдэгч С.Б-ын идэвхтэй үйлдэл буюу 2 дугаар гарын үсэг зурах, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын дийлэнхийг нягтлан бодогч нь өөртөө ашиг болгож авах зэргээр бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн.

Иймд шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ө.Т-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан дараах хүсэлтийг хүлээн аваагүй болно. Тухайлбал,

1. Шинжээч С.С-ийн гаргасан дүгнэлтээр зөрчил хэзээ эхэлж хэзээ дууссан нь тодорхойгүй, Тэрбээр шүүгдэгч С.Бын ажлаас гарсан үеийн цаг хугацааны зөрчлийг шүүгдэгчид хамааТ-сан нь хохирол бодитой тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна гэх саналын тухайд: 

Шинжээч С.С нь зөрчлийг илрүүлэхдээ 2007 оноос 2018 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацааны баримт буюу тайлан, цалингийн цэс, дансны хуулга, захирамж тушаал зэргийг ашигласан байх боловч илэрсэн зөрчил буюу цалингийн зөрчил нь 2008 оноос 2017 оны хугацааг хамарсан, ... ХХК-иар бараа ажил үйлчилгээ үзүүлэхдээ тээврийн рейсийн тоог өсгөж илүү ажлын хөлс тооцсон хугацаа нь 2008 оны 9 сараас 2017 оны 9 сар хүртэл  хугацааг хамарсан болох нь шинжээчийн 168 дугаартай дүгнэлтэд дурдсан хүснэгт 1, 2, 5 зэрэгт тодорхой тусгагдсан байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж буй “зөрчил нь хэзээ эхэлж, хэзээ дууссан нь тодорхойгүй гэх асуудал нь үндэслэлгүй гэж дүгнэв.

2. “Шинжээч Д.М-ийн гаргасан 102 дугаартай дүгнэлт хохирлыг бодитой тогтоосон үндэслэл бүхий  дүгнэлт гэж үздэг, харин сүүлд гарсан шинжээч Сийн дүгнэлт үндэслэл муутай, хохирлыг бодит байдалд тулгуурлан тооцож гаргаагүй тул шүүхээс шинжээч Д.М-ийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

шинжээч Д.М нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааг хамруулж хийсэн, мөн цэвэр бохир усны зардал буурсан үзүүлэлт гарч байгаа шалтгааны талаар тусгаагүй тул тогтоох боломжгүй гэх байдлаар дүгнэсэн бол шинжээч С.С нь  2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны холбогдох баримтуудыг судалж харьцуулан дүгнэлт гаргасан нь өргөн хүрээтэй, илүү баримтад тулгуурлан зөрчлийг илрүүлсэн байх тул шинжээч С.С шинжээчийн гаргасан 168 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлж нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

3. Шүүгдэгч нар нь өөрсдийн авсан мөнгөнөөс тус цэцэрлэгт бараа материал авсан талаар баримтуудыг бүгдийг нь авч дахин дүгнэлт гаргуулах тухай асуудлын тухайд:

Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бусаар авсан мөнгөнөөс байгууллагад эд хөрөнгө авсан нь тус цэцэрлэгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтаар нотлогдож тогтоогдоогүй болох нь шинжээчийн 168 дугаартай дүгнэлт, шинжээч С.Сийн мэдүүлгээр тогтоогдсон тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь ач холбогдолгүй, мөн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, өөрчлөлт орохооргүй байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ө.Т, С.Б нарт холбогдох гэмт хэрэг нь 2008 оноос 2017 оны 6 сарын 16-ны өдрийн хооронд үйлдэгдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарах боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг нь ял шийтгэлийн хувьд эд хөрөнгийг хурааж,  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг  хоёр зуун  тавин нэгээс  таван зуун дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил  хүртэл хугацаагаар хорих ялтай, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс  найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуульд торгох ял болон хорих ялын дээд доод хэмжээ багассан байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”-т зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж гэм буруутайд тооцсон болно.

Хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас Төрийн санд учирсан хохирлыг тооцохдоо шинжээчийн дүгнэлт, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон бөгөөд дараах байдлаар шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Үүнд: Шүүгдэгч Ө.Т-аас хувьдаа илүү цалин авсан 50,841,044 төгрөг,  иргэн Ц.П-гээр цалингийн зээл авхуулсан 977,693 төгрөг, иргэн Ц.Э-аар цалингийн зээл авхуулсан 2,316,304 төгрөг, иргэний хариуцагч Ч.О-ийн нэр дээр 2017 онд илүү цалин бодуулан авсан 1,475,656 төгрөг, иргэний хариуцагч Л.А-ын нэр дээр 2017 онд илүү цалин бодуулан авсан 1,086,411 төгрөг, “...” ХХК-иас түүний данс руу орсон 4,490,000 төгрөг буюу нийт 61,187,108 төгрөгийг төрийн сангийн 100200900955 тоот дансанд төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 579,076,979 төгрөгийн шууд хохирол учруулсан ба үүнээс 59,405,676 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн санд төлсөн, үлдэгдэл  519,671,303 төгрөгийг буюу хувьдаа илүү цалин авсан /153,368,519-59.405.676=/ 93.962.843 төгрөг, иргэн Ц.П-гээр цалингийн зээл авхуулсан 977,693 төгрөг, иргэн Ц.Э-аар цалингийн зээл авхуулсан 2,316,304 төгрөг, хүмүүсийн нэрийг ашиглан өөрийн дансаар авсан 34,585,701 төгрөг, огт ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан авсан 249,849.966 төгрөг, иргэний хариуцагч Х.О-гийн нэр дээр 2017 онд илүү цалин бодуулан авсан 200,000 төгрөг, “...” ХХК-ийн нэрээр авсан 137,778,796 төгрөгийг гаргуулж,

Мөн нэр бүхий 45 иргэний хариуцагчаас дараах байдлаар буюу иргэний хариуцагч С.Т 1,351,628 төгрөг, Э.Э 177,724 төгрөг, Х.Б 32,962 төгрөг, Ч.Ч 7,600 төгрөг, Д.М 135,210, Г.Т- 25,343 төгрөг, Г.Ц 11,038 төгрөг, Т.О 176,398 төгрөг, Б.С 88,942 төгрөг, Э.Э 83,287 төгрөг, Д.О 119,359 төгрөг, Д.Г 124,210 төгрөг, Л.Ц 123,662 төгрөг, Н.Б 467,074 төгрөг, Ц.Э 124,574 төгрөг, Д.Ц 439,997 төгрөг, Б.У 327,134 төгрөг, С.Б 8,776 төгрөг, Д.Д 309,413 төгрөг, Н.У 35,626 төгрөг, Г.Ц 69,614 төгрөг, А.Х 121,541 төгрөг, Ц.Э 33,131 төгрөг, М.Б 152,000 төгрөг, Т.Б 5,030,979 төгрөг, Б.Ө 1,246,890 төгрөг, Ө.Э 16,468,548 төгрөг, Т.С 11,675 төгрөг, С.Т 26,243 төгрөг, Ш.Т 29,487 төгрөг, М.О 523,110 төгрөг, Г.Д 146,902 төгрөг, Т.О 78,075 төгрөг, Ч.Ц 96,211 төгрөг, В.Ц 167,668 төгрөг, Ж.Б 167,675 төгрөг, Д.Б 248,009 төгрөг, Ж.М 89,680 төгрөг, Д.М 350,949 төгрөг, Д.Б 1,000,974 төгрөг, Х.Х 99,949 төгрөг, Г.Э 50,999 төгрөг, Х.О 820,941 төгрөг, Ч.О 1,886,383 төгрөг, Л.А 107,173 төгрөг тус тус төлөх үндэслэлтэй тул Төрийн санд олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Т-д 2 жилийн хорих ял, шүүгдэгч С.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял  тус тус оногдуулж, мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “... Ө.Т нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлж барагдуулсан, 20-13 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өсвөр насны охин нь ээжийнхээ асрамжид байдаг,  эх нь өндөр настай хавдартай, боловсролын байгууллагад 25 жил үр бүтээлтэй ажилласан, 313 хоног цагдан хоригдохдоо их зүйлийг ухаарсан зэрэг байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хязгаараар нь оногдуулж, дээрх цагдан хоригдсон хоногийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг,

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “ С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 63 настай, эрүүл мэндийн хувьд  маш эрсдэлтэй түвшинд байгаа, бусдын төлөө гаргасан сайхан сэтгэлээсээ болж ийм гэмт хэрэгт холбогдсон. Иймд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эсхүл боломжтой бол торгох ялыг доод хязгаараар нь оногдуулж өгнө үү. Хэрэв торгох ял оногдуулах юм бол гадуур байх хугацаандаа хохирлоо төлж барагдуулах боломжтой юм” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.Т нь шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь урт удаан цаг хугацааг хамарч, үргэлжилсэн шинжтэй байгаа тул тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй, энэхүү үндэслэлд хамаарахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор хуульчилсан байх тул шүүгдэгч нарын үйлдлийг нэг гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Т-д “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, гэмт хэргийн улмаас Төрийн санд учруулсан хохирлын хэмжээ,  нөгөө талаас шүүгдэгч нь хохирол нөхөн төлсөн, гэмшиж буй байдал зэргийг харгалзсанаас гадна  хувийн байдлын хувьд 2 хүүхдийн хамт амьдардаг, бага нь насанд хүрээгүй, эх нь өвчтэй гэх байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Т-д 15000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүгдэгч Ө.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч С.Б-д “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, гэмт хэргийн улмаас Төрийн санд учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзсанаас гадна хувийн байдлын хувьд С.Б нь өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, өндөр настны тэтгэвэр авдаг, биеийн эрүүл мэндийн байдлын хувд зүрх өвддөг, эмчилгээ, хагалгаа хийлгэж байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч нь торгох ял оногдуулах эсхүл хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргасныг хүлээн аваагүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд болон дээд доод хязгаарын хувьд сонгох боломжтой хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь учруулсан хохирлын хэмжээ ихтэйгээс гадна хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж шүүх хуралдаанд оролцсон, гэмт хэргийн улмаас төрийн санд 519,671,303 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг учруулсан, учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг прокурорын саналыг хүрээнд оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч нараас Ө.Т-д торгох ялыг доод хязгаараар  оногдуулж өгнө үү гэсэн үгнэлт гаргасныг хүлээн аваагүй болно. Учир нь, шүүгдэгч Ө.Тийн хувьд мөн л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд шүүгдэгч Ө.Т нь хэдийгээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан боловч үйлдсэн гэмт хэрэг нь учруулсан хохирлын хэмжээ ихтэйгээс гадна хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн байх тул торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу Пантермидланд аудит ХХК-иар аудиторын дүгнэлт гаргуулсан төлбөр 12,800,000 төгрөгөөс “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэг 7,800,000 төгрөг”-ийг, “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс 5,000,000 төгрөг”-ийг тус тус төлсөн байна. Иймд шүүгдэгч Ө.Т-аас 6,400,000 төгрөгийг, шүүгдэгч С.Б-аас 6,400,000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт 7,800,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 5,000,000 төгрөгийг олгуулж шийдвэрлэв.

Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдийн шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс болох 2,240,000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь Шүүх шинжилгээний үндэсний төв нь төрийн байгууллага бөгөөд шинжээч нь өөрийн ажил мэргэжлийн хүрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнээд, шинжээчийн ажлын хөлсийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, С.Б нарын цагдан хоригдсон тус бүр 313 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.Б-ын хувьд, цагдан хоригдсон 313 хоногийг түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялаас хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Ө.Т-ийн хувьд, цагдан хоригдсон 313 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 15.000.000 сая төгрөгийн торгох ялаас хасаж, биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 10305 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.305.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ө.Т-д торгох ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авахаар тогтож, шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... цэцэрлэгийн архивын 19 хавтас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус цэцэрлэгт буцаан олгож, 2 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ө-ын Т, А овогт С-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Т-д 15000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч С.Б-д 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 313 (гурван зуун арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялаас хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 1 (нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар тогтоож,

-шүүгдэгч Ө.Т-ын цагдан хоригдсон 313 (гурван зуун арван гурав) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 15000.000 сая төгрөгийн торгох ялаас хасаж, биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 10305 (арван мянга гурван зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.305.000 (арван сая гурван зуун таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д  оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 519,671,303 төгрөгийг, иргэний хариуцагч С.Т-аас 1,351,628 төгрөг, Э.Э-аас 177,724 төгрөг, Х.Б-ээс 32,962 төгрөг, Ч.Ч-ээс 7,600 төгрөг, Д.М-гээс 135,210, Г.Т-аас 25,343 төгрөг, Г.Цаас 11,038 төгрөг, Т.О-аас 176,398 төгрөг, Б.С-гаас 88,942 төгрөг, Э.Э-ээс 83,287 төгрөг, Д.О-аас 119,359 төгрөг, Д.Г-ээс 124,210 төгрөг, Л.Ц-гаас 123,662 төгрөг, Н.Б-аас 467,074 төгрөг, Ц.Э-аас 124,574 төгрөг, Д.Ц-аас 439,997 төгрөг, Б.У-гаас 327,134 төгрөг, С.Б-гаас 8,776 төгрөг, Д.Д-аас 309,413 төгрөг, Н.У-ас 35,626 төгрөг, Г.Ц-оос 69,614 төгрөг, А.Х-ээс 121,541 төгрөг, Ц.Э-гээс 33,131 төгрөг, М.Б-гаас 152,000 төгрөг, Т.Б-ээс 5,030,979 төгрөг, Б.Ө-гаас 1,246,890 төгрөг, Ө.Э-ээс 16,468,548 төгрөг, Т.С-гоос 11,675 төгрөг, С.Т-өөс 26,243 төгрөг, Ш.Т-ээс 29,487 төгрөг, М.О-ээс 523,110 төгрөг, Г.Д-гаас 146,902 төгрөг, Т.О-аас 78,075 төгрөг, Ч.Ц-гээс 96,211 төгрөг, В.Ц-ээс 167,668 төгрөг, Ж.Б-аас 167,675 төгрөг, Д.Б-ээс 248,009 төгрөг, Ж.М-аас 89,680 төгрөг, Д.М-ээс 350,949 төгрөг, Д.Б-аас 1,000,974 төгрөг, Х.Х-гээс 99,949 төгрөг, Г.Э-гаас 50,999 төгрөг, Х.О-гээс 820,941 төгрөг, Ч.О-аас 1,886,383 төгрөг, Л.А-аас 107,173 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд олгуулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Т-аас 6,400,000 төгрөг, шүүгдэгч С.Б-аас 6,400,000 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт 7,800,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Цадаагийн 2 дугаар хэлтэст 5,000,000 төгрөгийг тус тус олгосугай.                       

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... цэцэрлэгийн архивын 19 хавтас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус цэцэрлэгт буцаан олгож, 2 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ө.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Тд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.АЛТАНЦЭЦЭГ