Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр                               Дугаар 2022/ШЦТ/54                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч М.Г,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Мын Гэд холбогдох 2228000510036 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: ................

Шүүгдэгч М.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 18-9 тоот хашааны хойд талд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед өөрийн эзэмшлийн 87-52 ӨМА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад дайрч, халдан биед бүсэлхий 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Гийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 15-ны орой Бг баруун айлаас авч ирээд гэрээс гарах хооронд маргалдаж гэмт хэрэг хийсэн. Хохирогч Бн биед машинаар халдаж, тэр дор нь эмнэлэг цагдаа дуудсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 01 дүгээр сарын 15-нд манай найз Д бид хоёр Ж ахтай архи ууж байхад Г 12 цаг өнгөрч байхад ирээд хамт нэг шил архи уугаад тарцгаасан. Орой Ж ах бид хоёр айлд сууж байхад Г ирж намайг аваад бид гурав Гийн гэрт нь очиж том шил архи уусан. Намайг Ж ахтай хамт гэрт хүргэж өгөх гэж байгаад замдаа гэнэт намайг машины хойд суудалд сууж явахад буу гэж хэлсэн. Тэгээд би буусан чинь араас машинтай дайрах гээд хөөсөн. Эхлээд нэг хальт зүүн талаар шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь би шонгийн модны ард ороод зогссон чинь явахгүй машинаараа гэрэлтүүлээд зогсоод байхаар нь би гэр рүүгээ алхсан. Тэгтэл араас ирээд мөргөсөн. Тэгээд босох гэсэн босож чадахгүй байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна... Одоо надад нурууны 2 яс хугарсан, бөгсөн бие мэдээгүй болсон, баруун, зүүн чих урагдаж гэмтсэн байна. Би маш их гомдолтой байна, эхнэр ажилгүй одоо эмчилгээний зардлаас өгсүүлээд зардал их гарна... Надад эмчилгээний зардалд 770.000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээнд зарцуул гэж 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгийг ээжийн данс руу хийсэн болохоор надад баримт нь байхгүй, тиймээс баримтыг нь хэргийн материалд хавсаргахгүй. Би нурууны хагалгаанд орсон, хотоос эмч нар ирсэн. Би эм ууж байгаа өөр эмчилгээ хийлгэхгүй байна. Би андуурсан байна хэрэг болох үед Ж байгаа юм байна Г бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Эдгэрч хөл дээрээ босмоор байна. Эмчилгээнд зарцуулах мөнгөө нэхэмжилнэ. Уламжлалт сэргээн засах эмчилгээнд орно. Хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 25-26, 33 дахь тал/

Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Машин дотор Б бид хоёр бага зэрэг маргалдсан, зодолдоогүй. Б намайг машинаас буугаад ир гэхээр нь машинаас буусан чинь намайг хувцаснаас татаад газар унагасан. Тэр үед миний уруулнаас цус гарсан. Б бид хоёр хамт байсан өөр хүн байгаагүй. Өдөр Ж хамт архи уусан. Тэр зүйлийг Б андуурч ярьсан юм болов уу би мэдэхгүй байна. Ж хэрэг болох үед байгаагүй. Миний машины цонхны шил Б чулуу шидээд хагарсан. Би урагшаа Б байсан хэсэг рүү хөдөлсөн чинь миний машины урд талын цонх руу чулуу шидсэн. Б намайг дайрах гэж байна гэж бодоод чулуу шидсэн байж магадгүй. Би Бг хувийн бариа заслын эмнэлэгт хэвтүүлэх гээд ярьсан байгаа 1 дэх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэвтүүлнэ. Бас эм тарианы мөнгө 1.000.000 төгрөг өгөх гээд бэлдэж байгаа. Би мөнгөө өгчхөөд баримтаа хэргийн материалд хавсаргана. Би Б эмнэлэгт хэвтсэн төлбөр болох 770.000 төгрөг төлсөн. Баримтаа өгч хэргийн материалд хавсаргана... Миний буруугаас болж цонхны шил хагарсан болохоор нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 70, 72 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 925 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Ганболд Б” гэж хаягласан цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 542 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “урд салхины шил /Prius 10/, 1 ширхэг, нийт дүн: 250.000 төгрөг.” /хавтаст хэргийн 45 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Т.Тийн эзэмшлийн 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн (Toyota Prius 10) маркийн автомашин нь 2022 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 (хоёр сая) төгрөг.” /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Б биед бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Б биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Г.Б биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 48-50 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Гийн биед доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. М.Гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дахь тал/

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 77-102 дахь тал/

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 103-109, 125 дахь тал/

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 118-119, 127 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 141 дугаартай “Мын Г /КЮ73050178/ нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын Их-Уулын 6 дугаар багийн Жаал-Уулын 4-20 тоот хаягт ам бүл 2-уул оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам, өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 120 дахь тал/

Боловсролын яамны үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 121 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 122 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 123 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 124 дэх тал/

Жолоочийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 126 дахь тал/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 131 дэх тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 130 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаархи мэдээлэл /хавтаст хэргийн 133-138 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч М.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Гэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Г  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 18-9 тоот хашааны хойд талд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед өөрийн эзэмшлийн 87-52 ӨМА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад дайран биед бүсэлхий 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 33 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн “Г.Б биед бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Б биед учирсан гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Г.Б биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дахь тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Гийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б эрүүл мэндэд бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн: “Г.Б биед бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Б биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Г.Б биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед өөрийн эзэмшлийн 87-52 ӨМА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад дайрсан үйлдлийн улмаас М.Гийн өөрийн биед доод уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн: “М.Гийн биед доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. М.Гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “а.согтууруулах ундаа хэрэглэсэн, Дунд” гэх тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 131 дэх тал/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Гийн 87-52 ӨМА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Г.Бн араас нь дайрч биед бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай үйлдэл  гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Г нь гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 120 дахь тал/, Боловсролын яамны үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 121 дэх тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 122 дахь тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 123 дахь тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 124 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч М.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  Г.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирч хагалгаанд орж, эмчлүүлсэн болох нь эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 77-102 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 103-109, 125,163-169, 172 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 173-175 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт нийт 7.445.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүгдэгч Г.Б нэхэмжилсэн хохирол төлбөрийг  төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг тайлбар, Эвлэрлийн гэрээнд “...М.Г би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 3.770.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн сүүлд нэхэмжилсэн 3.675.000 төгрөгийг сайн дураараа хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан болно. Хохирлыг Б ээж Б.Бумдарьд төлж барагдуулсан. Хохирогч Г.Б миний бие холбогдогч М.Гээс 3.770.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3.675.000 төгрөгийг нэхэмжилж энэ мөнгөн дүнг холбогдогч М.Г өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй болно...” гэсэн /хавтаст хэргийн 161 дэх тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 118-119, 127 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

  Харин шүүх хохирогч Г.Бд учирсан бүсэлхийн 4-р нугалам их бие хэсгээр бяцарсан хугаралтай, бүсэлхий нурууны арын холбоосод шарх бүхий хүнд гэмтэл, цаашид хагалгааны эдгэрэлт, гэмтлийн үлдэц хор уршгийн шинж зэргийг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 87-52 ӨМА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Гийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 130 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар  тогтоогдож байна.

Уг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл 2.000.000 төгрөгөөр, урд салхины шил  250.000 төгрөгөөр  тус тус үнэлэгдсэн болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 542 дугаартай үнэлгээний дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Г нь Prius 10 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилний үнэ болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг  хохирогч Г.Бас нэхэмжлэхгүй  гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч М.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Иймд шүүгдэгч М.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаандШүүгдэгч М.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Иймд шүүх шүүгдэгч М.Гийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, хохирогчийн хохирол төлбөрөө барагдуулж авсан тул гомдол саналгүй гэх санал хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар заасан тул шүүгдэгч М.Гэд оногдуулсан 11.000 нэгж нь 11.000.000 төгрөгтэй тэнцэхээр байна.

          Шүүгдэгч М.Гийн  цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius 10” маркийн 87-52 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Гийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

          Шүүгдэгч М.Гэд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Мын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гэд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бд 7.445.000 /долоон сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, М.Г Prius 10 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилний үнэ болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius 10” маркийн 87-52 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

         9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ