Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 132/2016/0087/Э |
Дугаар | 00090 |
Огноо | 2016-10-28 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 00090
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 201606000194 дугаартай, 132/2016/0087/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган суманд 3 дугаар баг Зв-9-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дашчойнхорлин хийдэд хууль бусаар нэвтрэн орж “Доржшүгдэн” нэртэй 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 7800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 201606000194 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.*******ийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 29-ны орой манай Дашчойнхорлин хийдэд хуучин шавь сууж байсан Л.******* нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй ирсэн явж байсан гэсэн. Би өөрөө ирсэн, явсан эсэхийг нь хараагүй. 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Улаанбаатар хотоос над руу нэг хүн утсаар залгаад танай хийдэд ******* гэх хүнтэй хамт очсон эмэгтэй байна. ******* гэх хүн нь сүм хийд байгуулах учраас хөдөө орон нутгаас бурхан цуглуулж байгаа гэж хэлэн танай хийдэд дагуулан очоод 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар авч яваад Улаанбаатар хотын “Урт цагаан”-ны орчим эртний эдлэл авдаг хүнийг дуудан гаргаж ирээд уулзахаар нь хулгайлсан эд зүйл гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 13 тал /
Гэрч Н.*******ын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 11 цагийн орчим Л.******* нь ах эгч гэх хүмүүсийн хамт ирсэн. Тэр хүмүүсийг нь би танихгүй. Хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Улаанбаатар хотоос явна хуучин ажиллаж байсан хийдээсээ өөрийнхөө зүйлийг авах гэж байгаа гэж хэлээд гараад явсан. Машиныг марк, улсын дугаарыг нь хараагүй гэх мэдүүлэг /хх 15 тал/
Гэрч Э.*******гийн өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байхад манай эхнэр ******* Замын-Үүд сумын Гандан үйл ажиллагаагаа зогсоож Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахаар болж байгаа тул бусад орон нутгийн аймгуудын гандангаас өөрсдийн бурханаа авч байгаа юм байна. Бурхануудыг цуглуулахаар явж байгаа машин болгонд 500000 төгрөг өгч байгаа юм байна хоёулаа явах уу гэхэд би зөвшөөрч өөрийн эзэмшлийн "Маста аксило" маркийн 24-31 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Л.******* болон эхнэр ******* нарын хамт Булган аймгийн Булган сум руу явсан. Тухайн үед Улаанбаатар хотоос 14-15 цагийн орчим гарч Булган аймагт нар жаргах үед буюу гэгээ тасрахын өмнө очиж Л.******* нь манай найз Булган суманд байдаг гээд найзынд нь /хаягыг нь сайн санахгүй байна/ очиход Л.******* найз гээд нэг залуутай уулзсан. Тэгээд ******* уг айлаас ертөнцийн зүгээр урд зүг рүү явж байгаад нэг гандан дээр очсон. Тухайн үед гадаа харанхуй байсан ба гандангийн хашаанд дотор нэг байшин гэрэлтэй байсан. Л.******* уг байшин руу орж 1 цаг орчмын дараа гарч ирээд хойшоо явж бурхануудаа авъя гэж хэлээд машинд сууж гандангийн баруун талд очиж намайг хоёулаа хамт бууж бурхнаа аваад ирье гэхээр нь би хамт машинаас буусан. Л.******* намайг лам нарын ном хурдаг газар дагуулж ирсэн. Уг газрын сандал ширээ нь нурчихсан байсан. Л.******* хоймороос нь 2 ширхэг бурхан аваад надад өгөөд араас 2 бурхан авч гарч ирсэн. Би уг хоёр 2 бурханыг машиндаа тавьчихаад буцаж очиход Л.******* одоо болсон гээд уг байшингийн хаалгыг түгжиж байсан. Тухайн үед ******* уг байшингаас нийт 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар авч гарсан. Тэгээд буцах замдаа бурханууд нь хоорондоо хавираад байна гээд Л.******* анх ирсэн айл буюу найзындаа орж зөөлөвч аваад гараад ирье гэж ороод зөөлөвч байхгүй гээд гарч ирчихээд 5 бурханаа багажинд хийхээр нь би багаажинд байсан хувцаснаасаа хүрэмээ гаргаж ирээд бурхануудын доор нь тавьсан. Тэр оройноо л бид гурав Улаанбаатар хот руу гарсан ба 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 09-10 цагийн хооронд Улаанбаатар хотод очсон чинь Л.******* хэлэхдээ та хоёртой тооцоо хийх манай нягтлангын утас холбогдохгүй байна хэдүүлээ ажил дээр нь яваад очъё гээд урт цагааны ертөнцийн зүгээр зүүн талд очоод Л.******* нь намайг зогсоол олоод зогсож бай би орчихоод ирье гээд түгжрээн дунд машинаас буугаад явсан. Тухайн үед би Л.*******ийг хаашаа орохыг нь харсан чинь Л.******* шашины дэлгүүр рүү орсон. Тэгээд Л.******* нь нэг эмэгтэйн хамт гарч ирээд багаажаа онгойлго гэхээр нь манай эхнэр ******* Л.*******ийг дуудаж машиндаа суулгаж" уг эмэгтэйг юун хүн болохыг нь асуухад Л.******* уг эмэгтэйг манай гандангийн нярав байгаа юм гэхээр нь манай эхнэр "чи битгий худлаа яриад бай үнэнээ хэл гэхэд" өөрөөс нь гадна 2 лам, 2 энгийн хүнтэй нийлж баг болж бурхан ном судар хулгайлан зарж борлуулдаг талаараа ярьж байсан. Тэгээд эхнэр бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа очиж цагдаа нарт мэдэгдсэн. Тухайн үед Л.******* Булган аймгийн Гандангийн хашаанд байсан хүмүүстэй ярьж, бурхан авсан байшинг түлхүүрээр онгойлгож байсан болохоор хулгайн зүйл гэж мэдээгүй. Харин Булган аймгаас Улаанбаатар хотод ирээд шашны дэлгүүр орохоор нь гадарласан. Л.******* анх өөрсдийн гандангийн бурхныг авч байна гэж хэлж байсан бөгөөд замын турш ямар нэгэн зүйл яриагүй унтаж явж байсан. Би Л.*******ийн урьд өмнө хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан талаар сонсож байгаагүй гэх мэдүүлэг /хх 17-18 тал /,
Гэрч Э.*******гийн өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Л.******* 99321815 гэсэн дугаараас миний 90110106 гэсэн дугаар руу залгаж би Улаанбаатар хотод байна та хаана байгаа юм. Манай Замын Үүд сумын гэр гандан үйл ажиллагаагаа явуулахаа зогсоож байгаа тул өөр бусад аймгуудаас тус ганданд байсан бурхануудыг цуглуулах гэсэн юм. Бурхануудыг цуглуулахад оролцож байгаа машинуудад 500,000 төгрөг өгч байгаа юм та явах уу гэхэд би нөхөр Жамъянсүрэнтэй ярилцаж байгаад явахаар болж Л.*******тэй уулзахад Булган аймгийн Булган сум руу явж гандангаас нь бурхан авна гэж байсан.
...тэгээд бид нар шууд Улаанбаатар хотод очоод Л.******* нь 500.000 төгрөг өгөх ёстой хүний утас нь холбогдохгүй байна гээд урт цагааны ертөнцийн зүгээр зүүн талд үйл ажиллагаа явуулдаг шашны дэлгүүрийн харалдаа машиныг зогсоож Л.******* би хүнтэй уулзаад ирье гэхээр нь нөхөр бид хоёр *******ийг хулгай хийсэн юм болов уу гэж сэжиглэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж Л.*******ийн 5 ширхэг бурхан болон 2 сударын хамт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх 20 тал /
Гэрч Ц.*******ийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Дашчойнхорлин хийд дээрээ ирэхэд хийдийн хүүхдүүд ******* ах хийд дээр ирсэн байна лээ гэж хэлсэн. Тэгэхэд би хийд дээрээ Л.*******тэй таараагүй. Хийдийн гадаа цагаан суудлын машин /улсын дугаар маркийг нь анзаараагүй/ дотор эрэгтэй, эмэгтэй хоёр танихгүй хүн байхаар нь *******тэй хамт ирсэн хүмүүс байна гэж бодоод *******ийг асуухад ийшээ гараад явсан гэж хэлсэн. Хүүхдүүдээс асуухад ******* ах том дуган руу орсон гэхээр нь араас нь ороход байхгүй байсан. Тэгээд *******ийг хайгаад олоогүй амарсан. Маргааш нь өглөө босоод ******* багш Улаанбаатар хотоос хүн яриад байна бурханаа үзчих гэхээр нь үзэхэд 5 ширхэг Доржшүдвэн нэртэй бурхан алга болсон байхыг нь мэдсэн. Манай Дашчойнхорлин хийдийн хойд талд байдаг дугуй дуганаас бурхан хулгайлсан байсан. Уг дуган цоожтой байдаг гэх мэдүүлэг /хх 23, 24 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.*******ийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 29-ний орой бүрэнхий болоход хийд дээрээ өвс ачаад байж байхад нэг цагаан өнгийн машинаас ******* ах буугаад хийд рүү орж байсан. Тэр машины урд талд нь эрэгтэй, эмэгтэй 2 танихгүй хүн сууж байсан. Хог асгачихаад хогийн төмөр тэрэгийг тавиад том дуган руу орсон чинь ******* ах хийдийн бурханы гүнгэрваа /бурханы тавиур/-г онгойлгоод дотор нь байсан бурханд мөргөсөн. Тэгснээ намайг ирсэн гэж багш нартай битгий хэлээрэй гэж байсан. ******* ахыг гарахаар нь дуганаа цоожлоод гарч гал тогоо руу явсан. Намайг гал тогоон дотор байхад ******* ах орж ирж харчихаад гараад явсан. Тэрнээс хойш хаашаа явсныг бол мэдэхгүй. Дахин ирээгүй. Дуганы ард байрлах хойд дугуй дуганаас бурхан хулгайд алдагдсан гэх / хх 25 тал/,
2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16-142 дугаартай хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтэд 7800000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ тогтоогдсон үнэлгээ /хх 28-39 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5 тал/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9 тал/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 тал/ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дашчойнхорлин хийдэд хууль бусаар нэвтрэн орж “Доржшүгдэн” нэртэй 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 7800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ийн…******* гэх хүн нь сүм хийд байгуулах учраас хөдөө орон нутгаас бурхан цуглуулж байгаа гэж хэлэн танай хийдэд дагуулан очоод 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар авч яваад Улаанбаатар хотын Урт цагааны орчим эртний эдлэл авдаг хүнийг дуудан гаргаж ирээд уулзахаар нь хулгайлсан эд зүйл гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан гэж ярьсан гэх, гэрч Н.*******ын…2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 11 цагийн орчим Л.******* нь ах эгч гэх хүмүүсийн хамт ирсэн. Тэр хүмүүсийг нь би танихгүй. Хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Улаанбаатар хотоос явна хуучин ажиллаж байсан хийдээсээ өөрийнхөө зүйлийг авах гэж байгаа гэж хэлээд гараад явсан гэх, гэрч Э.*******гийн… Тухайн үед ******* уг байшингаас нийт 5 ширхэг бурхан, 2 ширхэг судар авч гарсан гэх, гэрч Э.*******гийн...”Урт цагаан”-ны ертөнцийн зүгээр зүүн талд үйл ажиллагаа явуулдаг шашны дэлгүүрийн харалдаа машиныг зогсоож Л.******* би хүнтэй уулзаад ирье гэхээр нь нөхөр бид хоёр *******ийг хулгай хийсэн юм болов уу гэж сэжиглэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж Л.*******ийн 5 ширхэг бурхан болон 2 сударын хамт хүлээлгэн өгсөн гэх, гэрч Ц.*******ийн…маргааш нь өглөө босоод ******* багш Улаанбаатар хотоос хүн яриад байна бурханаа үзчих гэхээр нь үзэхэд 5 ширхэг Доржшүдвэн нэртэй бурхан алга болсон байхыг нь мэдсэн гэх, насанд хүрээгүй гэрч О.*******ийн...хог асгачихаад хогийн төмөр тэрэгийг тавиад том дуган руу орсон чинь ******* ах хийдийн бурханы гүнгэрваа /бурханы тавиур/-г онгойлгоод дотор нь байсан бурханд мөргөсөн. Тэгснээ намайг ирсэн гэж багш нартай битгий хэлээрэй гэж байсан гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 7-9/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч эд зүйлийн үнэлгээ хийсэн төлбөр 80.000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч хавтас хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ний кассын орлогын ордер нь Ж.Болдбаатар гэх нэрээр тушаасан байх ба уг баримт нь хуулбар хувь бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх 80.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.*******т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.******* нь 3 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.*******т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.******* нь 3 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг бармит ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, хохирогч гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН