Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00391

 

2018 оны 06 сарын 25 өдөр          Дугаар 153/ШШ2018/00391                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Х овогт Ц-ий Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Зэрэг сумын сургуульд суралцаж байгаад 1974 онд сургуулиас гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үхэр маллаж байгаад, 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1982 оноос 1990 онд нэгдэл хувьчлагдах хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд бог мал маллаж байгаад нэгдэл тарахад хувийн аж ахуйтан болж одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Миний хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтууд үрэгдэж алга болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.

Надад байгаа баримтуудыг үндэслэн, миний 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1232 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол 3-р бригадын Ц.Бгийн нэр дээрх 1976-1979, 1982-1994 оны 70 дугаар дансны хуулбар,

-Ц.Бгийн 0723128 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ц.Бгийн 1976, 1981 онд шагнагдсан гэх сайшаалын үнэмлэхүүд,

-Гэрч Д.Дүгэржавын “би 1964-1990 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1991-1992 он хүртэл нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид малчнаар ажиллаж байсан. Ц.Б нь 1976 онд нэгдэлд илгээлтээр ирээд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Ичинхорлоогийн “Ц.Б нь надтай хамт 1976 онд илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд илгээлтээр очсон. Тэрээр 1990 он хүртэл нэгдлийн мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Б нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хурдууд овогт Цэвээний Бгийн 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА