Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1995

 

 

 

 

 

     2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/01995

                Улаанбаатар хот

 

 

 

М

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                 ТОГТООХ нь:

 

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж.Г, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 8 дугаар сарын 8-ны өдөр охин Х, 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүү А нарыг эх Д.Мгийнх нь асрамжид  байлгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2005 оны 8 дугаар сарын 8-ны өдөр охин Х-г 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүү А-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Гаас нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо 36 дугаар байрны 13 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцыг Г.Х, Г.А, Д.М нарын өмчлөлд өгөхөөр  зохигчид тохиролцсон болоыг дурдаж, талуудын хооронд өөр шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ж.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Мгаас  70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг, улсын төсвийн орлогоос 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан Ж.Гт олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН