| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/01016/и |
| Дугаар | 2120 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2120
| 2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2018/02120 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 2 дугаар сарын 05-ны өдөр охин Аг эх Ц.Бгийнх нь асрамжид байлгасугай.
2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 42 дугаар байрны 94 тоотод байршилтай орон сууцыг Т.Эын өмчлөлд, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 102-А байрны 5 тоотод байршилтай орон сууцыг Ц.Б, Б.А нарын өмчлөлд үлдээж, Төрийн банкнаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр авсан орон сууцны зээлийн гэрээний үүргээс 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг Т.Э 2019 оны 1 дүгээр сараас эхлэн Ц.Бд төлөх, Ц.Б нь Төрийн банкин дахь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцон зохигчид эвлэрсэн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.Эаас 332 950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ц.Бд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН