Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр                                   Дугаар 2022/ШЦТ/52                          Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч Г.Ч,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Гын Чад холбогдох 2128003180051 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Биеийн байцаалт: ..................,

Шүүгдэгч Г.Ч нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 7-44 тоотод “эмэгтэй хүнийг доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Б.Бтэй маргаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж зодон, доод эрүүний хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Чыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 16-ны шөнө Ц дуудаад байхаар нь очоод архи, пиво уусан. Цогбаяр яваад Бийг аваад ирсэн. С гаднаас халамцуу орж ирсэн. Юм ярьж байгаад С Цын өвөр дээр очоод суусан. Тэгсэн Б уурлаад янхан, банзал, гичий гэж янз бүрээр хэлээд Сгийн нуруу руу 2 удаа цохичихсон. Тэгэхээр нь би эмэгтэй хүнээс гаргаагүй юм шиг гэж хэлээд 3 удаа алгадсан гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед намайг гэртээ байсан чинь гаднаас Ц ах орж ирээд утсаар ярьсан чинь яръя гэсэн би утсаа өгсөн чинь Ц ах Ц руу залгаад ярьж байсан. Удалгүй Ц ах хоёулаа манай гэр рүү явъя гэхээр нь би Ц ахтай хамт гэрт нь очсон чинь гэрт Ц, А бүтэн нэрийг нь мэдэхгүй байна бас 3, 4 танихгүй залуучууд байсан. Тэр хүмүүс архи уугаад сууж байхаар нь Ц ах бид хоёр очоод хамт архи ууж байсан чинь гаднаас С халамцуу орж ирээд Цын өвөр дээр нь суугаад байхаар нь би босч ирээд Сд чи надтай амьдардаг байж яагаад Цын өвөр дээр суугаад маяглаад байгаа юм гэж уурласан чинь С над руу уурласан. Би Сг хувцсаа аваад зайлаарай гэж хэлсэн чинь Ч байх нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг залуу намайг орон дээр сууж байхад чи эмэгтэй хүн рүү уурладаг хэн бэ гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь миний нүүр рүү ахиад нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг босоод зуухны хажууд зогсож байхад ахиад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь би гэрийн үүд рүү унасан. Тухайн үед гэрийн үүд нээлттэй байсан.ш Би босоод ирсэн чинь Ц чи эмэгтэй хүнийг хараадаг хэн бэ гээд намайг гэрээс авч гараад гадаа 2 удаа гараараа элэгдсэн. Би Ц ахын хашаанаас гараад гэртээ алхаж ирсэн чинь араас удалгүй шөнийн 01 цаг өнгөрч байсан байх С ирээд хувцсаа авлаа гэхээр нь би хэрүүл хийгээд зогсож байсан чинь гаднаас нэг Амараа гэсэн байх танихгүй залуу орж ирээд Сгийн хувцсыг аваад гэрээс гараад явсан. Би гэртээ амарчхаад маргааш нь цагдаад өргөдөл гаргасан... Миний эрүү мултарч хугарсан... С миний хамтран амьдрагч. Бид хоёр 2021 оны 07 дугаар сараас хойш хамт амьдарч байна. Ц, Ч нарыг танихгүй өмнө нь 2-3 удаа харж байсан. Би эрүүндээ эмчилгээ хийлгэнэ одоогоор хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна эмчээс асууж хэдэн төгрөг болохыг мэдээд баримтыг авчирч өгнө. Гомдолтой байна... Тухайн үед Ц гэх намайг Стой хэрүүл маргаан хийж байхад намайг цаашаа бай гээд миний цээжин хэсэг рүү гараараа түлхээд байсан тэрнээс цохисон зүйл байхгүй. Ч надад эмчилгээнд хэрэглэх мөнгө гээд 600.000 төгрөг өгсөн дахиад нэг сая төгрөг өгнө гэж хэлсэн байсан. Надад Ц гэх хүнд гомдол санал байхгүй. Харин Чаас эмчилгээний зардал болон 2022 оны 11 дүгээр сард би эрүүний хадаасыг авах тул тэр хагалгааны мөнгийг гаргуулан авмаар байна. Эмчилгээнд гарсан зардлуудыг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/

 

Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед би Ц буюу БатЦгийн гэрт очиход гэрт нь Ч, Ц, Б, Ц тэд нар архи уугаад сууж байсан. Тэгээд би орж очоод Цтай юм ярьж байгаад орон дээр суусан чинь Б намайг хэл амаар доромжлоод намайг алдартай янхан гээд хэлсэн чинь Ч уурлаад чи эмэгтэй хүнээс гараагүй юу гээд уурлаад Бийг орон дээр сууж байхад нь гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Б ахиад намайг хэл амаар доромжлоод байсан чинь Ч чиний эхнэр биз дээ чи олон эрийн дунд эхнэрээ ингэж хэлэхээс ичээч гэж хэлээд ахиад нүүр рүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь Ц Бийг одоо явуул гэж хэлсэн чинь Б гэрээс гарснаа удалгүй буцаж орж ирээд хүмүүстэй хэрүүл хийгээд байсан. Тэгсэн чинь Ч Бийг одоо яв гэж хэлсэн чинь Б үгүй гэж хэлсэн чинь Ч Бийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь Б газар үүдний босгон дээр унасан. Б босч ирсэн чинь амнаас нь цус гарч байсан. Тэгсэн чинь Ц босоод Бийг аваад гэрээс гарсан. Удалгүй орж ирээд Бийг 2 удаа цээж рүү нь цохисон гэж хэлсэн. Би гэрт байсан болохоор хаашаа нь цохисныг мэдэхгүй байна. Б гаднаас орж ирээд намайг уучлаарай гэснээ намайг хараад гичий янхан гээд хэлсэн. Тэгсэн чинь А гаднаас орж ирсэн. Б намайг хувцсаа аваад зайлаарай гэж хэлээд гэрээс гараад явахаар нь удалгүй гэртээ очиж хувцсаа авах гэсэн чинь Б намайг хэл амаар доромжлоод гэрээс гаргахгүй байсан. Тэгээд гаднаас А орж ирээд би Ад хувцсаа өгөөд гэрээс гарч явсан. Бтэй 2021 оны 07 дугаар сараас хойш хамтран амьдарсан.” /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед би хоёр найзтайгаа хамт явж байсан чинь Энхээ ах, Эрдэнээ ах 2 аймагт ирчихлээ гэхээр нь би 2 шил 0,75 литрийн архи, 2 ширхэг хайрцагтай сүү аваад хаана байна гээд залгасан чинь Цгийн гэрт ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд Цг байна уу гэсэн чинь Ц байхгүй байна ойрхон гарсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б над руу залгаад дүү нь бачуураад байна хамт сууж ярих хүн байхгүй байна хоёулаа нийлж ганц юм ууя гэхээр нь би чамд архи авч өгье гээд хаана байна гэсэн чинь хашааны гадаа найзтайгаа ганц юм уугаад сууж байна гэхээр нь би чамд ганц юм аваад очъё гэртээ байж бай гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд би Цгийн гэрт очоод сууж байсан чинь гаднаас С орж ирсэн халамцуу байх шиг байсан удалгүй Ц Б хоёр согтуу орж ирсэн. Тэгээд Цгийн гэрт байсан нэг ширхэг 2,5 литрийн пивыг аваад Б аягалж уугаад дуусах үед С руу Б уурлаад гичий, банзал гээд хэл амаар доромжлоод байсан чинь Ч Бийн хажууд сууж байгаад эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд нүүр рүү нь Ч цохих шиг болсон. Би өөр тийшээ харж байсан болохоор хараагүй хажууд цохиж байгаа чимээ гарсан. Тэгээд би гэрийн үүдэнд дотор байхдаа Бийг авч очоод чамайг гэртээ байж бай гэхэд яах гэж ирсэн юм гэж хэлээд цээж рүү нь хоёр удаа гараараа цохисон. Гэрт ирээд архи ууж байгаад Б, С руу уурлаад хувцсаа аваад зайлаарай гичий минь янхан минь гэж хэлсэн. Би хүнтэй юм яриад сууж байсан чинь Б гэрийн үүд рүү унаад босч ирсэн чинь амнаас нь цус гарч байсан. Би яагаад газар унасан талаар мэдэхгүй. Тэгээд Б Сг хэл амаар доромжилж байгаад гэрээс гараад явсан удалгүй А гаднаас машинтай ирсэн чинь С хамт хувцас авъя гэж хэлээд Ч А нартай гэрээс гараад явсан. Удалгүй тэр гурав хувцсаа аваад гэрт эргэж ирсэн. Ч Бийн нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон, би цээж рүү нь гараараа 2 удаа цохисон.” /хавтаст хэргийн 32 дахь тал/

 

Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой ажлаасаа тараад явж байсан чинь Ч утсаар яриад Ц гэдэг айлд байна хүрээд ир гэхээр нь би хаягийг нь мэдэхгүй гэсэн чинь хаягийг нь заагаад өгсөн. Тэгсэн тэр айл нь Гурвансайханы хорооллын баруун хойгуур байдаг айл байсан. Хашаа нь урдуураа хаалгагүй хашаа байсан. Тэнд очсон чинь Ч нөгөө хоёр хүнийг танихгүй, сүүлд нь нэрийг мэдсэн Ц, Ц гээд гурвуулаа нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Би тэднийд сууж байсан чинь гаднаас С Б, бас танихгүй нэг ахтай хамт орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Би 21 цаг өнгөрөөгөөд Гурвансайханд байдаг эгчийндээ оччихоод замаараа Цгийн гэрээр орсон чинь Б гэрийн баруун урд талд гоожуурын хажууд сууж байсан. Ц, Ц хоёр Бийг одоо харьж амар айлд шүлсээ хаяад гээд хэлээд сууж байсан. Удаагүй Б гэр рүүгээ ганцаараа яваад өгсөн. Тухайн үед би машиндаа сууж байсан чинь Бийн эхнэр С намайг гуйгаад гэр рүү яваад хувцсаа аваад ирье гэхээр нь Ч, С /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ бид гурав миний машинаар яваад Бийнд очсон. С хүүхдээ аваад машинаас буугаад гэр рүүгээ орсон. Машиндаа сууж байтал Бийн гэрт хүн хашхираад байх чимээ гарахаар нь би хашаа руу нь давж ороод гэр рүү нь орох гэсэн чинь гэрийн хаалгаа дотроос нь түгжчихсэн байхаар нь тогшсон чинь Б галын дэгээ барьчихсан хаалгаа тавьсан. Гэрт нь ороод очтол С гэрийнхээ хойд талд хувцсаа барьчихсан уйлаад зогсож байсан. Сгийн барьж байсан хувцсыг нь аваад гэрээс гарсан араас С гараад ирсэн. Ч, С гурвуул Цгийн гэр рүү явсан, очоод тэр хоёрыг буулгаад би гэр рүүгээ харьсан. Ч хэлэхдээ Б эхнэр болох Сг доромжлоод гичий нохойгоор нь дуудаад байхаар нь 2 удаа цохисон гэж байсан.” /хавтаст хэргийн 34 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Бийн биед доод эрүүний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

Шүүгдэгч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байсан. Тэгсэн оройны 20 цагийн орчимд Ц ах над руу залгаснаа чи Цгийн гэрт хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь за тэгье гээд 20 цаг өнгөрөөгөөд Цгийнд очсон. Тэднийд Ц, Ц ах хоёр архи уучихсан сууж байсан. Намайг очсоны дараа архи нь дууссан. Тэгээд бид гурав дэлгүүр явж 1 шил Соёрхол нэртэй архи болон 1 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчхаад Ц ахынд очоод Ц ахыг гэрт нь үлдээчхээд Ц ах бид хоёр архи пивоо аваад Худалдааны төв рүү явж хүн хүргэж өгчхөөд эргээд Цгийнд ирсэн чинь Ц гэртээ байгаагүй. Тэгэхээр нь Цгийн утас руу залгатал удалгүй Б, Ц хоёр хашаагаар орж ирсэн. Тэгсэн Б халамцуухан бололтой байсан. Бид дөрөв Цгийн гэрт нөгөө архи пивоо ууцгаасан. Тухайн үед би архи уугаагүй пивоноос нь уусан. Тэгээд хэдүүл сууж байтал Эрдэнээ хөдөөнөөс ирлээ гээд орж ирсний дараахан 22 цагийн орчимд С хүүхэдтэйгээ согтуухан халамцуу орж ирсэн. Тэгээд тоглоод Ц ахын өвөр дээр нь суусан чинь Ц ах чи яагаад хүний өвөр дээр суугаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь С босоод орон дээр Бийн хажууд суусан. Тэгсэн Б С руу чи ингээд эрчүүдийн өвөр дээр суугаад явж байдаг юм уу гэсэн чинь С уурлаад чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад тэр хоёр маргалдсан. Б, С руу янхан гичий минь гэж хэлсэн чинь Ц ах уурлаад Бт чи яахаараа эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм бэ гээд Бийг 2 удаа цээж рүү нь түлхсэн. Тэгээд Б, С руу бас л хэрүүл өдөөд чимээгүй суухгүй л байгаа харагдахаар нь би Бийн нүүрний баруун хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд Бийг одоо харьж амар гэсэн чинь явахгүй зогсож байснаа С руу чи хувцсаа аваад зайлаарай гэж хэлэхээр нь ахиад Бийн нүүрэн тус газар гараараа цохисон чинь гэрийн үүдэнд газар унасан. Тэгээд Б босоод ирсэн чинь амнаас нь цус гарч байсан. Б гэр рүүгээ харилаа гээд гэрээс гараад явсан. Тэгтэл А гаднаас орж ирэхэд С Ат хамт яваад гэрээс очоод хувцсаа авъя гэж хэлэхэд нь би хамт Аын машинд суугаад хамт явсан. Тэгээд Бийн хашааны гадаа очоод С гэр рүүгээ орсон. А бид хоёр хүлээгээд сууж байсан чинь Бийн гэрт эмэгтэй хүн хашхирах шиг чимээ гарсан. Тэгээд А хашаа руу нь орох гэсэн чинь хаалга цоожтой байхаар нь хашаан дээгүүр нь давж орж ороод удаагүй А Сг дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид 3 Цгийнд эргээд очоод байж байтал цагдаа. Цагдаа ирээд Цагдаагийн газар руу А, Ц, С бид хэдийг авч ирсэн... 2021 оны 12 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2022 оны 2 сард 600.000 төгрөгийг Бийн данс руу шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

  

   Шүүгдэгч Г.Ч нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 7-44 тоотод “эмэгтэй хүнийг доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Б.Бийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Ч гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Г.Чад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хАлагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

         Шүүгдэгч Г.Чын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Г.Ч нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 7-44 тоотод “эмэгтэй хүнийг доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Б.Бтэй маргаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж зодон, доод эрүүний хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/, гэрч Ж.Сгийн /хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч С.Цын /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрч Ж.Аын /хавтаст хэргийн 34 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн эрүүл мэндэд доод эрүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь доод эрүүний далд хугарал бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б эмчилгээний зардалд нотлох баримтаар 1.500.000 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзсэн ба шүүгдэгч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд 1.100.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт төлсөн болох нь тэдний мэдүүлгүүд болон хохирол төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул үлдэх 400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Г.Ч хүлээн зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 минутын завсарлага авч урьд хохирлын төлбөр шилжүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн эцэг С.Бгийн /5597068949/ гэх дансанд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б цаашид эрүүний хадаас авахуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Чын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Г.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгчид 1.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.Ч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал хүсэлт байхгүй гэх агуулга бүхий  дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Г.Чын үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.Чад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч Г.Ч 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ч өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Гын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ч 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

         7. Шүүгдэгч Г.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

 

         8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ