Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр                                Дугаар 2022/ШЦТ/55                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Х.З,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Хын Зд холбогдох 2228000330028 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт

Шүүгдэгч Х.З нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 12-31 тоотод оршин суух иргэн О.Ны гэрт хууль бусаар нэвтэрч Huawei маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны карт, нүүрний крем зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайхан хорооллын 12-31 тоотод байх Л.Хын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн хромон гутал 1 хос, эмэгтэй ногоон өнгийн даавуун куртик 1 ширхэг, 1 кг гурил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг буюу үргэлжилсэн үйлдлээр хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогч О.Нд 170.000 төгрөгийн, хохирогч Л.Хт 102.400 төгрөгийн, нийт бусдад 272.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Зыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өгнө. Согтуугаар явж байгаад авсан юм шиг байгаа юм гэв.

Хохирогч О.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 07 минутад гэрээсээ гарахдаа Huwai маркийн гар утсаа гэрийн зүүн хойд талд байдаг гоо сайхны ширээн дээр тавьчхаад явахдаа гэрийнхээ хаалгыг хаагаад модоор цүүлчхээд ажилд бүртгүүлэхээр яваад ирэхэд гэрийн хаалга дэлгээтэй, онгорхой байхаар нь би утсаа хайсан байхгүй байсан. тэгэхээр нь утсаараа цагдаагийн газар дуудлага өгсөн. Манай хашаанд манайхаас гадна 2 айл байдаг. Хашаандаа хамгийн баруун талд нь манайх, дунд талд нь манай ээж Оюунцэцэгийнх, зүүн заХ манай өвөө Сгийнх байдаг. Тухайн үед миний 10 настай охин Дүүрэнбилэг өвөөгийн гэрт байсан болохоор гэрээ түгжилгүй цүүлчхээд явсан байсан. Гэрийн зүүн хойд талд байсан гоо сайхны ширээн дээр байсан Huwai маркийн гар утас, утасны гадуур хийдэг хамгаалалт бүрээсэнд /кейс/ хийчихсэн байсан иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны карт, бас нүүрний крем зэрэг эд зүйл алдагдсан байсан. Huwai маркийн гар утсаа 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос хуучин утас 150.000 төгрөгөөр, нүүрний кремийг мөн Улаанбаатар хотоос 22.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Иргэний үнэмлэхээ гээчхээд 2020 оны намар сэргээж 48.000 төгрөгөөр, хаан банкны виза картаа 2021 оны 09 сард 3000 төгрөгөөр захиалж авч байсан. Харин автобусны картаа 2020 онд 3800 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай том ах Н хэлэхдээ манай хашаанд нэг танихгүй сэгсгэр үстэй, намхан, хар куртиктэй согтуу эмэгтэй хүн Замбала хаана байдаг юм гэж асууж байсан тэр авчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр тэр эмэгтэй л авсан байж магадгүй... Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 12-31 тоотод байх гэрээсээ хулгайд алдсан Huwai маркийн гар утас болон нүүрний крем зэргийг З гэдэг эмэгтэйгээс хүлээж авсан байгаа. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 18, 20 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 30-ны 17 цагийн үед хөдөө мал дээр байХ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1 дүгээр баг Баруунсайхан 12-30 тоотод байдаг манай гэрт хулгайч орсон байна гэж зүүн айлын Н над руу утсаар залгаж мэдэгдсэн. Тухайн өдөр Даланзадгад сум руу ирэх гэсэн боловч Сэврэй суманд байдаг манай хамаатны дүү нас барчихсан гэхээр нь би Сэврэй сум руу явчихаад өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрч байХ Даланзадгад суманд ирэхэд гэр дотор байсан эд зүйлийг ухаад хөглөрүүлчихсэн байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд гэрийн зүүн талын тавиур дээр байсан Алтан тариан 5 кг-тай гурил, баруун талын шкафны өлгүүрт байсан бор ногоон өнгийн куртик, баруун урд талын хувцасны шкафанд байсан монгол хромон гутал зэрэг алга болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй... Хромон гутлыг Өмнөговь аймгийн Хос гутлын дэлгүүрээс 2 жилийн өмнө 140.000 төгрөгөөр, Алтан тариан 5 кг-тай гурилыг хүүхэд авч байсан болохоор мэдэхгүй байна, ногоон даавуун куртикийг 70.000 төгрөгөөр Гандирс худалдааны төвөөс 2020 оны 11 сард авч байсан. Алтан тариа 5 кг-тай гурил нь задлаагүй бүтнээрээ, харин хромон гутлаа сар шинээр л өмсдөг, тийм хуучирчхаагүй байсан. Ногоон өнгийн эмэгтэй куртик нь шинэвтэр байсан... Хулгайд алдсан эд зүйлсээсээ хромон гутлаа л авчихвал бусдыг нь нэхэмжлээд байх зүйл байхгүй... Миний гэрээс алдагдсан хромон гутлыг З гэдэг эмэгтэй надад авч ирж өгсөн. Харин охины куртикийг хаана үлдээсэн, хэнд өгснөө санахгүй байна гэж хэлээд надаас уучлалт гуйгаад явсан.” /хавтаст хэргийн 64-65, 68-69 дэх тал/

Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай О.Н гадуур гарах гээд явчихсан эзгүй байсан. Тэгээд бие засах гээд гэрээсээ гараХ хашаанд З гэдэг эмэгтэй ороод ирчихсэн байхаар нь би яах гэж байгаа юм гэхэд юу асуусныг нь одоо санахгүй байна, надаас нэг юм асуусан. Тэгээд хашаанаас гараад явсан. Тэгсэн чинь удалгүй дүү О.Н ирээд гэрт байсан утас алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр З хашаанд ороод ирчихсэн байсан гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Архиа ууж дуусгачхаад Наранбат, Уламаа, З гурав байшингаас гарч байгаа чимээтэй байсан. Тэгээд удаагүй байХ манай дунд хүү 12 настай Б гэрт гүйж орж ирээд З эгч Х ахын гэрийн цоожийг эвдчихлээ гэхээр нь юугаар эвдчихэж байгаа юм гэхэд чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад баруун хашаа руу ороод хаалгыг нь татсан чинь Хын гэрийн хаалгыг дотроос нь түгжчихээд тавьж өгөхгүй байсан. Гэрийн хаалгыг татаад байХ тавьж өгөхгүй, би хүнтэй байна гээд ганцаараа хэрэлдээд байгаа чимээтэй байхаар нь би буцаад явж байгаа юм шиг алхаад Хын гэрийн зүүн хойд талд очоод сэмээрхэн чагнаж байХ хаалга нээгээд З гэрээс гарч ирэхдээ 1 кг-н пакеттэй гурилыг зүүн талынхаа энгэрийн халаасанд хийчихсэн гоожуулаад, өөрийнхөө куртик гадуур давхарлаад Хын охины саарал куртикийг дотуур нь өмсчихсөн, хүүгийнх нь мөр хэсэг нь цэнхэр, бусад хэсгээрээ саарал өнгөтэй куртикийг гадуур нь өмсчихсөн гэрээс гараад хашааны урд хаалгаар гараХ цагдаагийн газар дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар Зыг хайхаар яваад олоогүй. Тэрнээс хойш 1 цаг орчмын дараа хашааны хаалга дуугарч хүн явах чимээ гарахаар нь юу хүн явдаг билээ гээд шагайгаад хараХ З, Хын гэрт орж байхаар нь дахиад цагдаа дуудаХ З Хын гэрээс гараад гудамжаар баруун тийшээ гүйж байхаар нь том хүү Мөнгөнхуягийг араас нь очоод бариад ир гээд явуулаХ Мөнгөнхуяг очоод бариад ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд Зыг авч явсан.” /хавтаст хэргийн 78-79 дэх тал/

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар гарч байсан ба /цагийг нь сайн санахгүй байна/ Баруунсайханы 12-30 тоотод байх айлын гэрийн цоожийг З гэгч эвдээд орчихлоо гэж дуудлагын дагуу очиход тухайн айлын хаалга хаалттай, дотор нь хүнгүй байсан. Тухайн айлын хаалганы цоожийг эвдсэн гэх З гэгчийг хайж яваад олоогүй. Удалгүй Оюутын 12-31 тоотод мөн айлд хулгайч орж гар утас алдсан байна гэсэн дуудлага ирсний дагуу тухайн дуудлагад очиход айлын залуу нь З гэдэг эмэгтэйг хашаанд орж ирсэн талаар ярьсан. Тэгээд мөрдөгчийг иртэл хамгаалалтад ажиллах хугацаанд З гэгч эмэгтэйг Баруунсайханы 12-29 тоотод оччихсон байна гэсний дагуу очиж Зыг авч явж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” /хавтаст хэргийн 84-85 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэрээсээ бие засах гээд гарч байХ Наранбат ахынд байдаг байсан З гэдэг эгч баруун айлын гэрийн хаалганы цоожийг эвдээд орж байсан. Тэгэхээр нь ороод ээждээ хэлсэн. Баруун айлын хаалганы цоожийг З эгч чулуугаар л цохих шиг болсон.” /хавтаст хэргийн 89-90 дэх тал/

Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Эгч Х.З нь 1982 онд төрсөн. 1989 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд суралцан 1998 онд бүрэн дунд сургуулийг төгсөж, 1998 оноос 2002 оны хооронд Орхон их сургуульд суралцаж Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод хаана ажил хийж байсныг нь сайн мэдэхгүй байна. 3-5 жил шахуу Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ирсэн. Солонгосоос ирснээсээ хойш бас тогтсон тодорхой ажил хийгээгүй байх. Тэгээд 2016 оноос 2018 оны хооронд байх Сол кемп ХХК-д менежерээр ажиллаж байсан. 2019 онд Оюу толгой ХХК-д үйлчилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаа, 6 сар гаруй болоод нөхөртэй болсон гээд ажлаасаа гараад Номгон суманд мал маллаж байгаад гэнэт Улаанбаатар хот руу явчихсан байсныг нь авч ирж ирээд нөгөө хамт амьдарч байсан хүнтэйгээ дахиж хамт амьдарч байгаад 2021 оны эхээр хамт амьдарч байсан хүнээсээ салаад, аав маань нас барснаас хойш л архи их уух болсон. Ер нь Солонгосоос ирэхдээ л архи уух сонирхолтой болчихсон ирсэн.” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/

Шүүгдэгч Х.З мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 1982 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аав Б.Х, ээж Д.Т нарын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ 3 ахтай, доороо 1 дүүтэй. Хүүхэд ахуй насаа 24 дүгээр цэцэрлэгт, 1989-1998 оны хооронд Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөж 1998-2003 оны хооронд Орхон их сургуульд Солонгос хэлний багш орчуулагчаар төгссөн. 2003-2004 оны хооронд Гэрэлт ирээдүй сургуульд Солонгос хэлний багш, 2004-2006 оны хооронд орчуулгын товчоонд орчуулагчаар, 2006-2009 оны хооронд Бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хугацаандаа тухайн улсын иргэн И чан уг гэх хүнтэй гэрлэж хамт амьдарч байсан. 2009-2010 оны хооронд Скайтел компанид орчуулагчаар ажилласан. 2010-2016 он хүртэл хувиараа орчуулагч хийсэн. 2016-2020 он хүртэл Сол ХХК-д орчуулагч, менежерээр ажилладаг байсан. 2019-2020 он хүртэл Оюу толгой ХХК-д ажиллаж байгаад Бетленд ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаад хавар нь аавын маань бие өвдөөд ажлаасаа гарснаас хойш дахиж ажил хийгээгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 12-31 тоотод байх айлын гэрт орж гар утас болон нүүрний крем зэргийг хулгайлсан. Мөн Баруунсайханы 12-30 тоотод байх айлын цоожийг татаж ороод дотроос нь куртик, түрийтэй хар гутал зэргийг нь хулгайлж Баруунсайханы 12-29 тоотод байдаг Наранбатад хар түрийтэй гутлыг нь өгсөн. Тухайн хулгайлсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж өгсөн байгаа... Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө хянаж чадахгүй бусдын эд зүйлийг хулгайлсан нь миний буруу. Ийм үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна. ” /хавтаст хэргийн 42-43, 107-108 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-921/2596 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Huwai гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн гар утас, 1 ширхэг, 150.000 төгрөг, нүүрний крем, 1 ширхэг 20.000 төгрөг, нийт үнэ 170.000 төгрөг.” /хавтаст хэргийн 33-36 дахь тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-621/2905 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Хром гутал /Монголд үйлдвэрлэсэн/, 1 ширхэг, 60.000 төгрөг, ногоон даавуун куртик /эмэгтэй/, 1 ширхэг, 40.000, алтан тариан гурил, 5 кг, 12.000 төгрөг, нийт дүн: 112.000 төгрөг.” /хавтаст хэргийн 99-101 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8, 53 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15, 54-61 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт /110 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 114 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 128-132 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 144-154 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 155-158 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 159-162 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Х.Зд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Зд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргаХ сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Зын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Шүүгдэгч Х.З нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 12-31 тоотод оршин суух иргэн О.Ны гэрт хууль бусаар нэвтэрч Huawei маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны карт, нүүрний крем зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайхан хорооллын 12-31 тоотод байх Л.Хын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн хромон гутал 1 хос, эмэгтэй ногоон өнгийн даавуун куртик 1 ширхэг, 1 кг гурил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Хт 102.400 төгрөгийн нийт бусдад 272.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Ны мэдүүлэг  /хавтаст хэргийн 18, 20 дугаар тал/, хохирогч Л.Хын мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/ нарын мэдүүлэг, гэрч О.Номин-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,  гэрч Б.Наранбямбын мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,  гэрч М.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/ , насанд хүрээгүй гэрч А.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/, гэрч Х.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8, 53 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15, 54-61 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэжээ.

Шүүгдэгч Х.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

          Иймд шүүгдэгч Х.Зыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Х.З нь зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгчийг урьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, засарч хүмүүжиж нийгэмшсэн гэж үзэх боломжгүй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  О.Нд Huawei маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны карт, нүүрний крем, хохирогч Л.Хт хар өнгийн хромон гутал 1 хос, эмэгтэй ногоон өнгийн даавуун куртик 1 ширхэг, 1 кг гурил нийт 272.400 төгрөгийн хохирол учирсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н, Л.Х нарт алдагдсан эд зүйлүүдийг биет байдлаар буцаан олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Зыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Зын  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч Л.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хорих ял байгаа. 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд дахиад хэлье. Шүүгдэгч өмнө нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж тухайн гэмт хэргийн гэм буруу, учруулсан хохирол , хор уршигт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээсэн гэж үздэг. Тухайн үйлдсэн гэм буруугаа ухамсарлаагүй шийтгэх тогтоол гарснаас хойш 9 хоногийн дотор дахиж эрүүгийн хуульд хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байгаа энэ хүний засрал хүмүүжлийг авсан эсэх асуудлыг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилт, зорилго байгаа. Энэ зорилт, зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэв.

Шүүх шүүгдэгч Х.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  бусдад нийт 272.400 төгрөгийн хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.З нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүйн улмаас хуралдааныг хойшлуулж эрэн сурвалжлах ажиллагаа явуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүгчийн захирамж гарсан боловч олсон даруйдаа буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн тул шүүгдэгч Х.Зд цагдан хоригдсон хоног тоологдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Зд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            Шүүгдэгч Х.З нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овгийн Хын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Зд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Зд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.З хохирогч, иргэний нэхэмжлэгч  О.Нд гар утас, нүүрний крем зэргийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Хт хромон гутлыг тус тус биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.

          5. Шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Зд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ