Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/02337

 

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/02337

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... ... байрны ... тоотод оршин суух, Б...н овогт Д...гийн Б... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны подвальд оршин суух, Б...н овогт Э...н Г...РД: .../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д.Б нь 2005 онд хариуцагч Э.Гтой танилцаж, 2005 оны 10 дугаар сараас хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 5-ний өдөр хүү Г.Б төрсөн. Нөхөр Э.Г нь хамт амьдарч байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж байсны улмаас хэрүүл маргаан тасрахгүй, улмаар 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Б г миний асражинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгөний маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э.Гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Э.Г нь 2005 онд хариуцагч Д.Бтай танилцаж, 2005 оны 10 дугаар сараас хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 5-ний өдөр хүү Г.Б төрсөн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүү Г.Б г ээжийнх нь асрамжинд үлдээнэ, эд хөрөнгөний маргаан байхгүй, би өөрөө группт байдаг тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Гтой холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э.Г нар 2005 онд танилцан хамтран амьдарч, 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 12 дүгээр сарын 5-ны өдөр хүү Г.Б төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан №0087921 дугаартай гэрлэлтийн баталгаа, 0219470/12 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад болон гэрлэгчдийн хооронд эд хөрөнгөний маргаангүй, хариуцагч нь хүү Г.Б г эх Д.Бгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн. Хариуцагч Э.Г нь ... би группт байдаг хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж боловч энэ шалтгаанаар түүнийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс нь чөлөөлөх үндэслэлгүй тул хүү Г.Б д хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцэг Э.Гоос гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иймд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Б г эх Д.Бгийн асрамжинд үлдээж, хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Э.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Б...н овогт Д...н Б.../РД: .../, Б...н овогт Э...н Г... /РД: ..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү хүү Г.Б г /РД: СЩ08320594/ эх Д.Бгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү хүү Г.Б /РД: СЩ08320594/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Э.Гоос гаргуулан олгосугай.

 

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР