Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
Хэргийн индекс | 171/2016/0201/Э |
Дугаар | 190 |
Огноо | 2016-11-09 |
Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0201/Э/ Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа Хохирогч ***** Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Хохирогч*****д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хариу өгсөн ба хүрэлцэн ирээгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201609000398 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяг байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн гэх, ******/Регистрийн дугаар / Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч *****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн *****тоотод түр оршин суух иргэн *****гийн дүү *****ыг өөрийн хамтран амьдрагч*****тай хардсаны улмаас гэрийнх нь вакуум цонхыг сүхээр цохиж хагалан, хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн бүргэд хаалгыг гаднаас нь сүхээр олон тооны удаа цохиж гэмтээн хохирогч*****гийн хувийн эд хөрөнгөнд нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг, Улмаар гэрт нь нэвтрэн орж хохирогч *****ын толгойн тус газарт нь сүхний араар нэг удаа цохиж бие махбодид нь “тархи доргилт, хуйхны шарх, зүүн гуян дахь цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *****ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр хэдэн сарын хэдэн байсныг би санахгүй байна миний хамтран амьдрагч ***** нь салсан нөхөр болох *****тай уулзаад байгаа талаар хүмүүс ярьж байгааг сонссон юм. Ингээд би шалгаж үзье гэж бодоод *****ын гэрт очоод хаалгыг нүдэхэд тайлахгүй байсан. Тэгэхээр нь байшингийн араар нь тойрч очоод цонхноос нь зүүгдэж байгаад харахад *****, ***** 2 хамт нэг оронд хэвтэж байсан юм. Тэгэхээр би хаалгыг нь тогшиход тайлахгүй байхаар нь буцаж байшингийн ард очиж цонхоор харахад ***** хувцастайгаа зогсож байхаар нь би цонхыг нь хагалаад явсан. Тэр өдөр ***** гэртээ ирж хоноогүй юм. Тухайн үед би 4-4 дүгээр байрны ард траншейнд амьдарч байсан юм. Тэгээд тэр өдрөөс 2 хоногийн дараа би Дархан буудлын хогийн цэгээс нь архи олж уугаад явж байхад нэг үл таних эмэгтэй таараад хашаа хадаад өгөөч, эгч нь 2000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би танайх хаана юм гэхэд тухайн эмэгтэй 17 дугаар сургуулийн ойролцоо байгаа гээд хамт явсан юм. Ингээд тус эмэгтэйн гэрт нь ирээд хашааг нь хадах гэхэд хадаас байхгүй байсан. Тэгэхээр нь сүхийг нь авч яваад 4-3 дугаар байранд *****ахынд очиход подваль нь цоожтой байсан. Тэгээд би буцаад явж байхад *****ын цонх харагдахаар нь хаалга дээр нь очоод хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь сүхээр хэдэн удаа цохьтол хаагаа тайлсан. Тэгтэл ***** хаалгыг нь тайлсан. Тэгэхээр нь ортол***** орон дээрээ хэвтэж байхаар нь би очиход ***** орон дээрээ босоод суусан. Тэгэхззр нь би*****ыг чи яагаад намайг доромжлоод байна айн гээд сүхнийхээ араар толгойн зүүн хэсэгт нь цохиод, ***** руу битгий намайг доримжлоод бай гэхэд ***** намайг түлхэж гаргасан. Тэгтэл эгч нь гэх эмэгтэй ирсэн. Цагдаа дуудсан гэхээр нь би зугтаасан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлын мөнгөө төлж хохирогч *****тай эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/ Хохирогч *****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би урьд өдөр нь уусан байсан учир босож чадахгүй хэвтэж байсан юм. Тэгсэн хаалга цохьсон чинь онгойлготол *****, *****нар нэг шил архи барьсан орж ирсэн. Түүнийг нь хувааж ууж байхдаа*****г дэлгүүр лүү тамхинд гаргасан юм. Тэгсэн тэр хооронд ***** гэж нөхөр согтуу манай цонх руу чулуу шидэж хагалсан. Тэгэхээр нь би айлын байранд байгаа шүү чи цонх хагалсан шүү тойроод хаалгаар ороод ир гэсэн тэгсэн ***** хаалга нүдэж балбаад ***** онгойлгож өгсөн тэгсэн ***** орж ирээд миний үснээс зулгаагаад тонгойлгоод сүхээрээ толгой руу тас хийтэл цохиод авсан тэгээд юу болсныг би мэдэхгүй байна. Эмнэлэг дээр ухаан орсон. Ухаан ортол миний гуя битүү хөндүүр байсан тэр сүхээрээ цохисон юм шиг байна лээ би ухаан алдсан байсан учир мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр сүхээрээ миний толгой руу цохисон. ***** нь байнга хээтэй хавиар шуудай үүрээд явж байдаг хүн би мэднэ. Таарахаараа мэнд устай л явдаг байсан. Намайг тэр *****тайгаа хардаж зодсон. *****ийг ирэх үед би орондоо босож чадахгүй хэвтэж байсан ***** миний орны урд талд сууж байсан *****тамхинд гарсан байсан. Миний биед зүүн чихний ард толгойн хэсэг газар 5 оёдол тавьсан. Миний зүүн гуяны гадна тал улаан эрээн болсон босож чадахгүй байсан. Миний зүүн талын хавирга амьсгалж ханиахад хүндрэлтэй байсан хэвтэж байгаад өндийхөөр миний толгой эргэж дайвалзаад буцааж уначихаад байгаа. Би эмчилгээний зардалд гарсан бүх төлбөрийг нэхэмжилж байсан боловч хохирлын мөнгөө хүлээн авч би *****тэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 21 дугаар хуудас/ Хохирогч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*****тоот байр нь манай нөхөр *****ы эзэмшлийн байр байгаа юм. Тухайн байрыг би*****гэх хүнд гэрээ хийж түрээслүүлж байгаа юм. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манай байрны эд зүйл хэвийн болсон байна лээ. ...Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ Гэрч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 29 минутанд миний төрсөн дүү ***** надруу цонх хагарсан, намайг хүн алах гээд байна гэсэн мессеж ирүүлсэн юм. Ингээд би тухайн мессежийг аваад сонгуулиа өгчихөөд 13 цагийн үед гэрт нь очиход нэг үл таних согтуу хүн хаалгыг нь улаан иштэй сүхээр цохиод байж байсан. Тэгэхээр би -чи яаж байгаа юм наад сүхээ аваад ир гээд тухайн залууг аваад байрны урд байх саравчинд суулгаад -за чи энд сууж байгаараа, би цагдаа дуудлаа гэхэд тухайн залуу тэгэхгүй юу чи гэхээр нь цагдаа байхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн. Тэгээд явж байгаад эргээд ирэхэд нөгөө үл таних залуу явсан байсан. Тэгэхээр нь би *****ын гэрлүү нь ороход ***** толгой хэсэг нь цус болсон мөн гэрт нь ***** гэх эмэгтэй байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ***** -согтуу хүн орж ирээд намайг сүхдээд явлаа гэсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд удалгүй түргэн ирж *****ыг авч явсан. Би тухайн хүнийг танихгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас./ Гэрч*****ын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна ямар ч байсан би гадуур явж байхад ***** надруу залгаж -хөгшөөн ганц юмны мөнгө байна уу, яг шартаж үхлээ гэхээр нь би дэлгүүрээс нэг шил 1л Түмний хишиг нэртэй архи авч *****ын гэр болох *****тоотод очиход *****, *****нар хамт байсан. Ингээд бид 3 нийлж тухайн архийг ууж байхад *****гараад явсан. Тэгээд ***** бид 2 байж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь очоод хартал ***** байсан. Тэгэхээр нь би онгойлгоогүй юм. Тэгтэл ***** цонхоор бид хоёрын хамт байгааг хараад цонх хагалж “***** гуай чи доромжлоод байгаарай намайг” гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ***** ирээд хаалга тогшихоор би онгойлгоогүй. Тэгтэл хаалгыг нэг юмаар их хүчтэй цохиод байхаар нь би очиж онгойлгосон юм. Тэгтэл ***** сүх барьсан орж ирээд *****ын толгойн зүүн талын чихний ард хэсэгт сүхний араар нэг удаа цохисон. Тэгээд надруу муухай орилоод байхаар нь би гараад явсан юм. Тэгээд би юу болсныг мэдэхгүй. ...***** тухайн өдөр намайг *****тай хардаад ийм асуудал болсон юм. Тухайн өдөр зүгээр л архи ууж байсан юм. *****, *****ын толгойн зүүн чихний ар хэсэгт нэг удаа сүхний араар цохисон. Дахиж цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 748 дугаартай “...*****ын биед тархи доргилт, хуйхны шарх, зүүн гуян дахь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *****ын биед гэмтлийн гар***** тархины эмгэгшил, шинж тэмдгийн уналт таталт, баруун гуяны 1/3-ын тайралт зэрэг архаг хууч өвчин илэрсэн бөгөөд баруун гуяны 1/3-ын тайралтын байдлаас ХЧА 70%-аар группт байдаг болно. *****ын биед илэрсэн тархи доргилт, хуйхны шарх нь гэмтлийн гар***** тархины эмгэгшил, шинж тэмдгийн уналт таталтанд нөлөөлөхийг үгүйсгэхгүй” гэх дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/ Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас / Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд болон мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** /хэргийн 45-46 дугаар хуудас/, хохирогч ***** /хэргийн 21 дугаар хуудас/, нарын өгсөн мэдүүлгүүдээр Шүүгдэгч *****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн ******тоотод түр оршин суух *****ыг*****тай хардсаны улмаас гэрийнх нь вакуум цонхыг сүхээр хагалж, хаалгыг олон удаа цохиж гэмтээн хохирогч*****гийн хувийн эд хөрөнгөнд нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, хохирогч *****ын толгойн тус газарт нь сүхний араар цохиж бие махбодид нь “тархи доргилт, хуйхны шарх, зүүн гуян дахь цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *****ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.