Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

хохирогч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ч.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн Д*******д холбогдох эрүүгийн 1907002260089 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ажилтай, *******,******* тоотод ам бүл 4 эхнэр, хадам аав, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн Д******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Д******* нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Мон-Элс” ХХК-ний урд талын засмал зам дээр улсын дугаартай, Тоёота-Гранд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэх заалтыг зөрчин өмнөө зорчиж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалын хальтиргаатай замд автомашинаа шарвуулан эсрэг урсгалын замд Л.Тийн жолоодож явсан Улсын дугаартай, “Хюьндай-Соната6” маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан М.М, Ч.Л нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Тийн тээврийн хэрэгсэлд 2.784.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...байцаалтанд өгсөнмэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед би 60 км/ц хурдтай хайлмагтаж мөстсөн байсан. Миний үйлдлийн улмаас 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. гүнээ харамсаж байна. би хохирогч Лг дагуулж явж эмнэлгээр явсан өөрийнх нь өгсөн баримтаар би 600000 төгрөг , хохирогч Мд 600000 төгрөг өгсөн ” гэв.

Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...би жолоочийн ардсуугаад унтаж явсан чинь осол болоод гараараа дараад гараа эвгүй болгосон. Би хотод дүүтэйгээ лангуутай ажиллуулдаг. Энэ ослоос болж ажил хийхгүй байгаа. Шүүгдэгчээс 600000 төгрөг авсан. Цаашид тархины зураг авахуулах, ажилгүй байсан 2 сар болж байгаа учраас түрээсээ төлж чадахгүй байна. Нийт 1500000 төгрөг нэхэмжилж байгаа. 600000 төгрөгийг хасаад үлдсэн 900000 төгрөгийг лангууны орлого алдсан гэж нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав.

Үүнд: Шүүгдэгч Ч.Д*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Архуст сум руу өөрийн эзэмшлийн Тоёота Марк 2 маркын автомашиныг жолоодон миний хажууд эхнэр Ч, арын суудалд эхнэрийн дүүгийн хүүхэд Ч.У, хүү Ц, Цоггэрэл 2 хүүхдийн хамт явсан. Тэгээд Гордок өнгөрөөд элстэй рүү уруудан Мон-Элс карьерийн урд замд мини жип явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгөөд ортол өөдөөс машин ирж байхаар нь буцаад эгнээндээ орох гээд баруун гар тийшээ дартал машин хөндөлсөөд эсрэг урсгалд ороод ирж байсан машиныг зүүн талаараа мөргөөд бүтэн эргээд замаас хойш гарч зогссон. Ингээд машинаасаа буугаад хүмүүсээ гайгүй юу гэхэд манай машинд зорчин явсан хүмүүс зүгээр байсан. Ингээд нөгөө машин дээр очоод жолоочтой нь уулзсан. Ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/

Хохирогч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны05 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу өөрийн нөхөр болох Гийн хамтаар Багануурын тэндерийн жижиг машинд сууж явсан. Бид Багануураас өглөө 08 цагийн үед гарсан ба замын халтиргаа ихтэй байсан учир маш удаан явсан учир би жолоочийн ард суудал дээр унтаж явсан. Тийм болохоор болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. Осол болоод сэрсэн цагаан өнгийн Гранд Марк2 маркын тээврийн хэрэгсэл замын хажууд хөндлөн байдалтай хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн өдөрБагануур дүүргээс Улаанбаатар хот руу оюутан хүүхдээ сургууль төгсөх гэж байгаа гэж хувцас авч өгөхөөр явсан. Би Багануур дүүргээс ганцаараа гарч тэндерийн машинд суусан. Багануураас Улаанбаатар хот руу явах замд таксины жолооч 60-70 км цагийн хурдтай явсан. Би замдаа жаахан зүүрмэглэж явж байсан. Тэгтэл өөдөөс машин гэж хүмүүс хэлээд би сэрсэн. Тэгээд харсан манай машины явж байсан замаар нэг цагаан өнгийн машин халтираад хөндлөн гулгаад орж ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдуур орж ирээд мөргөлдсөн. Би тээврийн хэрэгслийн урд суугаад бүсээ зүүгээд явж байсан ба тээврийн хэрэгсэл мөргөлдөөд би урд салоныг мөргөж гэмтсэн. Тэгээд ардаас ирсэн тендерийн машинд сууж Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Тэгэхэд миний өвчүүний яс хугарсан байна гэж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ч.Д*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 05дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явж байгаад Налайх дүүргийн 5 дугаар хороо, Элстэйн замд өөрийн урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл миний жолоодож явсан Улсын дугаартай Тоёота Марк2 маркын авто машин хальтарч зам дээр хөндлөн гулгаж, бүтэн эргэж, миний өөдөөс ирж байсан буюу, эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөж замын хажуу руу хөндлөн орж зогссон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр биөөрийн нөхөр болон хүүхдийн хамтаар Төв аймгийн Архуст сум руу өөрийн дүүгийн гэр рүү явж байсан юм. Тэгтэл Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай машин гулгаж эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн... ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 05дугаар сарын 11-ний өглөө өөрийн эзэмшлийн Улсын дугаартай Соната 6 маркын автомашиныг жолоодон Багануурын хүн тээврийн зогсоолоос 4 хүн суулгасан. Миний хажууд 40 гаруй насны эмэгтэй, арын суудалд 2 залуу, 1 эмэгтэй суугаад Багануураас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Цонжинболдог өнгөрөөд МонЭлс карьерийн урд замд ойролцоогоор 40км цагийн хурдтай явтал миний өөдөөс жип машин, түүний ард цагаан өнгийн марк2 машинууд цуваад явж байсан. Ойртоод очих үед ард нь явж байсан цагаан өгийн Марк2 урдаа байсан машиныг гүйцэж түрүүлээд зам хөндөлдөөд орж ирээд баруун талаараа мөргөөд нөгөө машин бүтэн эргээд замаас хойш гараад зогссон. Ингээд машин дотор явсан хүмүүсээс биеийн байдлыг нь асуухад урд сууж явсан эмэгтэй цээж нь өвдөөд байна, арын суудалд явж байсан эмэгтэй гар нь өвдөөд байна гэж ярьж байсан. 2 эрэгтэй нь зүгээр гэж байсан. Тэгээд араас ирж явсан манай хоршооны машинд нөгөө зорчигч нараа суулгаад явуулсан. Мөргөсөн машины жолоочтой уулзахад гүйцэж түрүүлээд гулгачихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би Багануураас Улаанбаатар хотын чиглэлд явахын тулд Юнайтэд-Бра хоршоонд нэгдэж, тус чиглэлд явж, улсад татвар төлдөг. Миний тээврийн хэрэгсэл хоршооны нэр дээр байдаг...Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд 2.784.300 төгрөгийг хохирол учирсан...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д*******аас хохирлын төлбөр болох 2.784.300 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар: 1. Улсын дугаартай Тоёота Марк2 маркын тээврийн хэрэгслийнжолооч Ч.Д******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэх заалтыг зөрчин өөдөөсөө явж байсан Улсын дугаартай, “ХюьндайСоната-6” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна. 2. Хэргийн материалд тооромзны мөр гэх зүйл тусгагдаагүй тул 2 тээврийнхэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. 3. Осол гарсан гэх зам нь тэгш, шулуун, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйтэмдэглэл хийгдсэн, асфальтан гадаргуутай зам байх тул тухайн замын зохион байгуулалт осол гарахад нөлөөлсөн зүйлгүй. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан цас орсноос замын гадаргуу нойтон гулгаатай байсан нь осол гархад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 4. Ослын газрын үзлэгээр тээврийн хэрэгслийг зогсоож тооромз гишгэсэн мөр илрээгүй байх тул Ч.Д*******, Л.Т нар нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзэж байна. 5.Дүгнэлт гаргах явцад өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэх дүгнэлт /хх-35 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/268дугаар: “1. М.Мы биед баруун шуу ясны далд хугарал, зүүн нэгдүгээрхуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүлмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт рна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/267дугаар: “1. Ч.Лгийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүлмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт рна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 р тал/,

“Вэндо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №13803242 дугаар: ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.784.300...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-68-70 дугаар хуудас/

Л.Т, Ч.Д******* нарын жолоочийн лавлагаа, цалингийнтодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээллийн баримт /хх-84-85 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Д******* нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Налайхдүүргийн 5 дугаар хороонд байрлах “Мон-Элс” ХХК-ний урд талын засмал зам дээр улсын дугаартай, Тоёота-Гранд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 ,13.2 дугаарт заасан заалтыг зөрчин өмнөө зорчиж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалын хальтиргаатай замд автомашинаа шарвуулан эсрэг урсгалын замд Л.Тийн жолоодож явсан Улсын дугаартай, “Хюьндай-Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган хохирогч М.М, Ч.Л нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Ч.Д*******ын өгсөн: “...Мон-Элс карьерийн урд замд мини жип явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгөөд ортол өөдөөс машин ирж байхаар нь буцаад эгнээндээ орох гээд баруун гар тийшээ дартал машин хөндөлсөөд эсрэг урсгалд ороод ирж байсан машиныг зүүн талаараа мөргөөд бүтэн эргээд замаас хойш гарч зогссон... Тухайн үед би 60 км/ц хурдтай хайлмагтаж мөстсөн байсан. Миний үйлдлийн улмаас 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. гүнээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Мы өгсөн: “...замын халтиргаа ихтэй байсан учир маш удаан явсан учир би жолоочийн ард суудал дээр унтаж явсан. Тийм болохоор болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. Осол болоод сэрсэн цагаан өнгийн Гранд Марк2 маркын тээврийн хэрэгсэл замын хажууд хөндлөн байдалтай хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан.....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би замдаа жаахан зүүрмэглэж явж байсан. Тэгтэл өөдөөс машин гэж хүмүүс хэлээд би сэрсэн. Тэгээд харсан манай машины явж байсан замаар нэг цагаан өнгийн машин халтираад хөндлөн гулгаад орж ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдуур орж ирээд мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг, “Гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай машин гулгаж эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цонжин болдог өнгөрөөд Мон-Элс карьерийн урд замд ойролцоогоор 40км цагийн хурдтай явтал миний өөдөөс жип машин, түүний ард цагаан өнгийн марк2 машинууд цуваад явж байсан. Ойртоод очих үед ард нь явж байсан цагаан өгийн Марк2 урдаа байсан машиныг гүйцэж түрүүлээд зам хөндөлдөөд орж ирээд баруун талаараа мөргөөд нөгөө машин бүтэн эргээд замаас хойш гараад зогссон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/268 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/267 дугаар, Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар дүгнэлт, “Вэндо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №13803242 дугаар техникийн үнэлгээний тайлан Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Д*******д холбогдохэрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд ******* овгийн *******ийн Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд

Шүүгдэгч Ч.Д*******ыг холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай санал тус тус гаргасныг шүүх хянаж үзээд түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргээс гадна энэ гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдлыг харгалзан 1000 нэгжээр буюу 1 000 000 төгрөгийн торгох ялаар шийтгэж 4 сарын хугацаагаар хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Бихотод дүүтэйгээ лангуутай ажиллуулдаг. Энэ ослоос болж ажил хийхгүй байгаа.

Шүүгдэгчээс 600000 төгрөг авсан. Цаашид тархины зураг авахуулах, ажилгүй байсан 2 сар болж байгаа учраас түрээсээ төлж чадахгүй байна. нийт 1500000 төгрөг нэхэмжилж байгаа . 600000 төгрөгийг хасаад үлдсэн 900000 төгрөгийг лангууны орлого алдсан гэж нэхэмжилж байна гэсэн мэдүүлгийг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүхэд гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын хүрээнд хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд: хохирогчийн биед учирсан эрүүл мэндийг эмчлүүлэхтэй холбоотой 391550 төгрөг, болон унааны зардал 130000 төгрөг нийт 521550 төгрөгийн хохирол нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид 600000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн талаар мэдүүлснийг үндэслэн хохирогчийн дээрх зардлыг шүүгдэгч бүрэн төлсөн гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас тураах бэлдмэлийн 33 000 төгрөг, юухудалдаж авсан эсэх нь тодорхойгүй 3000 төгрөг, юунд зориулж нэхэмжилсэн нь тодорхойгүй, баримтгүй нэхэмжилсэн 42450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хохирогч нь гэмт хэрэг болохоос өмнө эрхэлж байсан гэх худалдааүйлчилгээний ажилтай холбоотой олох байсан орлого гэх 900000 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэйгээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч нь замын гадаргуугтооцоолохгүйгээр өөртөө хэт найдаж гаргасан үйлдэлтэй холбоотой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваанням нь оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн Ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдуулан гаргасан хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 79450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч М.М 900000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД