Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч: Б.Бат-Оргил, Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн, Шүүгдэгч: Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Мөн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 3 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, Хадныхан овогтой Даваацэрэнгийн Мөнхбат, / Регистрийн дугаар;ВЭ79101113 /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 14 тоотод архидан согтуурсан үедээ М.Энхцолмонтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин, гуя руу нь 2 хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи болон баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдөр 18:00 цагийн орчимд би Энхцолмон гэдэг айлд 200 граммын хэмжээтэй хараа нэртэй архи аваад гэрт нь орсон чинь Энхцолмон гэртээ ганцаараа байсан тэр ганцаараа тал шил архи ганцаараа уугаад сууж байсан, тэгээд тэр ууж байсан архинаасаа надад нэг рүнк архи хийж өгсөн тэрийг нь би уусан, тэгээд би авч орсон архиа гаргаж өгөөд Энхцолмонтой хувааж уусан, тэгээд архиа ууж байгаад маргалдаад бид хоёр зодоо хийгээд Энхцолмон босоод ирэхээр нь би баруун хөл рүү нь нэг удаа өшиглөөд, баруун нүднийх нь зовхины доод тал руу нь гараараа цохисон тэгээд би гэрээс нь шууд гараад явсан. Өмнө нь Энхцолмон нь манай ээжийг гудамжинд явж байхад нь шороо цацсан гэж сонсож байсан тэрийг нь би яриад бид хоёр маргалдсан. Энхцолмон намайг цохиж зодоогүй ээ. Энхцолмон нь өдөр бүр л архи уучихсан байдаг.... гэх мэдүүлэг / хх-ийн 78 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв. 3. Хохирогч М.Энхцолмоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед би гэртээ 1 шил архи авч ирээд ганцаараа уугаад гэрийнхээ баруун талын орон дээр сууж байсан чинь гаднаас Мөнхбат гэдэг хүн манай гэрт орж ирсэн. Тэгээд тэр Мөнхбат бид 2 миний ууж байсан 1 шил архийг хувааж уусан. Дараа нь Мөнхбатын авч ирсэн жижиг шилтэй Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд архиа ууж дууссаны дараа “чи манай ээжийг гудамжинд явж байхад нь шороогоор булсан гэсэн” гэж надад хэлж уурлаад байхаар нь би сууж байгаад боссон чинь Мөнхбат миний зүүн талын нүд рүү эхлээд цохиод дараа нь уруул руу цохисон. Дараа нь баруун гуя руу өшиглөсөн..... гэх мэдүүлэг / хх-ийн 36-38 / 4.

Гэрч З.Удвалцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрийн үед Энхцолмон нь надтай уулзаад “цагдаа дуудаад өгөөч Мөнхөө намайг зодсон” гэж хэлэхээр нь би “зав алга” гэж хэлсэн юм. 2021 оны 03 дугаар сарын 27-ны үед Энхцолмон ах манай нөхөр бид хоёрыг “ороод ирээч толгой эргээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт гэрт нь орсон чинь Энхцолмон ах гэрийнхээ орон дээр хэвтэж байсан. Тэгээд эмийн сангаас эм авч өгөөд, хоол хийж өгсөн юм. Тэгээд 2021.03.28-ны өдөр манай хүүхэд “Энхцолмон ахыг зодсон хүн дээшээ өгсөөд явж байна” гэхээр нь би гэртээ юм угааж байгаад гэрээсээ гараад тэр Мөнхбат гэх хүнтэй уулзаад “яагаад манай ахыг зодчихдог юм бэ” гэсэн чинь “яадаг юм бэ нүүр лүү нь нэг өшиглөчихсөн юм” гэж хэлсэн. Би тэр зодоон нүдээн хийх үед нь гэртээ байгаагүй. Би зодуулсан байхыг нь харсан, тэр үед Энхцолмон ахын баруун талынх нь нүд нь дов болтлоо хавдчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/ 3 5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн 201 дугаартай шинжээчийн:

1. М.Энхцолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи болон баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 56-57/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхбат нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 14 тоотод архидан согтуурсан үедээ М.Энхцолмонтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин, гуя руу нь хөлөөрөө өшиглөн зодож тархи доргилт, баруун нүдний доод зовхи болон баруун гуянд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Энхцолмон, гэрч З.Удвалцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Д.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Мөнхбат нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болохыг дурдав. Хэрэгт шүүгдэгч Д.Мөнхбатын эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хуулийн 4 хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Мөнхбат буцаан олгож шийдвэрлэв Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Хадныхан овогтой Даваацэрэнгийн Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хадныхан овогтой Даваацэрэнгийн Мөнхбатыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 5. Шүүгдэгч Д.Мөнхбат нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнхбатын эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхгийг битүүмжилсэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг цагаан өнгийн хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Мөнхбатад буцаан олгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 5 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ