Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

     2022           07          29                                       2022/ШЦТ/128

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2219000000170 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: М.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд фэйсбүүк сошиал орчинд “Aagii Aagii”, “Амин-Эрдэнэ” гэх цахим хуудас ашиглан нэр бүхий 28 хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.211.200 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Эдгээр бараанууд ирээгүй, хүмүүст бараа ирж байгаа гэж худал хэлсэн. Хохирлоо 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, нөхрийн цалинг буухаар төлөхөөр бодож байгаа. Тэр үед ар гэрийн асуудалтай байсан. Би урьд нь онлайн дэлгүүр ажиллуулдаг байж байгаад 2021 оны 06 дугаар сараас жирэмсэн болоод энэ ажлаа зогсоосон. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдсэн хохирлоо төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Л.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Монголын уламжлалт сар шинийн баяраар ах дүү  нартаа бэлэг авах зорилгоор фэйсбүүк цахим орчинд “Aagii Aagii” гэх нэртэй хүн онлайнаар захиалга авна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чат болон гар утсаар холбогдож аяга тавагны ком 5 ширхэг, хос өмд, цамц 10 ширхгийг тус тус захихаар тохирсон. ...Тэгээд тэр хүний хэлсэн 5381086465 тоот Хаан банкны дансанд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад нөхрийнхөө 5360220383 тоот данснаас би шилжүүлсэн. Тэгээд 25-ны өдөр болоод нөгөө хүнтэйгээ холбогдоход бараа ирсэн, хөдөө сумдын бараагаа тарааж байна, маргааш төвийн хүмүүсийн бараагаа тараана гэж байсан. ...тэр өдрөөс хойш одоо хийлээ гээд миний мөнгийг өгөхгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандсаны дараа буюу 2022 оны 02 сарын сүүлээр санаж байна надад 325.000 төгрөг буцааж шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 6, 74 ху/,

-Хохирогч М.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Амин-Эрдэнэ” нэртэй пэйж хуудаснаас “Бараа захиалга авна” гэсэн утгатай зар мэдээлэл оруулсан байхаар нь тухайн группийн админ “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж ширээ сандал захиалж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны 5381086465 дугаар данс руу 470.000 төгрөгийг, үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 22-нд бэлэн хувцас захиалж мөн дээрх данс руу 132.000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 602.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Өнөөдрийг хүртэл би захиалсан бараагаа хүлээж аваагүй мөн тухайн хүнтэй холбогдож бараа захиалсан нийт 602.000 төгрөгөө буцааж авч чадахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Бараа захиалсан хүнээс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 602.000 төгрөгийг манай нөхрийн Хаан банкны 5285044377 дугаар данс руу шилжүүлж миний хохирлыг нөхөн барагдуулсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 87, 101 ху/,

 -Хохирогч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Амин-Эрдэнэ” нэртэй группээс “Бараа захиалга авна” гэсэн утгатай зар мэдээлэл оруулсан байхаар нь тухайн группийн админ “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж 4 ширхэг цүнх, Куртик захиалж Хаан банкны 5381086465 данс руу 52.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдийн дэвсгэр даавуу захиалж 25.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фитнес хувцасны хослол 55.000 төгрөгөөр тус тус захиалж өөрийн Төрийн банкны 280400019835 дугаарт данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 132.000 төгрөг шилжүүлсэн. ...Өнөөдрийг хүртэл би захиалсан бараагаа хүлээж аваагүй мөн тухайн хүнтэй холбогдож бараа захиалсан нийт 132.000 төгрөгөө буцааж авч чадахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Би шилжүүлсэн мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна. Миний хохирол төлбөрийг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 117, 142 ху/,

-Хохирогч М.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Амин-Эрдэнэ” нэртэй группээс “Бараа захиалга авна” гэсэн утгатай зар мэдээлэл оруулсан байхаар нь тухайн группийн админ “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж 98 ширхэгтэй аяганы ком бараа 68.000 төгрөгөөр захиалж түүний өгч Хаан банкны 5381086465 дугаарт данс руу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Миний захиалсан аяганы ком 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирнэ гэсэн ба дахиж тухайн группийн админтай холбогдож ширээ, сандлын комыг 470.000 төгрөгөөр захиалж 5381086465 дугаарт данс руу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5074187236 дугаарт данснаас шилжүүлсэн. ...Өнөөдрийг хүртэл би захиалсан бараагаа хүлээж аваагүй, мөн тухайн хүнтэй холбогдож захиалга өгсөн нийт 538.000 төгрөгөө буцааж авъя гэхээр ирэх долоо хоногт бараа ирнэ гэх байдлаар өдөр хоногийг өнгөрөөж худал ярьсан. ...Би бусдад мөнгөө шилжүүлж залилуулсандаа гомдолтой байна. Би өөрт учирсан хохирол болох 538.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /1 хх 156, 180 ху/,

-Хохирогч Д.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сард “Aagii aagii” онлайн шопоос аяга тавагны ком, өмд цамцны хослол авах гээд захиалга өгсөн. Худалдаж авах мөнгө гээд 138.000 төгрөг 5381086465 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш захиалсан бараагаа авах гэтэл одоог хүртэл байхгүй байна. Бараагаа авъя гээд утсаар холбогдох үед бараа ирээгүй байна гээд худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн гэсэн мэдүүлэг /1 хх 187 ху/,

-Хохирогч Э.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож 2 ширхэг үслэг ширдэг захиалахаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 60.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 25.000 төгрөгийг Хаан банкны 5381086465 дугаарт данс руу өөрийн хаан банкны 5381110058 дугаарт данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 110.000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан бараа ирээгүй мөн захиалга өгсөн мөнгө төгрөгөө авч чадаагүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг /1 хх  224 ху/,

-Хохирогч У.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagi” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож хослол /Өмд, цамц/ захиалж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны 5360297595 дугаарт данснаас 30.000 төгрөгийг Хаан банкны 5381086465 дугаарт данс руу шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан бараа ирээгүй, мөн захиалга өгсөн мөнгөө авч чадаагүй үл таних хүнд залилуулсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Би бараа захиалахаар шилжүүлсэн мөнгө болох 30.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1 хх 243, 2 хх 8 ху/,

-Хохирогч Б.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож 25,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн нимгэн хөнжил захиалж түүний өгсөн Хаан банкны 5381086465 дугаарт данс руу 25.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Сүүлдээ “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк хэрэглэгч нь дээрх асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа удахгүй таны мөнгийг буцааж олгох болно гэж хэлээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5381086465 дугаарт данснаас миний Хаан банкны 5371017017 дугаарт дансанд 25.000 төгрөгийг Butsaalt гэсэн утгаар шилжүүлж  миний хохирлыг бүрэн барагдуулсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 16, 31 ху/,

-Хохирогч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк цахим хаягаар онлайнаар бараа захиалах гэж Aagii Aagii  гэх үл таних хүнтэй харьцаж түүний хэлсэн 5361052203 тоот дансанд 29.900 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан бараа минь ирэхгүй, мөнгөө авъя гэхээр удахгүй бараа чинь ирнэ гэх мэтээр хойшлуулаад байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /2 хх 39 ху/,

-Хохирогч Б.Ууганжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим хаягаар онлайнаар бараа захиалах гэж Aagii Aagii  гэх үл таних хүнтэй харьцаж түүний хэлсэн 5365126477 тоот дансанд 40.000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан бараа минь ирэхгүй, мөнгөө авъя гэхээр удахгүй бараа чинь ирнэ гэх мэтээр хойшлуулаад байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /2 хх 62 ху/,

-Хохирогч У.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өөрийн ач охиндоо гэрт өмсөх зориулалттай үслэг хувцас 2 ширхэг захихаар болж фэйсбүүк цахим онлайн шопын Aagii Aagii  гэх админтай холбогдсон. Тэр админ нь нэг бүрийн үнэ нь 15.000 төгрөг гэж байсан болохоор 2 ширхгийг захиалахаар болж 30.000 төгрөгийг Aagii Aagii-н хэлсэн 5381086465 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. ...Удаа дараа бараагаа авахаар залгасан боловч ямар нэг шалтаг хэлээд удаад байсан. Манай аав эмнэлэгт эм тарианы мөнгө хэрэг болоод байсан болохоор тухайн админтай холбогдоод эгчид нь мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь миний бараа захиалсан 30.000 төгрөгийг буцаагаад надад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /2 хх 83 ху/,

-Хохирогч М.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022  оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаартай дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй мөнгөө буцааж аваагүй гэсэн мэдүүлэг /2 хх 104 ху/,

-Хохирогч М.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй, мөнгөө буцааж аваагүй гэсэн мэдүүлэг /2 хх 128 ху/,

-Хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй, мөнгөө буцааж аваагүй гэсэн мэдүүлэг /2 хх 152 ху/,

-Хохирогч М.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож дэвсгэр даавуу захиалж 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 70.000 төгрөгийг хаан банкны 5381086465 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны 5300394316 дугаартай данснаас 1 удаагийн гүйлгээгээр нийт 70.000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан бараа ирээгүй мөн захиалга өгсөн мөнгөө авч чадаагүй...Би өөрт учирсан хохирол болох 70.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 173, 181 ху/,

-Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн гэр болох Замын-Үүд сумын 1 дүгээр баг 130 дугаар байрны 31 тоотод гэртээ байхдаа зурагтын тавиур авах санаатай фэйсбүүк ухаж байтал “Aagii Aagii” гэх фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдоход манай Дорноговь аймгийн Айраг сумын хүн байх шиг байсан. Тэгэхээр нь би зурагтын тавиур авах санаатай захиалга өгсөн. Захиалга өгөхдөө 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны 5381086465 дугаартай данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /2 хх 191-192 ху/,

-Хохирогч Э.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Замын-Үүд сумын 3 дугаар баг Жаргалант 1-14 тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүкээр бараа захиалахаар “Аагий Аагий” гэх хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд захиалах барааны зураг гээд над руу зураг явуулсан. Тухайн үед би биеийн тамирын хослол 1 ширхэг, эмэгтэй гутал 1 ширхэг, эмэгтэй хослол 1 ширхэг, женсэн өмд 2 ширхгийг тус тус захиалсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 180.000 төгрөг шилжүүлсэн. ...Надад 180.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг /2 хх 227-228 ху/,

-Хохирогч С.Хатанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд Aagii Aagii  нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож эрэгтэй хүний биеийн тамирын хослол захиалахаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 45.000 төгрөгийг Хаан банкны 5381225162 дугаарт данснаас 1 удаагийн гүйлгээгээр нийт 45.000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан бараа ирээгүй мөн захиалга өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг /3 хх 31 ху/,

-Хохирогч Б.Бямбабатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Aagii Aagii” нэртэй онлайн шопоос захиалга авна гэсний дагуу чатаар холбогдож эмэгтэй хүний гутал, хүүхдийн хослол захиалж 5381086465 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр өөрийн хаан банкны 5806120872 дугаартай данснаас тухайн өдрөө 134.800 төгрөгийг шилжүүлсэн. Анх бараа захиалахад захиалсан бараа маань 7-14 хоногийн дотор ирнэ гэж байсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй мөн захиалга өгсөн мөнгөө авч чадахгүй залилуулсан гэсэн мэдүүлэг /3 хх 46 ху/,

-Хохирогч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Aagii Aagii” гэх нэртэй цахим хаягаас онлайнаар бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож эмэгтэй хүний гутал авахаар болж 5381086465 дугаартай данс руу өөрийн 5363089661 дугаартай данснаас 20.000 төгрөг шилжүүлж бараа захиалсан. Анх тухайн барааг 7-14 хоногийн дотор ирнэ гэж байсан боловч ирээгүй. Захиалсан бараагаа хэзээ ирэх талаар фэйсбүүкээр асуухаар удахгүй ирнэ гэх хариултыг өгч байсан. Үүний дараа би дахин дээрх фэйсбүүк хаяг хэрэглэгчтэй холбогдож 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр машины чийгшүүлэгч захиалж мөн 25.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт 2 удаагийн үйлдлээр 45.000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бараагаа авч чадаагүй мөн мөнгөө буцааж аваагүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг /3 хх 58-59 ху/,

-Хохирогч Д.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Aagii Aagii” нэртэй фэйсбүүкээр холбогдож бараа ирэхээр болсон захиалга хийх юм уу гэхээр нь би нөгөө аяганы комныхоо олон ширхэгтэйг нь авах зорилгоор Алтанцэцэг гэх нэртэй хаан банкны 5381086465 дугаартай дансанд 75.000 шилжүүлж 2022 оны 02 дугаар сарын 04-ний буюу битүүний өдөр бараа авахаар тохирсон. ...Тэгээд таг алга болсон. Дараа нь дахиад Алтанцэцэгтэй холбогдоод юу болсон бэ бараагаа авмаар байна гэтэл надтай хамтарч байсан хүн маань намайг хуураад алга болсон гэж хэлээд таг алга болсон гэсэн мэдүүлэг /3 хх 72 ху/,

-Хохирогч О.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagii” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Хүүхдийн гудас захиалга” авна гэсэн зарын дагуу фэйсбүүк чатаар холбогдож асуутал 25.000 төгрөгийн үнэтэй захиалга өгснөөс хойш 7-14 хоногийн дотор БНХАУ-с ирнэ гэж байсан. Тэгээд түүний өгсөн хаан банкны 5381086465 дугаартай данс руу тухайн өдрөө 25.000 төгрөгийг шилжүүлж захиалга өгсөн. ...Захиалга өгснөөс хойш 14 хоногийн дараа дахин холбогдоход удахгүй ирнэ бараа маань Улаанбаатар хотод ирчихсэн байгаа хөдөө орон нутаг руу нэгдсэн журмаар шуудангаар явуулна гэж намаг хуурч мэхэлсэн гэсэн мэдүүлэг /3 хх 87 ху/,

-Хохирогч Б.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Фэйсбүүк цахим орчинд онлайнаар бараа захиалга авна гэсэн зарын дагуу тухайн онлайн дэлгүүрийн админ “Aagii Aagii” гэх цахим хаягтай хүнтэй харилцаж бараа захиалахаар болж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 271.500 төгрөг шилжүүлсэн. Миний захиалсан барааны зарим нь бэлэн байгаа зарим бараа нь 01 дүгээр сарын сүүлээр ачилтаар ирнэ гэж байсан. ...Тэгээд мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь бараагаа авмаар байна, эсхүл мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд 2022 оны 02 сарын 01-ний өдөр 60.000 төгрөгийн буцаалт хийсэн. ...Үлдэгдэл мөнгөө буцаан авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ... 211.500 төгрөгөө авчихвал надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /3 хх 99-100 ху/,

-Хохирогч Ө.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүк цахим орчинд Aagii Aagii гэх нэртэй онлайн шопын админтай холбогдож түүний хэлсэн 5381086465 тоот дансанд 25.000 төгрөгийн бараа болох хүүхдийн өрөөний хивсэнцэр захиалсан боловч миний захиалсан бараа ирээгүй мөн чатаар харилцсан боловч сүүлдээ таг чиг алга болсон тэгээд би залилуулсан юм байна гэж бодоод орхичихсон байсан юм. ..Би Aagii Aagii гэх нэртэй хаягтай хүнийг тахихгүй урьд өмнө нь холбогдож байгаагүй. ...Би гомдолтой байна 25.000 төгрөгөөр хохирсон тул шилжүүлсэн мөнгөө буцааж авмаар байна гэсэн мэдүүлэг /3 хх 116 ху/,

-Хохирогч О.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг Сайншанд суманд 2022 оны 02 угаар сарын 08-ны өдөр байхад, Амин-Эрдэнэ гэх онлайн дэлгүүрийн админ “Aagii Aagii” гэх хүн бараа захиалга авч байгаа талаар фэйсбүүк цахим хаягаас харсан. Тэгээд тухайн онлайн дэлгүүрийн бараанаас орж харж байгаад 45.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүүхдийн бэлтгэлийн хослол, эмэгтэй хүүхдийн богино пальто захисан. Уг бараагаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны ачаанд ачуулаад ирнэ гэж байсан. ...Хүлээгээд ирэхгүй байхаар нь дахиад 2022 оны 03 дугаар сарын 10, 04 дүгээр сарын 26-ны өдөр “Aagii Aagii” гэх админы чатаар холбогдсон чинь “Би давхар цаанаа хүнд залилуулсан байгаа, цагдаад мэдэгдсэн” гэж байсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад учирсан 80.000 төгрөгийг хаан банкны 5045502537 дугаартай дансанд эргүүлэн шилжүүлсэн тул гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /3 хх 128-129, 132 ху/,

-Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг Сайншанд суманд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байхад Фэйсбүүк цахим орчинд онлайнаар бараа захиалга авч байна гэсний дагуу “Aagii Aagii” админтай холбогдож 96 ширхэгтэй аяганы ком захихаар болсон. Уг аяганы комыг 70.000 төгрөг болно гэж байсан. Тэгээд би “Aagii Aagii гэж админы хэлсэн 5381086465 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 70.000 төгрөгийг Ганаа аяга гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...удаа дараа асуугаад ирэхгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Онлайнаар бараа захиална гэж шилжүүлсэн 70.000 төгрөгөө буцаагаад авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /3 хх 144-145 ху/,

-Хохирогч Ч.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь Сайншанд зар, Dornogovi Sainshand zar гэх фэйсбүүк группэд Aagii Aagii гэх нэртэй хэрэглэгч эмэгтэй хүний биеийн галбир засагч дотуур хувцас захиалгаар ирнэ гээд Merregy-ний зургийг оруулаад 2 ширхэг нь 35.000 төгрөг гэсэн зар байршуулсан байхыг би хараад Aagii Aagii гэх нэртэй хэрэглэгч рүү хувь чатаар нь холбогдож 2 ширхэг нь 35.000 төгрөг юм уу, захиалвал хэзээ ирэх вэ гэж асуухад 5381086465 Алтанцэцэг гэх дансанд 35.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа бич гэж хариу ирсэн. Би тэр дор нь өөрийн хаан банкны 5370033425 тоот данснаас 35.000 төгрөг шилжүүлсэн. ...Онлайнаар бараа захиална гэж шилжүүлсэн 35.000 төгрөгөө авчихвал надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /3 хх 157-158 ху/,

-Хохирогч Г.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр фэйсбүүк цахим олон нийтийн сүлжээнд “Aagii Aagii” нэртэй хаягаас онлайнаар бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож хүүхдийн өрөөний дэвсгэр захиалж 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 25000 төгрөгийг өөрийн хаан банкны 5075857575 дугаартай данснаас хаан банкны 5381086465 дугаартай данс руу 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Анх бараа захиалахад захиалсан бараа 7-14 хоногийн дотор ирнэ гэж байсан. Гэтэл бараа ирэх хугацаанд захиалсан бараа маань ирээгүй. ...Миний хувьд захиалсан бараагаа авч чадаагүй мөн захиалга өгсөн мөнгө болох 25,000 төгрөгөө авч чадаагүй учраас цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /3 хх 170-171 ху/,

-Гэрч А.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг 2021 оны 11 дүгээр сард аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад хуучин танил дүү болох М.М нь онлайнаар БНХАУ-с бараа захиалж худалдан борлуулдаг та ажилгүй бол надтай хамтарч ажиллах уу гэх санал тавьсны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс “Амин-Эрдэнэ” нэртэй фэйсбүүк пэйж хуудас нээж М.Мтай хамтарч ажиллахаар болсон. М.М нь над руу бараа, материалын зургийг БНХАУ-с ирэх үнийн дүнгийн хамт фэйсбүүк чатаар ирүүлсний дагуу тус бүр дээр өөрийн ашиг гэх тодорхой хэмжээний мөнгийг нэмж пэйж хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлж захиалга авч байсан. Хүмүүс сонирхсон бараагаа захиалахдаа миний хаан банкны 5381086465 дугаартай данс руу мөнгөө хийж би тухайн мөнгөнөөс өөрийн ашгийг авч үлдэн үлдэгдэл мөнгийг М.Мын хаан банкны 5381148800 дугаарт данс руу шилжүүлэх байдлаар ажиллаж байсан. Би эхэндээ М.Мыг үнэхээр л БНХАУ-с бараа захиалж онлайнаар зарж борлуулдаг юм байх л гэж бодож байсан. Захиалга авснаас хойш эхний бараа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирнэ дараагийн бараа 2022 оны 01 дүгээр сарын 28, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд ирнэ гэж М.М нь надад хэлж байсан. Гэтэл дээрх хугацаанд ирэх ёстой байсан бараануудаас нэг ч бараа ирээгүй ба бараа хэзээ ирэх талаар М.Маас асуухад БНХАУ-с бараа Улаанбаатар хотод ирсэн удахгүй ирнэ гэх байдлаар удаа дараа тайлбарлаж байсан. ...М.Мтай хамтарч ажилласан цагаас хойш өөрийн дансаар нийт 5.327.100 төгрөгийн бараа захиалга авч үүнээс би өөртөө ашиг гэж 1.986.200 төгрөгийг авч үлдсэн үлдэгдэл 3.340.900 төгрөгийг М.Мын хаан банкны данс руу тухай бүр шилжүүлсэн байна. М.М нь өөрийгөө БНХАУ-с онлайнаар бараа захиалж худалдан борлуулдаг гэх байдлаар намайг хуурч өөрийнхөө доор ажиллуулан миний дансаар дамжуулж бараа захиалгын мөнгийг авсан. Миний ажиллуулж байсан пэйж хуудсаар дамжуулан захиалга өгсөн 5.327.100 төгрөгийн бараанаас 1.986.200 төгрөгийн буцаан олголтыг хийсэн. Буцаан олголт хийсэн 1.986.200 төгрөгөөс М.М нь 953.400 төгрөгийн өгсөн харин би өөрт авч үлдсэн ашгаас 1.041.700 төгрөгийг гаргаж бараа нь ирээгүй хүмүүс рүү буцаан олголтыг хийсэн. Миний хувьд бараа захиалга авч байх үед ашиг болгож өөртөө авсан 1.986.200 төгрөгөөс 1.041.700 төгрөгийг бараа захиалсан хүмүүст буцаан олголт хэлбэрээр буцааж өгсөн. М.Мын хувьд сүүлд захиалга өгсөн хүмүүсийн мөнгийг эхэнд бараа захиалсан бараа нь ирээгүй хэл ам гаргаж байгаа хүмүүс рүү буцаалт хэлбэрээр олгож байсан гэдгийг би сүүлд мэдсэн. Миний хувьд ямар нэгэн байдлаар М.Мтай үгсэн тохиролцож бараа захиалга авна гэх нэрийдлээр иргэдийг хуурч мэхлэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ...Миний хувьд дээрх хугацаанд барааны үнэ дээр өөрийн ашиг болгон нэмж зараад 1.986.000 төгрөгийн ашиг олсон ба бараа ирээгүй гэх шалтгааны улмаас буцааж 1.041.700 төгрөгийн буцаан олголтыг хийсэн, цаашид бараа ирэхгүй бол би олсон ашгаас үлдсэн 944.500 М.Мд буцаан олгоно гэсэн мэдүүлэг /1 хх 49-50 ху/,

-Яллагдагч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би эмнэлэгт хэвтэж байгаад Алтанцэцэг гэж хүнтэй танилцсан, тухайн Алтанцэцэг гэдэг эгч онлайнаар бараа зардаг гэж ярьж байсан. Би Алтанцэцэг гэж хүнтэй танилцсаны дараа онлайн бараа зардаг "Aagii Aagii“ гэх нэртэй фэйсбүүк цахим хаягийн админаар ажиллах талаар хүсэлт тавьж тухайн фэйсүүк группын админаар ажиллаж эхэлсэн. Алтанцэцэг эгчид та барааныхаа захиалгыг ав би таны захиалга авсан барааг цааш захиалж авч өгье гэж худалд хэлж Алтанцэцэг эгчид итгүүлэн бараа захиалга авахуулж бараа захиалсан мөнгийг Алтанцэцэг эгчийн дансаар дамжуулан өөрийн дансаар авдаг байсан. Би бараа захиалгыг нийлүүлнэ гэж худал хэлж бусдаас мөнгө авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна . Би нийт 20 гаран хүнээс 3.000.000 гаран төгрөг залилсан зарим мөнгийг нь буцаан өгсөн. Цаашид хүмүүс учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би яллагдагчаар татсан тогтоолуудтай урьд нь танилцсан бусдыг залилсан бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /3 хх 181 ху/,

- Хаан банкныг 5381086465 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 8-23, 25-36, 150-153, 2хх 10, 3хх 60-61, 75, 101-103 ху/,

-М.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3 хх 173-174, 177, 180-181 ху/

-Хохирлын тооцоо /3хх 182 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх 184 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд фэйсбүүк сошиал орчинд “Aagii Aagii”, “Амин-Эрдэнэ” гэх цахим хуудас ашиглан нэр бүхий 28 хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 3.211.200 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулна. Хэргийн хувьд маргахгүй. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч  Л.Мөнхцэцэгийн “... “Aagii Aagii” гэх нэртэй хүн онлайнаар захиалга авна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чат болон гар утсаар холбогдож аяга тавагны ком 5 ширхэг, хос өмд, цамц 10 ширхгийг тус тус захихаар тохирсон. ...Тэгээд тэр хүний хэлсэн 5381086465 тоот Хаан банкны дансанд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад нөхрийнхөө 5360220383 тоот данснаас би шилжүүлсэн” гэсэн /1 хх 6, 74 ху/, хохирогч М.Дуламсүрэнгийн “... “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж ширээ сандал захиалж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны 5381086465 дугаар данс руу 470.000 төгрөгийг, үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 22-нд бэлэн хувцас захиалж мөн дээрх данс руу 132.000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 602.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /1 хх 87, 101 ху/, хохирогч С.Долгормаагийн “... “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж 4 ширхэг цүнх, Куртик захиалж Хаан банкны 5381086465 данс руу 52.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдийн дэвсгэр даавуу захиалж 25.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фитнес хувцасны хослол 55.000 төгрөгөөр тус тус захиалж өөрийн Төрийн банкны 280400019835 дугаарт данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 132.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн /1 хх 117, 142 ху/, хохирогч М.Азжаргалын “... “Aagii Aagii” нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй чат бичиж 98 ширхэгтэй аяганы ком бараа 68.000 төгрөгөөр захиалж түүний өгч Хаан банкны 5381086465 дугаарт данс руу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Миний захиалсан аяганы ком 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирнэ гэсэн ба дахиж тухайн группийн админтай холбогдож ширээ, сандлын комыг 470.000 төгрөгөөр захиалж 5381086465 дугаарт данс руу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5074187236 дугаарт данснаас шилжүүлсэн” гэсэн /1 хх 156, 180 ху/, хохирогч Д.Отгонцэцэгийн “...“Aagii aagii” онлайн шопоос аяга тавагны ком, өмд цамцны хослол авах гээд захиалга өгсөн. Худалдаж авах мөнгө гээд 138.000 төгрөг 5381086465 тоот данс руу шилжүүлсэн” гэсэн /1 хх 187 ху/, хохирогч Э.Тунгалагийн “... “Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож 2 ширхэг үслэг ширдэг захиалахаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 60.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 25.000 төгрөгийг Хаан банкны 5381086465 дугаарт данс руу өөрийн хаан банкны 5381110058 дугаарт данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 110.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /1 хх  224 ху/, хохирогч У.Туяацэцэгийн “... “Aagii Aagi” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож хослол захиалж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны 5360297595 дугаарт данснаас 30.000 төгрөгийг Хаан банкны 5381086465 дугаарт данс руу шилжүүлсэн” гэсэн /1 хх 243, 2 хх 8 ху/, хохирогч Б.Дэлгэрмаагийн “... “Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож 25,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн нимгэн хөнжил захиалж түүний өгсөн Хаан банкны 5381086465 дугаарт данс руу 25.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн  /2 хх 16, 31 ху/, хохирогч Д.Болормаагийн “...Aagii Aagii  гэх үл таних хүнтэй харьцаж түүний хэлсэн 5361052203 тоот дансанд 29.900 төгрөг шилжүүлсэн” гэсэн /2 хх 39 ху/, хохирогч Б.Ууганжаргалын “...Aagii Aagii  гэх үл таних хүнтэй харьцаж түүний хэлсэн 5365126477 тоот дансанд 40.000 төгрөг шилжүүлсэн”  гэсэн /2 хх 62 ху/, хохирогч У.Болормаагийн “...Aagii Aagii  гэх админтай холбогдсон. Тэр админ нь нэг бүрийн үнэ нь 15.000 төгрөг гэж байсан болохоор 2 ширхгийг захиалахаар болж 30.000 төгрөгийг Aagii Aagii-н хэлсэн 5381086465 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн” гэсэн /2 хх 83 ху/, хохирогч М.Даваажаргалын “...Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаартай дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэсэн /2 хх 104 ху/, хохирогч М.Соёл-Эрдэнийн “...Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэсэн /2 хх 128 ху/, хохирогч Б.Ууганцэцэгийн “...Aagii Aagii гэх нэртэй фэйсбүүк чатаар холбогдон онлайнаар эмэгтэй хүний корсет буюу мерреж худалдаж авахаар захиалга өгч Алтанцэцэг гэх нэртэй Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 35.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэсэн /2 хх 152 ху/, хохирогч М.Мөнхцэцэгийн “...“Aagii Aagii” нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож дэвсгэр даавуу захиалж 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 70.000 төгрөгийг хаан банкны 5381086465 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны 5300394316 дугаартай данснаас 1 удаагийн гүйлгээгээр нийт 70.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /2 хх 173, 181 ху/, хохирогч Б.Мөнгөнцэцэгийн “... “Aagii Aagii” гэх фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдоход манай Дорноговь аймгийн Айраг сумын хүн байх шиг байсан. Тэгэхээр нь би зурагтын тавиур авах санаатай захиалга өгсөн. Захиалга өгөхдөө 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны 5381086465 дугаартай данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн /2 хх 191-192 ху/, хохирогч Э.Ганчимэгийн “... “Аагий Аагий” гэх хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд захиалах барааны зураг гээд над руу зураг явуулсан. Тухайн үед би биеийн тамирын хослол 1 ширхэг, эмэгтэй гутал 1 ширхэг, эмэгтэй хослол 1 ширхэг, женсэн өмд 2 ширхгийг тус тус захиалсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5381086465 дугаарын дансанд 180.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн /2 хх 227-228 ху/, хохирогч С.Хатанцэцэгийн “...Aagii Aagii  нэртэй хаягаас бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож эрэгтэй хүний биеийн тамирын хослол захиалахаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 45.000 төгрөгийг Хаан банкны 5381225162 дугаарт данснаас 1 удаагийн гүйлгээгээр нийт 45.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /3 хх 31 ху/, хохирогч Б.Бямбабатын “... “Aagii Aagii” нэртэй онлайн шопоос захиалга авна гэсний дагуу чатаар холбогдож эмэгтэй хүний гутал, хүүхдийн хослол захиалж 5381086465 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр өөрийн хаан банкны 5806120872 дугаартай данснаас тухайн өдрөө 134.800 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /3 хх 46 ху/, хохирогч Т.Лхагвасүрэнгийн “... “Aagii Aagii” гэх нэртэй цахим хаягаас онлайнаар бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож эмэгтэй хүний гутал авахаар болж 5381086465 дугаартай данс руу өөрийн 5363089661 дугаартай данснаас 20.000 төгрөг шилжүүлж бараа захиалсан” гэсэн /3 хх 58-59 ху/, хохирогч Д.Нарантуяагийн “... “Aagii Aagii” нэртэй фэйсбүүкээр холбогдож бараа ирэхээр болсон захиалга хийх юм уу гэхээр нь би нөгөө аяганы комныхоо олон ширхэгтэйг нь авах зорилгоор Алтанцэцэг гэх нэртэй хаан банкны 5381086465 дугаартай дансанд 75.000 шилжүүлсэн” гэсэн /3 хх 72 ху/, хохирогч О.Уртнасангийн “... “Aagii Aagii” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Хүүхдийн гудас захиалга” авна гэсэн зарын дагуу фэйсбүүк чатаар холбогдож асуутал 25.000 төгрөгийн үнэтэй захиалга өгснөөс хойш 7-14 хоногийн дотор БНХАУ-с ирнэ гэж байсан. Тэгээд түүний өгсөн хаан банкны 5381086465 дугаартай данс руу тухайн өдрөө 25.000 төгрөгийг шилжүүлж захиалга өгсөн” гэсэн /3 хх 87 ху/, хохирогч Б.Батгэрэлийн “... “Aagii Aagii” гэх цахим хаягтай хүнтэй харилцаж бараа захиалахаар болж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 271.500 төгрөг шилжүүлсэн” гэсэн /3 хх 99-100 ху/, хохирогч Ө.Түмэнжаргалын “...Aagii Aagii гэх нэртэй онлайн шопын админтай холбогдож түүний хэлсэн 5381086465 тоот дансанд 25.000 төгрөгийн бараа болох хүүхдийн өрөөний хивсэнцэр захиалсан” гэсэн /3 хх 116 ху/, хохирогч О.Болор-Эрдэнийн “... “Aagii Aagii” гэх хүн бараа захиалга авч байгаа талаар фэйсбүүк цахим хаягаас харсан. Тэгээд тухайн онлайн дэлгүүрийн бараанаас орж харж байгаад 45.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүүхдийн бэлтгэлийн хослол, эмэгтэй хүүхдийн богино пальто захисан” гэсэн /3 хх 128-129, 132 ху/, хохирогч Г.Ганцэцэгийн “... “Aagii Aagii” админтай холбогдож 96 ширхэгтэй аяганы ком захихаар болсон. ...би “Aagii Aagii гэж админы хэлсэн 5381086465 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 70.000 төгрөгийг Ганаа аяга гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэсэн /3 хх 144-145 ху/, хохирогч Ч.Эрдэнэсувдын “...Aagii Aagii гэх нэртэй хэрэглэгч эмэгтэй хүний биеийн галбир засагч дотуур хувцас захиалгаар ирнэ гээд Merregy-ний зургийг оруулаад 2 ширхэг нь 35.000 төгрөг гэсэн зар байршуулсан байхыг би хараад Aagii Aagii гэх нэртэй хэрэглэгч рүү хувь чатаар нь холбогдож 2 ширхэг нь 35.000 төгрөг юм уу, захиалвал хэзээ ирэх вэ гэж асуухад 5381086465 Алтанцэцэг гэх дансанд 35.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн /3 хх 157-158 ху/, хохирогч Г.Даваанямын “...“Aagii Aagii” нэртэй хаягаас онлайнаар бараа захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож хүүхдийн өрөөний дэвсгэр захиалж 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 25000 төгрөгийг өөрийн хаан банкны 5075857575 дугаартай данснаас хаан банкны 5381086465 дугаартай данс руу 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. гэсэн /3 хх 170-171 ху/ мэдүүлгүүд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, хохирлын тооцоо, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар болгож залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Хохирлын хувьд шүүгдэгч нь хохирогч Л.Мөнхцэцэгт 325.000 төгрөгийн, М.Дуламсүрэнд 602.000 төгрөгийн, С.Долгормаад 132.000 төгрөгийн, М.Азжаргалд 538.000 төгрөгийн, Д.Отгонцэцэгт 138.000 төгрөгийн, Э.Тунгалагт 110.000 төгрөгийн, У.Туяацэцэгт 30.000 төгрөгийн, Б.Дэлгэрмаад 25.000 төгрөгийн, Д.Болормаад 29.900 төгрөгийн, Б.Ууганжаргалд 40.000 төгрөгийн, У.Болормаад 30.000 төгрөг, М.Даваажаргалд 35.000 төгрөгийн, М.Соёл-Эрдэнэд 35.000 төгрөгийн, Б.Ууганцэцэгт 35.000 төгрөгийн, М.Мөнхцэцэгт 70.000 төгрөгийн, Б.Мөнхцэцэгт 25.000 төгрөгийн, Э.Ганчимэгт 180.000 төгрөгийн, С.Хатанцэцэгт 45.000 төгрөгийг, Б.Бямбабатад 134.800 төгрөгийн, Т.Лхагвасүрэнд 45.000 төгрөгийн, Д.Нарантуяад 75.000 төгрөгийн О.Уртнасанд 25.000 төгрөгийн, Б.Батгэрэлд 271.500 төгрөгийн, Ө.Түмэнжаргалд 25.000 төгрөгийг, О.Болор-Эрдэнэд 80.000 төгрөгийн, Г.Ганцэцэгт 70.000 төгрөгийн, Ч.Эрдэнэсувдад 35.000 төгрөгийн, Г.Даваанямд 25.000 төгрөгийн, нийт 3.211.200 төгрөгийн хохирол учруулсанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Мөнхцэцэгт 325.000 төгрөгийг, М.Дуламсүрэнд 602.000 төгрөгийг, Б.Дэлгэрмаад 25.000 төгрөгийг, У.Болормаад 30.000 төгрөгийг, Б.Батгэрэлд /271.500 төгрөгнөөс/ 60.000 төгрөгийг, О.Болор-Эрдэнэд 80.000 төгрөгийг, Г.Даваанямд 25.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас хохиролд 2.064.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг  Эрх чөлөөний гудамж 203-61 тоот С.Долгормаад /РД:ЕГ91060804/ 132.000 төгрөгийг, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 3-р баг  Мааньзавын 37-38 тоот М.Азжаргалд /РД:УК99060101/ 538.000 төгрөгийг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр Д.Отгонцэцэгт /РД:ОЮ94083004/ 138.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сумын 8-р баг Мааньзав гудамж 31-17 тоот Э.Тунгалагт /РД:ЕБ86080525/ 110.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сумын 6-р баг Шинэ-зуун гудамж Залуус 219-33 тоот У.Туяацэцэгт /РД:ЕЗ87080704/ 30.000 төгрөгийг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Аюуш 4-5 тоот Д.Болормаад /РД:ЕЭ74082864/ 29.900 төгрөгийг, Дорноговь аймгийн Улаанбадрах сум 3-р баг Аргалант Б.Ууганжаргалд /РД:ЕК98050904/ 40.000 төгрөгийг, Дорноговь аймаг Хөвсгөл сум 1-р баг М.Даваажаргалд /РД:ЕМ93022501/ 35.000 төгрөгийн, Дорноговь аймаг Хөвсгөл сум Чүрэмзаан 7-10 тоот М.Соёл-Эрдэнэд /РД:ЕМ86110984/ 35.000 төгрөгийг, Дорноговь аймаг Хөвсгөл сум 3-р баг Элт Б.Ууганцэцэгт /РД:ЕМ90012661/ 35.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Занчив гудамж 21-53 тоот М.Мөнхцэцэгт /РД:ЕЗ03231807/ 70.000 төгрөгийг, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 130-р байр 31 тоот Б.Мөнгөнцэцэгт /РД:ЕА98080407/ 25.000 төгрөгийг, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Жаргалантар 1-14 тоот Э.Ганчимэгт /РД:ЕН91060602/ 180.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг Аюуш гудамж 1-4 тоот С.Хатанцэцэгт /РД:ЕЮ95080103/  45.000 төгрөгийг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14-р хороо Хайлааст 10-144 тоот Б.Бямбабатад /РД:ОЕ97051006/ 134.800 төгрөгийг, Дорноговь аймаг Айраг сум 4-р баг Цагаан дөрвөлж Өлзийт 1155 тоот Т.Лхагвасүрэнд /РД:ЕВ91011608/ 45.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 8-р баг Мааньзав 1-57 тоот Д.Нарантуяад /РД:ЕЮ98080401/ 75.000 төгрөгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5-р хороо Өлгий 20-341А-401 тоот О.Уртнасанд /РД:ЕА87021002/ 25.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 5-р баг Зүүнбаян 4-58 байр 54 тоот Б.Батгэрэлд /РД:ЕВ89022804/ 211.500 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 3-р баг 209-р байр 8 тоот Ө.Түмэнжаргалд /РД:ЗЙ91061108/ 25.000 төгрөгийг, Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороо Уурхайчин 22-р гудамж 23-10 тоот Г.Ганцэцэгт /РД:ЕА97060105/ 70.000 төгрөгийг, Дорноговь аймаг Улаанбадрах сум 4-р баг Нүдэн Ч.Эрдэнэсувдад /РД:ЕК94091306/ 35.000 төгрөгийг тус тус олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй, хохирогч Л.Мөнхцэцэгт 325.000 төгрөгийг, М.Дуламсүрэнд 602.000 төгрөгийг, Б.Дэлгэрмаад 25.000 төгрөгийг, У.Болормаад 30.000 төгрөгийг, Б.Батгэрэлд /271.500 төгрөгөөс/ 60.000 төгрөгийг, О.Болор-Эрдэнэд 80.000 төгрөгийг, Г.Даваанямд 25.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА