| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00342/и |
| Дугаар | 00392 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00392
2018 оны 06 сарын 25 өдөр Дугаар 153/ШШ2018/00392 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 01-04 тоотод оршин суух, ……. тоот регистрийн дугаартай, Н овогт Ц-ийн Х-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Х, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд, эвлэлийн илгээлтээр хөдөө гарч, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан. 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд тасралтгүй мал маллаж өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 05 дугаар сар хүртэл мал маллаж байна. 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 2000 оныг дуустал хугацаанд Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Ц.Х намайг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Х нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1021 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан буюу 3 дугаар бригадын 1978-1981, 1984-1989 оны Ж.Цэдэн, Ц.Х нарын нэр дээрх 70-р дансны хуулга,,
-Ц.Хгийн 0733949 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 3971 дугаартай архивын лавлагаа,
-Гэрч А.Цоожийн “би 1976-1992 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Х бид нар нэг нутагт өссөн. Тэрээр 1978 онд илгээлтээр Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ирж, бог мал маллаж байсан. Ц.Х нэгдэлд 1992 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Гэрч Б.Цагаанцоожийн “Ц.Х 1978 онд илгээлтээр Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ирж, 1992 он хүртэл малчнаар ажилласан. Бид хамт нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Хтай хамт ажиллаж байсан гэх А.Цоожийг гэрчээр асуусан бөгөөд А.Цоож нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байсан нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Х нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ц.Хгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Наймынхан овогт Цэдэнгийн Хгийн 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА