Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1825000000090 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч М.Бг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-26 дугаар байрны гадаа 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Ж.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ Н

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө М.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-26 дугаар байрны орчим явж байгаад бусадтай маргаан үүсгэж улмаар Ж.Тг зодож биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсгэжээ. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр шижлсэн судалсан хохирогч Ж.Тгийн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, гэрч М.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, гэрч М.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч М.Бгийн бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч Ж.Тгийн... Би Эыг за явъя гээд татсан чинь хажууд зогсож байсан Б гэж банди миний хамар руу цохиод авсан бөгөөд би шууд газар унасан чинь нуруу руу өшиглөж толгой руу ганц 2 цохиж авсан. Тэгээд Б дахиж намайг цохиогүй холдохоор нь би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг, гэрч Э.Эын .....”4-р сургуулийн урд талд зогсож байхад хэсэг залуус хажуугаар өнгөрсөн бөгөөд тэр хүмүүс дунд миний таньдаг Золбаяр гэж миний таньдаг ах явж байхаар нь таарсан. Энэ үед Т хүн хүргэж өгнө гээд яваад өгсөн байсан. тэгээд Золбаяр ахтай юм яриад тэврэлдээд юм ярьж байгаад 4-29-р байрны хажууд очсон бөгөөд араас манай найзууд хүрээд ирсэн. Энэ үед мөн Т араас ирсэн бөгөөд хажууд ирээд зогсож байхад Б Тг хавсараад унагаасан. Тэгсэн Т босож ирээд Бг цохиод унагаасан. Тэгээд Б Т хоёр хэрэлдээд зогсож байхад цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч М.Золзаяагийн ... Тухайн үед би нилээн согтуу байсан бөгөөд юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгсэн нөгөө найзууд нь ирсэн бөгөөд Т гэж банди юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Б Т гэж бандийг цохиод авсан. Тэгсэн Т газар унасан бөгөөд энэ үед ганц хоёр цохиж авч байгаа харагдсан... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 175 дугаартай: ... Ж.Тгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт, Орхон аймгийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай: ... М.Бгийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, дух 2 гарын долоовор хуруу, бүсэлхийд зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт, шүүгдэгч М.Бгийн ... Т гэх банди намайг шууд хавсараад унагаасан тэгэхээр нь миний уур хүрээд Тг нүүрэн тус газар нь цохисон чинь газар унасан. Тэгэхээр нь нуруу хэсэгт нь 2 удаа зөөлөн өшиглөсөн... гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлөгдсөн тухай хэрэгт тэмдэглэгдсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г овгийн Мын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ