Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/141

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.С

Улсын яллагч Б.Ж

           Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох эрүүгийн 1825000000110 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Т

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Х-г ... “2018 оны 02 сарын 13-ны өдөр намайг Т  хүрээд ир гэсэн. Гэртээ ирэхэд галын хайч улайсгаад сууж байсан. Намайг очсоны дараа урд дэлгүүрээс 750 грамм архи авч ирж уугаад намайг уу гээд өгөхөөр нь 2-3 удаа уусан. Намайг хаагуур банзалдаж яваад ирэв гээд сураар бүх бие битүү ороолгож галын хайчаар цавь хацар бөгсөн бие дээр түлж гарын сарвуу түлж баруун зүүн гар дээр дэвсэж зодсон. Тэлээгээр хоолой боосон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-10-р хуудас/

 

2. Гэрч Б.Б-ны ... “Х цагаан сарын шинийн 5-ны өдөр 22 цагийн үед манай гэрт жаахан уучихсан халамцуу ирсэн. Тэгээд найзыг нь Т  зодлоо гээд биеийн түлэгдсэн хэсгүүдийг харуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

3. Гэрч Б.Н-ий ... “Э-н гэрт гэж эмэгтэй нөхөр хүүхдийн хамт байсан бөгөөд Х зодуулсан байдалтай, нүүр нь түлэгдсэн байдалтай хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 223 дугаартай дүгнэлтийн ... “Б.Х биед тархи доргилт, зүүн цавь, зүүн өгзөг, зүүн хацар, зүүн гарын сарвуунд 1 дүгээр зэргийн түлэгдэлт, нуруу, зүүн гуянд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Түлэгдэлт нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, түлэгдэлтүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

 

5. Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би Б.Х-г хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд орилсон чинь би Э   ахтай Говил багт Т-н   гэрт очиж архи уусан гээд доошоо хараад уйлаад байсан. Би тэгээд гал түлээд сууж байсан чинь галын хайч салсан. Тэгээд галын хайчаа зуухны аманд бариад сууж байсан чинь Хби Төөгийтэй унтсан гэхдээ би чамд хайртай ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд халсан байсан галын хайч бариад түлсэн. Энэ үед би согтсон байсан учир яг хаана яаж түлснээ санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн өглөө болсон байсан бөгөөд боссон чинь Хчи намайг ингээд байхдаа яадаг юм гэхээр нь би түлхсэн хэсгээ хараад уучлаарай хайраа гэсэн чинь миний хайрын уурладаг зөв зөв гэсэн. Тэгээд би явж эмнэлэгт үзүүлэх үү гэсэн чинь чи ажилд орох гэж байгаа юм чинь чамд гай болно хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад эмийн сан ороод сорвины мөнгөлөг тос эм авч ирж өгсөн. Ингээд цагаан сар болоод Б.Х-г явж золголт хийе гэсэн чинь явахгүй намайг салхин цэцэг туссан гээд хэлчих гэсэн. Ингээд би ойр зуур айлаар шинэлж байгаад гэртээ ирээд Б.Х-г асарч байсан. Шинийн 8-ны өдөр би нэг ахындаа шинэлээд ирье гээд явсан. Тэгээд ахындаа очоод Ханал-Эрдэний дугаар руу залгаад хайраа зүгээр рүү гэсэн чинь зүгээр гэсэн. Тэгээд би яараад гэртээ ирсэн чинь “Хайр нь чамдаа хайртай шүү, би ингэж явна гэж бодоогүй шүү, сүүлийн удаа үнсье” гэж бичээд яваад өгсөн байсан. Тэгсэн хэд хоногийн дараа цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Б.Х нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Т “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой хамт амьдрах хугацаанд дандаа гадуур явсан байдаг. Тухайн үед 2 хоног сураггүй алга болсон” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч С.Т ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Х мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт, гэрч Б.Б, Б.Н нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Х-д учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдарч байсан тул шүүгдэгч С.Т ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ийн Т ыг гэр бүлийн хучирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС