Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/02107

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/02107

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энэбишийн гудамж, ... гудамжны ... тоотод оршин суух, ... овогт ...ы ... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар бичил хороолол, ... дугаар байрны ...тоотод оршин суух, ... овогт .... /РД: .../,

 Хариуцагч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар бичил хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух... овогт .... /РД: .../,

 Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар бичил хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт ...н З... /РД: .../,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны ...тоотод оршин суух, Боржигон овогт Ган-Эрдэнийн Амин-Эрдэнэ /РД: .../ нарт холбогдох,

 Бусдын хууль бус өмчлөлөөс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг,

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Булгийн ... тоотод оршин суух, .. овогт Б. Т. /РД: ЖЭ89110286/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ...дугаар хороолол, Энэбишийн гудамж, .. гудамжны ...тоотод оршин суух, .. овогт Б.. С. /РД: .../-д холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэргийг шүүгчийн захирамжаар нэгтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгч А.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.С би 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг Бадиа овогтой Т. байгуулж Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот, 18 м/кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч нь хууль ёсоор худалдан авсан орон сууцаа эзэмшиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхэд хариуцагч нар чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдаж аваад гэрээний дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэлийн байгууллагад хандаж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Ингээд тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэж үзээд нэр дурдагдсан З.Б, А.Т нартай байрыг чөлөөлүүлэх тухай очиж уулзсан. Гэтэл тухайн байрыг чөлөөлж өгөхгүй гэсэн учраас бид шүүхэд хандаж уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа ба шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд үндэслэн тухайн эд хөрөнгийн үнийг төлснөөр худалдаж авсан гэж үзэж байгаа. Бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв эсэхэд хариуцагч талаас маргахгүй байгаа. Тийм учраас хууль ёсны өмчлөгч гэж үзээд Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот орон сууцыг хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б, М.С, Б.З нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Сын шүүхэд гаргасан Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот орон сууцыг хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот орон сууцыг 2013 онд 67 сая төгрөгөөр худалдан авч охин Б.Тгийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авсан. Манай охин Б.Т нь орон сууцаа 5 сая төгрөгөөр Б.С гэх хүнд огт худалдаагүй, тийм хүн танихгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж хэлдэг. Б.С нь манай хүргэн Д.Мийн найз Энхтайван гэх хүний эхнэр гэдгийг шүүхэд нэхэмжлэл гарсны дараа мэдлээ, Д.М, Энхтайван нар нь хоорондоо өглөг, авлагатай байсныг саяхан мэдлээ. Б.Т нь өөрийн байраа нэг л удаа барьцаалж барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хэлсэн. Гэтэл ямар шалтгаанаар өмчлөгч нь гарын үсэг зураагүй байхад гэрчилгээний нэр шилжсэнийг мэдэхгүй байна. Б.С нь үнэхээр байрыг худалдаж авсан бол нэхэмжлэл гаргах хүртэлээ нэг ч удаа манай байранд ирж байгаагүй, байрнаас гарахыг шаардаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Тгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Т нь Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот 1 өрөө орон сууцыг 2013 онд 67,000,000 төгрөгөөр худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг худалдаж авсан байранд маань миний аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Миний эгч Шрын нөхөр Мөнхтөр нь Шинэ шенарал гэх компанитай бөгөөд Хятадаас бараа оруулж зардаг. Би хүргэн ахынхаа компанид нарийн бичгээр ажилладаг байсан. Хүргэн ах Д.М нь 2014 оны 6 дугаар сар орчимд хүнээс зээл авсан юм, ахдаа байрныхаа ордерыг 1 сарын хугацаатай хэрэглүүлчих, ах нь найдвартай буцаагаад авчихна гэж гуйхаар нь хүргэн ахыгаа дагаад нотариат руу хамт очсон юм. Нотариат руу ороход хүргэн ах болон хүргэн ахын найз мөн Т.аа байсан бөгөөд Т.ааг барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард Б.С гэх хүн Т.аагийн өмчлөлийн байрнаас аав, ээжийг нь албадан гаргуулна гэх нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан бөгөөд Т.аагийн өмчлөлийн байр хууль бусаар Б.С гэх хүний нэр дээр шилжсэнийг мэдсэн. Би Б.С гэх хүнийг огт танихгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Т гэх хүнээс 1 өрөө орон сууц худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл байр суллаж өгөөгүй гэж нэхэмжлэлдээ бичжээ. Т.аа нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад огт худалдаагүй бөгөөд нотариатч дээр очиж гарын үсэг зураагүй байхад түүний гарын үсгийг хууль бусаар хуурамчаар зурж Т.аагийн өмчлөх эрхийг хууль бусаар өөр хүн нэр дээрээ шилжүүлж авсан байна. Б.С гэх хүн нь миний хүргэн ахад мөнгө зээлдүүлсэн Энхтайван гэх хүний эхнэр гэдгийг мэдсэн юм. Шүүхэд өгсөн гэх орон сууц худалдах худалдан авах гэрээн дээр 5,000,000 төгрөгөөр орон сууцаа худалдсан гэж бичсэн бөгөөд би 67,000,000 төгрөгөөр худалдаж авсан орон сууцаа 5,000,000 төгрөгөөр яагаад ч зарахгүй. Б.С гэх хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад огт худалдаагүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуурамч гарын үсэг зурж Т.аагийн өмчлөх эрхийг ноцтой зөрчжээ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Б.С, Б.Т нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Сын 0003558853 тоот гэрчилгээний дугаартай Ү-2205017834 тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Тгийн нэр дээр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Сын шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 23-64 тоот 18 м/кв талбай бүхий орон сууцыг худалдан-худалдах авах гэрээг байгуулах үед Б.Т нь өөрийн биеэр нотариат дээр ирж гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэлдээ өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй худал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарт холбогдуулан бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, мөн нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Сд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд:

 

Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шр нарт шүүхээс хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч Г.А шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.С нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205017834 дугаарт бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон 0003355653 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.С байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Бадиа, М.С, Б.З, Г.А нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Б.С шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Сын өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар бичил хороолол, ... тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Т нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Б.С, Б.Т нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн ... дугаар хороо... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ...тоот нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Сын 0003558853 тоот гэрчилгээний дугаартай Ү-2205017834 тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Тгийн нэр дээр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Би 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот нэг өрөө орон сууцаа Б.С гэх хүнд худалдахаар гэрээ байгуулаагүй, гэрээн дээрх гарын үсэг минийх биш, би нотариат дээр өөрийн биеэр очоогүй гэж тайлбарлаж байна.

 

Гэвч маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах тухай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.Тгийнх мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 668 дугаар криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр, мөн тухайн гэрээг байгуулахад Б.Т нь өөрийн биеэр нотариатч дээр очиж бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурсан болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч М.Мөнхцасын 2014 оны 11 дугаартай бүртгэлийн дэвтэрийн 3295 дугаарт тухайн хэлцэл бүртгэгдэж, Б.Т, Б.С нар гарын үсэг зурсан талаарх бүртгэлийн дэвтэрийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Б.С нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот нэг өрөө орон сууцыг худалдах-худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцыг хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Тгийн Б.С, Б.Т нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Сын 0003558853 тоот гэрчилгээний дугаартай Ү-2205017834 тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Тгийн нэр дээр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Б.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б, М.С, Б.З, Г.А нараас 70,2000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР