Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2022           08          01                                      2022/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 2219000000148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: О.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилийн 15-35 тоотод байрлах хохирогч Б.Батсүрэнгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн хөөрөг, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 915.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтан жолоо 2-210 тоотод байрлах хохирогч Д.Батхуягийн эзэмшлийн контейнерт хууль бусаар нэвтрэн орж, 380 вольтийн 4 жийлтэй кабель утас, 80 метр кабель утас, кен маркийн цохилттой дрилл, эрэгтэй, эмэгтэй хүний гутал хулгайлж 2.466.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зууны 3-321 тоотод байрлах хохирогч Б.Одонтунгалагийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, тэмээний борц 6 кг, эмэгтэй хүний арьсан гутал, мөнгөн хослол, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн ээмэг, бэлнээр 40.000 төгрөгийг хулгайлж 535.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1607 тоотод байрлах хохирогч О.Бямбацэцэгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, годон гутал, 2 ширхэг хөөрөгний даалин хулгайлж 5.330.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 21-5 тоотод байрлах хохирогч Т.Мөнхтуяагийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, Декор нэртэй дарс, 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, хос мөнгөн ээмэг, өрөөсөн мөнгөн ээмэг, морин хууртай мөнгөн хос ээмэг хулгайлж 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 525 тоотод байрлах хохирогч Ц.Амарцэцэгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, LG-Q8 плас маркийн гар утас хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны гудамж 3-26 тоотод байрлах хохирогч Э.Буянтөрийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг гуулин цөгц, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, чулуун аяга 1 ширхэг, модон аяга 1 ширхэг, эрхи 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, гоёлын ээмэг 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, монетон гинж 1 ширхэг, Самсунг нөүт-4 маркийн гар утас 1 ширхэг, ээмэг 1 ширхэг, өргөлийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, цоож зэргийг хулгайлж 1.123.500 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 223 тоотод байрлах хохирогч Т.Доржготовын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 575.500 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Дунд Буянт-Ухаагийн 10-1000 тоотод байрлах хохирогч Д.Хоролсүрэнгийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 220 вт-оос 110 вт болгож бууруулдаг төхөөрөмж 1 ширхэг, Millaukee маркийн гар хөрөө 1 ширхэг, гар дрилл 2 ширхэг, цэнэглэгч цүнхний хамт, Dewalt маркийн гар дрилл 1 ширхэг, Makita маркийн гар дрилл 2 ширхэг, цэнэглэгч цүнхний хамт хулгайлж 2.620.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 7-713 тоотод байрлах хохирогч Ш.Цацрал, Р.Ариунцэцэг нарын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч хулгайлж 465.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Дунд Буянт-Ухаагийн 10-1000 тоотод байрлах хохирогч Д.Хоролсүрэнгийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, тасдагч багаж 1 ширхэг, цэнэглэгч, татлага чангалагчийг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 2206 тоотод байрлах хохирогч С.Батчимэгийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, хонины мах 12 кг, бугуйвч 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, бөгж 1 ширхэг, бэлнээр 40.000 төгрөг хулгайлж 425.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн тоотод байрлах хохирогч С.Энхбатын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 3 литрийн цайны халуун сав, ус буцалгагч, хонины мах 5 кг, ээмэг, бөгж зэргийг хулгайлж 245.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Годон гутал авсан айлаас 2 мөнгөн хөөрөг даалин аваагүй, бусдыг нь авсан. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй. Хулгайлсан зүйлүүдээ заримыг нь буцааж өгсөн. Хохирлыг мөнгөөр төлсөн зүйл байхгүй. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн шүүхээр орж магадлангаар 8 сар, 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллагдсан. Эхнэр Дорноговийнх болохоор 2021 оны 11 дүгээр сард Дорноговь аймагт амьдрахаар ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн үед уур бухимдал, сэтгэлээр унасан байсан. Ажил төрөл олдохгүй хэцүү байсан. Тэгээд хулгай хийсэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр хөөргийг аваагүй, гэхдээ нотлох зүйл байхгүй гэв.

-Хохирогч Ш.Цацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хажуу айлын Ариунцэцэг 12 цаг 27 минутын үед залгаад хаалга чинь онгорхой байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс мэдэгдэж байгаагаар 2020 онд 230.000 төгрөгөөр худалдаж авч байсан 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний кулонтой бүдүүн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг алдагдсанбайна. Алдагдсан эд зүйл болон үнэлгээ хийлгэсэн мөнгийг мөн нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /1 хх 15, 18 ху/,

-Хохирогч Р.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 15 минутад очиход манай гэрийн цоожыг зүүсэн байдалтай байсан. Тэгээд хажуу айл руу харсан чинь үүдний амбаарт нь байдаг 2 ширхэг усны сав нь гадаа байж байсан. Өөрийн гэр рүүгээ ороход хойморт байдаг зурагтын тавиурын доод хэсгийн шургуулга болон бусад эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. Гадаа гараад хажуу айлын цоожийг харахад цоожийг нь газар хаясан байхаар нь Цацралын утас руу ярьж хэлсэн. Манай гэрээс 3 кг савалгаатай лапша гоймон алдагдсан. Манай гэрээс өөр алдагдсан зүйлгүй учир ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 21, 24 ху/,

-Хохирогч Т.Доржготовын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хөгшин Ягаанцэцэг нь хүүгийнхээ гэрт хонохоор Нарлаг шанд руу очиж хоночихоод өглөө нь гэртээ ирэхэд гэрийг цоожийг эвдлээд дотроос нь бид хоёрын мөнгөн аягыг хулгайлсан байсан. Тэр аягуудын нэгийг нь манай охин тэтгэвэрт гарахад 350.000 төгрөгөөр авч өгсөн. Тэр нь 8-тай аяга байсан. Харин нөгөө аягыг нь манай ажлынхан надад тэтгэвэрт гарахад авч өгсөн байсан. Тэр нь 7-той аяга байх, 250.000 төгрөгөөр авч өгч байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Мөн үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /1 хх 178-179, 182 ху/,

-Хохирогч Э.Буянтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай гэр дотор ертөнцийн зүгээр хойд талд улбар шар өнгийн авдар урд тал руугаа нээгддэг хаалгатай байсан ба цоожны түлхүүрийг нь тус авдар дээр цөгцний саванд хийсэн байсан ба ил харагддаг байсан. Уг авдрыг түлхүүрээр нь нээгээд буцаагаад цоожилсон байсан. Би дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1 жижиг мөнгөн аяга, монетон ээмэг 1 хос, төмөр гоёлын ээмэг 1 хос, өрөөсөн мөнгөн ээмэг, мөнгөн эдлэлүүдийн үлдэгдлүүд 1 лан, тасарсан монетон гинж 1 ширхэг, LG загварын гадна талаараа цагаан өнгийн цэцгэн хээтэй гэртэй гар утас 1 ширхэг, хүүхдийн цэцгэн хэлбэртэй ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг нэхэмжилнэ. Мөн үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /1 хх 226-227, 230 ху/,

-Хохирогч Т.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн байдалтай байсан. Манай гэрт байсан 0,75 литрийн Декор нэртэй дарс, 6-ын хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга, 5,5-ын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж, мөнгөн хос ээмэг, өрөөсөн мөнгөн ээмэг, 2 граммтай морин хууртай мөнгөн хос ээмэг зэрэг эд зүйл алдагдсан. Алдагдсан зүйл болон үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 22-23, 26 ху/,

-Хохирогч С.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэртээ ороход мөнгөний гахай хагалсан, авдар дотор байсан мөнгөн аяга, зэс аяга, модон аягуудыг гаргаад тавьчихсан, хөргөгч онгорхой, хүүхдийн цүнх ухсан, ер нь манай гэр эмх замбараагүй байсан. Хадмын гэрт ороход бас эд зүйлийг нь гаргаад тавьчихсан байхаар цагдаад дуудлага өгсөн. Авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөний гахайд байсан 40.000 төгрөг, хөргөгчинд байсан 12 зг орчим хонины мах, миний өөрийн эдэлж хэрэглэдэг гоёлын бор өнгийн чулуун бугуйвч, цагаан өнгийн бугуйн цаг, шигтгээтэй бөгж алдагдсан. Алдагдсан зүйл болон үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 60, 63 ху/,

-Хохирогч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод байхад манай бэр С.Батчимэг яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс 3 литрийн цайны халуун сав 1 ширхэг, Monel нэртэй шилэн ус буцалгагч 1 ширхэг, 5 кг орчим хонины мах, гоёлын ээмэг 1 хос, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, бөгж 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, гоёлын шаргал өнгийн гинж 1 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг, кулон 1 ширхэг алдагдсан байсан. Үүнээс 3 литрийн цайны халуун сав 1 ширхэг, Monel нэртэй шилэн ус буцалгагч 1 ширхэг, гоёлын шаргал өнгийн гинж 1 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг, кулон 1 ширхгийг цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Алдагдсан зүйл болон үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 67-68 ху/,

-Хохирогч Д.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад 17 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн цоож, амбаарыг цоожийг эвдээд газарт хаясан байсан. Гэртээ ороод үзэхэд манай гэрээс Milwaukee брэндийн multi tool буюу гар тасдагч, мөн брэндийн тасдагчийн 2 цэнэглэгч, 2 ширхэг татлага чангалагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед ажил их байсан учир цагдаагийн байгууллагад хандалгүй орхисон. Уг хулгай орохоос 7 хоногийн өмнө манай гэрт хулгай орж цахилгаан багажууд алдагдсан байсан. Алдагдсан зүйлээ цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан тул гомдол саналгүй. Үнэлгээ хийлгэсэн 50.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 130-131, 134, 178-180, 183-184 ху/,

-Хохирогч У.Амарцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... хашааны арын хаалгаар орж ирэхэд гал тогооны өрөөний хойд талын цонхоор ягаан малгайтай, хар масктай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн цагаан ултай пүүзтэй, 20 орчим настай гэмээр эрэгтэй хүн цонхоор үсэрч гарч ирээд, гартаа 2 мөнгөн аяга, мөн гартаа манай гал тогооны цэнхэр эрээн бээлий өмссөн байсан. Тэгээд тэр чигтээ урд том хаалгаар гараад зүүн зүг рүү гүйгээд явсан. Манайхаас 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан гэсэн мэдүүлэг /2 хх 244-245, 3-р хх 28 ху/,

-Хохирогч Д.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 25-ны 15 цагийн үед контейнерын цоож зүгээр байхаар нь онгойлгож ороход хайрцагт хийсэн байсан дэлгүүрийн шинэ хувцас задлаад гаргаад асгасан байсан. Тэгээд хартал контейнерын хойд талд байдаг жижиг хүн ордог хаалга доод хэсгээрээ хөшөөд муруйлгасан байсан. Үүдний хэсэгт байсан хуучин 380 вольтийн 4 жийлттэй хар өнгийн 100 метр орос кабель утас, 80 метр урт дан зэс голтой орос хар өнгийн кабел утас, БНХАУ-д үйлдвэрлэсэн кенн маркийн цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Алдагдсан зүйл болон үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /3 хх 45-46, 49 ху/,

-Хохирогч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дунд зэргийн мөнгөн хөөрөг байсан. Тухайн үед дотроо гаатай бор тамхитай байсан. Гадна талаас бол 4 хэсэгт хуваасан, толгой нь алхан хээгээр тойруулсан, халбага нь амаа ангайсан хулганы хэлбэртэй, 5, 6 дугаар үеийн 2 мөнгөн аяга алдагдсан. Том аяга нь дотроо хээтэй, жижиг аяга нь ямар ч хээгүй цулгай аяга байсан. Алдагдсан зүйл, үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /3 хх 107-108, 111 ху/,

-Хохирогч Б.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэртээ  ирэхэд хаалганы цоож гараар татахад шууд онгойдог болсон байдалтай, хаалганд зүүгээд буцаагаад цоожилсон байсан. Гэр рүү ороод үзэхэд гэр доторх зүйлс байрандаа байсан бөгөөд манай гэрээс 6 кг тэмээний борц, эмэгтэй хүний шинэ арьсан гутал, авдарт байсан мөнгөн хослол, мөн тусдаа 2 мөнгөн гинж, ногоон шигтгээтэй гурвалжин мөнгөн ээмэг, бэлнээр 40.000 төгрөг алдагдсан байсан. Цагдаагийн байгууллагаар дамжуулан цасны ширхэг хэлбэртэй шигтгээтэй кулонтой саарал өнгийн металл гинж 1 ширхэг, ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн металл цаг 1 ширхгийг буцаан авсан. Алдагдсан зүйл, үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /3 хх 156-157, 160 ху/,

-Хохирогч О.Бямбацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Орой 22 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тухайн үед мэдээгүй, том хаалгаа онгойлгоод хашаа руугаа орсон. Гэрийн хаалгаа түлхүүрээрээ нээж гэртээ орсон. Анх ороход юм мэдэгдээгүй. Тэгээд жижиг өрөө рүү орсон чинь жижиг өрөөнд байх авдарны тагыг хөшөөд онгойлгочихсон байсан. Тэгээд том өрөөний зурагтны тавиураа шалгаад үзсэн чинь миний алтан ээмэг байхгүй болсон байсан. Бас үүдний шкафанд байсан цагаан саарал өнгийн урт түрийтэй годон гутал алга болсон байсан. Мөн жижиг өрөөний буланд байсан хар өнгийн савхин цүнхийг аваад доторх хувцсыг нь гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж ойлгоод цагдаад хандсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл манай гэрийн баруун талын авдар дотор байсан 2 ширхэг хөөрөг даалинтайгаа бас хулгайд алдагдсан байсан. Алдагдсан зүйл, үнэлгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ. Харин 2 ширхэг хөөргийг хөөрөг чигээр нь авмаар байна гэсэн мэдүүлэг /3 хх 201-202, 205 ху/,

-Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын эхээр А нь цагдаагийн хяналтад байдаг учир гарын үсэг зурахаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот орчхоод 3-4 хоноод ирэхдээ цахилгаан багажууд, цахилгаан хөрөө, нөүтбүүк, хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бөгж зэрэг эд зүйл авч ирсэн. Тухайн эд зүйлийг Улаанбаатар хотод 2 шаланз ачаа буулгаад цалингаараа худалдаж авсан гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ ирэхэд гоймонтой шөл хийчихсэн байсан ба мод шуудайлаад мөнгөөр нь мах авсан гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цагдаагаас хүмүүс ирээд нэгжлэг хийхэд манай гэрээс өмнө нь харж байгаагүй аккумлятор, цахилгаан багажууд, никель халуун сав, ус буцалгагч, эмэгтэй хүний цагаан өнгийн бугуйн цаг, ууттай лапша гоймон, гар утасны гэр зэрэг эд зүйл гарч ирсэн. А нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу цүнх үүрээд явсан ба цүнх дотор юу байсныг мэдэхгүй. Мөн монет, мөнгө нь мэдэгдэхгүй ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг аваад явсан. А нь надад мөнгөн бөгж, хар өнгийн кет, хар өнгийн лакан ботинк, манай дүү Баярцэцэгт бөгж, гинж өгсөн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Ариунсан эгч, Баяраа ах хоёрын сантехникийн ажилд тусалсан чинь нэг дарс, нэг уут чихэр өглөө гээд орж ирж байсан. Тухайн өдөр стакан молоко гэх сүүтэй чихэр 1 уут, Gelly нэртэй чихэр 1 уут, butter toffees гэх нэртэй дөрвөлжин чихэр авчирч өгсөн. Мөн маргааш нь куртикных нь халаасанд хөөрөг, ээмэг, гинж зэрэг үнэт эдлэлүүд байсан. Энэ юу юм бэ гэж асуухад чамд хамаагүй, битгий л гэсэн бол битгий гэж хэлж байсан. Би тэгэхээр нь уудалж үзээгүй. Улаанбаатар хотоос ирэхдээ дэлгэц нь хагарсан Самсунг загварын утас авч ирж байсан ба манай дүү Баярцэцэгт өгсөн гэсэн мэдүүлэг /1 хх 27-29 ху/,

-Гэрч Ч.Мандахбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Хашаанаас харахад сургуулийн гэмээр насны ягаан ноосон цамцтай хүүхэд ертөнцийн зүгээр зүүн зүгт гудамжаар гүйж байсан. Түүний ард нэг эмэгтэй хүн утсаар ярьж байсан гэсэн мэдүүлэг /2 хх 247 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-12, 168-174, 212-213, 218-221, 2 хх 11-18, 52-57, 165-173, 232-238, 3 хх 38-41, 95-96, 149-152, 192-197 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 45-54 ху/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 157-159, 205-207, 242-246, 2 хх 43-45, 102-104, 106-109, 215-222, 182-184 ху/,

-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 160, 247-248, 2 хх 46, 105, 110, 223-224, 185 ху/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 161-162, 2 хх 4-5, 47-48, 119-120, 159-160, 225-226, 3 хх 29-30, 77-78, 142-143, 186-187, 232 ху/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 222 ху/,

-Хохирлын үнэлгээ /1 хх 62, 209, 2 хх 01, 33-34, 112, 116, 138-139, 212, 3 хх 14, 62, 66, 124, 168, 211 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 73 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 77-85 ху/

-О.Аг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 67-68, 71-72, 200-201, 204, 237-238, 241, 2 хх 38-39, 42,  97-98, 101, 154-155, 158, 206-207, 210, 3 хх 21-22, 25, 72-73, 76, 137-138, 141, 177-178, 181, 227-228, 231 ху/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр буюу 13 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий 13 хохирогчийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, нийт 17.090.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Годон гутал авсан айлаас 2 мөнгөн хөөрөг аваагүй, бусдыг нь авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Цацралын “Манай гэрээс 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний кулонтой бүдүүн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг алдагдсан” гэсэн, хохирогч Р.Ариунцэцэгийн “Манай гэрээс 3 кг савалгаатай лапша гоймон алдагдсан. Манай гэрээс өөр алдагдсан зүйлгүй” гэсэн, хохирогч Т.Доржготовын “гэртээ ирэхэд гэрийг цоожийг эвдлээд дотроос нь бид хоёрын мөнгөн аягыг хулгайлсан байсан” гэсэн, хохирогч Э.Буянтөрийн “Уг авдрыг түлхүүрээр нь нээгээд буцаагаад цоожилсон байсан. Би дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1 жижиг мөнгөн аяга, монетон ээмэг 1 хос, төмөр гоёлын ээмэг 1 хос, өрөөсөн мөнгөн ээмэг, мөнгөн эдлэлүүдийн үлдэгдлүүд 1 лан, тасарсан монетон гинж 1 ширхэг, LG загварын гадна талаараа цагаан өнгийн цэцгэн хээтэй гэртэй гар утас 1 ширхэг, хүүхдийн цэцгэн хэлбэртэй ээмэг 1 хос зэрэг эд зүйл алдагдсан” гэсэн, хохирогч Т.Мөнхтуяагийн “Гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн байдалтай байсан. Манай гэрт байсан 0,75 литрийн Декор нэртэй дарс, 6-ын хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга, 5,5-ын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж, мөнгөн хос ээмэг, өрөөсөн мөнгөн ээмэг, 2 граммтай морин хууртай мөнгөн хос ээмэг зэрэг эд зүйл алдагдсан” гэсэн, хохирогч С.Батчимэгийн “Авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөний гахайд байсан 40,000 төгрөг, хөргөгчинд байсан 12 зг орчим хонины мах, миний өөрийн эдэлж хэрэглэдэг гоёлын бор өнгийн чулуун бугуйвч, цагаан өнгийн бугуйн цаг, шигтгээтэй бөгж алдагдсан“ гэсэн, хохирогч С.Энхбатын “Манай гэрээс 3 литрийн цайны халуун сав 1 ширхэг, Monel нэртэй шилэн ус буцалгагч 1 ширхэг, 5 кг орчим хонины мах, гоёлын ээмэг 1 хос, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, бөгж 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, гоёлын шаргал өнгийн гинж 1 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг, кулон 1 ширхэг алдагдсан байсан” гэсэн, хохирогч Д.Хоролсүрэнгийн “Гэртээ ороод үзэхэд манай гэрээс Milwaukee брэндийн multi tool буюу гар тасдагч, мөн брэндийн тасдагчийн 2 цэнэглэгч, 2 ширхэг татлага чангалагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед ажил их байсан учир цагдаагийн байгууллагад хандалгүй орхисон. Уг хулгай орохоос 7 хоногийн өмнө манай гэрт хулгай орж цахилгаан багажууд алдагдсан байсан” гэсэн, хохирогч У.Амарцэцэгийн “Манайхаас 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан” гэсэн, хохирогч Д.Батхуягийн “Үүдний хэсэгт байсан хуучин 380 вольтийн 4 жийлттэй хар өнгийн 100 метр орос кабель утас, 80 метр урт дан зэс голтой орос хар өнгийн кабел утас, БНХАУ-д үйлдвэрлэсэн кенн маркийн цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн, хохирогч Б.Батсүрэнгийн “Дунд зэргийн мөнгөн хөөрөг байсан. Тухайн үед дотроо гаатай бор тамхитай байсан. Гадна талаас бол 4 хэсэгт хуваасан, толгой нь алхан хээгээр тойруулсан, халбага нь амаа ангайсан хулганы хэлбэртэй, 5, 6 дугаар үеийн 2 мөнгөн аяга алдагдсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Одонтунгалагийн “Гэр рүү ороод үзэхэд гэр доторх зүйлс байрандаа байсан бөгөөд манай гэрээс 6 кг тэмээний борц, эмэгтэй хүний шинэ арьсан гутал, авдарт байсан мөнгөн хослол, мөн тусдаа 2 мөнгөн гинж, ногоон шигтгээтэй гурвалжин мөнгөн ээмэг, бэлнээр 40,000 төгрөг алдагдсан байсан” гэсэн, хохирогч О.Бямбацэцэгийн “Тэгээд том өрөөний зурагтны тавиураа шалгаад үзсэн чинь миний алтан ээмэг байхгүй болсон байсан. Бас үүдний шкафанд байсан цагаан саарал өнгийн урт түрийтэй годон гутал алга болсон байсан. ...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл манай гэрийн баруун талын авдар дотор байсан 2 ширхэг хөөрөг даалинтайгаа бас хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ. 

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Иймд шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд шүүгдэгч нь Б.Батсүрэнд 915.000 төгрөгийн, Д.Батхуягт 2.446.000 төгрөгийн, Б.Одонтунгалагт 535.000 төгрөгийн, О.Бямбацэцэгт 5.330.000 төгрөгийн, Т.Мөнхтуяад 1.360.000 төгрөгийн, Ц.Амарцэцэгт 290.000 төгрөгийн, Э.Буянтөрд 1.123.500 төгрөгийн, Т.Доржготовт 575.500 төгрөгийн, Д.Хоролсүрэнд 2.620.000+660.000 төгрөгийн, Ш.Цацралд 465.000 төгрөгийн, С.Энхбатад 245.000 төгрөгийн, С.Батчимэгт 425.500 төгрөгийн, нийт 16.990.500 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хулгайлсан эд зүйлсээс биет байдлаар буцааж өгснийг мөнгөн дүнгээр хасч тооцож,  шүүгдэгч О.Агаас нийт 13.173.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батсүрэнд 915.000 төгрөгийг, Д.Батхуягт 2.446.000 төгрөгийг, Б.Одонтунгалагт 495.000 төгрөгийг, О.Бямбацэцэгт 5.330.000 төгрөгийг, Т.Мөнхтуяад 1.335.000 төгрөгийг, Ц.Амарцэцэгт 290.000 төгрөгийг, Э.Буянтөрд 806.500 төгрөгийг, төгрөгийг Т.Доржготовт 575.500, Ш.Цацралд 465.000 төгрөгийг, С.Энхбатад 125.000 төгрөгийг, С.Батчимэгт 390.500  төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

  Мөн хохирогч нар нь хохирлын үнэлгээ гаргуулах зардлыг өөрсдөө төлсөн гэж мэдүүлж, нэхэмжилсэн байх боловч хохирогч Д.Батхуягаас 60.000 төгрөгийн, хохирогч Э.Буянтөрөөс 50.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн тул нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс 110.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батхуяг, Э.Буянтөр нарт олгох нь зүйтэй байна.

              Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас элдээгүй үлдсэн 8 сар, 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил, 8 сар, 25 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Учир нь шүүгдэгч О.А нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж Нийслэлийн ШШГГ-ын хяналтанд байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

          Шүүгдэгч О.Агийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн канттай богино өмд 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хос бээлий, цоож 1 ширхэг, Т үсгэн хэлбэртэй төмөр багаж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Nike гэсэн бичигтэй хос пүүз, Jordan гэсэн бичигтэй хос пүүзийг шүүгдэгч О.Ад буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Р.Ариунцэцэг хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Хоролсүрэнд эд зүйлийг буцаан өгсөн болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Аг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас элдээгүй үлдсэн 8 сар, 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ан эдлэх 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ан цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агаас нийт 13.283.500 /арван гурван сая хоёр зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Шинэ зуун 29-466 тоот Б.Батсүрэнд /РД:НЙ84033012/  915.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг 3-60 айл 1 тоот Д.Батхуягт /РД:ЕС70120314/ 2.506.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Шинэ зуун 3-321 тоот Б.Одонтунгалагт /РД:ЕК94052704/ 495.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Дампил 1607 тоот О.Бямбацэцэгт /РД:ЕЮ81061305/ 5.330.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум Жанчив 21-5 тоот Т.Мөнхтуяад /РД:ЕК89061268/ 1.335.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 3-р баг 6-59 Шинэ 525 тоот Ц.Амарцэцэгт /РД:ЛИ90120467/ 290.000 төгрөгийг, Дорноговь Сайншанд сум 2-р баг Энхтайван 3-16 тоот Э.Буянтөрд /РД:ЕЦ81100161/  856.500 төгрөгийг, төгрөгийг Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг Энхтайван 223 тоот Т.Доржготовт /РД:ЕК59042479/ 575.500, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Дампил 713 тоот Ш.Цацралд /РД:ЕС90061405/ 465.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Дампил 2206 тоот С.Энхбатад /РД:ЕЭ61022169/ 125.000 төгрөгийг, Дорноговь аймаг Сайншанд сум 6-р баг Дампил 2206 тоот С.Батчимэгт /РД:ЕС91110909/ 390.500  төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн канттай богино өмд 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хос бээлий, цоож 1 ширхэг, Т үсгэн хэлбэртэй төмөр багаж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Nike гэсэн бичигтэй хос пүүз, Jordan гэсэн бичигтэй хос пүүзийг шүүгдэгч О.Ад буцаан олгосугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Р.Ариунцэцэг хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Хоролсүрэнд эд зүйлийг буцаан өгсөн болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА