Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.О*даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Э*,

 Улсын яллагч А.Б*,

Шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б******* овогт Д******* Э*******д холбогдох эрүүгийн 2231000000173 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1* оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Улаанбаатар төмөр зам, “Сэлэнгэ депо”-д туслах машинист ажилтай гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 125 тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Б******* овогт Д******* Э******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 элс гэх газрын орчим замын хөдөлгөөнд оролцож буй 62-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж Алтанбулаг сум дахь хэсгийн цагдаа Б.Б******* толгойгоороо мөргөж, газарт унаган, зүүн хөлийн шилбэний дотор талд нь хазаж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э******* мэдүүлэхдээ: “...Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм бурууд маргахгүй, дахин ийм үйлдэл хийхгүй зөв амьдарна...” гэжээ.

 Шүүгдэгч Д.Э*******ы 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад асууж тодруулах зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Болсон үйл явдалд харамсаж байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

            Хохирогч Б.Б******* 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...62-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож байсан. Тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэйгээс та тээрийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу гэж ахлах дэслэгч Ч.А шаардлага тавихад тухай тээврийн хэрэгслийн ард сууж байсан эрэгтэй /Э******* гэж танилцуулсан/ тээврийн хэрэгслийн араас бууж ирээд жолооч талын хаалгыг хааж зогсоод шалгуулахгүй гэсэн. Тэгэхээр нь А бид 2 тухайн хүнд холд жолооч эмэгтэйд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуул гэж шаардсан. Тухайн хүмүүс бүгд шаардлага эсэргүүцэж, Э******* гэх залуу А бид 2-ыг хэл үгээр доромжилсон. Тэгээд би Э*******ыг жолооч эмэгтэй жолооноос буухыг шаардсан. Тэгтэл Э******* гэх эрэгтэй толгойгоороо миний хамар луу мөргөсөн. Тэгэхээр нь би баруун гараараа толгойг нь доош дартал миний хөлөөс 2 гараараа хамж намайг газар унагаасан. Тэгтэл ахлах дэслэгч Ч.А, Д.Э*******ы гарыг татахад Д.Э******* миний зүүн хөлийн доод булчин хэсгээс амаараа хазаж зуусан. Тэгэхээр нь А бид 2 толгой руу нь дарж байгаад газар хэвтүүлэн гарыг нь өчиж ард нь бариад Э*******ыг тайвшруулах гэж хичээсэн. Тэгтэл Э******* нэлээн их согтолттой бөгөөд бид 2-ыг хэл амаар доромжилж шаардлага биелүүлэхгүй бид хоёр руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

Гэрч Ч.Агийн 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэйгээс та тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу гэж намайг шаардлага тавихад тухайн тээврийн хэрэгслийн ард сууж байсан эрэгтэй /Д.Э*******/ тээврийн хэрэгслийн араас бууж ирээд жолооч талын хаалгыг хааж зогсоод шалгуулахгүй гэсэн. Тэгэхээр нь дэд ахлагч Б.Б бид 2 тухайн хүнд холд жолооч эмэгтэйд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуул гэж шаардсан. Тэнд байсан хүмүүс бүгд шаардлага эсэргүүцэж Э******* гэх залуу нь Б бид 2-ыг хэл үгээр доромжилсон. Тэгээд би Э*******ыг жолоочийн хаалганаас холдуулж хажуу тийш зогсоогоод би жолооч эмэгтэй жолооноос буухыг шаардсан. Тэгтэл Э******* гэх эрэгтэй Б.Б******* хамар луу толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд дэд ахлагч Б.Б баруун гараараа толгойг нь доош дартал Б******* хөлөөс 2 гараараа хамж аваад газар унагаасан. Тэгэхээр нь би Д.Э*******ы гарыг татахад Д.Э******* дэд ахлагч Б.Б******* зүүн хөлийн доод шилбэний булчин хэсгээс амаараа хазаж зуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Ц.Дашд******* 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...цагдаа нар болон Д.Э******* нар ноцолдоод газар унахад би машинаас бууж очиход Э*******ыг өчөөд газар хэвтүүлсэн, хар өнгийн малгайтай цагдаа нь өвдөглөчихсөн байсан. Нөгөө цагдаа нь гараас нь барьж байхаар нь би цагдаа нарт хандаж “хүнтэй аятайхан харьцаач ээ” гэж хэлэхэд Д.Э******* хар малгайтай цагдааг нь хазчихсан. Хазуулсан цагдаа яая хазчихлаа гэж хэлээд улам өчсөн. Би “гав байвал гавлаач ээ, наад хүн чинь улам асаад тайвшрахгүй солиороод байна ш дээ” гэж хэлэхэд замын цагдаа “энэ хүн тайвширч өгөхгүй байна ш дээ” гэж хэлээд гар утсаараа яриад ахиад цагдаа дуудаад хоёр цагдаа ирүүлэхэд, Д.Э******* хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Н.Б 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай машиныг зогсоосон цагдаа нар өөрсдийгөө танилцуулаад бичиг баримтаа шалгуулахыг манай эхнэр Хонгороос шаардсан. Гэтэл Д.Э******* нь тээврийн хэрэгслийн арын суудлаас бууж очоод жолооч талын хаалгыг хааж зогсоод шулгуулахгүй гээд цагдаа нартай маргалдаад, 3 настай хүүхэд маань уйлаад байхаар нь би эхнэр хүүхдээ аваад машинаа цоожлоод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Н.Б 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...62-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. 2022 оны 07 дугаар сарын 11 -ны орой Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахаар болж найз Бд нь өөрийн * улсын дугаартай “Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээ бичиг баримтын хамт үлдээгээд явсан. 2022 оны 07 сарын 15-ны орой цагдаагаас над руу залгаад * улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн эзэн мөн үү?, машиныг чинь энд эрэн сурвалжлаад байна. Ямар хүн машиныг авч унаж яваа юм, хэн унаж яваа талаар асуусан. Тэгэхээр нь “Манай найз Б унаж яваа, Машин олдвол журмын хашаа руу аваад хийчих ээ” гэж хариулсан. Дараа нь Б рүү залгахад утсаа авахгүй байхаар нь “Чи хаана байгаа юм, машин авч гэрийн хашаанд аваачиж тавиарай" гэж мессеж бичсэн. 2022 оны 07 сарын 21-нд Сэлэнгэд ирээд машинаа үзэхэд яг хуучин хэвээрээ байсан. Би ахиж залгаж, утасдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч З.Х 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Гүн нуур амралтад амарчхаад тэндээ хоночхоод маргааш өдөр нь буюу 2022 оны 07 сарын 14-ны өдөр 17 цагийн үед Сэлэнгэ рүү гарсан. Амралтаас наашаа Сэлэнгэ рүү гарахын  өмнө манай нөхөр Б, Дашдорж, Э******* нар нь уусан байсан. Би жолооны дамжаанд суралцаж байгаа ба согтуу хүнээр бариулаад яах вэ гээд амьхандаа бид гурав ярилцаад би жолоо барихаар болсон. Хоёр элсний салдаг уулзвар засмал зам дээр 2 цагдаа машин зогсоож хүмүүсийн бичиг баримтыг нь шалгаж буйг хараад би жолоогоо эргүүлээд шороон зам руу гараад явахад нөгөө цагдаа нар хойноос ирээд дуут дохио өгч зогсоосон. Манай машиныг зогссоны дараа цагдаа нар өөрсдийгөө танилцуулаад бичиг баримтаа шалгуулахыг надаас шаардсан. Гэтэл Э******* нь тээврийн хэрэгслийн арын суудлаас бууж очоод жолооч талын хаалгыг хааж зогсоод намайг машинаас гаргахгүй, бичиг баримтаа шалгуулахгүй гээд цагдаа нартай маргалдаад эхэлсэн. 3 настай хүүхэд маань уйлаад байхаар нь манай нөхөр Б хүү бид хоёрыг аваад машинаа цоожлоод явчихсан. Тэгээд хүү бид гурав нэлээн орой таксигаар ирж машинаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаартай: “...1.Б.Б*******      биед зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Шүүх            эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-50-р хуудас/, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/142 дугаартай хохирогч Б.Б******* “Ажлаас чөлөөлж томилох” тухай тушаал /хх-ийн 63-р хуудас/, шүүгдэгчийг зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/, мөн бусад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 элс гэх газрын орчим замын хөдөлгөөнд оролцож буй 62-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж, Алтанбулаг сум дахь хэсгийн цагдаа Б.Б******* толгойгоороо мөргөж, газарт унаган, зүүн хөлийн шилбэний дотор талд нь хазаж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э*******ы өгсөн “... тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй, дахин архи ууж ийм үйлдэл гаргахгүй, гэр бүлтэйгээ сайхан амьдарна...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр, хохирогч Б.Б******* “...62-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэйгээс та тээрийн хэрэгсэл жолоодох үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу гэж ахлах дэслэгч Ч.А шаардлага тавихад тухай тээврийн хэрэгслийн ард сууж байсан эрэгтэй /Э******* гэж танилцуулсан/ тээврийн хэрэгслийн араас бууж ирээд жолооч талын хаалгыг хааж зогсоод шалгуулахгүй гэсэн. ...Э******* гэх залуу А бид 2-ыг хэл үгээр доромжилсон. ... Э******* гэх эрэгтэй толгойгоороо миний хамар луу мөргөхөөр нь би баруун гараараа толгойг нь доош дартал миний хөлөөс 2 гараараа хамж намайг газар унагаасан. Тэгтэл ахлах дэслэгч Ч.А, Д.Э*******ы гарыг татахад Д.Э******* миний зүүн хөлийн доод булчин хэсгээс амаараа хазаж зуусан. Тэгэхээр нь А бид 2 толгой руу нь дарж байгаад газар хэвтүүлэн гарыг нь өчиж ард нь бариад Э*******ыг тайвшруулах гэж хичээсэн. Тэгтэл Э******* нэлээн их согтолттой бөгөөд бид 2-ыг хэл амаар доромжилж шаардлага биелүүлэхгүй бид хоёр руу дайраад байсан...” гэх, гэрч Ч.Агийн  “...   Э******* гэх залуу нь Б бид 2-ыг хэл үгээр доромжилсон. Тэгээд би Э*******ыг жолоочийн хаалганаас холдуулж хажуу тийш зогсоогоод би жолооч эмэгтэй жолооноос буухыг шаардсан. Тэгтэл Э******* гэх эрэгтэй Б.Б******* хамар луу толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд дэд ахлагч Б.Б баруун гараараа толгойг нь доош дартал Б******* хөлөөс 2 гараараа хамж аваад газар унагаасан. Тэгэхээр нь би Д.Э*******ы гарыг татахад Д.Э******* дэд ахлагч Б.Б******* зүүн хөлийн доод шилбэний булчин хэсгээс амаараа хазаж зуусан...” гэх, гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... цагдаа нар өөрсдийгөө танилцуулаад бичиг баримтаа шалгуулахыг манай эхнэр Хонгороос шаардсан. Гэтэл Д.Э******* нь тээврийн хэрэгслийн арын суудлаас бууж очоод жолооч талын хаалгыг хааж зогсоод шулгуулахгүй гээд цагдаа нартай маргалдсан...” гэх,  гэрч З.Х “...   Э******* нь тээврийн хэрэгслийн арын суудлаас бууж очоод жолооч талын хаалгыг хааж зогсоод намайг машинаас гаргахгүй, бичиг баримтаа шалгуулахгүй гээд цагдаа нартай маргалдаад эхэлсэн...” гэх мэдүүлгүүд болон Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний  албаны шинжээчийн  285 дугаартай “... Б.Б******* зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт зэрэг болон хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд  шүүгдэгч Д.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Д.Э*******ы үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг мэдсээр байж, өөрсдийн буруутай үйлдлийг халхавчилж, сарниулахын тулд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, хэл амаар доромжилж, улмаар хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн үйлдлийн улмаас бусдад гэмтэл учрах, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь зүйтэй гэдгийг мэдсээр байж түүнийг эсэргүүцэж, нийтийн албан тушаалтын албаны үүргээ хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг тасалдуулж, хүний эрүүл мэндэд  хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрсэн бөгөөд энэ нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.Э*******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Э******* нь үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Э*******д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/  сарын хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э******* нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс ял оногдуулах, мөн дээрх 6 /зургаа/ сарын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тус тус анхааруулах нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Э*******ы энэ гэмт хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Э*******д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э******* нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс ял оногдуулах, мөн дээрх 6 /зургаа/ сарын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тус тус анхааруулсугай.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр  шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр