Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00091

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Г.Эсэн,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтаншагай,

Хохирогч Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Д.Ганбат, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийжүү овогт Дашдэлэгийн Ганбатад холбогдох 201606000183 дугаартай, 132/2016/0088/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Хутаг-Өндөр сум 1 дүгээр баг 1 дүгээр хороонд оршин суух, урьд 1.Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №84 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №268 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №28 тоот шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 114 дүгээр зүйлийн 114.1- зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Жийжүү овгийн Дашдэлэгийн Ганбат /РД:ГН63060151/

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Д.Ганбат нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18-20 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг 1 дүгээр хороо 9-6 тоотод оршин суух Г.Баярсайханы цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбатын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 13-ны өглөө талийгаач дүү Баярсайхантай утсаар яриад очих тухайгаа хэлсэн. Тэр өдөр манай дүү буюу талийгаач Баярсайхан нь шүүгдэгч Ганбаттай хамт архи уусан байсан. Дүүг маань алахгүй зодоод өнгөрсөн бол өнөөдөр амьд байх байсан. Талийгаач дүү маань архи уудагаас өөр муу зуршил, муу зан авир байхгүй. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч Ганбатаас оршуулгын зардал 6.425.134 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

201606000183 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Лхагвасүрэнгийн өгсөн ..Талийгаач маань байшин барилга барьж амьдардаг байсан. Ерөөсөө Хутаг-Өндөр сумынхаа төвд л амьдарч ирсэн. Хүүхэдтэй болж байгаагүй сүүлд хэдэн он гэдгийг сайн мэдэхгүй байна. Дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суугаад 4 жил орчим хамт амьдарсан байх одоогоос жилийн өмнө салцгаасан. Архи л уучих гээд байдаг зантай. Бага байхаасаа л тэр хэрэг болсон байшинд амьдарч ирсэн гэх мэдүүлэг /хх 59-60 тал/,

Гэрч Х.Цогтбаярын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13-14 цагийн үед гэрээсээ гарч яваад Ууганаатай /хөвхгөр/ таараад явж байхад худалч Ганбаа бас таарсан. Худалч Ганбаа ах маань нас барчихсан буяны юм гэж хэлэн нэг шил  архи  худалдаж авахаар  нь бид 3 талийгаач  Баяраа  ахынд хамт уух гээд хашааных нь хаалгаар ороход гэр нь онгорхой өөрөө байхгүй байсан. Тэгээд бид 3 гэрт нь хүлээнгээ архиа ууж байхад Баяраа ах ганцаараа архи уучихсан бололтой орж ирсэн. Орж ирэхдээ Оюунгэрэлийнд архи ууж байгаад ирлээ гэж хэлсэн. Бид нар ууж байсан архинаасаа 1 хундага өгсөн. Архи дуусахад Баяраа ахын гэрээс Ууганаа /хөвхгөр/ харьлаа гээд гарч явсан. Араас нь би гарсан. Худалч Ганбаа архинаас 1 хундага уугаад Баяраа ахын гэрийн хаалгаар ороод цонхон талд нь байдаг намхан орон дээр нь толгойгоо үүд рүү харуулсан байдалтай унтаад өгсөн. Тэгээд намайг гарч явахад худалч Ганбаа талийгаач Баяраа ахын хамт гэрт нь үлдсэн...гэх мэдүүлэг /хх 61-64 тал/,

Гэрч Д.Ууганбаярын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Болдоогийнд очсон. Тэднийхээс гарч яваад Гантулгатай таарсан. Тэр дэлгүүрээс нэг шил архи аваад гарч ирэхээр нь манай гэрт очиж уухаар явсан. Тэгээд манайд өдөр 13 цаг хүртэл архиа уусан. Гантулга түрүүлээд яваад өгсөн архи дууссан болохоор нь Болдоогийн гэрт очсон. Тэднийд хоол хийж идээд унтсан. Сэрээд тэднийхээс гарч яваад Цогтбаяртай таарсан. Бид 2 өвгөнтийн хөндийн гудамж өгсөж явж байхад худалч Ганбаа ганцаараа халамцуу зогсож байсан. Бид хоёрыг буяны ганц юм уух уу? гэхээр нь дэлгүүр ороод архи аваад бид 3 Баяраа ахынд уухаар ярилцаад хашааных нь урд хаалгаар гэрт нь ороод авчирсан нэг шил архиа ууж байхад худалч Ганбаа цонхны доод талын жижиг орон дээр унтаад өгсөн. Архиа ууж байхад Баяраа ах орж ирсэн. Цогтбаяр архинаас 2 хундаг л уусан байх Ганбаагийн араар хөл тавиад унтаад өгсөн. Би Баяраа ахтай хамт архи ууж байгаад хойд хаалгаар нь гараад явсан...гэх мэдүүлэг /хх 80-81 тал/,

Гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад талийгаач манай гэрт орж ирээд надтай хамт цай уусан. Тэгээд бид 2 хамт манай гэрээс 09 цаг 30 минутын үед гараад тэндээсээ шууд хүнсний дэлгүүр орсон. "Мээж Хайрхан" дэлгүүрт орж 5 минут орчим зогсож байгаад гарсан. Талийгаач хүнтэй уулзаад зогсоод байсан би харихаар явсан тэр үед 11 цаг болж байсан.  Намайг гэртээ байхад 10 минутын дараа араас орж ирсэн.  14-15 цагийн орчим Баярсайхан хотоос эгч маань ирнэ. Гэртээ харьж ус авлаа гээд явсан. 18 цагийн үед Баярсайханы гэрт очиход амбаарын хаалга нь онгорхой байхаар нь яваад ороход хойд зүгт харсан байдалтай, баруун гартаа хутга юм уу аль эсвэл заазуур нэг юм барьчихсан, цээжин бие, хөл нь нилэнхүйдээ цус болчихсон ухаангүй байдалтай байсан. Би 2-3 удаа нэрээр нь дуудахад дуугарахгүй байсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд хүн байхгүй байсан. Хишигдорж, Өлзийбаатар нартай таараад Баяраа эвгүй болчихсон байна гэж хэлээд Өлзийбаатарын гэрт нь очьё гэж хэлээд очсон. Тэгээд Баатараа эмч дуудсан гэх мэдүүлэг /хх 82-83 тал/,

Гэрч Х.Уртнасангийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 30 минутанд Хялдаа Баяраа өөрийн гэртээ хутгалуулсан юм шиг байна яаралтай очиж үзэх хэрэгтэй байна гэсэн дуудлага Баатараа гэх хүн өгсөн. Тэгээд гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн байсан. Байшинд ороход Баярсайхан гэх хүн цээжин хэсэгээрээ нүцгэн, баруун гартаа заазуур барьсан цээж хөл хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байдалтай сууж байсан. Эмч Нандин-Эрдэнэ үзээд биеийн хаанаас нь цус гарч байгааг харах гэсэн боловч харагдахгүй байсан гэх мэдүүлэг /хх 68 тал/,

Гэрч О.Нандин-Эрдэний өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр сумын эмнэлэгийн жижүүр эмчээр ажиллаж байхад 20 цагийн үед байх дуудлага ирээд дуудлаганд очиход Баярсайханы гэрт ороход гэрт нь хүн байхгүй, шалан дээр 2 хөлөө биеийн дагуу жийсэн, цээж хэсэгээр нүцгэн, нил цус болсон байдалтай байсан. Зүүн гарын шууны артерын судасыг тэмтэрч үзэхэд ямар нэгэн лугшилт байхгүй 2 нүдний хүүхэн харааг гэрэл тусган шалгахад 2 талд гэрлийн урвалгүй, гүрээний судсыг нь дарж үзэхэд мөн лугшилт байхгүй  болохоор нь нас барсан байна гэж цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 69 тал/,

 Гэрч Х.Төгсжаргалын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11-12 цагийн хооронд байх Ганбат ахыгаа нутаглуулчихлаа гээд ганцаараа дэлгүүрт ирээд нэг шил Ерөөл архи аваад дэлгүүрээс гарч явсан. Дараа нь 19-20 цагийн орчим Ганбат нөгөө хувцастайгаа халамцуухан орж ирсэн дахиж нэг шил архи аваад явсан гэх мэдүүлэг /хх 90 тал/,

Гэрч Т.Өлзийбаатарын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Хишигдорж хөдөө явлаа гээд манай гэрт ирсэн. Бид 2 дэлгүүрээс архи авахаар явах замдаа цагдаагийн албаны замын ард 20 цагийн үед байх Оюунгэрэлтэй тааралдсан. Тухайн үед Оюунгэрэл эмнэлэг юм уу цагдаагийн утас мэдэх үү? Баяраа гэртээ цустайгаа холилдсон байна. Цагдаад мэдэгдэх санаатай явж байна гэсэн. Тэгээд би сумын эмнэлэгт сувилагч ажилтай Уртнасангийн гар утас руу залгаж Баяраа гэх хүн гэртээ цустайгаа холилдсон хэвтэж байна гэх дуулага өгсөн гэх мэдүүлэг /хх 70-73 тал/,

Гэрч О.Шүрэн-Эрдэнийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шиг санаж байна. 11-12 цагийн үед гэрийн гадаа үхрийн хашаанаас Ганбат цоохор морь унаж явахдаа үхэр гаргаж байгаад хуучин жорлонгийн нүхэн дотор байсан модноос морь нь үргэхэд газарт унасан. Унасныхаа дараа зүүн талынхаа мөрийг бариад байхаар нь харахад зүүн эгэмний дээд талын яс нь овойсон байхаар нь барын зурагтай лент нааж дотор талаас нь өвчин намдаах эм өгсөн. Эмнэлэгт очиж үзүүл гэхэд яах юм бэ тэгэж байгаад гайгүй болно гээд эмнэлэгт хандаагүй. 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай гэрээс өөрийн төрсөн ах Чинбатыг нас барчихлаа гэж хэлэхээр нь би өөрийн нөхөр Бямбадоржийн хамт Хутаг-Өндөр сумын төвд авчиран талийгаач Чинбатын гудамжны үзүүрт буулгасан гэх мэдүүлэг /хх 93 тал/,

Гэрч О.Дашлхагвын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тухайн өдөр би Лхагваа, Хишгээ, нартай хамт архи их уусан болохоор цагийн баримжаа нарийн байхгүй байсан. Би гэртээ хэсэг унтсан байх ээж хоол хийгээд идээд сууж байхад худалч Ганбаа ганцаараа орж ирээд 10.000 мянган төгрөг гаргаж ирээд хамт архи ууя гээд бид 2 Зандраа гуайн дэлгүүрээс архи худалдаж аваад 0.5 литрийн архийг хувааж уугаад дуусгаад Ганбаа ах унтаад өгсөн. Тэгээд би үлдсэн 0.33 литрийн архиа аваад уруудаад явж байхдаа хөвхгөр Ууганаа, банд Пүүжээ 2-той таарсан. Ууганаагаас андага Баярааг асуухад хялдаа Баяраагийнд байгаа гэж хэлэхээр нь тэднийх рүү хашааных нь урд хаалгаар яваад ороход байшингийн хаалга хаалттай байхаар нь онгойлгоод орох гэтэл нүдэнд хальт харахад хаалганы зүүн талд Баяраа бие нь цус болчихсон суугаа байдалтай харагдахаар нь би айгаад хаалгыг нь онгорхой орхиод буцаад дэлгүүрийн урд очиход Пүүжээ ганцаараа сууж байсан. Тэгээд бид 2 нөгөө архиа хувааж ууж дуусгаад би гэртээ очиход Ганбаа манайд унтаж байсан гэх мэдүүлэг /хх 92 тал/,

Гэрч Д.Хишигтийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Дашлхавга орж ирээд гараад явсан. Орой нар жаргах дөхөж байхад гэж бодохоор 19-20 цагийн үед байх. Халамцуу орж ирсэн болохоор нь би хоол аягалаад өгсөн. Тэгээд нилээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа худалч Ганбаа орж ирээд надтай бол юм яриагүй Дашлхагва дээр очоод 10.000 төгрөг гаргаж ирээд ахдаа нэг шил архи аваад ир гэж Дашлхагвад хэлэхээр нь “би чи байтлаа миний хажууд архи уух нуу гэхэд” 2-лаа хамт гараад явсан гэх мэдүүлэг /хх 76 тал/,

Гэрч С.Жарантайгийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 12-ны орой манай нөхөр Чинбатын ажил явдлаар Ганбат хөдөөнөөс орж ирсэн. Тухайн үед манай гэрт орж ирэхдээ зүрхнийхээ орчимд бариад мориноос унаад эгэмээ эвгүй болгочихлоо

гэж ярьж байсан. Тухайн өдрөө бол манай гэрт хоносон. Маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт талийгаачийг гаргахад Ганбат байсан. Тэрнээс хойш дахиж харагдаагүй. Тухайн өдрөө манай гэрт хоноогүй. 07 дугаар сарын 14-ний өглөө манай гэрт орж ирээд удаагүй хэвтэж байхад цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг / хх 95 тал/,

Орхон   аймгийн   бүсийн   оношлогоо   эмчилгээний   төвийн   сэтгэцийн кабинетийн шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн магадлагаанд:

1. Магадлуулагч Д.Ганбат нь сэтгэцийн хувьд эрүүл.

2. Д.Ганбат нь хэрэгт холбогдох үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан.

3. Өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан.

4. Д.Ганбат нь хэрэг болох үед сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан шинжгүй.

5. Д.Ганбат нь одоо сэтгэцийн хувьд эрүүл.

6. Д.Ганбат нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх  120 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын  10-ны өдрийн 47 тоот дүгнэлтэнд:

1. Г.Баярсайханы цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний урд хажуу талын дээрээс доош баруунаас зүүн доош ташуу чиглэлтэй арьс зөөлөн эд булчин баруун эгмэн доорхи артерын судасыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн мухар төгссөн шарх, шилбэ гуяанд зулгаралт гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шилбэ, гуяны зулгаралт нь 3-4 хонгийн өмнө үүссэн байх боломжтой байна.

Хүзүүний шарх нь 8-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

4. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.8 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь баруун эгэмэн доорхи артерын судасны гэмтэл, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх  судасны дутагдалд орж нас баржээ..." гэх дүгнэлт /хх 100-102 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4838 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилж буй хэргийн газраас хураан авсан гэх цахилгааны толгой нь шинжилгээнд ирүүлсэн хар өмдны зүүн хажуу талын цахилгаан товчтой далд халаасны цахилгааны толгой мөн байж болно  гэх дүгнэлт /хх 202 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 234 тоот дүгнэлт:

1. Д.Ганбатын биед цээж, суганд цус хуралт, уруул завьжинд шарх, өгзөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлийн цээжний цус хуралт болон өгзөгний зулгаралт нь хуучин буюу үүсээд 5-7 хоног болсон байх боломжтой. Уруул завьжны шарх нь үүсээд 1-2  хоног болсон байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 112 тал/,

Шүүхийн    шинжилгээний    үндэсний    хүрээлэнгийн    криминалистикийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4454 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай ногоон цамцны баруун мөрөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн 80 мм хэмжээтэй шинэ ханзарсан уранхай байна гэх дүгнэлт /хх 143 тал/,

Сэжигтнээр Д.Ганбатын өгсөн:...Баяраа, Ууганаа 2-ыг хэзээ явсан гэдгийг мэдэхгүй байна. Хэр зэрэг удаан унтсан гэдгээ мэдэхгүй байна. Намайг унтаж байхад талийгаач Баярсайхан пиздагууд гэрт архи уугаад гээд миний баруун гар, хөл рүү өшиглөөд 5 хоногийн өмнө морьноос унаад хугалчихсан, зүүн талын эгэм рүү цохихоор нь орны урд байсан жижиг хутгыг аваад зүүн гар угаасаа муу хөдлөхгүй болохоор баруун гараараа шүүрч аваад урдаас нь цээжин талд нь яг хаана нь хатгасан гэдгээ хараагүй. Нэг удаа хатгахад миний хутгатай гарыг цохиод “ална” гээд дайрахаар нь зугтаагаад гэрээс нь гараад хойд хашааны хаалгаар гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ хороолол руу өгссөн замаар гараад хойшоо хамаатны хүн болох Дашлхагвын гэрт очиход ганцаараа байсан. Урьд нь авчихсан архийг Дашлхагва гаргаж ирээд тэндээс ганц нэг татаад л унтаад өгсөн.

...намайг зүгээр хэвтэж байхад талийгаач өөрөө эхлээд хүрч ирээд өшиглөөд гэрт архи уулаа гээд уурлаад цохиод байхаар нь хутга харагдахаар нь аваад хатгачихсан юм гэх мэдүүлэг / хх 215 тал/,

Гомдолыг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-7, 9-17 тал/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 19-23 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 24-30 тал/,

Хутга таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-32 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх 58 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-108 тал/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ганбат нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18-20 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг 1 дүгээр хороо 9-6 тоотод оршин суух Г.Баярсайханы цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхагвасүрэнгийн…2016 оны 7 дугаар сарын 13-ны өглөө талийгаач дүү Баярсайхантай утсаар яриад очих тухайгаа хэлсэн. Тэр өдөр манай дүү буюу талийгаач Баярсайхан нь шүүгдэгч Ганбаттай хамт архи уусан байсан. Дүүг маань алахгүй зодоод өнгөрсөн бол өнөөдөр амьд байх байсан. Талийгаач дүү маань архи уудагаас өөр муу зуршил, муу зан авир байхгүй. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч Д.Ганбатаас оршуулгын зардал 6.425.134 төгрөгийг нэхэмжилж байна гэх, гэрч Х.Цогтбаярын...худалч Ганбаа архинаас 1 хундага уугаад Баяраа ахын гэрийн хаалгаар ороод цонхон талд нь байдаг намхан орон дээр нь толгойгоо үүд рүү харуулсан байдалтай унтаад өгсөн. Тэгээд намайг гарч явахад худалч Ганбаа талийгаач Баяраа ахын хамт гэрт нь үлдсэн гэх, гэрч Д.Ууганбаярын...бид 3 Баяраа ахынд уухаар ярилцаад хашааных нь урд хаалгаар гэрт нь ороод авчирсан нэг шил архиа ууж байхад худалч Ганбаа цонхны доод талын жижиг орон дээр унтаад өгсөн...гэх, гэрч Г.Оюунгэрэлийн…18 цагийн үед Баярсайханы гэрт очиход амбаарын хаалга нь онгорхой байхаар нь яваад ороход хойд зүгт харсан байдалтай, баруун гартаа хутга юм уу аль эсвэл заазуур нэг юм барьчихсан, цээжин бие, хөл нь нилэнхүйдээ цус болчихсон ухаангүй байдалтай байсан. Би 2-3 удаа нэрээр нь дуудахад дугарахгүй байсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд хүн байхгүй байсан. Хишигдорж, Өлзийбаатар нартай таараад Баяраа эвгүй болчихсон байна гэж хэлээд Өлзийбаатарын гэрт нь очьё гэж хэлээд очсон. Тэгээд Баатараа эмч дуудсан гэх, гэрч Х.Уртнасангийн…Байшинд ороход Баярсайхан гэх хүн цээжин хэсэгээрээ нүцгэн, баруун гартаа заазуур барьсан цээж хөл хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байдалтай сууж байсан. Эмч Нандин-Эрдэнэ үзээд биеийн хаанаас нь цус гарч байгааг харах гэсэн боловч харагдахгүй байсан гэх, гэрч О.Нандин-Эрдэний...дуудлаганд очиход Баярсайханы гэрт ороход гэрт нь хүн байхгүй, шалан дээр 2 хөлөө биеийн дагуу жийсэн, цээж хэсэгээр нүцгэн, нил цус болсон байдалтай байсан. Зүүн гарын шууны артерийн судасыг тэмтэрч үзэхэд ямар нэгэн лугшилт байхгүй 2 нүдний хүүхэн харааг гэрэл тусган шалгахад 2 талд гэрлийн урвалгүй, гүрээний судсыг нь дарж үзэхэд мөн лугшилт байхгүй  болохоор нь нас барсан байна гэж цагдаад мэдэгдсэн гэх, гэрч Х.Төгсжаргалын...19-20 цагийн орчим Ганбат нөгөө хувцастайгаа халамцуухан орж ирсэн дахиж нэг шил архи аваад явсан гэх, гэрч Т.Өлзийбаатарын…архи авахаар явах замдаа цагдаагийн албаны замын ард 20 цагийн үед байх Оюунгэрэлтэй тааралдсан. Тухайн үед Оюунгэрэл эмнэлэг юм уу цагдаагийн утас мэдэх үү? Баяраа гэртээ цустайгаа холилдсон байна. Цагдаад мэдэгдэх санаатай явж байна гэсэн. Тэгээд би сумын эмнэлэгт сувилагч ажилтай Уртнасангийн гар утас руу залгаж Баяраа гэх хүн гэртээ цустайгаа холилдсон хэвтэж байна гэх дуулага өгсөн гэх, гэрч О.Шүрэн-Эрдэний...2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай гэрээс өөрийн төрсөн ах Чинбатыг нас барчихлаа гэж хэлэхээр нь би өөрийн нөхөр Бямбадоржийн хамт Хутаг-Өндөр сумын төвд авчиран талийгаач Чинбатын гудамжны үзүүрт буулгасан гэх, гэрч О.Дашлхагвагын...Ууганаагаас андага Баярааг асуухад хялдаа Баяраагийнд байгаа гэж хэлэхээр нь тэднийх рүү хашааных нь урд хаалгаар яваад ороход байшингийн хаалга хаалттай байхаар нь онгойлгоод орох гэтэл нүдэнд хальт харахад хаалганы зүүн талд Баяраа бие нь цус болчихсон суугаа байдалтай харагдахаар нь би айгаад хаалгыг нь онгорхой орхиод буцаад дэлгүүрийн урд очиход Пүүжээ ганцаараа сууж байсан. Тэгээд бид 2 нөгөө архиа хувааж ууж дуусгаад би гэртээ очиход Ганбаа манайд унтаж байсан гэх, гэрч Д.Хишигтийн...Орой нар жаргах дөхөж байхад гэж бодохоор 19-20 цагийн үед байх. Халамцуу орж ирсэн болохоор нь би хоол аяглаад өгсөн. Тэгээд нилээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа худалч Ганбаа орж ирээд надтай бол юм яриагүй Дашлхагва дээр очоод 10.000 төгрөг гаргаж ирээд ахдаа нэг шил архи аваад ир гэж Дашлхагвад хэлэхээр нь “би чи байтлаа миний хажууд архи уух нуу гэхэд” 2-лаа хамт гараад явсан гэх, гэрч С.Жарантайгийн…маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт талийгаачийг гаргахад Ганбат байсан. Тэрнээс хойш дахиж харагдаагүй. Тухайн өдрөө манай гэрт хоноогүй. 07 сарын 14-ний өглөө манай гэрт орж ирээд удаагүй хэвтэж байхад цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэгүүд, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-7, 9-17/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 19-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 24-30/, хутга таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-32/, эд мөрийн баримтыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх 58/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-108/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын  10-ны өдрийн 47 тоот дүгнэлтэнд...талийгаач Г.Баярсайхан нь баруун эгэмэн доорхи артерийн судасны гэмтэл, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх  судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх 100-102/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Ганбат нь урьд 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн №04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагджээ.

Д.Ганбат нь хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялыг биечлэн эдэлж дууссан үеэс буюу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ялтай байдал тоологдож байгаа боловч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Д.Ганбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Д.Ганбатыг анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон хэргийн газраас олдсон хэргийн ул мөр үлдсэн эд зүйлд хийгдсэн шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих зүйл нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Ганбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирчээ. Хохирогч оршуулгын зардалд 6.138.684 төгрөг, замын зардалд 286.450 төгрөг нийт 6.425.134 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Шүүгдэгч Д.Ганбатын цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн дугуй малгай, модон гамбанз, ягаан өнгийн бүтээлэг, цахилгааны ачаа, цэнхэр өнгийн иштэй хутга 2 ширхэг, заазуур 1 ширхэг, саарал өнгийн дрож, хүрэн шаргал өнгийн дрож, бор шаргал өнгийн дрож, ягаан эрээн өнгийн алчуур, цайвар саарал өнгийн малгай, цагаан өнгийн майк, ногоон өнгийн богино ханцуйтай цамц, ногоон өнгийн бариултай заазуур, шар эрээн өнгийн бариултай хутга, хар шаргал өнгийн бариултай хутга, эвхдэг хутга, ногоон өнгийн цамц, хүрэн өнгийн дээл, ногоон эрээн өнгийн малгай, ногоон өнгийн цамц, дотоож, шар өнгийн бүс, хар өнгийн бэлтгэлийн өмд, даавуун ороолт, хос түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Жийжүү овогт Дашдэлэгийн Ганбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Ганбатад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбатын цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбатаас 6.425.134 / зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхоны 490 тоот оршин суух хохирогч Галсан овогтой Лхагвасүрэн /РД:ГН57100304/-д олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн дугуй малгай, модон гамбанз, ягаан өнгийн бүтээлэг, цахилгааны ачаа, цэнхэр өнгийн иштэй хутга 2 ширхэг, заазуур 1 ширхэг, саарал өнгийн дрож, хүрэн шаргал өнгийн дрож, бор шаргал өнгийн дрож, ягаан эрээн өнгийн алчуур, цайвар саарал өнгийн малгай, цагаан өнгийн майк, ногоон өнгийн богино ханцуйтай цамц, ногоон өнгийн бариултай заазуур, шар эрээн өнгийн бариултай хутга, хар шаргал өнгийн бариултай хутга, эвхдэг хутга, ногоон өнгийн цамц, хүрэн өнгийн дээл, ногоон эрээн өнгийн малгай, ногоон өнгийн цамц, дотоож, шар өнгийн бүс, хар өнгийн бэлтгэлийн өмд, даавуун ороолт, хос түрийтэй гутал зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН

ШҮҮГЧИД                                         С.ЦЭРЭНДУЛАМ

 Ж.БАЙГАЛМАА